Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1252 1253 1254 1255 1256 1257 1258
  • Сонгууль 2016: Эмэгтэйчүүдээ дэмжих шалтгаан
    2016 оны 6 сарын 23
    ИХ-д эмэгтэйчүүд олноор сонгогдохын чухлыг иргэд сайн мэднэ. Мөн өнгөрсөн дөрвөн жилд баталсан хуулиудаас харж болно. Эрэгтэй гишүүдийн тэр бүр олж хардаггүй амьдралд нэн тулгамдсан нарийн асуудлуудыг эмэгтэй гишүүд олж мэдэн хууль баталж чаддаг. Тухайлбал, олон жил хүлээгдсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэл, Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль зэрэг иргэдийн амьдралд өдөр бүр тулгардаг асуудал руу эмэгтэй гишүүд л өнгийж чаддаг.
  • УИХ-ын гишүүн Р.Гончигдорж шударгаар өрсөлдөхийг уриалав
    2016 оны 6 сарын 23
    Төрийн хэргийг тухайн нутаг усандаа үе уламжлан амьдарч, ахуй амьдралаа хэнээс ч хараат бусаар авч явуулдаг нутгийн иргэд, ард түмэн өөрсдөө шийддэг. Тэрхүү нутгийн олон түмнээс төлөөлөл болон сонгогдох хүн бол нутгийнхаа ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн гагцхүү тэднийхээ саналын үндсэн дээр сонгогдсон хүн байх ёстой гэдэгт би туйлаас итгэдэг. Та бүхэн ч надтай санал нэг байгаа гэдэгт би итгэж байна.
  • Байнгын хороодын хуралдаантай
    2016 оны 6 сарын 23
    УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан байна. Үүний дагуу өнөөдөр Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдах юм.

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

    Хэлэлцэх асуудал:

    Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөрШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

    ​2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

    Хэлэлцэх асуудал:

    Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Бусад.

    3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
  • Малчид, тариаланчдын ”Нар гарна”
    2016 оны 6 сарын 22
    МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН ”НАР ГАРНА”
  • Экспортыг эн тэргүүнд тавьж орлогыг хоёр дахин өсгөнө
    2016 оны 6 сарын 22
    Экспортыг эн тэргүүнд тавьж орлогыг хоёр дахин өсгөнө
  • Үлгэр жаргах цагаар...
    2016 оны 6 сарын 22
    ҮЛГЭР ЖАРГАХ ЦАГААР...
  • ”Дэлхийн банкны тайланг Э.Бат-Үүлийн удирдлага, зөвлөмжийн дагуу гаргасан” гэв
    2016 оны 6 сарын 22
    ”Дэлхийн банкны тайланг Э.Бат-Үүлийн удирдлага, зөвлөмжийн дагуу гаргасан” гэв
  • Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид нэр дэвшигч Б.Ургамалцэцэгт талархал илэрхийллээ
    2016 оны 6 сарын 22
    УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ өнөөдөр СХД-ийн 9-р хорооны айл өрх, албан байгууллагуудаар орж, иргэдийн санал сэтгэгдлийг үргэлжлүүлэн сонслоо.



    Нэр дэвшигчийн санаачилсан “Авъяас”, “Зөв Монгол хүүхэд”, “Сайн оюутан” зэрэг хөтөлбөр цагаа олсон сайн ажил болсныг энэ үеэр олон иргэн хэллээ. Түүнчлэн, Хамтын тэтгэврийн тухай болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль амьдрал дээр үр өгөөж өгч эхэлсэнд талархалтай байна. Энэ хуулийг батлуулахын тулд нэр дэвшигч Б.Ургамалцэцэг Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхийн хувиар ихээхэн хүч анхаарал тавьж, араас нь хөөцөлдөж явсан нэгэн юм.



    Тухайлбал, СХД-ийн 9-р хороо буюу Баянхошуунд ажиллаж байгаа “Цоохондой” төвийнхөн Хүүхэд харах үйлчилгээний сайн жишээ болж байна. Боловсролын байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлагатай ахмад багшийн байгуулсан энэ төвд гэртээ ажилгүй сууж байсан эмэгтэйчүүд ажилладаг. Багш нараа мэргэшүүлж сургасан, үйлчилгээгээ улсын цэцэрлэгийн стандартаар явуулдаг учраас эцэг эхчүүд тэднийд хүүхдээ өгөх дуртай гэнэ. Тус хороонд эднийх шиг төв ердөө 2-хон ажиллаж байгаа учраас цаашид улам олныг байгуулах шаардлагатай байна гэж эцэг эхчүүд хэлж байлаа.
  • З.Энхболд: Монгол Улс “ӨРГҮЙ” харин хуваарийн дагуу төлөх зээлтэй
    2016 оны 6 сарын 22
    З.Энхболд: Монгол Улс “ӨРГҮЙ” харин хуваарийн дагуу төлөх зээлтэй
  • ”Сайн хашаа” сайхан амьдрал
    2016 оны 6 сарын 22
    “САЙН ХАШАА” САЙХАН АМЬДРАЛ

    Гэр хорооллын бүсд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхээр болсон.
    Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр таван жилийн хугацаатай, 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор тогтоогоод байсан юм. Гэвч ”Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад иргэд барьцаа хөрөнгө болох газрынхаа гэрчилгээг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад зээлийн барьцаанд тавьсан асуудал цөөнгүй гарсан юм. Тиймээс хөтөлбөрт хамрагдах нэг зээлдэгчид 10 сая төгрөг олгохоор байсныг 15 сая хүртэлх болгож журмандаа өөрчлөлт оруулсан билээ.
    Нэмэлт 5 хүртэлх сая төгрөгийн зээлээр иргэд дахин зээлжих бололцоо олгож байгаа нь өндөр хүүтэй ломбарднаас газрынхаа гэрчилгээ суллаж авах боломжийг олгож байгаа хэрэг юм.
    Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн гурав дахь том давалгааг эхлүүлэн, эхний ажлуудад багтаж чадаагүй хашаа байшинтай иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах боломж бүрдэнэ. Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69 мянга 200 өрхөд чиглэсэн бодлого явуулж эхлээд байна. Харин дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжих юм.
    Нөгөөтэйгүүр “Сайн хашаа” хөтөлбөртэй холбоотой мэдээллийг сонгуулийн зорилгоор мушгин гуйвуулах, иргэдэд буруу мэдээлэл өгөх зэрэг асуудал багагүй гарсан. Үүнтэй холбоотогоор олон нийт уг хөтөлбөр хэрхэн хэрэгжих талаар тогтсон ойлголтгүй болоод байна. Тиймээс олон нийтэд үнэн, зөв мэдээлэл өгөх зорилгоор иргэдийн төлөөлөл болгон “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдахаар тэсэн ядан хүлээж буй Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 1-73 тоотод амьдардаг Д.Дэжидгүнчингийнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, нийслэлийн нутаг дэвсгэрт “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга С.Очирбат, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нар очлоо. Энэ үеэр иргэд тэднээс “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар сонирхсон асуултдаа хариу авсан юм.
    НИТХ-ын дарга Д.Баттулга иргэдэд мэдээлэл өгснийг тараахь байдлаар хүргэе.

    10 САЯ ТӨГРӨГ ЗЭЭЛЭЭД 5 САЯЫГ Л БУЦААЖ ТӨЛНӨ

    “Сайн” хашаа хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудалд зориулж нэг айлд 15 сая хүртэлх төгрөгийг зээлээр өгөхөөр болсон. Үүний 50 хувийг улсын болон хотын төсвөөс хариуцаж, үлдсэн 50 хувийг тухайн айл 20 жилийн хугацаанд төлөхөөр зохицуулсан юм. Зээл авсан айл өрхийн хувьд 15 сая төгрөг авсан бол 7.5 саяыг, 10 сая төгрөг авсан бол 5 саяыг л буцааж төлнө гэсэн үг. Ингэж төлөхдөө мөн эхний хоёр жил ямар ч төлбөр төлөхгүй учраас санхүүгийн аливаа дарамтад орохгүй гэсэн үг юм.
    Иргэд “Сайн хашаа” хөтөлбөрийн хэрхэн ашиглах вэ
    Жишээлбэл, 200 айл нэгдлээ гэж бодъё. 200 айл хоорондоо тохироод нэгдвэл 3 тэрбум төгрөгтэй болно. Түүний 1.5 тэрбумыг төр даана. Нэг ёсондоо дэд бүтцээ шинэчлэх зорилгоор 3 тэрбум төгрөгтэй болчихоор цахилгаан, дулаан, бохир, цэвэр усныхаа асуудлыг бүрэн шийдчих боломжтой болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр 200 айл нэгдсэнээр тэдний газар дунджаар 6-7 га талбайг эзэлнэ. Улаанбаатар хотод ийм том хэмжээний сул газар гэж одоо байхгүй болсон. Дэд бүтцээ татчихсан 6-7 га газрыг тэгвэл банкинд барьцаалаад зээл авахад нэлээд хэдэн тэрбум төгрөг болно. Тэр мөнгөөрөө иргэд хашааны газар дээрээ орон сууц барих боломжтой юм. Ямар компаниар бариулахаа өөрсдөө сонгож, өөрсдөө хяналт тавиад явна. Ингээд 200 айл орон сууцандаа орсны дараа цаана нь мэдээж сул байрууд үлдэж таарна. Харин тэр илүү гарсан байруудыг түрээсийн орон сууц болгож нийслэлээс худалдаж авч болно. Үгүй гэвэл орон сууцны эзэд өөрсдөө Засгийн газрын 5 хувийн зээлд хамруулаад өгчихөж болно шүү дээ. Ингээд борлуулсан мөнгөнийхөө нэг хэсгээр эргээд банкны зээлээ төлчихнө. Харин үлдсэн хэсэг нь газрын эзэн 200 айл өрхийн хуримтлал болж үлдэх юм. Нэг ёсондоо иргэдэд бизнес санал болгож байна.

    “САЙН ХАШАА” БА ҮР ДҮН

    “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсанаар орон сууцанд ороод зогсохгүй маш олон эерэг үр дагавар бий болох юм. Нийслэлийн гэр хороолол хаус болон солигдож, өндөр өндөр байшингуудаар “төрөл арилжих” нь дамжиггүй. Хөрсний бохирдол, утааны асуудал нэг мөр устаж, түүнийгээ дагаад эрүүл орчинд нийслэлчүүд аз жаргалтай амьдарч эхэлнэ. Хоггүй цэвэр орчинд үр хүүхдүүд тоглож, стрессгүй нийгэм бий болно. Өвлийн хүйтэнд гадаа бие засахгүй, даарахгүй, хүссэн үедээ усанд ордог болно. Гэх мэт араасаа маш олон эерэг үр дүнг авчирна. Үүнд сөрөг зүйл гэж нэг үгүй юм.
  • Маргааш чуулганы нэгдсэн хуралдаан болно
    2016 оны 6 сарын 22
    УИХ-ын даргын захирамжийн дагуу хаврын ээлжит чуулган маргааш дахин нээлтээ хийнэ.

  • Тэд юу хийчих вэ?
    2016 оны 6 сарын 22
    ТЭД ЮУ ХИЙЧИХ ВЭ?
  • Цэцэрлэгийн гадаа хонохоо болино
    2016 оны 6 сарын 22
    ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДАА ХОНОХОО БОЛИНО
  • Тэтгэврийн зээлийг бууруулах боломж байсан
    2016 оны 6 сарын 22
    ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ БУУЛГАХ БОЛОМЖ БАЙСАН
  • Бичлэг: Сонгуулийн хүн царцааны нүүдэл
    2016 оны 6 сарын 22
    Сонгуулийн хүн царцааны нүүдэл
  • Ерөнхийлөгч Ташкент хотыг зорилоо
    2016 оны 6 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.
  • Д.Зоригтыг гүтгэсэн мэдээллийг шалгуулахаар цагдаад гомдол гаргажээ
    2016 оны 6 сарын 22
    Д.ЗОРИГТЫГ ГҮТГЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГУУЛАХААР ЦАГДААД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

    УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтийн сонгуулийн штабаас Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст албан ёсоор дараах гомдлыг гаргажээ. Үүнд: Нэр дэвшигч Д.Зоригтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж оффшор данстай гэх мэдээлэл ойрын өдрүүдэд гарсан. Тухайлбал, нэр дэвшигч Д.Зоригтыг “Зууны мэдээ” сонины 2016 оны 06 сарын 09-ний өдрийн 115 (5301) дугаарт “Санхүүгийн, сонгуулийн голдуу асуудалтай Д.Зоригт сайд” гэх нэртэй нийтлэлд Д.Зоригтын нэр төрд нь халдаж, 2012 оны УИХ-ын сонгуулийг луйвардаж авсан, мөн гадаад улсад оффшор данстай, компанитай хэмээн гүтгэсэн мэдээллийг сонгогчдод сонгуулийн сурталчилгааны явцад сонин, цахим хуудас, вэб сайтаар удаа дараа тараасан болно.

    Мөн зарим хувь хүн өөрийн facebook хаяг дээрээ оффшорчин Д.Зоригт, УИХ-ын 2012 оны сонгуулийг луйвардсан гэх мэтээр гүтгэлэг агуулсан мэдээллийг олон нийтэд санаатайгаар тарааж байгаа тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ. Энэ нь “Сонгуулийн тухай хууль”-ийн 70 дугаар зүйлийн 70.1.6 дэх хэсэгт зааснаар “...хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан ... бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах..” гэж заасныг удаа дараа ноцтой зөрчиж байна” гэв.
    Б.ДОРЖ
  • АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдав
    2016 оны 6 сарын 22
    Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 31 дүгээр хуралдаан боллоо.

    Хуралдаанаар АСЕМ зохион байгуулах газруудын бэлтгэл ажлын явцтай танилцах хуваарийг баталлаа. Үндэсний зөвлөлийн гишүүд ирэх 7 хоногт “Чингисийн хүрээ”, АСЕМ Вилла, АСЕМ-ын шуурхай удирдлагын төв зэрэг газруудад ажиллахаар тогтов.

    Хэвлэлийн төвийн дэд ажлын хэсгийн дарга Ц.Жадамбаа АСЕМ-ын Хэвлэлийн төвийн тохижилтын талаар танилцууллаа. Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ажиллах Хэвлэлийн төв Шангри-Ла төвийн B1 давхарт байрлаж байна. Олон улсын хэвлэлийн төвийн стандартын дагуу батлагдсан зураг төслөөр тохижилтын ажлыг эхлүүлсэн. Засварын ажил 7 дугаар сарын 1-нд дуусна гэлээ.

    Хэвлэлийн төв 7 дугаар сарын 15-16-нд 24 цагаар ажиллах юм. Хурлын үйл ажиллагааг 53 улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжлах бөгөөд дотоодын сэтгүүлчид мэргэжлийн холбоодоороо дамжуулж бүртгүүлэн, мандат авах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг салбар амбулаторитой боллоо
    2016 оны 6 сарын 22
    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори энэ долоо хоногийн эхний өдрөөс ажиллаж, энэ өдрүүдэд 400 орчим иргэнд үйлчилгээ үзүүлжээ.

    Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн шинэ барилгыг оффисын зориулалтаар ашиглах нь зохисгүй, гурван сая хүн амтай манай улсад контор биш эмнэлэг, сургууль шинээр байгуулагдаж байх учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сард болсон “Шийдлийн цаг” уулзалтаар хэлж байсан юм. Энэ уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төслөө танилцуулсан бөгөөд тус барилгыг анхных нь зориулалтаар тус эмнэлгийн менежментийн багт өгөхийг Ерөнхий сайд дэмжиж, Засгийн газраас шийдвэр гарч ажил эхэлсэн юм. Энэ шийдвэр, “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төсөл амжилттай хэрэгжиж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори өнөөдөр нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, тус эмнэлгийн захирал Б.Бямбадорж болон эмч, ажилтнууд оролцлоо.

    90 жилийн баялаг түүх, арвин туршлагатай Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэг жигүүр болох салбар амбулатори үүдээ нээж байна. Эмч ажилтнуудыг ард иргэддээ мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж, шинэ ноу хау, дэвшилтэд технологи нэвтрүүлж, шинэ ололт амжилтаар дүүрэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
  • Хан-Уулчууд өөрсдийн засаг даргаа дэмжиж байна
    2016 оны 6 сарын 22
    Түүнийг хүмүүс Хан-Уулын Ж.Ганхуяг гэдэг. Хан-Уул дүүргээ хөгжилд хөтөлсөн он жилүүд түүнд хаяглагддаг болохоор тэр биз. Банкир, эдийн засагч Ж.Ганхуяг хийх ажлаа төлөвлөж, гүйцэтгэж, сайн үр дүнг нь үздэг нэгэн. Ж.Ганхуягийн хувьд дүүргийн засаг даргын ажлыг 2008 оны сүүлээр 1,5 тэрбумын төсөвтэй хүлээн авч байсан гэх. Гэвч энэ мөнгөний ихэнх нь урсгал зардалдаа таардаг, хөгжил хөрөнгө оруулалтанд үлдэх нь битгий хэл өрөнд орох шахдаг байж. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аливаа бүтээн байгуулалт газар, зураг төсөл, хөрөнгө санхүүтэй байж л явдаг. Хичнээн сайхан зураг төсөл байгаад газар, хөрөнгө санхүү байхгүй бол цаасан дээр үргүй хөдөлмөр болоод л л үлдэнэ. Дүүргээ хөгжүүлэхийн тулд энэ гурваа зэрэг авч явах бодлого барьж ажилладаг даа” хэмээсэн. Үнэхээр ч тэрээр сайн засаглалыг хөгжүүлэх “Зөв” санхүүгийн менежментийг хийж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр Хан-Уул дүүрэг 20 орчим тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлдэг нийслэлийн “толгой” дүүрэг болж чадаж. Түүний дүүрэгтээ татсан хөрөнгө оруулалт нь Хан – Уулыг нийслэлд хамгийн их хөрөнгө оруулалт татсан дүүрэг болгож зарим өө эрсэн нэгний атаархлыг сэм хүргэж байгаа сурагтай.

    Чингисийн өргөн чөлөө буюу 120-оос Яармаг хүртэлх, Наадамчдын гудамжаас Нисэх хүртэлх замыг зассан, уулзваруудыг өргөтгөсөн. Зөвхөн төв замуудаасаа гадна хорооллын доторхи магистраль замуудаа буюу Яармаг, Нисэх, Био, Шувуу, Дунд голын замуудыг зассан. Энэ бүгд Ж.Ганхуягт хаяглагдсан сайн үр дүн, сайхан бүтээн байгуулалт. Тэр хөрөнгө оруулалт хэрхэн татаж, бүтээн байгуулалтаа яаж хийхээ мэддэг нь түүний мэргэжилтэй нь холбон ярилцах нь оргүй зүйл биш.

    Үнэхээр ч Хан – Уулд бүтээн байгуулалт аль хэдийн өрнөж байна. Сайхан орчин, тайван аж төрөх нөхцөл боломжийг энд л цогцлоож байна. Хороо бүхэн гэрэлтүүлэгтэй, цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хогны оронд цэцэрлэгт хүрээлэнтэй, төрийн үйлчилгээ нь цахим бас хүртээмжтэй гээд магтаал сонсох, олон ажлыг Ж.Ганхуяг амжуулжээ.

    Хамгийн их хэл ам дагуулдаг дахин төлөвлөлтийн хүрээнд 8 байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан байх юм. Бүхэл бүтэн 20 жилийн турш аль ч Засаг дарга нарын хэн ч зориглож хийж чадахгүй, хийх нь битгий хэл “тэд”-ний хууль бус шийдвэрээр зарим барилга баригдаж чадахгүй, хэл ам таталдаг байсан энэ ажлыг Ж.Ганхуяг эхлүүлсэнээр барахгүй эхнээсээ байрууд нь ашиглалтад орж үр дүнгээ өгч байна. Арьс ширний 27, 28 дугаар байрууд гэхэд л 6 сарын турш бөөн хэл ам болж, засаг дарга Ж.Ганхуяг нь уйгагүй хөөцөлдөж байж ажлыг нь эхлүүлсэн болохыг саяхны иргэдтэй хийсэн уулзалтынх нь үеэр иргэд нь бахархан дурсаж, талархаж байх жишээтэй.

    Үнэхээр л Хан-Уулынхаа хүн гэсэндээ хийх ажлынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулдаг нь түүний хийсэн бүтээсэн зүйлээс өөрийн эрхгүй мэдрэгдэж байсныг нуух юун. Засаг дарга гэдэг хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Хуулиа дагаж ажилласаны дүнд хэн нэгэнд үг хэлээр баалуулах үе байдаг ч тэрээр тэднийг үл огоорон цааш тэмүүлсээр байх нь ачааны хүндийг үүрч яваа хүний зан гэлтэй.
1252 1253 1254 1255 1256 1257 1258
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    5 цаг 2 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    7 цаг 25 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    8 цаг 44 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    8 цаг 54 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    9 цаг 2 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    9 цаг 26 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК