Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1255 1256 1257 1258 1259 1260 1261
  • Хан-Уулчууд хөгжил, бүтээн байгуулалтын замаар итгэл төгс алхаж байна
    2016 оны 6 сарын 21
    ЗАМЫГ ТАВЬЖ, ИРГЭДЭЭ ЗАЛЖ ЯВАА Ж.ГАНХУЯГТАА БАЯРЛАЛАА

    Нийслэлийн хамгийн сайхан тохижилттой дүүрэг бол яах аргагүй Хан-Уул. Хан-Уул дүүргийн иргэд хөгжлийн замдаа аль хэдийн гараад их бүтээн байгуулалт, дэд бүтцийг зогсолтгүй хийж байгаа нь нүдний өмнө илхэн байна. Тэгвэл Хан-Уул дүүрэгт урагшлах уу, ухрах уу гэсэн шийдвэрлэх мөч ирээд байгаа энэ үед Хан-Уулынхан дуу нэгтэйгээр дүүргийнхээ хүү Ж.Ганхуягаа дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

    УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн аль хэдийнэ дэнсэлж, санал өгөх хүнээ ч товлочихож. Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Ж.Ганхуягийн иргэдтэй хийсэн уулзалт бүр амжилттай болж, иргэд ч дуу нэгтэйгээр Засаг даргаа дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Дүүргээ хэнээс ч илүү сайн мэддэг, хийсэн ажилтай хэлэх үгтэй Ж.Ганхуягийн сурталчилгааны ажиллагаанд Хан-Уул дүүргийн АН-ын зуу зуун мянган гишүүн, дэмжигч цуглан уухайлан дэмжиж байна.


    Үнэндээ Хан-Уулын хөгжил, бүтээн байгуулалт нэр дэвшигч Ж.Ганхуяггүйгээр төсөөлөгдөхөөргүй болжээ. Өнгөрсөн хугацаанд тус дүүрэгт хийгдсэн шинэ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт бүр Ж.Ганхуяг даргатай салшгүй холбоотой учраас тэр шүү дээ. Тиймдээ ч Хан-Уулын сонгогчид нэр дэвшигч Ж.Ганхуягийг шинэ үеийн удирдагч хэмээн хүндэлж, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан их бүтээн байгуулалтыг Хан-Уулдаа авчирч чадах хүн хэмээн илтгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлсээр байна.

  • Нийслэлийн 9 дүүрэгт 397 санал авах байр ажиллана
    2016 оны 6 сарын 21
    Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хуралд нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд, дүүргүүдийн Сонгуулийн хорооны дарга нар болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцов. Хурлаар Сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил, санал авах байрны бэлэн байдал, сонгуулийн зохион байгуулалтын талаар санал солилцож, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун үүрэг даалгавар өглөө.
  • Хуралдах ”боломжгүй” хуралдааны тов
    2016 оны 6 сарын 21
    Гэхдээ УИХ, ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног, улс төрчид сурталчилгаагаа хийгээд ид завгүй байх үеэр чуулган хуралдаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Хийх ажилгүй үедээ хуралдаа ирж суудаггүй гишүүд сонгуулийн сурталчилгааны үеэр ажилдаа ирэх нь юу л бол. Ямартай ч УИХ-ын тамгын газрынхан байнгын хороод, чуулган хуралдах бэлтгэл ажлыг хангасан байна. Чуулган хуралдах долоо хоногийн эхэнд УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороод хуралддаг ёстой. Энэ дагуу өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй учир хойшлуулсан байна. Яг энэ жишгээр явбал хаврын чуулган үргэлжлэн хуралдах нь үлгэр болох бололтой.
  • З.Энхболд: АН-д тулгарсан сорилтын жилүүдийг бид амжилттай давсан
    2016 оны 6 сарын 20
    З.Энхболд: Ардчилсан намд тулгарсан сорилтын жилүүдийг бид амжилттай давсан
  • МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж амжилт хүслээ
    2016 оны 6 сарын 20
    МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж амжилт хүслээ
  • Хашаанаас хашаанд биечлэн очиж яваа Б.Ургамалцэцэгт иргэд талархалтай байна
    2016 оны 6 сарын 20
    УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ сонгуулийн сурталчилгааныхаа үеэр олон хүн цуглуулж үзэл суртлын уулзалт хийхээс аль болох зайлсхийж амьд, амьдрал дундах харилцааг чухалчилж байна.



    Тэрээр өөрийн тойрог болох Баянхошуу, Баруун, Зүүн салааны айлуудад өөрөө биечлэн очиж байгаа юм. Нэр дэвшигч Б.Ургамалцэцэг өөрөө энэ тухайд хэлэхдээ “Сонгинохайрханчуудад ийм асуудал бий гэж бүдүүн тоймоор амарчилж ярихыг би хүсэхгүй байна. Баянхошууныханд нэг өөр, Баруунсалааныханд бас өөр, Зүүнсалааныханд бүр өөр асуудлууд байна. Тэр байтугай Худаг, Зээл, Монлаагийн гээд гудамж бүрт өөр өөр шийдэх асуудал байна. Жижиг гэлтгүй энэ бүгдийг мэдэж байж яаж өөрчлөхөө тодорхойлно. Үүний тулд би залхууралгүйгээр гудамж, хашаа бүрт очиж явна аа” гэлээ.



    Ингэж иргэдийнхээ асуудал бэрхшээлийг газар дээр нь үзэж, санал сэтгэгдлийг нь биечлэн сонсч байгаа түүний уулзалтууд энгийн, элэгсэг дотно, нэг гэр бүлийнхэн шиг халуун дулаан уур амьсгалд үргэлжилж байна.

  • Архангай аймагт 1341 иргэнийг шилжүүлж авчирсан хүн хэн бэ?
    2016 оны 6 сарын 20
    ххх
  • Баянзүрхийн нэр дэвшигчид өнгөтэй байна
    2016 оны 6 сарын 20
    Баянзүрхийн нэр дэвшигчид өнгөтэй байна
  • Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг шүүхэд өгчээ
    2016 оны 6 сарын 20
    Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг шүүхэд өгчээ
  • Д.Зоригтын сонгуулийн штаб шударгаар өрсөлдөхийг уриалж хуулийн байгууллагад хандлаа
    2016 оны 6 сарын 20
    Д.Зоригт шүүх, цагдаагийн байгууллагад хандлаа
  • АН-ын дарга З.Энхболд Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ
    2016 оны 6 сарын 20
    УИХ-ЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЖ, ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
  • “Сайн”-аар халхалсан саарууд
    2016 оны 6 сарын 20
    “Сайн”-аар халхалсан саарууд
  • Баримт: Б.Чулуудайн оффшор дахь компани 2013 онд татан буугджээ
    2016 оны 6 сарын 20
    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нь оффшор бүсэд компани нээж байсан нь фанамын баримтаар тодорхой болсон. Уг мэдээлэл гарсан даруйд Б.Чулуудайн зүгээс “Би хуулийн дагуу оффшорт компани байгуулсан. Гэхдээ уг компаниа нээгээд л орхисон. Ямар нэгэн гүйлгээ хийгээгүй. Тус компани нь үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад татан буугдсан” гэсэн тайлбарыг хийж байсан билээ. Харин Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Миний хүү оффшор дахь компаниараа дамжуулан ганц л удаа гүйлгээ хийсэн байвал би албан тушаалаасаа татгалзана. Дахиж хэзээ ч сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй” гэж хэлж байсан.
  • Засгийн газар: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ
    2016 оны 6 сарын 20
    Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ

    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулан байгуулсан ажлын хэсгээс боловсруулсан Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

    Эрчим хүчний яамны дэргэдэх төслийн нэгж, холбогдох яамдын төлөөлөл, хууль, санхүү, техникийн зөвлөх байгууллагууд оролцон боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, эх үүсвэр, татварын орчны тогтворжуулалт, эрхийн хамгаалалтын асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, сургалт, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, ус хангамж зэрэг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг тусгасан бөгөөд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу гэрээний төслийн зарим зүйл, заалтыг тодотгон хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлтгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

    Тавантолгой цахилгаан станц төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпорац шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт

    1 тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцож байна.

    Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь Оюутолгой байх бөгөөд Оюутолгой, түүний толгой компаниуд тус станцын гаргах эрчим хүчийг худалдан авах баталгаа гаргаж байгаа ажээ.

    “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болголоо.

    Хөтөлбөрт 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

    “Сайн дадлагажигч” хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн насны иргэд өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажих, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах, дэвшилтэт техник, технологи, туршлагыг эх орондоо нэвтрүүлэх боломж бий болохоос гадна Монгол Улс гадаад улсын хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

    Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө

    Засгийн газрын хуралдаанаар төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө.

    Түлш, эрчим хүчний үйлдвэр, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт болон зам тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллан, бүх шатны сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Зам, тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    Эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2017 онд шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасын санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгов.

    Түлш, эрчим хүчний салбарт 95 тэрбум төгрөгийн их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын 1537 ажил хийгдэж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-ний байдлаар өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 29.5 хувьтай байна. Үүнээс дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 30.8 хувь, дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл ажил 26.4, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 27 хувьтай байгаа юм. 9 дүгээр сарын 1 гэхэд засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусган, бүх станцуудад 20 хоногийн нүүрсний нөөц үүсгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангахаар ажиллаж байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээллээ.

    Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрийг баталлаа

    “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд олголоо.

    Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтыг биелүүлэхэд төмөр замын ачаа тээвэрлэлтийн гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байсан юм. Монгол Улсын экспортын ачааг төмөр замаар дамжуулан тээвэрлэх нөхцөлийг тохиролцох талаар Оросын талтай 2009 оноос хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд хоёр талын тээврийн асуудал эрхэлсэн болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн яамд хамтран, тууштай ажилласны дүнд хэлэлцээрийн төслийг эцэслэн тохироод байна.

    Узбекистан улсад 6 дугаар сарын 23-24-нд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэнхүү хэлэлцээрийг байгуулснаар талуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын ачаа тээвэрт уян хатан бодлого хэрэгжүүлж, бусад чиглэлүүдтэй харьцуулсан төмөр замын ачаа тээврийн тарифын өрсөлдөх чадварыг урт хугацаанд хангаж ажиллана. Мөн төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх болон далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

    Товч мэдээ

    · “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийг хэрэгжүүлж, мөрдөн ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд үүрэг болголоо.

    · 2016 оны эхний хагас жилд “11-11 төв”-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.

    · 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Австрийн Вена хотноо болсон Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Жигжидэд даалгалаа.

    · Улаанбаатар хотноо 2016 оны 6 дугаар сарын 3-нд гарын үсэг зурсан “АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

    · АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн энэ сарын 5-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

    · Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Л.Эрхэмбаяр: МАН-ынхан иргэдийг тойргоос тойрогт шилжүүлэх хууль бус арга хэрэглэж байна
    2016 оны 6 сарын 20
    АН-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ удаагийн хурлаар хоёр асуудлыг хөндөн ярив. Сонгууль дөхөж байгаатай холбогдуулан намууд өрсөлдөгчийнхөө эсрэг бохир арга хэрэглэж байгаа учир шударгаар зөв оролцохыг уриалсан юм.
  • Л.Эрхэмбаяр: МАН хийсэн ажилгүй байж болно, ядаж хийх ажлаараа өрсөлдье
    2016 оны 6 сарын 20
    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр төрийн сонгуулиа хуулийн хүрээнд шударга явуулах нь АН-ын эрхэм зорилго гээд бусад намуудыг ч шударга өрсөлдөхийг уриалсан юм. Мөн сүүлийн үед МАН-ын зарим нэр дэвшигчид төрийн эрхийг хууль бус аргаар авах оролдлого хийж байгаа болон МАН-ынхан царцааны нүүдэл буюу тойргоос тойрогт хүмүүсийг олноор нь шилжүүлэх хууль бус аргыг ихээр хэрэглэх болсон талаар баримт дэлгэлээ.

  • Утаанаас салах ганц гарц ипотикийн зээлийг үргэлжүүлэх
    2016 оны 6 сарын 20
    Утаанаас салах ганц гарц ипотикийн зээлийг үргэлжүүлэх
  • Санал өгөх эрхтэй эсэхээ шалгаарай
    2016 оны 6 сарын 20
    http://election.burtgel.gov.mn/
  • БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргахад дэмжлэг хүсэв
    2016 оны 6 сарын 20
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний хоёр дахь уулзалтад оролцсон БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Сюаньюг хүлээн авч уулзлаа.
  • 1072 хувьцааг тойрсон таван топ үг, таван өөр байр суурь
    2016 оны 6 сарын 20
    Тавантолгойн 1072 хувьцааны 30 хувийг гурван зуун мянган төгрөгөөр худалдах, түүнийг нь сонгогчдод
    тараах талаар холбогдох албан тушаалтнуудын байр суурийн зөрүүг хүргэж байна. Энэ сэдвээр шийдвэр гаргах төвшний дөрвөн өндөр албан тушаалтан дөрвөн өөр байр суурь илэрхийлжээ.
    Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар: 1072 хувьцаа худалдахад Монголбанк оролцохгүй #
    -Монголбанк макро эдийн засгийн тэнцлээ хадгалахын тулд улстөр, сонгуулийн циклээс хол явдаг. Мөнгө тараах уу, иргэдийн хувьцааг худалдаж авах уу гэдэг нь цэвэр Засгийн газрын үйл ажиллагаанд хамаарна. Монголбанкинд бол хамааралгүй, манайх оролцохгүй. Засгийн газар ямар зарчмаар хөрөнгө босгож, иргэдийн хувьцааг санхүүжүүлэхээ тодорхой болгох ёстой болов уу. Төсвийн хөрөнгөөс, эсвэл бонд босгож иргэдийн хувьцааг худалдан авах уу гэдгийг сайн мэдэхгүй байна.
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Засгийн газрын бонд эхэлж гаргана #
    -Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Иргэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг арилжааны банкуудаар дамжуулан 30 хувийг нь гурван зуун мянган төгрөгөөр худалдан авах тухай Засгийн газрын 311 тогтоолыг гаргалаа./Засгийн газрын 311 дүгээр тогтоолд иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг худалдаж авах эх үүсвэрийг дотооддоо Засгийн газрын бонд босгож шийдвэрлэхээр заажээ. Нийт 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх бондыг арилжааны банкуудад арилжаалж, иргэдийн хувьцааг худалдан авах санхүүжилтийг босгохоор заасан байна./
    Сангий сайд Б.Болор: ”Эрдэнэс-Тавантолгой” компани бонд гаргана У0
    -УИХ-ын тогтоолын дагуу бид иргэдийн 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулж байгаа. Энэ бол Засгийн газрын хийж байгаа ажил. Сонгуультай ямар нэгэн байдлаар холбоогүй. Эхний ээлжинд Засгийн газрын бонд гаргаж хэрэгжүүлнэ. Яваандаа ”Эрдэнэс 丁авантолгойв компанийн бонд болгон шилжүүлнэ. Монголбанк холбогдох байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийж, хуулийн дагуу бондоо гаргана. Монголбанк бонд босгоход оролцохгүй гэсэн асуудал байхгүй. Монголбанкны дэд ерөнхийлөгч яагаад тийм мэдэгдэл гаргасныг би мэдэхгүй байна. Дэд ерөнхийлгөгч тийм хэмжээний мэдээлэл гаргах эрх мэдэлтэй албан тушаал биш.
    УИХ-ын дарга З.Энхболд: Хүсэлтээ гаргасан иргэний дансанд мөнгө шууд орно
    -323 шиг хувьцааг 300 мянган төгрөгөөр Засгийн газарт худалдъя гэвэл овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээллээ өгөөд хүсэлтээ гаргачихаар дансанд тань мөнгө орно. Ердийн л арилжаа. Үүнийг бас л мушгиж сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараалаа гэж байгаа юм. Бэлэн мөнгө тараагаагүй. Та Засгийн газартай наймаа хийж байна. Хоёр жилийн дараа ”Би хувьцаагаа сул өгчихжээ” гэвэл анхны үнээрээ буцаагаад авчихаж болно.
    Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан: Хүмүүс мөнгө тараах гэж хувьцаа гаргадаггүй
    -Хувьцааг мөнгө босгох гэж гаргадаг болохоос биш, хүмүүст мөнгө тараах гэж гаргадаггүй юм.

1255 1256 1257 1258 1259 1260 1261
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    6 цаг 11 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    8 цаг 35 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    9 цаг 53 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    10 цаг 4 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    10 цаг 12 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    10 цаг 35 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК