-
2016 оны 1 сарын 22
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
-
2016 оны 1 сарын 22
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.
Тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Г.Уянга, А.Тлейхан, Д.Эрдэнэбат, Х.Болорчулуун нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар тогтоолын төслийн 1 дүгээр заалтын “Борнуур” гэсний дараа “Батсүмбэр” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Нөөц газрын ангиллаар тогтоохдоо Засгийн газраас хилийн цэсийг байгалийн тогтцоор нь бүхэлд нь авахыг үүрэг болгох” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч байнгын хорооны гишүүд дэмжээгүй тул цөөнх болжээ. Ингээд уг саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь байнгын хорооны саналыг дэмжсэн юм. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
-
2016 оны 1 сарын 22
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.01.22.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтов.
Хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлав
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
Тус байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүд тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд 0-18 насны нийт хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг жигд олгох нь чухал, тогтоолд өөрчлөлт оруулахтай холбогдуулан гарах зардлыг нэгдсэн төсөвт тусгахдаа Төсвийн тухай хуулийг зөрчихгүйгээр зохицуулалт хийхийг сануулсан байна. Ингээд хэлэлцүүлгийн явцад гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар байнгын хорооны дарга болон салбарын сайдаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив. Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Дараа нь Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан юм.
Тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Д.Ганбат, А.Тлейхан нар байнгын хорооны дарга, салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм.
Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувь нь дэмжив. Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 84.1 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан Төсвийн тухай хууль нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6-81.8 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдлаа.
-
2016 оны 1 сарын 22
УИХ-ын чуулганы хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжин анхны хэлэлцүүлгээр баталлаа.
-
2016 оны 1 сарын 22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 16 хуул, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан баталлаа.
-
2016 оны 1 сарын 22
Уг нь УИХ дахь сөрөг хүчин болох МАН-ын бүлгийн 26 гишүүнээс 50 хувь нь буюу 13 нь Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Үүгээр бол МАН-ынхан хамгийн түрүүнд ирцээ бүрдүүлээд Ерөнхий сайдыг баяртай болгох ёстой баймаар. Гэтэл ирцээ бүрдүүлэхгүй алга болцгоож байснаа гэнэт орж ирээд ажлын тав хоногийн завсарлага авсан нь уг бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэгдсэн шийдэлд хүрээгүйн илрэл гэж хэлж болохоор байна.
-
2016 оны 1 сарын 22
Олон улсын макро эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, төлөв, глобал түвшинд тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг нэр хүндтэй улс төрч, эрдэмтэн судлаачид, бизнес лидерүүдийн дунд өрнүүлэх зорилготой Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд гурав дахь өдрөө чуулж байна.
-
2016 оны 1 сарын 22
Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны нэгдүгээр сарын 22-нs өдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2016 оны 1 сарын 21
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Сайдын цаг” уулзалтад оролцож, мэдээлэл хийлээ.
2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбоотойгоор батлан хамгаалах салбарын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн орчин тавигдсан. Энэ хүрээнд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ. Мөн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон, “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулж байна гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон онцоллоо.
Бүтээн байгуулалт, энхийг дэмжих, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй “Барилга-инженерийн батальон”-ыг Архангай, Говь-Алтай аймагт байгуулахаар болжээ. Үүнээс гадна Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний барилгын тусгай салбарыг “Барилга-инженерийн батальон” болгон өргөтгөх, энхийг дэмжих ажиллагааны бригадын штаб, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний ангийг түшиглэн цэргийн II шатны эмнэлэг байгуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлсэн байна. Мөн энхийг сахиулах ажиллагааны хүрээнд инженерийн ротыг илгээх чиглэлээр судлан, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, 1000 гаруй оюутныг хамруулсан бөгөөд энэ онд ч хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид тус хөтөлбөрт хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутнуудыг хамруулах зорилт тавин ажиллаж байна гэдгийг Ц.Цолмон сайд тодотголоо.
Батлан хамгаалахын салбарт ажиллаж буй алба хаагчдын нийгмийн хамгаалалд анхаарч, нийслэлд цэргийн алба хаагчдын 300, албан тушаалын 63, Баян-Өлгий аймагт 40, Завхан аймагт 24 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан байна. Бүтээн байгуулалтын хувьд “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга зэргийг ашиглалтад оруулсан гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, ”Төмөр зам” бүтээн байгуулалтын ажилд 2000 гаруй хугацаат цэргийн алба хаагчид оролцохоор болсон зэрэг мэдээллийг хийсний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11932#sthash.BjRQ9oSZ.dpuf
-
2016 оны 1 сарын 21
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэдэх МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Үүний дараа “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын төсөл, “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төсөл.
-
2016 оны 1 сарын 21
Ч. Сайханбилэгийг огцруулах асуудал наймаа биш
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга танилцуулсан юм. Тэрбээр:
-Өнөөдөр өглөөний Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдээгүй байсан учир нь хуралдааны танхимд ирээгүй. Ерөнхий сайдыг огцруулах саналд надаас гадна 19 гишүүн гарын үсэг зурсан. Би тэр гишүүдтэйгээ хамт байнгын хорооны ирц бүрдмэгц хуралдаанд оролцоход бэлэн байсан. Нөгөө талаас энэ санал наймаа тохирооны чухал хэрэгсэл болчихоод байгаа юм байна. Эвслийн бүлгийн дарга Шадар сайд болох ёстой. Тийм учраас гарын үсэг зурсан гурван гишүүн саналаа татаач ээ гэсэн санал тавьсан. Бид санал нийлэхгүй байгаа. Энэ бол хэн нэгний албан тушаал наймаалцах хэрэгсэл биш. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн тухай зарчмын асуудлыг бид ярьж байгаа. Бүх асуудал хууль ёсны дагуу явах нь зүйтэй гэж бодож байна. Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай орон. Асуудлыг олонхиороо шийддэг. Тийм учраас бүх түвшиндээ энэ зарчмыг барьж байх хэрэгтэй гэдгийг эхлэн онцолсон юм.
Дараагааар нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлдээ “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах нэг тал “Туркиз хилл” болон “Рио тинто” компанитай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэгчид Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгүйгээр, далд уурхайн санхүүжилт нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж нийт 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум ам.доллар, Эрдэнэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум ам.долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг УИХ-д албан ёсоор мэдээлсэн. УИХ 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараа Монгол Улсын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. УИХ-ын энэ хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд бүх зардлыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн баримт бичигт Засгийн газарт гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчсөн төдийгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монголын талын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулж, тодорхой бус байдалд орууллаа. Түүнчлэн Оюутолгойн үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт орлогынх дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Иймд Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл байна гэж үзэж байна. Үүнийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” хэмээн танилцууллаа.
Танилцуулгын дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр горимын санал гаргасан юм. Тэрбээр:
-Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулна, улсаа хөгжүүлж, хүн шиг амьдруулна гэсэн уриатайгаар Ерөнхий сайдаар томилогдоод Ч.Сайханбилэг жил гаруй хугацаа боллоо. Эдийн засгийн хүрээнд хэрхэн ажиллав, ямар үр дүн өгөхөөр байгааг МАН-ын бүлэг хурлаараа хараахан хэлэлцээгүй байна. Мөн огцруулахаар гарын үсэг зурсан нэр бүхий гишүүдийн үндэслэлийг судалж үзэх шаардлагатай байгаа. Ийм учраас МАН-ын бүлэг 5 хоногийн хугацаатай хэлэлцэж байгаа асуудлаас завсарлага авч байна гэсэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:
-Энэ асуудал он дамжиж яригдсан асуудал. Г.Уянга гишүүний бланс дээр гарын үсэг зурсан нэр бүхий гишүүд гэж ярьж байгаа боловч үнэн чанартаа МАН Засгийн газрыг унагаах бодлогоо хэрэгжүүлж байгаа юм байна гэдэг нь тодорхой боллоо. Тийм учраас энэ асуудлыг шуурхай хэлэлцээд явах шаардлагатай байна. Өнөөдөр өглөө 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг товлоод гишүүдийн ирцийг хүлээсэн. МАН-ын бүлгээс нэг ч хүн байгаагүй. Санал өргөн барьсан Г.Уянга гэсэн өөрөө байхгүй байсан. АН-аас Төрийн байгуулалтын байнгын хороонд багтдаг гишүүд бүтэн 5 цаг сууж хүлээсэн. Энэ асуудлыг АН руу чихээд нэмэр байхгүй. Тийм учраас энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцээд явахыг байнгын хорооны даргаас хүсч байна гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаа хэлэлцэн дүгнэлт гаргана” гэж заасан байдаг. Тиймээс МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч байна. Хуульд заасан 7 хоногийн хугацаанд байнгын хороо хуралдах боломжтой гэж үзэж болох уу. Огцруулах санал зурахаасаа өмнө бүлгээрээ хуралдаж, судалгаагаа сайн хийх хэрэгтэй байж гэж ойлголоо. Тиймээс 5 хоногийн засварлагааны хугацаа өглөө” хэмээв.
Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудал хойшиллоо. Үүний дараа УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явуулах товыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
-
2016 оны 1 сарын 21
Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав
-
2016 оны 1 сарын 21
Н.Номтойбаяр: Гадаадад томилолттой яваа Н.Батцэрэг гишүүнийг хууль зөрчин байнгын хорооноос чөлөөлсөн
-
2016 оны 1 сарын 21
өрийн байгуулалтын байнгын хорооны дарга
-
2016 оны 1 сарын 21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. “Өнөөдрийн хуралдаанаар ганцхан асуудал хэлэлцэнэ. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаана хэмээн УИХ-ын дарга танилцууллаа. Эхлээд баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонссон юм.
-
2016 оны 1 сарын 21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. “Өнөөдрийн хуралдаанаар ганцхан асуудал хэлэлцэнэ. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаана хэмээн УИХ-ын дарга танилцууллаа. Эхлээд баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонссон юм.
-
2016 оны 1 сарын 21
“Шударга ёс” эвслийнхэн өнөө өглөөний 07.30 цагаас 11 цаг хүртэл хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийн талаар хэлэлцсэн. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, засаг унагаах ажиллагааг санаачилсан болон нэгдсэн гурван нөхөртөө “Засгийн газрын тэргүүнийг унагаах кноп дарж болохгүй” гэсэн хатуу анхааруулга өгсөн талаар ойрын эх сурвалж мэдээлж байна.
Уг хурлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санаачилга гаргасан УИХ-ын гишүүн Г.Уянга хэвлэлийнхэн болон “ангийнхан”-аасаа бултаж, олдохгүй байгаа талаар шаргал ордонд шивэр авир хийж байна.
-
2016 оны 1 сарын 21
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох дөрөвдүгээр дээд чуулган өнгөрсөн даваа гаригт Төрийн ордонд болж өндөрлөсөн. Тэгвэл уг холбооны тэргүүнийг сонгох сонгууль хууль зөрчсөн, будлиантай болсон гэх мэдээлэл гарч эхэллээ.
-
2016 оны 1 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирлээ.
-
2016 оны 1 сарын 21
Ерөнхий сайдыг огцруулах саналын талаар байр сууриа нэгтгэхээр УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна.
Тус бүлэгт харъяалагддаг УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн энэ сарын 19-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод ”Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг өргөн барьсан юм. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар хуваарилсан учир эвслийн бүлэг үүний өмнө байр сууриа нэгтгэхээр хуралдаж байгаа юм.
Бүлгийн хуралдаан өнөөдөр өглөө 07.30 цагаас Төрийн ордонд эхэлжээ.