зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1259 1260 1261 1262 1263 1264 1265
  • Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцав
    2016 оны 1 сарын 18

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцав
  • Ирц бүрдэхгүй байгаагаас болж байнгын хорооны хуралдаан хойшилж байна
    2016 оны 1 сарын 18
    Байнгын хорооны хурал зарласан ч ирц бүрдэхгүй байна

  • ХҮН-ын дарга С.Ганбаатар ”За” андгай өргөлөө
    2016 оны 1 сарын 18
    Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал энэ сарын 17,18-ны өдөр болж, тус хуралд 300 гаруй төлөөлөгч 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөн оролцлоо.
  • Б.Ургамалцэцэг: Эмэгтэйчүүд ХАМТДАА манлайлан зүтгэх ёстой
    2016 оны 1 сарын 18
    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох дөрөвдүгээр дээд чуулган Төрийн ордноо үргэлжилж байна. Уг холбооны тэргүүнд нийт 11 эмэгтэй нэр дэвшиж байгаа юм. Тухайлбал, Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Г.Байгальмаа, З.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, И.Нарантуяа, Д.Оюунцэцэг, Л.Нармандах, Г.Хажидмаа, Г.Хажидмаа нар нэр дэвшиж байна. Нэр дэвшигчид илтгэлээ тавьж дууслаа. Түүнээс нэр дэвшигч Б.Ургамалцэцэгийн илтгэл олны анхаарлыг ихээхэн татаж байна.



    Тэрбээр

    1. Ардчилсан намын Ургамалцэцэг

    2. ”Сум 330” хөтөлбөр

    3. Боловсрол

    4. Хүмүүнлэг

    5. Бүтээн байгуулалт
  • Ж.Батзандан: Нийслэлд нэр дэвших гишүүдийн тоог нэмэгдүүлье
    2016 оны 1 сарын 18
    Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийн мандатын асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед УИХ болон НИТХ-ын гишүүдийн мандатын тоог нэмэх асуудлыг улс төрийн түвшинд ярьж байгаа. -Б.Гарамгайбаатар: Түрээсийн орон сууцны журмыг удахгүй Засгийн газар гаргах гэж байгаа. Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Залу гэр болон өндөр настнуудад хамааралтай асуудлууд байгаа. Орон сууцнуудын тодорхой хэсгүүдийг түрээслэнэ. Дээр нь Засгийн газар бизнесийн моргейжийн зээлийн асуудлыг удахгүй оруулж ирэх гэж байгаа. Жижиг үйлдвэрлэгчид буюу үсчин, жижиг худалдаачидад зориулсан моргейжийн зээлийг шинээр зохион байгуулна. Энэ нь орон сууцны найман хувийн зээлтэй адилхан хувь хэмжээгээр тогтоож олгох боломж байна гэж ярьж байна.

    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрээр “365 мянган хүн амтай Баянзүрх, Налайх дүүрэгт гурван мандат байгаа. Өөрөөр хэлбэл нэг гишүүн 120 мянган хүнийг төлөөлж байна. Гэтэл Архангай аймаг 94 мянган хүн амтай, хоёр мандатай. Ойролцоогоор Архангай аймгаас сонгогдсон нэг УИХ-ын гишүүн 47 мянган хүнийг төлөөлж байна гэсэн үг. Дундговь аймаг 45 мянган хүн амтай, нэг мандаттай. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нэг гишүүн 100 гаруй мянган хүнийг төлөөлж байна. Хэнтий аймаг 72 мянган хүн амтай, хоёр мандаттай. Тэгэхээр мандатын шударга бус төлөөлөл, мандатын шударга бус хувиарлалтын зарчмыг өөрчилье гэдэг саналыг иргэд олон нийт, улс төрийн намуудын зүгээс тавьж байна. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар сая 400 мянган хүн амьдарч байна. Гэтэл 48 мандатын 14 нь Улаанбаатарт, 34 нь хөдөө орон нутагт хувиарлагдаж байна. 14 гишүүн Улаанбаатар хотын сая 400 мянган хүнийг төлөөлж ажиллаж байна гэсэн үг. Үүнийг өөрчилье гэж байгаа юм. Хүн амын тал нь Улаанбаатарт амьдарч байхад мандатын хувиарлалт шударга бус байна. Тиймээс хүн амынхаа тоотой ойролцоо байхаар мандатаа хувиарлах саналтай байна. Ингэх юм бол Улаанбаатарт 22 мандат оногдохоор байна. Хөдөө орон нутагт 34 мандат оногдохоор болж байна. Төлөөллийн ардчиллын тэгш зарчимд нийцүүлж, мандатын тоог шударга хувиарлахыг хүсэж байна. Улаанбаатарт хувиарлагдах мандатын тоог нэмэгдүүье. Баянзүрх, Налайх дүүргийг гуравхан гишүүн төлөөлдөг биш тав, зургаан гишүүн төлөөлдөг болгоё гэж байгаа юм” гэлээ.


  • Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцохоор явлаа
    2016 оны 1 сарын 18
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 46 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО


    Administrator 2016-01-18 11:46:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо энэ оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр мордов.

    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан болно.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг, “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” зэрэг уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

    Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулна.

    Чуулга уулзалтад манай улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой.
  • МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилнэ
    2016 оны 1 сарын 18
    МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилнэ
  • Бие даагчид: Ерөнхий сайдыг огцруулах асуудал улам хурцдана
    2016 оны 1 сарын 18
    Бие даагчид: Ерөнхий сайдын огцруулах асуудал улам хурцдана
  • АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй
    2016 оны 1 сарын 18
    АН-ын бүлгийн хуралдаанаар юу хэлэлцэв
    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонсч, “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл”-ийг СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн танилцуулсан байна.
    Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хангах тухай” тогтоолын төслийн танилцуулгыг сонсчээ.
    Дашрамд, тус бүлгийн хуралдаан өндөрлөсөн бөгөөд мэдээлэл хийхгүй юм байна.
    Д.ЖАРГАЛ
  • АЭХ-ны чуулган эхэллээ
    2016 оны 1 сарын 18
    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тиймээс түүний орны хүнийг сонгох сонгууль болох гэж байгаа нь энэ юм.
  • АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч Б.Ургамалцэцэг гэж хэн бэ?
    2016 оны 1 сарын 18
    http://www.24tsag.mn/content/129201.shtml
  • С.Ганбаатар ХҮН-ын дарга болж, Г.Уянга уг намд элсэх өргөдлөө өгсөн сурагтай
    2016 оны 1 сарын 18
    Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгыг ХҮН-д элсэхээр өргөдлөө өгсөн талаар зарим эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэрвээ уг мэдээлэл баталгаажвал ХҮН-ынхан УИХ-д хоёр төлөөлөлтэй болно гэсэн үг юм.
  • АЭХ-ны тэргүүн өнөөдөр сонгогдоно
    2016 оны 1 сарын 18
    АЭХ-ны тэргүүнд Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Г.Байгальмаа, З.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, И.Нарантуяа, Д.Оюунцэцэг, Л.Нармандах, Г.Хажидмаа, Г.Хажидмаа нар нэр дэвшиж байгаа билээ.
  • Элчин сайдын томилгоог хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 18
    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 16.00 цагт товлогдож, нийт 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний дотор Элчин сайд нарыг томилуулах тухай асуудал багтсан байна. Энэ тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлэх аж.

    Мөн Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг Хууль зүйн сайд оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

    №
  • Нам, эвслийн бүлгүүд хуралдана
    2016 оны 1 сарын 18
    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 18-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 18-ны Даваа гарагт:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “А” танхимд.

    01 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт:

    Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагт 334 тоот өрөөнд;

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

    01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт:

    Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

    ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 18-ны Даваа гарагт:

    1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай;

    Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороонд хүргүүлнэ/;

    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    01 дүгээр сарын 20-ны Лхагва гарагт:

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Зарим дэд хорооны даргыг сонгох тухай;

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Бусад.

    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороонд хүргүүлнэ/;

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

    Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Дэд хорооны даргыг сонгох тухай;

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;

    Бусад.

    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    01 дүгээр сарын 19-ний Мягмар гарагт 09.00 цагаас:

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт үргэлжилнэ;

    Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    01 дүгээр сарын 20, 21-ний Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал;

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

    Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

    Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

  • Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигчид хэний хэн бэ ?
    2016 оны 1 сарын 17
    Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган маргааш Төрийн ордонд болно. Таван жилийн дараа болж буй уг хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгууль болох юм.
  • Элчин сайд нарыг томилуулах тухай хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 16
    Монгол Улсын Засгийн газрын энэ оны дөрөв дэх хуралдаан ирэх Даваа гаргийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.



    Тус хуралдаанаар:

    Гал түймрийн улсын хяналтын дүрэм батлах тухай /Ц.ОЮУНБААТАР/



    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл* /Ц.ОЮУНБААТАР/



    Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /С.БАЯРЦОГТ/



    Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Л.ПҮРЭВСҮРЭН/



    Гаалийн албан татвар, Онцгой албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Б.БОЛОР, Л.ПҮРЭВСҮРЭН/



    Элчин сайд нарыг томилуулах тухай* /Л.ПҮРЭВСҮРЭН/



    Зээл авах эрх олгох тухай (Олон улсын худалдааны санхүүжилтийн байгууллагаас зээл авах) /Б.БОЛОР/



    “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан”-гийн тухай /Д.ДОРЛИГЖАВ/



    Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай /Д.ДОРЛИГЖАВ/



    Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай /Д.ДОРЛИГЖАВ/



    Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах тухай /Д.ДОРЛИГЖАВ/



    Нийслэлийн авто замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай* /М.ЗОРИГТ/



    Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай /Г.БАЯРСАЙХАН/



    Бусад асуудал* /Ч.САЙХАНБИЛЭГ/-ыг хэлэлцэх юм байна.


    Танилцуулах асуудал


    УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаар* /С.БАЯРЦОГТ//

    Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай* /С.БАЯРЦОГТ/ танилцуулахаар товложээ.


    Тайлбар: *Материалыг хуралдаан дээр тараана.
  • Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ
    2016 оны 1 сарын 15
    Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулж байна.
  • Ирц бүрдээгүй учир чуулганы хуралдааныг өндөрлүүлэв
    2016 оны 1 сарын 15
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэх ёстойгоос ердөө хоёрыг нь л хэлэлцсэн юм. Үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ингээд үдээс хойшхи хуралдааны ирц бүрдэхгүй байсан учир
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барив
    2016 оны 1 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.15/ өргөн барилаа.
1259 1260 1261 1262 1263 1264 1265
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    2 цаг 43 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    3 цаг 1 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    3 цаг 37 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 37 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    4 цаг 1 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    4 цаг 46 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    4 цаг 55 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    5 цаг 6 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    5 цаг 31 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    6 цаг 49 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    6 цаг 53 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    7 цаг 4 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    7 цаг 23 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    7 цаг 27 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    7 цаг 56 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    8 цаг 2 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    8 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    8 цаг 29 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    8 цаг 53 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    9 цаг 9 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК