Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1258 1259 1260 1261 1262 1263 1264
  • Д.Зоригт: 18-39 насны залуус Японд хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо
    2016 оны 6 сарын 18
    18-39 насны залуус Японы өндөр технологийн салбарын зах зээл дээр хөдөлмөр эрхлэн эргээд их орондоо мэргэжилтэй боловсон хүчин болон ирж хамтдаа хөгжих сайхан боломж бүрдэж байна
  • АН-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийж байна
    2016 оны 6 сарын 17
    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Дагвадорж нар өнөөдөр /2016.06.17/ Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилласны дараа Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж, тус аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.

    Уулзалтын эхэнд УИХ-ын дарга хэлэхдээ, УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг нэр дэвшүүллээ. Ардчилсан нам даргын цүнх барьж гүйж байгаад албан тушаал авахыг зорьдог хүмүүсийг бус харин аймаг, орон нутагтаа ажиллаж, хийж бүтээж байгаа боловсон хүчнээ дэвшүүлж байна. О.Амгаланбаатар аймгийн Засаг дарга болсны дараа ямар өөрчлөлт гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тэрээр хамгийн түрүүнд иргэдийн эрүүл амьдралын үндэс болсон гол асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл Алтай хотын иргэдийг ундны цэвэр усаар хангаж чадсан. Иймээс Говь-Алтай аймгийн иргэдийн өвчлөл буурч байна. Бид мөн Говь-Алтай аймгаа мэддэг, нутаг усандаа амьдардаг, амьдрал мэддэг хүнийг дэвшүүлсэн нь О.Амгаланбаатар мөн. Тэрээр маш шударга, хэлье гэснээ хэлж чаддаг хүн учраас Ардчилсан нам УИХ-д ийм хүн шударга залуус орж ирэх ёстой гэж үзэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүллээ гэв.

    Үргэлжлүүлээд, 2012-2016 онд хийж, хэрэгжүүлсэн болон ирэх 4 жилд хийж бүтээх Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Ардчилсан намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн 4 жилд дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн “Монгол Хүн-2020” мөрийн хөтөлбөрийн шууд үргэлжлэл юм. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн ажлын хувьд, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа 5 хувийн зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэллээ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. 1680 үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхэд эдийн засаг хүндрэлтэй байсан юм бол хаанаас зээл өгөөд байна гэсэн асуулт гарна. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар Чингис бондоос 419.7 тэрбум төгрөгийн зээл олгосон юм гэв. Мөн 82 мянган өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

    1921-1996 оны хооронд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол өнөөдөр нэг жилд 25 мянган өрх шинээр орон сууцанд орж байна. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй иргэдийн асуудал огт биш. Араасаа асар олон чиргүүлийг дагуулж явдаг вагоны зүтгүүртэй адил гэлээ. Гэтэл иргэдийг ямар ч хүндрэлгүйгээр байртай болгох энэ бодлогыг МАН “Нүгэл” гэж хэлж байсан. Дэлхий нийт тэр чигээрээ ипотекийн зээлээр иргэдээ орон сууцжуулдаг. Гэтэл МАН л ипотекийн зээлийг нүгэл гэж үзээд дэмжихгүй байгаа юм хэмээн графикаар статистик харуулав. Мөн Ардчилсан нам ирэх 4 жилд дахин 100 мянган өрхийг шинэ орон сууцтай болгоно гэлээ.

    Улаанаар тэмдэглэсэн нь МАН-ын үед баригдсан орон сууцны хэмжээ, цэнхэр нь Ардчилсан намын үед баригдсан орон сууцны хэмжээг графикаар харуулав.Мөн Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд, дэд бүтэц, зам тээвэр, төрөөс орон сууцжуулах хөтөлбөр, цахилгаан эрчим хүч, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмж болон бусад асуудлаар статистик дүн судалгаа бүхий танилцуулга хийв. Түүнчлэн орон нутагт ажиллаж буй учраас “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн талаар мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ, “Орон нутгийн хөгжлийн сан”-г байгуулснаар, УИХ-ын гишүүдийн тойрогт мөнгө олгодог байсныг болиулсан . Ингэснээр тухайн аймаг, нийслэл, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор иргэн бүр амьдарч буй орчноо хөгжүүлэхэд хамтдаа шийдвэр гаргах эрхзүйн орчин бүрдсэн, та бүхэн амьдран суугаа орон нутгийн төсвөө юунд зарцуулахаа шийдэх эрх нь танд олгогдсон хэмээн онцлов.

    Эдгээрээс авто замын асуудлыг онцлов. 1921-2012 оны хооронд 91 жилд 2,964 км зам барьж байсан бол Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан 2016 онд 1,284.05 км зам барихаар төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд барьж буй эдгээр замаар иргэн бүр зорчиж байгаа. Гэтэл МАН Ардчилсан намыг бондоос санхүүжүүлэн, зам тавьсан нь буруу гээд байгаа. МАН-ынхан 91 жилийн хугацаанд барьж байсан замын тэр удаашралтай хурдаараа зам тавихгүйгээр байх бодолтой явдаг. Статистикаас харахад, МАН нэг жилд 32,5 км зам тавьсан харин Ардчилсан нам нэг жилд 1000 км зам тавьсан. Үүнийг хөгжил гэдэг. Бид хөгжлийг хурдасгасан. Үүнийг МАН-ынханы шүүмжлээд байгаа Чингис бондын зээлээр барьсан, үүний үр дүнд маш олон замын компаниуд ажилтай, монгол иргэд орлоготой байсан. Энэ замаар иргэн бүр зорчиж байгаа гэв.. Бид үргэлжлүүлэн замаа барина, мөн бондын зээлээ графикийн дагуу эргүүлэн төлөх бүрэн боломж Засгийн газарт бий байгаа хэмээн онцлов.

    Мөн Ардчилсан намаас ирэх дөрвөн жил хийх ажлаа танилцуулав. Ирэх 4 жилийн хугацаанд Ардчилсан нам сайн малчин, сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрийг үргэлжлүүлж, сайн бизнес, сайн экспорт хөтөлбөрийг эхлүүлэн ажиллана гэв. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тал бүрээр өсгөхийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцуулав. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан байна. Мөн монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгажээ. Ажилтай орлоготой монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, аюулгүй орчинтой монгол хүн гэх мэт 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжлийг дэмжиж, Монгол хүний бүтээмжийг өсгөхийн зэрэгцээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн Дундговь аймгийн иргэдэд танилцуулав.

    Хөдөлмөр эрхлэлтийн хувьд, МСҮТ-д суралцаж байгаа Монгол оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулан, нийт 100 мянган дадлагажигчийг хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлэхээр ажиллах болохоо УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулав.

    З.Энхболд: Ардчилсан нам Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн

    хог хаягдал булахгүй байх хуулийг батална

    Танилцуулгынхаа үеэр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд мөн иргэдийн дунд асуулт үүсгээд буй цөмийн хаягдал булна, булахгүй гэдэг дээр Ардчилсан нам цэг тавьсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэзээ ч цөмийн хаягдал булахгүй гэлээ. Яг энэ асуудлыг цэгцэлж Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булахгүй байя гэдэг агуулгатай хуулийн төслийг энэ парламентын хугацаанд хэлэлцэх ёстой байсан боловч МАН-ынхан хуралдаа сууж, ирцээ бүрдүүлээгүйн улмаас төслийг хэлэлцэж амжаагүй. Ардчилсан нам энэ сонгуульд олонх болвол шууд маргааш нь тус хуулийг батална хэмээн мэдэгдлээ.

    Мөн хүнс, хөдөө, аж ахуйн бодлогын хувьд хүнсний ногоогоо дотоодоос 100 хувь хангана, үүнийг даган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэв. Малын буянг малчинд нь үлдээхийн тулд “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мах махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 тэрбум ам долларт хүргэх зорилттой байгаан зэрэгцээ 21 аймагт махны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн гэлээ.

    Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Говь-Алтай аймгийн иргэд, сонгогчдод хандан үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Говь-Алтай аймгаас УИХ-д нэр дэвшиж байгаа О.Амгаланбаатар маш тэмүүлэлтэй зорьсон, төлөвлөсөн зорилготой хүн гэж үнэлдэг. Асуудалд шийдвэртэй ханддаг хүн парламентад хэрэгтэй. О.Амгаланбаатарыг би Говь-Алтайчуудын төлөө ажиллах тийм эрч хүчтэй, шийдэмгий залуу гэж дүгнэж байгаа. Ардчилсан намаас нэр дэвшигч О.Амгаланбаатар Алтайчуудыг ундны цэвэр усаар хангахаас өмнө энэ аймагт халдварт шар өвчин болон дотрын өвчлөл маш их хэмжээгээр гардаг байлаа. Та бүхэн статистикаа харж болно. Алтайчууд “Эрүүл ус” хэрэглэж эхэлснээс хойш энэ өвчлөлийн тоо эрс буурсан. Энэ их ажлыг барьж авч, гардан хэрэгжүүлнэ гэдэг бол хэн бүхэн хийж чадахгүй ажил шүү. Амгаланбаатараар бахархах хэрэгтэй. Түүнийг Засаг даргаар сонгогдсоноос хойш ямар их ажлууд хийгдсэн нь түүнийг сонгосон Говь-Алтайчуудын зөв сонголт байсан хэмээн Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа онцлов.

    Түүний дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж үг хэллээ. Өнгөрсөн хугацаанд би Говь-Алтай аймгийн талаар ийм бодол тээж ирснээ нуухгүй ээ. Энэ сайхан нутгаас сонгогдож байсан УИХ-ын гишүүд яагаад нутаг орноо хөгжүүлдэггүй юм бэ гэж боддог, харамсдаг байсан. Халуун ус байхгүй, хот хөдөөнөөс иргэд ирье гэхээр зочид буудал ч байхгүй тийм л байсан. Гэтэл О.Амгаланбаатар Засаг дарга болсноос хойш үнэхээр аймгийнхаа өнгийг зассан. Тэрээр 4 жилд нутаг орондоо байсан, та бүхний төлөө ажилласан, нутгийнхаа төлөө сэтгэлтэй хүн. Харин гэнэт хотоос ирсэн, эндэх амьдарлыг мэдэхгүй хүн Алтайн төлөө ажиллаж чадахгүй. Би ийм эрч хүчтэй, эрс шийдэмгий энэ залууг харахаар сэтгэл омогшиж байна. Тэрээр буух эзэнтэй буцах хаягтай, энд ажил хөдөлмөр эрхэлж ирсэн, эр хүн шиг эр хүн хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж онцоллоо.
  • Хууль, шүүхийн шинэтгэл иргэн рүү чиглэв
    2016 оны 6 сарын 17
    Ардчилсан намыг засгийн эрх барих үед шүүхийн шинэтгэлийн давалгаа эхэлсэн гэж хэлж болно. Шүүхийн багц хууль батлагдаж, арав гаруй жил гар хүрээгүй Эрүүгийн хуулийг шинэчилсэн. Шүүхийн шинэтгэл иргэн рүүгээ хандсан хүнлэг, энэрэнгүй болсноороо онцлог юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийг шинэчлэн баталснаар хорих ял биечлэн эдлэх нь багасаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр бусад эрх чөлөөг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял болон хянан харгалзах, өсвөр насны хүнд хүлээлгэх албадлагын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн билээ. Мөн Өршөөлийн хуульд 100 гаруй мянган иргэнээ хамрууллаа.
  • Соёлын хувьсгалтай дүйх “Сайн хашаа” хөтөлбөр хашаа байшинг хувийн хаус болгоно
    2016 оны 6 сарын 17
    УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Ургамалцэцэгийн ард иргэдтэй хийх уулзалтын үеэр хамгийн их хөндөгдөж байгаа сэдэв бол “Сайн хашаа” хөтөлбөр.

    Хөтөлбөр ямар боломжуудыг гэр хорооллын иргэдэд олгохов, яаж дэмжлэг авч болохов гэх мэт иргэдийн асуултад нэр дэвшигч Б.Ургамалцэцэг хариулт өгч байна.



    Ардчилал, зах зээлийн шилжилтээр малыг малчдад нь, орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилсан. Иргэн бүрээ өмчтэй болгох энэ шилжилтээр нийгмийн нэг том бүлэг орхигдсон нь гэр хорооллын оршин суугчид байсан юм.



    Өнгөрсөн 4 жилд нийслэлийн гэр хорооллын тодорхой байршлуудыг дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрүүд хэрэгжсэнийг манай иргэд сайн мэднэ.



    Тэгвэл дараагийн давалгаа нь “Сайн хашаа” хөтөлбөр байх юм. Энэ хөтөлбөрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтаагүй бүсийн айл өрхүүд хамрагдана. Өөрөөр хэлбэл, хотын төвөөс алслагдсан аль ч бүсийн хашаа байшинтай айл цэвэр бохирын систем, халуун ус, боловсон бие засах газартай болох боломж бүрдүүлнэ.



    Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 107 мянган өрх хашаа байшинд амьдарч байна. Үүний 70 мянга нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах бүсэд хамрагдаагүй айл өрхүүд байна. Эдгээр 70 мянган айлын хашаа байшинг хувийн хаус болгох хөтөлбөрт Засгийн газар 200 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах юм.



    Энэ төсвөөс гэр хорооллын айл өрхүүдэд дэд бүтцээ шийдэхэд нь зориулж зээл олгоно. Зээл бага хүүтэй, 5 жилийн хугацаатай, 10 сая хүртэлх төгрөг байхаар шийдвэрлэсэн. Зээлийн эргэн төлөлтөд сард 100 мянган төгрөгөөс доош буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөх зохицуулалтыг холбогдох яамд хийж байна.



    Өнгөрсөн зуунд “Соёлын хувьсгал”-аар монголчууд соёлжиж хотожсон бол энэ зуунд хашаа байшингаа хувийн хаус болгох “Сайн хашаа” хөдөлгөөн өрнөх нь ээ гэж иргэд ам сайтай байна.
  • Ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлнэ
    2016 оны 6 сарын 17
    Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймаг сум, хот тосгоны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ”Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд 9.155.400 ширхэг мод тарив. Цаашид ч ногоон хөгжлийг дэмжих бодлого баримтална гэдгийг Ардчилсан намынхан хэлж байна. Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, ногоон хэрэм байгуулах ажлыг эрчимжүүлж экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгална. Ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутгийн 8.5 хувьд хүргэнэ. Хангайн бүс, говийн бүс тус бүрд нэг шилмэл үр, өндөр хүчин чадалтай мод үржүүлгийн аж ахуйг хувийн хэвшлийг дэмжих замаар бий болгох аж.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөгжлийн цогцолбор төвүүдийг байгуулна
    2016 оны 6 сарын 17
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд бие даан чөлөөтэй явахад тохиромжтойн дээр хэрэгцээ шаардлагаа хангахад ямар нэгэн саад болохооргүй гудамж талбай, барилга байгууламжийн дэд бүтцийн орчин нэн чухал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд нийгмийн харилцаанд бусдын нэгэн адил эрх тэгш оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх, сайжруулах, тэдэнд тулгарч байгаа дэд бүтцийн хүртээмжийн саад бэрхшээлийг багасгах, арилгах нь нэн тэргүүний асуудал байдаг.
    Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 6737 иргэн байнгын ажлын байртай боллоо. Байнгын асаргаатай хүүхдийн тэтгэмж хоёр дахин өсөв. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид ногдох зардлыг гурав дахин нэмэгдүүллээ. Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр болон сурах бичгийг анх удаагаа боловсруулан ашиглаж байна. Харин ирэх дөрвөн жилд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сэргээн засах, хөгжлийн цогцолбор төвүүдийг байгуулна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн корпораци” бизнес инкубатор төвийг байгуулах юм байна.
  • Залуусын бизнес, санаачлагыг дэмжинэ
    2016 оны 6 сарын 17
    Залуучуудын хөгжил 2013-2017 төслийн хүрээнд өсвөр үе, залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, хөгжих орчин нөхцлийг бүрдүүлсэн 9 хөгжлийн төвийг Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд аймгуудад байгууллаа. Орон нутагт залуучуудын хөгжлийн төвтэй болсоноор өсвөр үеийн хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжилд эерэг хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Мөн хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд интернет номын санд сууж, хүссэн номоо унших, цахим ертөнцөөр чөлөөтэй аялах, хичээл даалгавраа хийх, урлаг уран сайхны төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах сургалтын танхимуудаар хүссэн цагтаа үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж юм. Цаашид Ардчилсан нам залуучуудын эрхийн тухай шинэ хуулийг боловсруулан баталж, “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Шинэ бизнес эхлэл (старт-ап), залуучуудын бизнес санаачилгыг дэмжих юм байна.
  • Ерөнхий сайд БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайдыг хүлээн авч уулзав
    2016 оны 6 сарын 17
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний хоёрдахь уулзалтад оролцсон БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Сюаньюг өнөөдөр (2016.6.17) хүлээн авч уулзан Монгол, Хятадын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцлаа.

    Уулзалтын эхэнд ноён Кун Сюанью БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлав.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний ээлжит уулзалт Улаанбаатарт амжилттай зохион байгуулагдсанд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлээд хоёр талын харилцаанд тэргүүн ээлжинд анхаарч шийдвэрлэхийг Монголын тал эрмэлзэж байгаа зарим тодорхой асуудлаар Засгийн газрын байр суурийг тайлбарлаж БНХАУ-ын Засгийн газарт уламжлахыг туслах сайд Кун Сюаньюгээс хүслээ.

    Тухайлбал, Тавантолгойн нүүрсний орд, төмөр зам, Эгийн голын усан цахилгаан станцын төслүүдийн талаар манай талын байр суурийг илэрхийлж, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр, Хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Гашуунсухайт – Ганцмод, Шивээхүрэн – Сэхээ боомтыг олон улсын зэрэглэлд хүргэх, мах, махан бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд үргэлжлүүлэн гаргахад Хятадын талаас дэмжлэг хүсэв.

    Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдад хариу мэндчилгээ уламжилж, ойрын үед ноён Ли Көцянтай хоёрдахь удаагаа уулзаж хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцох бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

    Уулзалтад Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүн байлцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.
  • АН-ын дарга З.Энхболд, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Асашёрюү Дагвадорж нар Баянхонгор аймагт ажиллав
    2016 оны 6 сарын 17
    рдчилсан намын дарга З.Энхболд, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Асашёрюү Дагвадорж нар Баянхонгор аймагт ажиллав
    31 минутын өмнө
    48
    85bd7dc15d242ee8b018e177b420e2c6.jpg

    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, өнөөдөр /2016.06.17/ Өвөрхангай аймагт ажилласны дараа Баянхонгор аймгийг зорьж, тус аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.

    З.Энхболд: Х.Баттулга бол ард түмний “Таван толгойг хамгаалагч”

    Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд нэр дэвшигчиддээ баяр хүргэж, үг хэллээ.

    Тэрээр хэлэхдээ, Баянхонгор аймагт УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нь парламентад ажиллахдаа байнгын хороог даргалж маш том реформын чанартай хуулийг батлуулж чадсан. УИХ дахь хуульч гишүүд эхэндээ эргэлзэж байсан ч, тэрээр сүүлийн жилүүдэд олон гавьяат хуульчид ч батлуулж чадахгүй удсан, зарим хууль нь 10 гаруй жил яригдаж, хэлэлцэгдэж байгаа хуулиудыг Д.Ганбат Хуульзүйн байнгын хороог даргалж буй хугацаандаа батлуулж чадлаа. Түүнчлэн Д.Ганбат нь “Сайн малчин” хөтөлбөрийг бусад гишүүдийн хамт санаачилсан нь амжилттай хэрэгжиж байна. Харин 8 дугаар тойрогт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэрийг дэвшүүллээ. Тэрээр маш ирээдүйтэй залуу хүн. Их спортод маш том амжилт гаргасан учир Баянхонгорчуудыг төлөөлөн амжилт гаргаж чадна гэдэгт ч итгэж байна. Мөн 9 дүгээр тойрогт Ардчилсан нам УИХ-ын гишүүн Х.Баттулгыг нэр дэвшүүллээ. Тэрээр тус аймгийг төлөөлөн 3 удаа сонгогдсон, Монголчуудынхаа төлөө “Монгол мөрөөдөл”-ийг тээж явдаг, ард түмний “Таван толгойг хамгаалагч”, “Шинэ сум” төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч улс төрч юм. Ийм хүнийг та бүхэн УИХ-д эргэлзэлгүйгээр илгээнэ гэдэг итгэж байгаа гэлээ.

    2012-2016 онд бид ямар ажлыг амжуулав....

    Үргэлжлүүлэн, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаж, мөн ирэх 4 жилд хийх ажлын мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

    Ардчилсан нам “Олуулаа” болоод 2012-2016 онд мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож, малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч үргэлжилнэ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа, 82 мянган өрх өнгөрсөн 4 жилд орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн. 1921-1996 он хүртэлх 75 жилийн хугацаанд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол сүүлийн 4-хөн жилд 84 мянган өрх орон сууцанд орж, тус салбарт ажиллах боловсон хүчний тоо 96 мянгад хүрээд байна. Мөн бид аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Баянхонгорт аймагт л гэхэд 1164 орон сууц ашиглалтад орж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Энэ нь Засаг дарга нарын хүчин чармайлтаас шууд хамаарч байгаа. Иймээс Баянхонгор аймгийн засаг даргад баяр хүргэе гэлээ.

    3.Энхболд: Баянхонгор аймаг 1000 айлын орон сууц хөтөлбөрөө давуулан биелүүлсэн

    Үргэлжлүүлэн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга Ипотекийн зээлийн талаар нэмэлт мэдээлэл өгөв. 1921-1996 он хүртэлх 75 жилийн хугацаанд нийт 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол сүүлийн 4-хөн жилд 82 мянган өрх орон сууцанд орж, тус салбарт ажиллах боловсон хүчний тоо 96 мянгад хүрээд байна. Гэтэл иргэдийг орон сууцжуулах Ипотекийн зээлийг МАН -ын гишүүн нь “Нүгэл” гэж хэлсэн. Ард иргэдийг орон сууцжуулах Ипотекийн зээлийг “Нүгэл” гэж үзсэнээр хэрхэн, яаж ард түмнээ өвлийн -20 градуст гадаа бие засдаг байдлыг өөрчилж, яаж иргэдээ орон сууцжуулах шийдэлтэй байдгийг хэн ч мэдэхгүй. Ипотекийн зээл бол өнгөрсөн хугацаанд үр өгөөжөө өгсөн гэдэгтэй хэн ч маргаж чадахгүй хэмээн УИХ-ын дарга хэллээ. Мөн тэрээр Ардчилсан нам сүүлийн 4 жилийн хугацаанд хийсэн зам тээврийн салбар дахь бүтээн байгуулалт, орон нутагт эрх мэдлийг олгосон тухай, иргэд орон нутгийнхаа төсвөө юунд зарцуулахаа өөрсдөө шийддэг болсон “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн тухай, мөн тэтгэврийг 2013, 2015, 2016 онд нэрлэсэн үнээр нэмсэн зэрэг мэдээллүүдийг өгөв.

    “Монгол Хүн-2020” хөтөлбөр үргэлжилнэ...

    Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол Хүн-2020” хэмээх хөтөлбөрийн үргэлжлэл болох шинэ мөрийн хөтөлбөрийн гол агуулга, үзэл баримтлалыг танилцуулав.

    Бид мөрийн хөтөлбөртөө “Экспортын чиг баримжаатай аж үйлдвэр”-тэй болноо гэж тусгасан. УИХ-ын гишүүн Х.Баттулгын сүүлийн 10 гаруй жил ярьж буй зорилгыг биелүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам экспортыг идэвхжүүлэн ажиллана. Мөн ХАА-н салбарын эрчимтэй хөгжил, монгол хүний бүтээмжийг өсгөнө, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн гол агуулгыг хэрэгжүүлэхийн тулд “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр зорилтуудаас сайн малчин, сайн оюутан, сайн хашаа зэрэг хөтөлбөр хэдийнээ хэрэгжээд эхэлсэн гэлээ. Түүнчлэн бид экспортын чиг баримжаатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа.

    Учир нь гурван монгол залуу эх орондоо нарны панель үйлдвэрлээд, Япон Улс руу экспортлож байгааг зургаар харууллаа. Японд ажиллаж буй гурван монгол залуугийн нэг нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул гэлээ. Мөн Ардчилсан намын хийж хэрэгжүүлж эхэлсэн болон ирэх 4 жилд үргэлжлүүлэн хийх “Таван сайн” хөтөлбөр болон бүхий л салбарт хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.

    Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Баянхонгор сумынханд хандан үг хэллээ. Х.Баттулга бол үнэхээр Монгол төрийн түшээ, өөртөө итгэлтэйгээр ямар ч ажлыг хийж чаддаг тийм л улс төрч. Ардчилсан нам бол дандаа шинэ зорилгын төлөө явж, түүнийгээ ажил хэрэг болгож чаддаг. Баянхонгор аймагт л гэхэд “Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжсэн. Энэ төслийг хэн бүхэн санаачлаад, хийгээд байдаг ажил биш шүү. Одоо удахгүй Риогийн олимпод танай аймгаас нэр дэвшиж байгаа Н.Түвшинбаяраа та бүхэн мөн Олимпод сойно. Баянхонгор аймгийн өмнө сайхан ирээдүй байна гэдэгт итгэж байна гэлээ.

    Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёрюү Дагвадорж Баянхонгорчууддаа хандан үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, сүүлийн хугацаанд маш олон ажлууд хийгджээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр Баянхонгор аймгийг холбосон авто зам ашиглалтад орсон байна, өнөөдөр 10 км авто зам ашиглалтад орж байна. Цэцэрлэгт хүрээлэн 3, Спорт заал 3, “Шинэ сум ” төсөл 2 хэрэгжсэн гээд танай аймагт хийгдсэн ажил маш их байна гэв. Мөн Р.Амаржаргал гишүүн анх Ерөнхий сайд байхдаа санаачилж байсан Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын хүчин чармайлтаар батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Энэ бол Монгол Японы хооронд гүүр боллоо маш чухал үйл явдал байлаа. Хөдөө аж ахуйн түүхий эдийг хэрхэн баялаг болгох болон Япон Улсад илгээх дадлагажигчдын тухай мэдээлэл өглөө. Мөн Х.Баттулга ах бол миний хамгийн хайртай ах, Н.Түвшинбаяр бол миний хайртай дүү, Д.Ганбат ах бол маш хүн сайтай хүн юм. Та бүхэн хийж, бүтээж байгаа хүмүүсээ хааяа ч гэсэн дэмжиж байгаарай. ҮҮнийг хийж чадаж буй хүмүүстээ итгээрэй гэв. Уулзалтын төгсгөлд иргэд саналаа хэлж, асуулт асуув. Баянхонгор сумын иргэн Дондов, Баянхонгорчууд бид үнэхээр их хувь заяатай улсууд юм. Ийм сайхан хүмүүс Ардчилсан намаас нэр дэвшиж байна, эдгээр хүмүүсээ цаашаа үргэлжлүүлэн сонгоод явнаа. Олимпийн аварга манай аймгаас манай хоёр гишүүнтэй хамт нэр дэвшиж буй нь их хувь заяа юм хэмээн хэлж байв.

  • Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ
    2016 оны 6 сарын 17
    Өнгөрсөн дөрвөн жилд цалингийн дундаж хэмжээ 598 мянгаас 864 мянган төгрөг болж өслөө. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалингийн доод хэмжээ 20, төрийн бусад албан хаагчдын цалингийн доод хэмжээг 15 хувиар нэмжээ. Бид монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, бүтээмж, ур чадварт суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжинэ. Орлогын тэгш бус байдлыг арилгах замаар нийгмийн дундаж давхаргын хүрээг өргөжүүлж, ДНБ-д эзлэх цалин түүнтэй адилтгах орлогын хувийг нэмэгдүүлнэ. Инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаална.
  • Д.Зоригт: “Сайн хашаа”, “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжиж байна
    2016 оны 6 сарын 17
    - Д.Зоригтын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна-
  • Эерэг 24: Нэр дэвшигч Т.Энхсайхан өрсөлдөгч А.Сүхбатад амжилт хүслээ
    2016 оны 6 сарын 17
    ”Болор бид хоёр бие биедээ шударга хандана.Болортоо амжилт хүсье” гэж хэлсэн байна.
  • Ахмадуудын санаачлагаар тэднийг төрөөс дэмжих мөрийн хөтөлбөр
    2016 оны 6 сарын 17
    Ахмадуудын санаачлагаар тэднийг төрөөс дэмжих мөрийн хөтөлбөр
  • Д.Гарамгайбаатарын амласан “хэрэг”-ээр Л.Оюун-Эрдэнийг баривчлахыг оролджээ
    2016 оны 6 сарын 17
    Д.Гарамгайбаатарын амласан “хэрэг”-ээр Л.Оюун-Эрдэнийг баривчлахыг оролджээ
  • “Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдахад бүрдүүлэх бичиг баримт
    2016 оны 6 сарын 17
    “Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдахад бүрдүүлэх бичиг баримт
  • АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа
    2016 оны 6 сарын 17
    АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн 30 дугаар хуралдаан боллоо
  • Нэр дэвшигчид шударга өрсөлдөнө гэж хэлснээ мартжээ
    2016 оны 6 сарын 17
    Нэр дэвшигчид шударга өрсөлдөнө гэж хэлснээ мартжээ
  • Голын эрэг дагуу амралт, зугаалгын бүс байгуулна
    2016 оны 6 сарын 17
    Голын эрэг дагуу амралт, зугаалгын бүс байгуулна
  • Газрын наймаа буюу гишгэх талбайгүй төв шуудангийн урд хэсэг
    2016 оны 6 сарын 17
    Дэлхийн банкны гаргасан судалгааны дүнд үндэслэн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга болон бусад төлөөлөгчид хотын өмнөх дарга нарын олгосон газрын наймааны талаар баримт дэлгэсэн нь иргэдийн дунд шуугиан тариад байна. Олон иргэний мэдэхгүй байсан уг мэдээлэлд багтсан, зарагдсан газрын үнэ нийт 26.9 их наяд буюу 26 мянган цэцэрлэг барих мөнгө, дээрээс нь нийслэлийн 52 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний байсан нь бүр ч цочиролд орууллаа.

    Жишээлбэл, хотын төвийн дээд зэрэглэлийн байршилд тооцогдох Төв шуудангийн урд талын, буюу “Айр маркет”-ын явган хүний замын газрыг гарын үсэг зуран олгосон байв. Хэдий хэмжээний мөнгөөр тус газрыг олгосон нь тодорхойгүй ч саяхан хувьчилсан хэвлэх үйлдвэрийн газрын үнэтэй харьцуулахад ханатай тоо гарч ирэх биз ээ.

    Үнэ мөнгөнөөс гадна Төв шуудангийн өмнөх тус газрыг нийслэл эргүүлэн аваагүй бол ямар хохирол үүсэх байсан бол. Явган хүний зам дээр олон давхар байшин баригдаж, хүн алхах зайгүй болно. Дээрээс нь С.Зориг, Ю.Цэдэнбалын хөшөө рүү очих ногоон зам автоматаар хаагдах байсан юм.

    Мөн Баянгол зочид буудлын баруун талд байрлах 143 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн хажуугийн явган хүний зам болоод хүүхэд багачуудын тоглож наадах ногоон байгууламжтай хэсгийг тэр чигт нь хувьчилсан байжээ. Ямар зориулалтаар хувьчилсан нь тодорхойгүй уг газрыг илчлээгүй бол өдийд хүүхдийн цэцэрлэгийн хажууд шөнийн цэнгээний газар баригдчихсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

    Энэ мэтчилэн дараа дараагийн дугаарт хувьчилсан байсан газруудыг зурагтай, баримттай тайлбарлах болно.
    Нэмж хэлэхэд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хууль бусаар газар олговол албан тушаалаасаа огцрох захирамж гаргасан. Энэ захирамж өмнө нь хэрэгжиж байсан бол гарын үсгээр газар олгох асуудал энэ хэмжээнд хүрэхгүй байсан биз ээ.
  • З.Энхболд: Бид хийж чаддаг болсон
    2016 оны 6 сарын 17
    УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт ажиллав
    48 минутын өмнө

1258 1259 1260 1261 1262 1263 1264
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    7 цаг 11 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    9 цаг 34 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    10 цаг 53 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    11 цаг 3 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    11 цаг 11 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    11 цаг 35 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК