-
2016 оны 1 сарын 21
Ч.Сайханбилэг, С.Баярцогт, А.Бакей, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг.
-
2016 оны 1 сарын 21
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр 17.00 цагт Төрийн ордноо товлогдсон ч хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
-
2016 оны 1 сарын 21
Чуулган
-
2016 оны 1 сарын 21
УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өчигдөр өргөн барьсан.
-
2016 оны 1 сарын 20
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 дугаар хуралдаан өнөөдөр 17.00 цагт Төрийн ордны Их танхимд эхлэх байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. Тус хороо 228 гишүүнтэй. Эдгээр тооны гишүүнээс одоогийн байдлаар 70 хүн цуглаад байгаа юм.
Хуралдааныг эхлүүлэхгүй гэж Ардчилсан намын “Нэг ардчилал”, “Алтангадас”, “МҮДН”, “Чандмань”, “Кроун” зэрэг фракиуд эсэргүүцэл зарласан байна. Тиймээс хуралдааны ирц бүрдэхгүй байгаа аж. АН-ын дарга З.Энхболд болон ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар хуралдааны танхимд сууж байгаад дөнгөж сая гарч явлаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрыг огцруулах асуудлаас болж зарим фракцууд эсэргүүцэл зарласан аж.
Т.Хулан
-
2016 оны 1 сарын 20
Төсвийн байнгын хороо хуралдлаа
-
2016 оны 1 сарын 20
Тэрбээр өмнө нь ч мөн уг дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан билээ.
-
2016 оны 1 сарын 20
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт цаг уур болон мэргэжлийн хяналтын салбартай холбоотой хоёр асуудлыг хөндлөө.
-
2016 оны 1 сарын 20
УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өчигдөр өргөн барьсан.
-
2016 оны 1 сарын 20
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
-
2016 оны 1 сарын 20
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн ба нэн яаралтай хэлэлцэх дэгээр оруулж ирсэн юм. Тус тогтоолын төсөлд 0-18 насны нийт хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох асуудлыг тусгасан.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн. Тодруулбал, Засгийн газар хүүхдийн мөнгийг бүрэн хэмжээгээр өгье гэвэл төсвийн тодотголыг яаралтай өргөн барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, ”Энэ ажлыг хариуцаж буй ажилтнууд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Цас зудын бэрхшээлтэй энэ үед мэдээлэлгүйгээс хүүхдүүд мөнгөө авч чадахгүй хоцрох вий. Тиймээс ямар нэг ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгоход анхаарах нь зүйтэй юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Батцогт энэ үеэр тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргахад олонх дэмжив.
-
2016 оны 1 сарын 20
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
-
2016 оны 1 сарын 20
Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад буй УИХ-ын гишүүн Г.Уянгаас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-
2016 оны 1 сарын 20
.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан
-
2016 оны 1 сарын 20
Байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн хоёр дахь асуудал нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ирээдүйд тэтгэвэр гарах өнөөгийн даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, нөгөө талдаа урт хугацаат ипотекийн зээлийн эх үүсвэр бий болгох зорилгоор Засгийн газар энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ирээдүйн тэтгэврийн нөөц санг эхний ээлжинд 2.5 их наяд төгрөгөөр бүрдүүлнэ. Мөн 2030 он хүртэл тэтгэвэр олгоход энэ хөрөнгийг ашиглахгүй зөвхөн ипотекийн зээлд ашиглахаар төлөвлөөд байна.
Хүн амаа орон сууцжуулах зорилгоор бусад орнууд ийм аргыг хэрэглэж ирсэн аж. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тайлбараар бол Тэтгэврийн даатгалын сан ипотекийн зээлийн эх үүсвэр болох нь илүү үр дүнтэй гэж байна.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өмнө нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед гишүүд энэ асуудлыг Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тус бүр хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргасан юм. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.
-
2016 оны 1 сарын 20
хх
-
2016 оны 1 сарын 20
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан.
-
2016 оны 1 сарын 20
Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцсэн билээ.
-
2016 оны 1 сарын 20
МАН-ын 13 гишүүн Г.Уянгатай нэгдэж Засгийн газрыг унагах тогтоолын төсөл өргөн барилаа. Тэд Оюутолгойн гэрээгээр шалтаглаж Засгийн газрыг огцруулах үндэслэлтэйгээ уг тогтоолын төсөлдөө тусгасан. Г.Уянга гишүүн ийм үндэслэлийг эртнээс ярьж гишүүдээс гарын үсэг цуглуулж явсан ч МАН-ынхан тоогоогүй. Гэтэл гэнэт МАН-ын 13 гишүүн Г.Уянгын өрөөнд гүйж очоод Засгийн газрыг огцруулах бичигт нь гарын үсгээ зурчихав. МАН-ынхны хувьд Г.Уянга гишүүний яриад байгаа Оюутолгойн гэрээ огт хамаагүй. Ийм үндэслэлээр Засгийн газрыг огцруулах шаардлага ч байхгүй. Ердөө л “Нийслэлийн мандатыг 24 болговол засгийг чинь унагаана шүү” гэсэн барьцаа аж. Энэ тухай улс төрийн хүрээнийхэн, ойрын эх сурвалж ярьж байна.
-
2016 оны 1 сарын 20
Энэ оны анхны зочин ням гаригт ирнэ