Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1368 1369 1370 1371 1372 1373 1374
  • Ц.Даваасүрэн эргэж МАН-д орох уу
    2015 оны 11 сарын 03
    012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Нийслэлийн МАН-ын Хяналтын хороо хуралдаж намаасаа хасах шийдвэрийг гаргаж байсан юм. Тухайн үед Ц.Даваасүрэнг УИХ дахь МАН-ын бүлгээс гарсантай холбогдуулан намаас хөөсөн гэсэн мэдээлэл гарсан. Харин Нийслэлийн МАН-аас гурван жилийн өмнө гаргасан Ц.Даваасүрэнг намаас хөөсөн шийдвэрээ цуцалсан тухайгаа өөрт нь албан бичгээр хүргүүлсэн байна.
  • Э.Бат-Үүлийг огцруулахаар Ерөнхий сайдад хандлаа
    2015 оны 11 сарын 03
    НИТХ-ын МАН-ын бүлэг хотын Э.Бат-Үүлд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандлаа.
  • ЗГ-ын хуралдааны талаар Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ
    2015 оны 11 сарын 03
    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Засгийн газрын хуралдааны танхимд болсон. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 11.00 цагаас Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. Мэдээлэл Төрийн ордонд болно.
  • Өнөөдөр Байнгын хорооны хурлаар хэлэлцэх асуудлууд
    2015 оны 11 сарын 03
    .Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Бусад.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Бусад.

    4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Ажлын хэсэг байгуулах тухай.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчилна
    2015 оны 11 сарын 02
    http://itoim.mn/index.php/site/news/2630
  • УИХ-ын дарга З.Энхболд эмгэнэл илэрхийллээ
    2015 оны 11 сарын 02
    УИХ-ын дарга З.Энхболд эмгэнэл илэрхийллээ
  • Д.Батцогт: Хөгжлийн зам ашиглалтад орлоо
    2015 оны 11 сарын 02
    Д.Батцогт: Хөгжлийн зам ашиглалтад орлоо
  • Л.Эрдэнэчимэг: ТТ хөрөнгө оруулалтын гэрээний тогтоолын төслийг өргөн барина
    2015 оны 11 сарын 02
    Л.Эрдэнэчимэг:
  • Х.Баттулга: Б.Батзаяаг цагдаагийнхан барьсан.Тэд мэдээлэл хийг
    2015 оны 11 сарын 02
    Х.Баттулга: Батзаяаг цагдаагийнхан барьсан. Тэд мэдээлэл хийг. ТТ тойрсон зохион байгуулалттай асуудлууд хөврөх байх
  • АН: ”Экспорт, Импорт” банкнаас зээл авахыг дэмжинэ
    2015 оны 11 сарын 02
    Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт чуулган болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа илэрхийлдэг. Үүний дагуу бие даагч гишүүдийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр, энэ долоо хоногт олны анхаарлыг татаж байгаа сэдэв болох 2016 оны төсөвт ямар нэг байдлаар эх үүсвэр гаргаж цалин тэтгэвэрийг бууруулахгүй байхад анхаарах хэрэгтэй хэмээн бие даагч гишүүд үзэж байгааг хэллээ.
    Мөн ийм эх үүсвэр гаргахын тулд шаардлагагүй зардлуудыг хасах хэрэгтэй гэсэн юм.
    Харин яамдын тоог багасгах асуудлыг ирэх оны нэгдүгээр срын нэгнээс эхлэх ёстой гэж үзэж байгаа аж.
    Хамгийн гол нь улсын төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа зүйл бол Засгийн газар шинээр байгуулж, “бялуу хуваарилах” асуудалтай шууд холбоотой гэж үзэж байгаа гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн. Тиймээс үүнийг цэгцэлж байж хэмнэлт гарна. Тэрнээс биш төрийн албан хаагчдын цалинг хасаад хэдхэн тэрбум төгрөг хэмнэх тухай ярих нь чухал биш. Тэгээд ч Засгийн газын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гадны хоёр зөвлөхдөө 10.7 тэрбум төгрөг зарцуулж байгаа нөхцөлд төрийн албан хаагчдын хэдхэн тэрбум төгрөгийг хасах гээд хэрэггүй гэсэн юм.
    Үүнээс гадна энэ долоо хоногт Азийн хөгжлийн банкнаас орж ирж буй хоёр зээлийн хэлэлцээрийг шийдэхээр байгаа. Эхний ньХөдөөгийн хөгжил санхүүжилтийн хоёр дахь шатны зээл. Нэгэнт манай улс уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгө нь хангалттай биш байгаа учраас хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ийм зээлийг дэмжинэ гэж бие даагч гишүүд үзсэн байна. Тодруулбал уг төслийн дагуу 150 мянгаас хоёр сая хүртлэх төгрөгийн хөдөө аж ахуйн зээлүүдийг санхүүжүүлэх юм байна.
    Мөн Азийн хөгжлийн банкнаас орж ирж буй нийгмийн халамжийн чиглэлийн хөтөлбөрийн зээлүүдийг тасралтгүй явуулах ёстой гэсэн. Өрийн босгын хувьд Азийн хөгжлийн банкны энэ хоёр зээл төдийлөн дарамт үүсгэхгүй гэдгийг тэрбээр мөн хэлсэн. Учир нь хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдож байгаа удаан хугацаагаар төлдөг, жилийн 1-2 хувийн хүүтэй имй зээлүүд эдийн засагт төдийлөн хүнд дарамт болдоггүй гэсэн юм.
    Харин Хятадын экспорт, импорт банкны нэг тэрбум ам.долларын зээл эдийн засагт дарамт үзүүлэ магадгүй гэж бие даагч гишүүд үзэж байгаа аж. Энэ зээлийг Эгмйн голын усан цахилгаан станц, Хөшигтийн хөндийн зам даын ажилд зарцуулах учраас ач холбогдлыг нь харах хэрэгтэй гэлээ. Өнгөрсөн хавар эрчим хүч, зам авч байгаа зээлийг өрийн хязгаарт нөлөөлөхгүй байхаар болгосон мэт ярьж байгаа.Гэсэн хэдий ч олон улсын стандартын дагуу энэ бол өрийн хязгаар орно гэдгийг тэрбээр мөн хэллээ.

    Энхмаа
    Долоо хоног бүрийн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийдэг хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсжээ. Мөн 2016 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхэд бэлтгэж гишүүд санал бодлоо нэгтгэсэн байна.
    Тодруулбал, Ерөнхий сайдаас БНХАУ-ын Экспорт, Импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар мэдээлэл сонссон бөгөөд хэлэлцээрийн төслийг гишүүд дэмжсэн байна.
    Ерөнхий сайдын хийсэн мэдээллээр энэхүү нэг тэрбум ам.долларын 703 сая ам.долларыг нь Эгийн голын төсөл рүү зориулна. Энэ зээлд Монголын талын хүлээж буй үүрэг бол 15 хувийг нь гаргах юм байна. Харин Эгийн голын усан цахилгаан станцын ажлын эхний хэсгийг концессийн гэрээгээр хийж байгаа учраас энэ хийсэн ажлаа Засгийн газар 15 хувьдаа оруулж явахаар байгаа гэдгээ Ерөнхий сайд танилцуулсан байна. Энд одоогоор 90 орчим сая ам.долларын ажил хийгдэж байгаа ажээ. Мэдээж энэ зээлийг төлж дуусах хүртэл эрчим хүчний үнийн өөрчлөлт явагдахгүй гэдгийг мөн Ерөнхий сайд хэлжээ.
    Мөн Оросын Гадаад худалдааны сайд албан ёсны мэдээлэл өгч энэхүү Монгол, Хятад, Оросын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнд Оросын тал ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэдгээ хэлжээ. Тийм учраас Эгийн голын усан цахилгаан станц бол хэрэгжих бүрэн боломжтой төсөл гэж үзсэн учраас АН-ын бүлэг энэхүү зээлийн хэлэлцээрийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

    Түүнчлэн бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал хэлсэн гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн юм. АН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаа. Ажлын хэсгийн мэдээлснээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай 50 гаруй гишүүний гарын үсэг цуглараагүй, тэр дундаа МАН-ын гишүүд гарын үсэг зураагүй байгаа аж.
    Энэ талаар Б.Гарамгайбаатар “МАН өнгөрсөн долоо хоногийн турш улс төрийн томоохон үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнийхээ төгсгөлд МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч яг хэрэг дээрээ МАН-ын нэг ч гишүүн гарын үсэн зураагүй гэдгийг мэдэгдмээр байна” гэсэн юм.
    Харин бүлгийн хуралдааны үеэр орон нутгийн өмчийг төрийн өмчид төвлөрүүлэн татах нь зөв үү буруу юу гэдэг талаар мөн нилээд ярилцжээ. Энэ асуудалд гишүүд санал нэгдэж чадаагүй учраас нэгдсэн байр сууринд хүрээгүй аж.
  • Х.Баттулга гишүүн Б.Батзаяагийн талаар мэдээлэл хийнэ
    2015 оны 11 сарын 02
    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулсан байна.
  • О.Баасанхүү: С.Баярцогтын офшор дансыг дахин шалгах ёстой
    2015 оны 11 сарын 02
    Мөн Халх голын сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид гэх1659 иргэнээс өргөдөл ирүүлсэн байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн сүүлээр Халх голд очиж ажиллах юм байна.
  • Ц.Даваасүрэн: Яамдын тоог ирэх оноос багасгах хэрэгтэй
    2015 оны 11 сарын 02
    Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт чуулган болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа илэрхийлдэг. Үүний дагуу бие даагч гишүүдийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр, энэ долоо хоногт олны анхаарлыг татаж байгаа сэдэв болох 2016 оны төсөвт ямар нэг байдлаар эх үүсвэр гаргаж цалин тэтгэвэрийг бууруулахгүй байхад анхаарах хэрэгтэй хэмээн бие даагч гишүүд үзэж байгааг хэллээ.
    Мөн ийм эх үүсвэр гаргахын тулд шаардлагагүй зардлуудыг хасах хэрэгтэй гэсэн юм.
    Харин яамдын тоог багасгах асуудлыг ирэх оны нэгдүгээр срын нэгнээс эхлэх ёстой гэж үзэж байгаа аж.
    Хамгийн гол нь улсын төсөвт урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа зүйл бол Засгийн газар шинээр байгуулж, “бялуу хуваарилах” асуудалтай шууд холбоотой гэж үзэж байгаа гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн. Тиймээс үүнийг цэгцэлж байж хэмнэлт гарна. Тэрнээс биш төрийн албан хаагчдын цалинг хасаад хэдхэн тэрбум төгрөг хэмнэх тухай ярих нь чухал биш. Тэгээд ч Засгийн газын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гадны хоёр зөвлөхдөө 10.7 тэрбум төгрөг зарцуулж байгаа нөхцөлд төрийн албан хаагчдын хэдхэн тэрбум төгрөгийг хасах гээд хэрэггүй гэсэн юм.
    Үүнээс гадна энэ долоо хоногт Азийн хөгжлийн банкнаас орж ирж буй хоёр зээлийн хэлэлцээрийг шийдэхээр байгаа. Эхний ньХөдөөгийн хөгжил санхүүжилтийн хоёр дахь шатны зээл. Нэгэнт манай улс уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгө нь хангалттай биш байгаа учраас хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ийм зээлийг дэмжинэ гэж бие даагч гишүүд үзсэн байна. Тодруулбал уг төслийн дагуу 150 мянгаас хоёр сая хүртлэх төгрөгийн хөдөө аж ахуйн зээлүүдийг санхүүжүүлэх юм байна.
    Мөн Азийн хөгжлийн банкнаас орж ирж буй нийгмийн халамжийн чиглэлийн хөтөлбөрийн зээлүүдийг тасралтгүй явуулах ёстой гэсэн. Өрийн босгын хувьд Азийн хөгжлийн банкны энэ хоёр зээл төдийлөн дарамт үүсгэхгүй гэдгийг тэрбээр мөн хэлсэн. Учир нь хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдож байгаа удаан хугацаагаар төлдөг, жилийн 1-2 хувийн хүүтэй имй зээлүүд эдийн засагт төдийлөн хүнд дарамт болдоггүй гэсэн юм.
    Харин Хятадын экспорт, импорт банкны нэг тэрбум ам.долларын зээл эдийн засагт дарамт үзүүлэ магадгүй гэж бие даагч гишүүд үзэж байгаа аж. Энэ зээлийг Эгмйн голын усан цахилгаан станц, Хөшигтийн хөндийн зам даын ажилд зарцуулах учраас ач холбогдлыг нь харах хэрэгтэй гэлээ. Өнгөрсөн хавар эрчим хүч, зам авч байгаа зээлийг өрийн хязгаарт нөлөөлөхгүй байхаар болгосон мэт ярьж байгаа.Гэсэн хэдий ч олон улсын стандартын дагуу энэ бол өрийн хязгаар орно гэдгийг тэрбээр мөн хэллээ.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эмгэнэл илэрхийлэв
    2015 оны 11 сарын 02
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2015 оны 10 дугаар сарын 31-нд эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ.

    Эмгэнэлийн цахилгаан утсанд “Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нутагт Оросын Холбооны Улсын зорчигч тээврийн онгоц осолдож, 224 иргэн амь үрэгдэж, манай найрсаг Оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз учирсан мэдээг цочирдон хүлээн авлаа.

    Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Танаар уламжлан Оросын ард түмэнд, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Хүндэтгэсэн Чимидийн Сайханбилэг” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11335#sthash.xtVz0rYl.dpuf
  • Засгийн газар дэд сайдгүй болно
    2015 оны 11 сарын 02
    УИХ-ын чуулганы өнгөрсөн долдоо хоногийн хуралдаанаар төсвийн тодотголын гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.
    Өөрөөр хэлбэл, тус хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав ба дөрөв дэх хэлэлцүүлгийг хийн батлав.
    Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан Монгол Улсын 2015 оны хүлээж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүссэн. Иймд төсвийн орлогыг бодитойгоор тооцох, баталсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгах шаардлага үүссэн тул энэхүү хуулийг Засгийн газар энэ сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлснийг ийн шийдвэрлэв.
    Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэхүү хуулийн өмнө хэлэлцэн баталсан. Тус хуулинд төсвийн тодотголын хууль батлагдсан өдрөөс дэд сайдын орон тоог цомхотгохоор заасан юм. Ийнхүү төсвийн тодотголыг баталснаар буюу өнөөдрөөс эхлэн Засгийн газар дэд сайдгүй ажиллах болж байна.
  • Л.Пүрэвсүрэн: Манай улс итгэл дааж, хариуцлагатай ажиллах үүрэг хүлээлээ
    2015 оны 11 сарын 02
    Л.ПҮРЭВСҮРЭН: МОНГОЛ УЛС ОЛОН УЛС ОРНЫ ИТГЭЛ ДААЖ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛЭЭ [PDF] [Хэвлэх] [И-мэйл]
  • Хамтын тэтгэврийн хуулийг боловсруулах ажлын хэсэг хуралдана
    2015 оны 11 сарын 02
    ОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 02-ны Даваа гарагт:

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;

    Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “А” танхимд;

    Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.
  • Намын бүлгүүд хуралдана

  • Төрийн мэдээллийн эмхэтгэлийн шинэ дугаар гаржээ
    2015 оны 11 сарын 02
    эмхэтгэл
  • Ерөнхийлөгчийн зурагтай дугтуй, марк гарлаа
    2015 оны 11 сарын 01
    Ерөнхийлөгчийн зурагтай дугтуй, марк гарлаа
1368 1369 1370 1371 1372 1373 1374
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    2 цаг 0 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    2 цаг 9 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    2 цаг 14 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2 цаг 19 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    3 цаг 37 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    3 цаг 41 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    4 цаг 57 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    5 цаг 15 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    5 цаг 23 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    5 цаг 57 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    6 цаг 5 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    6 цаг 18 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    6 цаг 41 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    6 цаг 57 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    7 цаг 8 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 25 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    7 цаг 46 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    8 цаг 6 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    8 цаг 6 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    8 цаг 14 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК