Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1395 1396 1397 1398 1399 1400 1401
  • Өргөсөн тангарагаа санаж яваарай гэв
    2015 оны 9 сарын 01
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутны тангарагийн баярт оролцлоо
    1 цаг 7 минутын өмнө
    Print Zasag and PDF

    Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд 19300 оюутан элсэн суралцаж байна. Эдгээр оюутнуудын төлөөлөл өнөөдөр Чингисийн талбайд цуглаж, оюутны тангарагаа өргөлөө. Тав дахь удаагийн тангарагийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг болон их дээд сургуулиудын захирлууд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны хөгжил дэвшил бол боловсролын тогтолцоо, түүний хүртээмжинд суурилсан хүний хөгжлөөс шалтгаалдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Зөв монгол хүн” хөтөлбөрийн дор боловсролын салбарын шинэчлэлт, өөрчлөлт, хөгжил дэвшлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгааг онцлон хэллээ.

    Мөн Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуульд бүтцийн болон хөтөлбөрийн өөрчлөлтүүдийг хийх, багшлах боловсон хүчний ур чадварыг сайжруулах, ижил төрлийн мэргэжлийг нэгтгэн зах зээлийн эрэлттэй уялдуулах, төгсөгчдийн ажлын байрны хангамжийг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. 1000 инженерийг дэлхийн өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, өндөр хөгжилтэй орнуудад Монголын шилдэг оюутнуудыг бакалаврын сургалтад хамруулах, их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах, үндэсний тэтгэлэгийг сургалтын чанартай хослуулан олгох, оюутны эрүүл мэндийн даатгалыг төрөөс бүрэн хариуцах, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах, орон нутагт амралтаараа ирж, очих замын зардлыг төр хариуцах асуудлуудыг хариуцах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагаа хэллээ.

    Засгийн газрын тэргүүн ажил, амьдралынхаа гарааг оюутан залуучуудын байгууллагаас эхэлж байснаа дурсаад цаашид оюутны байгууллагуудын өөрөө удирдах чадварыг дээшлүүлэх, оюутны нийгмийн идэвхийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Монголын Оюутны холбоотой хамтран ажиллаж, бүхий л үйл ажиллагааг нь дэмжих болно гэдгээ илэрхийллээ.

    Өнгөрсөн онд оюутнууд амжилт бүтээлээр дүүрэн байж, дэлхийн оюутны универсиад 2015 наадмаас жүдо бөх, буудлагын төрлөөр Монголын оюутнууд 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль авч, дэлхийн 137 орноос 24 дүгээр байрт оржээ. Мөн Ази номхон далайн орнуудын оюутны математикийн анхдугаар олимпиадыг Монгол улсдаа амжилттай зохион байгуулж тэргүүн байрын шагналуудыг хүртсэн байна. Энэ хичээлийн жилд эдгээр амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэж Ерөнхий сайд хэлээд оюутнуудад улс эх орон, аав ээж, өөрсдийнхөө өмнө өргөсөн тангарагаа үнэнч байж, эрдмийн олон оргилыг эзлэхийг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • Эдийн засгийг ил болгох хууль 12 дугаар сарын 31-ны өдрөөс хэрэгжинэ
    2015 оны 9 сарын 01
    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа
  • Транспаренси Интернэшнл Н.Алтанхуягаас уучлал хүсчээ
    2015 оны 9 сарын 01
    Авилгалын эсрэг олон улсын Транспаренси Интернэшнл байгууллагаас ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-т шалгагдаж буй гэсэн ташаа мэдээлэлдээ залруулга гаргажээ.

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уг байгууллагын албан ёсны цахим хуудсанд энэ сарын 13-нд ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Өршөөлийн хууль батлуулж, ул мөрөө цэвэрлэсэн гэх утгатай мэдэгдэл гаргасны эсрэг ”Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага нь УИХ бөгөөд улсынхаа дотоод хэргийг хэнээс ч асуухгүй шийдэх эрхтэй. Мөн аливаа хуулийг ганцхан гишүүн баталдаггүй. Миний бие АТГ-ыг татан буулгах төсөл санаачлаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Гэвч хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан. Миний бие одоог хүртэл ямар нэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй” гэж мэдэгдэж, тайлбар ирүүлж, уучлал гуйх шаардлага хүргүүлээд байсан юм.
  • МАН улс төрийн намуудын удирдлагуудтай уулзана
    2015 оны 9 сарын 01
    МАН энэ сарын 3-ны өдөр улс төрийн намуудын удирдлагуудтай ээлжит уулзалтаа хийхээр товложээ.
  • Ээлжит бус чуулган 7-нд хуралдана
    2015 оны 9 сарын 01
    Ээлжит бус чуулган 7-нд хуралдана
  • Ц.Элбэгдорж: Гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм хөгждөг
    2015 оны 9 сарын 01
    Ц.Элбэгдорж: Гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм хөгждөг
  • Парламентын спикерүүдийн бага хуралд УИХ-ын дарга илтгэл тавина
    2015 оны 9 сарын 01
    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов.
  • БСШУ-ны сайд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
    2015 оны 9 сарын 01
    БСШУ-ны сайд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
  • М.Батчимэг дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцов
    2015 оны 9 сарын 01
    Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” энэ сарын 28-29-ний өдрүүдэд Токио хотноо болов. Тус чуулга уулзалт сүүлийн жилүүдэд Японы Засгийн газраас явуулж буй “эмэгтэйчүүд гялалзах нийгэм” хэмээх бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус улсын зүгээс Японд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлд тууштай бодлого явуулж байгаагийн илэрхийлэл болж байна.

    Чуулга уулзалтад НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Фумзиле Мламбо-Нкүка, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, Либерийн Ерөнхийлөгч, Нобелийн шагналт хатагтай Элен Жонсон-Сэрлиф нар болон дэлхийн 40 орны төр, нийгмийн зүтгэлтэн, дэлхийд нэртэй томоохон корпорациудын удирдах албан тушаалтан нийт 150 гаруй лидер эмэгтэйчүүд оролцжээ. Монгол Улсаас Ерөнхий сайд Ш.Абэгийн урилгаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, Засгийн газрыг төлөөлж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар оролцлоо. Манай төлөөлөгчид Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзалт хийж, чуулга уулзалтын салбар хуралдаануудад оролцож үг хэлэв. Японы хүн амын насжилт нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол нэмэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх бодлого явуулахад томооохон түлхэц болж байгаа ажээ.

    Ерөнхий сайд Ш.Абэ чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 3 жилд нэг сая япон эмэгтэй хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж, компаниудын удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо даруй 30 хувиар нэмэгдсэнийг онцлон тэмдэглэжээ. Чуулга уулзалт нээгдсэн өдөр Японы парламент “Эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжих” хууль баталсан байна. Японы Засгийн газар 2020 он гэхэд улс төр, төрийн алба болон бизнесийн байгууллагын удирдлагад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 хувиас доошгүй түвшинд, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг 70 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ. Ш.Абэ 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд үг хэлэхдээ тус улсын Засгийн газар гурван жилийн хугацаанд дэлхийн нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр 3 тэрбум ам доллар зарцуулна гэж мэдэгджээ.

    УИХ-ын гишүүний ажлын алба
  • О.Баасанхүү Эрдэнэтэд хичээлийн шинэ жилийг угтаж байна
    2015 оны 9 сарын 01
    Өнөөдөр есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр уламжлалын дагуу хичээл заана. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сансарт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн нээлтэд оролцсон бол УИХ-ын гишүүн хийгээд зарим яамдын сайд нар сонгосон сургуулиудынхаа нээлтийн ажиллагаанд оролцож байгаа юм.

  • ”ЕС Бээжинд Тавантолгойг гэрээг зурж магадгүй”
    2015 оны 8 сарын 31
    Дубай явахаас нь өмнө дубайдах гээд байна шүү гэж зөндөө ярьсан. Засгийн газарт ажиллаж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсээс мэдээлэл авалгүй яахав. Засгийн газрын төвшинд тодорхой хэмжээнд ийм зүйл яригдаж байгаа мэдээлэл авсан. Тиймээс Тавантолгойн асуудал дээр ямар нэгэн гэрээ хийж магадгүй гэсэн хардлага байна. Ерөнхий сайд Тавантолгойн асуудал дээр уургын морь шиг зүтгэж байгаа шүү дээ. Тэнд очоод дахиад Бээжин гэрээ зурчихвийдээ гэж бид анхааруулаад байгаа юм. Яагаад гэвэл тийм зүйл хийж чадах хүн учраас бид санаа зовоод байна шүү дээ. Энэ хүн бол гадын хөрөнгө оруулагч, гадаадынхныг шүтэж амьдардаг. Тиймээс гол үйлдвэрлэгч, газар тариалан, мал аж ахуй эрхлэж байгаа хүмүүсээ тоохгүй байна шүү дээ. Монголыг тэд биш харийхан авч явна гэж үздэг хүн. Тиймээс Бээжинд очоод Оюутолгой шиг Тавантолгой алдчих юм бол бидэнд дахиж санхүүгийн хувьд хөл дээрээ босох эх үүсвэр байхгүй. Энэ бол бидэнд одоо байгаа хамгийн том боломж. Үүнийгээ алдчихвал бид ойрын 10 жилдээ босч ирж чадахгүй. Бидний өр хэдэн арван тэрбум доллар болсон. 2017 онд төлөх зээл гурван тэрбум гаруй доллар болсон. Тиймээс энэ өр зээлийн ард гаргах эх үүсвэр болсон Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурчихвийдээ л гэж айж байна.
  • ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
    2015 оны 8 сарын 31
    ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
  • УИХ-д 5000 иргэний гарын үсгийг хүргүүлнэ
    2015 оны 8 сарын 31
    УИХ-д 5000 иргэний гарын үсгийг хүргүүлнэ
  • Шуурхай: Дорнодын АН-ын төлөөлөгчид Д.Цэрэнчимэгийг Дэд сайдаар томилохыг эсэргүүцлээ
    2015 оны 8 сарын 31
    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АН-аас сайдууд нь чөлөөлөгдсөн яамдын Дэд сайдад нэр дэшигчдийг зарласан. Тэдний нэг нь Хүнс, хөдөө Аж Ахуйн Дэд сайдад санал болгосон Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг юм. Тэгвэл Д.Цэрэнчимэгийг Дэд сайдаар томилохыг Дорнод аймгийн намын нөхөд нь эсэргүүцэж буйгаа албан ёсоор зарлалаа.
  • Чадварлаг шоучдыг биш, чадварлаг улс төрчдийг сонгоё
    2015 оны 8 сарын 31
    Намуудын дэд сайдын суудалд ”сойж” байгаа эрхмүүдийн нэр олны дунд тийм ч сайн ”давхихгүй” байгаа сурагтай. Ганцхан жил хүрэхгүй үлдсэн сонгуулийн өмнөх жилд АН засгаараа ”тоглож” нэр хүндээ унагаж байгаад харамсах хүн ч олон байгаа юм. Учир нь сайд, дэд сайдаар томилохоор зэхэж буй хүмүүс нь чадварлаг улс төрчид бус, чадварлаг шоучид байгаад нь хэргийн учиг оршиж байгаа юм.
  • Хүндэтгэлийн чуулган зарлав
    2015 оны 8 сарын 31
    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргажээ.
  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2015 оны 8 сарын 31
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт зарлагдаад байна. Энэ өдрийн хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Эрүүл, мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэх аж. Үүнээс гадна Ерөнхий сайдын зүгээс нэгэн асуудал оруулж хэлэлцүүлэх юм байна. Энэ нь дэд сайдын нарыг томилох асуудал байж мэдэх юм.

    Зарим хэвлэлүүд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дэд сайд нарыг томилно гэж мэдээлж байгаа.

    АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад дэд сайдад нэр дэвшигчдийг хэлэлцсэн юм. Ингээд Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг нарыг дэд сайдад нэр дэвшүүлэн томилуулахаар болсон. Тиймээс дээрх томилгоог Засгийн газрын хуралдаанаар эцэслэж мэдэхээр байгаа.

    Мөн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • Дэлхийн улсууд сонгуулийн асуудлаар чуулав
    2015 оны 8 сарын 31
    Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны 2 дугаар их хурал болон “Сонгуулийн нэгдмэл байдлыг хангахад сонгуулийн байгууллагын гүйцэтгэх үүрэг ба тулгарч буй асуудлууд” сэдэвт бага хурал Доминикан улсын Санто Доминго хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд болж өндөрлөв. Дээрх хурлын нээлтийн ажиллагаанд Доминикан улсын Ерөнхийлөгч Данило Медина, тус улсын Сенатын зөвлөлийн дарга, Үндсэн хуулийн шүүхийн дарга, Сонгуулийн дээд шүүхийн дарга зэрэг албан ёсны хүмүүс оролцов. Тус их хуралд дэлхийн 67 орны 200 гаруй төлөөлөгч түүний дотор Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчид оролцов.



    Их хурлаар шинээр гишүүн болохоор хүсэлт гаргасан 8 улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээс гадна дээрх холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүнчлэлийн жилийн татварын хэмжээ, ДСБА-аас цаашид хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
  • З.Энхболд Тадамори Ошиматай уулзалт хийв
    2015 оны 8 сарын 31
    Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцохоор АНУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.08.30/ Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв.
  • Ээлжит бус чуулган ирэх сарын 7-нд хуралдана
    2015 оны 8 сарын 30
    УИХ энэ зун ээлжит бусаар хуралдаж, Өршөөлийн хуулийг хэлэлцэж баталсан.
1395 1396 1397 1398 1399 1400 1401
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    7 цаг 29 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    10 цаг 58 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    11 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    11 цаг 13 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    11 цаг 18 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    12 цаг 36 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    12 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    13 цаг 56 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    14 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    14 цаг 22 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    14 цаг 56 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    15 цаг 4 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    15 цаг 17 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    15 цаг 40 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    15 цаг 56 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    16 цаг 7 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    16 цаг 23 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    16 цаг 45 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    17 цаг 5 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    17 цаг 5 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК