Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1397 1398 1399 1400 1401 1402 1403
  • Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээнд нэгдэн орно
    2015 оны 7 сарын 08
    “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн салбарын энэ гэрээ нь хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодийн бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардахгүйгээр ном, бусад хэвлэмэл бүтээлийг ашиглуулах боломж олгох зорилготой. Уг гэрээний хүрээнд хэвлэмэл бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хэлбэрт шилжүүлэх, тэдгээр хүмүүст үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагаас хилээр нэвтрүүлэх, хуулбарлах, нийтэд түгээхэд зохиогчийн эрхийн хамгаалалтыг хязгаарлах, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг гишүүн орнууд үндэсний хууль тогтоомжоор бий болгохыг шаарддаг байна.
  • Төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангана
    2015 оны 7 сарын 08
    Эрчим хүчний үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.

    Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 20-оос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй найдвартай хангах арга хэмжээ авч, нүүрс нөөцлөлтийн графикийг гарган, мөрдөж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нарт даалгалаа.
  • Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олголоо
    2015 оны 7 сарын 08
    ОХУ-ын Санкт-Петербург, Москва хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд онцгой амжилт гарган Гран-При шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт 80 сая, Их Британийн ВВС агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the Word” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж эх орноо дэлхий дахинд сурталчилсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинд 20 сая, Сингапурт болсон “Авъяаслаг азичууд” олон улсын телевизийн уралдаант нэвтрүүлэгт амжилттай оролцсон “Хөсөгтөн” хамтлагт 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн.
  • Боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
    2015 оны 7 сарын 08
    “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 70 дугаар тогтоолоор төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай зохион байгуулах зарчмыг баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх саналыг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

  • Ялтан шилжүүлэх конвенцид нэгдэн орно
    2015 оны 7 сарын 08
    “Ялтан шилжүүлэх тухай конвенц”-д нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • НӨАТ-ын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийв
    2015 оны 7 сарын 08


    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.


    Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдсэн ба хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортолсон, эсхүл Монгол Улсаас экспортолсон болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан ба үүгээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
  • Эрчим хүчний аюулгүй ажиллагааны талаар хамтарна
    2015 оны 7 сарын 08
    Монгол–Солонгосын эрчим хүчний ассоциацийн урилгаар БНСУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлын агентлагийн дарга Ли Сан Квон тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны долдугаар сарын 7-11-ний өдрүүдэд манай улсад айлчилж байна.
  • Үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив
    2015 оны 7 сарын 08
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
  • Н.Алтанхуягийн хуулийг дахин хасав
    2015 оны 7 сарын 08
    2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
  • Газрын тухай хуульд нэмэлт оруулахыг баталлаа
    2015 оны 7 сарын 08
    Газрын тухай хуульд нэмэлт оруулахыг баталлаа
  • Байнгын хороод хуралдана
    2015 оны 7 сарын 08
    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаантай. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэх юм байна.
  • Ерөнхий сайдыг огцруулах ажиллагааны нууц эзнээр З.Энхболд тодорлоо
    2015 оны 7 сарын 08
    АН-ын Гүйцэтгэх зөвлөл гэж байгууллага анх хуралдаад УИХ дахь бүлэгтээ МАН-тай хамтарсан гэрээгээ дүгнэ гэсэн. Бүлэг нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг эзгүй хойгуур дүгнэсэн юм. Бас АН-ын өнөөх Гүйцэтгэх зөвлөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Лондонд явж байх хойгуур МАН-ыг Засгийн газраас хөөх үүрэг өгсөн билээ. Улс төрийн энэ өрнөл хоёр зүйлийн эргэлзээ үүсгэсэн. Нэгдүгээрт: АН-ынхан УИХ-ын дарга, намын дарга З.Энхболдыгоо оролцуулахгүй, байхгүй хойгуур нь МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийгээ байхгүй хойгуур нь Засгийг бужигнуулж МАН-ыг Засгаас хөөлөө. Ингэхэд Гүйцэтгэх зөвлөлийн ард хэн байна вэ? гэсэн асуулт хардлага их байсан. Үүний эзэн илд гарч ирлээ. Тэр нь З.Энхболд байж. Хоёрдугаарт: Төрийг, АН-ын нэр хүндийг самарч орхисон Гүйцэтгэх зөвлөл гэдэг байгууллага хэдэн хүнтэй вэ? Хэн хэн байдаг вэ? МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргахад ирц хүрээгүй гэдэг үнэн үү? Ийм шийдвэр гаргахад УИХ-ын гишүүд нь суулгүй зугтсан уу? гээд олон асуулт хариугаа нэхэж байна.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
    2015 оны 7 сарын 08
    1.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоол;

    2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

    3.Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

    4.Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

    5.“Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

    6.Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

    7.Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

    8.Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.НОМТОЙБАЯР танилцуулна.

    9.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.

    10.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.
  • Засгийн газар хуралдаж байна
    2015 оны 7 сарын 07
    Засгийн газар хуралдаж байна
  • Ч.Сайханбилэг: Зургаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулахгүй
    2015 оны 7 сарын 07
    1. МАН-ыг Засгийн газраасаа гаргана гэдэг бол юун түрүүнд хууль зөрчсөн асуудал. Учир нь 1990 онд Үндсэн хуульд байсан “Нам бол нийгмийг удирдан чиглүүлэгч” гэсэн заалтыг авсан. Тэгэхээр аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж солихн асуудал байж болохгүй. Тэгээд ч Засгийн газрын гишүүдийг халах асуудлыг арван хүн сууж байгаад шийдчихгүй.

    2. Хариуцлагатай байх ёстой. Анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа дахиж ийм тогтворгүй байдал үүсгэхгүй гэж амласан. Би саяхан намын дарга нартай уулзаж тогтворотой байдлын тухай ярьсан. Тэгээд ч хариуцлагатай баймаар байгаа бол сөайд нарыг огцруулах биш харин УИХ-аар Улс төгрийн намын тухай, Төрийн албаны тухай хуулийн төслүүдийг батал.


    3. Алдаа гээд орхисон муу зүйлээ дахиж давтах хэрэггүй. Ард түмэн хүүхдүүд биш учраас та нарын юу хийж ямар шийдвэр гаргахыг харгж байгаа.

    4. Одоо ажлаа бодьё. Энэ Засгийн газрыг буулгалаа гэж бодоход үүнээс илүү Засгийн газар гарч ирэхгүй. Ерөнхий сайд нь гадаадад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уулзалтууд хийгээд ирж байхад эзгүйд нь хулгайгаар ч юм шиг ийм үйлдэл хийснийг сайшаахгүй байна. Төр бол нэг л эзэнтэй байх ёстой. Ард түмний дундаас сонгогдсон нэг л хүнтэй. Тийм учраас та нар миний хэлсэн үгийг зүгээр нэг өнгөрөөх биш чиглэл болгох ёстой. Тэгээд одоо өрнөж байгаа энэ үйл явж Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ.


    5. Ерөнхий сайд санаачлагыг гартаа авах ёстой. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ дээ гэсэн байдаар хандаж болохгүй. Энэ бүх тодорхойгүй байдал чинь ард түмний нуруун дээр ачаа болж ирнэ.
    Ийнхүү Ерөнхийлөгч намуудыг сонгуулийн ажил хийлгүйгээр ажлаа л хийх ёстой хэмээсэн бөгөөд хэдийгээр Засгийн газрын зургаан сайдыг огцруулах талаар яригдаж байгаа хэдий ч энэ бол Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ гэдгийг дахин сануулсан юм.
    Үүний дараа намын дарга нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал
    МАН дарга М.Энхболд: Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээний дүгнэлтийг АН хэтэрхий өөрийнхөө талд гаргасан байсан. Тийм учраас юуны түрүүнд энэ гэрээний биелэлтийг зөв дүгнүүлэх хүсэлтэ байна. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар манай бүлгийн хуралд орж ирэн долоон цаг гаран ярьж байж Засагт хамтрахаар болоод манай зургаан сайдыг авсан. Гэтэл одоо зургаан сайдыг маань яах нь тодорхойгүй хаях болчих гээд байна. Тийм учраас Ерөнхий сайдыг манай сайд нарын асуудлыг өөрөө УИХ дээр оруулж ирэхийг хүсч байна.

    АН-ын дарга З.Энхболд: Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй. Тэгээд ч МАН өнгөрсөн оны 12дугаар сард хамтарч ажиллаж эхлэхдээ ямар ч сонгууль хийхгүй гэж байсан хэдий ч зөвхөн сонгуулийн л ажил хийж байна.
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээн дэх ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй.
    МҮАН-ын дарга М.Энхсайхан: Энд төр нь дээр үү, нам нь дээр үү гэдэг асуудал үүсээд байна. Зөвхөн АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу гэж бодож байна.
    ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед эхлээд улс төрийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Тиймээс улс төрийн намуудын санал хүсэлтээр Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа.
    Ийнхүү намуудын дарга нар байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгч нэг нам нь ярилцаад Засгийн газрын гишүүдийг огцруулна гээд тэрийг нь нөгөө нам нь хүлээж аваад тэгье гэдэг зүйл байж болохгүй. Үнэхээр болохгүй сайд нар байгаа бол Ерөнхий сайд хариуцлага ярих ёстой.
    Мөн Ерөнхийлөгч сонгуулийн ажлыг сонгуулийн үедээ л хийх ёстой. Тэрнээс одоо бол зөвхөн төрийн ажлыг л хийх ёстой гэдгийг дахин хэлээд өнөөдөр намуудтай ойлголцолд хүрч чадлаа гэж бодож байна гэсэн юм.




  • Ерөнхийлөгч ЗГ-ын бүтцийг өөрчлөхийг эсэргүүцэв
    2015 оны 7 сарын 07
    Ц.Элбэгдорж: ЗГ-т өөрчлөлт оруулах нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл
  • Иргэд: Орон сууцандаа орж чадахгүй бол бууриндаа буцаж бууна
    2015 оны 7 сарын 07
    Иргэд: Орон сууцандаа орж чадахгүй бол бууриндаа буцаж бууна
  • Дипломат төлөөлөгчдийн зөвөлгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна
    2015 оны 7 сарын 07
    Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсаас гадаадын 46 оронд Дипломат төлөөлөгчдийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй. Тэднээс нийт 41 оронд суух Элчин сайд хийгээд Ерөнхий консулууд Улаанбаатар хотноо ирээд байгаа.
    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “ Гадаад бодлого бол аливаа улсын дотоод бодлогын гадагшаа харсан илэрхийлэл байдаг. Гадаад хэргийн сайдын хувьд онцгой анхаарал хандуулж буй асуудал бол нэг цонхны бодлого юм. Энэ хүрээнд гадаад бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэгч Гадаад хэргийн яам, Элчин сайд, Ерөнхий консул, ДТГ-ын тэргүүн та бид бүхэн нэг цонхны гадаад бодлогын зарчмыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байна” хэмээсэн.
    Зөвлөгөөнөөр “Гадаад харилцааны тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явц, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын танилцуулга, Гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, Гадаад хэргийн яамны бодлого, үйл ажиллагааны чиглэл, Гурван талт уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцлаа. Мөн Гадаад сурталчилгааны бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр, АСЕМ-ын 11-р дээд түвшний уулзалт, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн сонгууль-2015, Хилийн чанад дахь иргэдийн эрх ашиг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, санал бодлоо солилцсон юм.
    Ирэх өдрүүдэд гадаад улс оронд эх орноо төлөөлж суугаа Элчин сайд, Ерөнхий консулууд яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөлтэй хоёр талын уулзалт зохион байгуулах юм. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойн үйл ажиллагаатай танилцахын сацуу Дархан, Эрдэнэт хотод ажиллахаар төлөвлөж байна. Харин өнөөдөр төлөөлөгчид яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөлтэй хоёр талын уулзалт зохион байгууллаа. Мөн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. Түүнчлэн арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор үйл ажиллагаатай танилцлаа. Харин зөвлөгөөний гурав дахь өдөр буюу 07-р сарын 08-ны өдөр ДТГ-ын тэргүүн нар хоёр хэсэгт хуваагдаж, нэг хэсэг нь Оюу толгой, Таван толгойд ажиллах бол нөгөө хэсэг нь Дархан Эрдэнэт хоттой танилцах юм. Зөвлөгөөний эхний өдөр “Гадаад харилцааны тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явц, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын танилцуулга, Гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, Гадаад хэргийн яамны бодлого , үйл ажиллагааны чиглэл, Гурван талт уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцав. Мөн Гадаад сурталчилгааны бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр, АСЕМ-ын 11-р дээд түвшиний уулзалт, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн сонгууль-2015 , Хилийн чанад дахь иргэдийн эрх ашиг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, санал бодлоо солилцсон билээ. Монгол Улсаас гадаадын 46 оронд Дипломат төлөөлөгчдийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй. Эндээс нийт 41 оронд суух Элчин сайд хийгээд Ерөнхий консулууд Улаанбаатар хотноо ирээд байна.


  • НАМЗХ-ын залуус ёс зүйн хариуцлага хүлээнэ
    2015 оны 7 сарын 07
    НАМЗХ-ын залуус ёс зүйн хариуцлага хүлээнэ
  • Ерөнхийлөгчид Элчин сайд нар ИЖБ барив
    2015 оны 7 сарын 07
    Ерөнхийлөгчид Элчин сайд нар ИЖБ барив
1397 1398 1399 1400 1401 1402 1403
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    39 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    1 цаг 9 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    1 цаг 22 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    1 цаг 23 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    1 цаг 32 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    1 цаг 37 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    2 цаг 31 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    2 цаг 31 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    2 цаг 36 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    3 цаг 2 мин
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
    3 цаг 4 мин
  • Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
    3 цаг 26 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК