-
2022 оны 11 сарын 04
Ард түмний банкийг дарга нарын банк болгосон биз дээ. Хөгжлийн банкны асуудлыг Ардчилсан намд наана гэвэл ёстой гонжийн жоо, голионы баас.
-
2022 оны 11 сарын 04
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдын албан баланк дээр хаяглагдаж ирсэн Ерөнхий сайдын мэдээлэл гэдэг зүйлд Ерөнхий сайд өөрөө ганц ч удаа орж ирсэнгүй. Үүний өмнөхийг бас нэг шалтгаар бас л хойшлуулж ирсэн. Сайд нь урдаас нь төлөөлж ярьдаг. Сайд нь орж ирээд, Ерөнхий сайдын мэдээллийг залруулаад, тэс өөр болгоод уншчихдаг.
-
2022 оны 11 сарын 04
Хариуцлагын асуудал хэн ч ярьсангүй. Бүхэл бүтэн зургаан жил 65-уулаа суучихаад, энэ асуудлыг яагаад ийм хүртэл нь явуулчихсан юм бэ
-
2022 оны 11 сарын 04
Хаана алдаа хийчихэв ээ гэдгээ бид ярих боломжгүй болж байна. Энд би, чи дээрээ тулаад байх асуудал байхгүй.
-
2022 оны 11 сарын 04
Ил тод ярьцгаая л даа. Та нарын хамтарсан хулгайнаас болоод Монгол Улс дефолт зарлах дээрээ тулаад байна. Монгол Улсын хулгай, авлигадаа ялагдчихсан
-
2022 оны 11 сарын 04
2012 оны тогтоолд Бодлогын зөвлөл нэртэй бондын зарцуулалтын шийдвэрийг гаргасан. Үүний дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг та мөн биз дээ. Буцаад Алтантуяа болоогүй биз дээ.
-
2022 оны 11 сарын 04
УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын есөн хуудас мэдээллийг хүргүүлсэн.
-
2022 оны 11 сарын 04
Сумын тамгын газарт ажилладаг албан хаагчид хамгийн бага цалинтай, сул орон тоо маш их байгаа учраас тасралтгүй таван жил ажилласан нөхцөлд урамшуулал олгохоор заасан.
-
2022 оны 11 сарын 04
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах тухай шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ.
-
2022 оны 11 сарын 04
Төсөв хэмнэх асуудал ярихаар хэмнэлтийг анхан шатнаас эхлүүлдэг. Аймаг, суманд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанар адил байх ёстой. Гэвч хотод төвлөрүүлснээр амьдралын чанар муудсан.
-
2022 оны 11 сарын 04
Төрийн үйлчилгээний албан хаагчид гээд хамгийн хүнд хүчир ажил хийдэг. Энэ хэд рүүгээ л их дайрах юм. Нэг тогооноос ижил ажил хийгээд явж буй хүмүүс үндсэн хууль зөрчиж, алагчилж болдог юм уу. Цалинг энэ тэнд шийддэг асуудлыг нэгтгэж шийдмээр байна.
-
2022 оны 11 сарын 04
Багийн дарга гэдэг бол төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүргэдэг, бүх арга хэмжээг зохион байгуулдаг. Буяны ажилд гэхэд сарын цалингийнхаа талыг өгчхөж байгаа юм. Цалингаараа арга хэмжээг зохион байгуулж явдаг хүмүүс.
-
2022 оны 11 сарын 04
Олон цоорхойтой хууль оруулж ирсэн хуулиа Засгийн газар татаж ав. Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Ж.Ганбаатар сайд энэ асуудлыг надад танилцуулаагүй гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр танилцуулаагүй хуулийг оруулж ирж байна.
-
2022 оны 11 сарын 04
Чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн үндэслэлгүй гүтгэж, дайрч, ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Надтай холбож яриад байгаа 33 тэрбумын зээл надтай ямар ч хамаагүй. Би хөгжлийн банкны зээлдэгчтэй ямар ч холбоогүй байгаагүй. Хариуцлагатай мэдэгдэж байна.
-
2022 оны 11 сарын 03
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов
-
2022 оны 11 сарын 03
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн хуулийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага хүслээ. Завсарлага авах шаардлагыг Бүлгийн дарга О.Цогтгэрэл тайлбарлав.
-
2022 оны 11 сарын 03
Чиний попролт арай хэтрээд байгаа шүү. Гүтгэлэг тараана, хүн доромжилно. Чамд даруулга хэрэгтэй. Хүний үгийг сонсох чих хэрэгтэй. Хүний хэдсэн үгийг бодох толгой хэрэгтэй.
-
2022 оны 11 сарын 03
Эрдэнэт үйлдвэрийн технологит тохирохгүй зэсийн хүдрийн овоолгоос орон нутаг, орон нутгийн иргэд хувь хүртдэг байх тогтоолын төслийг дэмжсэнд УИХ-ын гишүүдэд талархаж байна.
-
2022 оны 11 сарын 03
Ховд аймгийн Хөшөөтийн уурхай 1.8 сая тонн нүүрс экспортолсон гэдэг мэдээ өгсөн. Гэтэл БНХАУ-ын тал 2.1 сая тонн нүүрс импортолсон талаар мэдээлж байна. Үүний зөрүү 400 мянган тонн нүүрс хулгайгаар гарав уу
-
2022 оны 11 сарын 03
Хэрэглэчихсэн юм шиг хүмүүс ярьж байна лээ. Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирсэн үеэс булхай луйврыг нь гаргаж тавьж ирсэн. 2023 онд Самурай бонд, евро бонд төлөгдөх ёстой. Иений ханш доошоо унасан үед мөнгөө цуглуулаад авч байгаа нь тактикийн хувьд зөв.