-
2019 оны 10 сарын 09
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны урьдчилсан байдлаар авсан 110 гаруй өрхийн судалгаан дээр 51.4 хувь нь уламжлалт зуух хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс иргэд битүүмжлэлтэй зуух хэрэглэх хэрэгтэй. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө ард иргэдэд түгээх үүрэг өгсөн.
-
2019 оны 10 сарын 09
Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй.
-
2019 оны 10 сарын 09
Гүтгэх, доромжлох гэсэн зүйл заалтыг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуульд хамруулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч буй. Тэгвэл дээрх заалтыг Эрүүгийн хуульд эргүүлэн оруулах эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараах зүйлийг тодрууллаа.
-
2019 оны 10 сарын 09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцэнэ.
-
2019 оны 10 сарын 09
“Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, “Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
-
2019 оны 10 сарын 09
УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ сарын 8-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн ёс зүй ба ХОМ-тэй холбоотой асуудлыг болон тус хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх байсан юм. Гэвч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хурал хойшилсон. УИХ-ын Ёс зүйн дэд хороо дүрмээрээ УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэхэд 2/3-оор буюу 9 гишүүнээс 6 нь ирж байж ирц бүрдэх ёстой. Гэтэл дэд хорооны ирц таван гишүүн ирсэн учир ийн хурал хойшлохоос өөр аргагүй болсон. Тодруулбал, Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Л.Мөнхбаатар нар дотооддоо, Д.Сарангэрэл гадаадад томилолттой байсан бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү мөн л хорооны хурлыг тасалсан юм.
-
2019 оны 10 сарын 08
Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ.
-
2019 оны 10 сарын 08
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр 12.00 цагаас товлогдсон байсан ч ирц хүрээгүйн улмаас дахин хойшиллоо.
-
2019 оны 10 сарын 08
Буулгахгүй гэвэл яагаад сэргээн засварлах тухай ярихгүй байна. Маш гоё санаа ярих юм. Улаанбаатарын хамгийн гоё цэг гэх юм. Улсын хэвлэл үйлдвэрийг сайжруулахад дуугараагүй мөртлөө өнөөдөр төр нь өөрөө юмаа мэдээд, соёлынхоо салбарт хөрөнгө оруулж байхад жадлан эсэргүүцэж байгаад харамсаж байна. Энэ хүмүүс ямар санаатай юм. Улстөржилт биш байгаасай.
-
2019 оны 10 сарын 08
Сонирхолтой нь, УИХ-аас баталсан энэхүү тогтоолын хүрээнд нэгэн “ХУЛГАЙ” явжээ. Тэр нь "Хөтөл"-ийн цемент шохой үйлдвэр.
-
2019 оны 10 сарын 08
Эхлээд юунаас болсон бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Бүтэн сайнд гурван улс руу дээжээ явуулсан. Аль болох хурдан хариуг нь ирүүлэх талаар ажиллаж байна. Хамгийн гол нь дахиад нэмж хүний амь нас эрсдэх вий гэдэгт санаа зовж байна
-
2019 оны 10 сарын 08
Тус дэд хороо нь есөн гишүүнтэйгээс одоогоор дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, М.Энхболд, З.Нарантуяа гэсэн дөрвөн гишүүн ирээд байна.
-
2019 оны 10 сарын 08
Гэтэл нэмж авах 236 сая ам.долларын зээл дээр хоолой цутгах, төмөр зам барихад дахиад 300 сая хэрэгтэй гэж байна. Дээр нь дахиад зардал нэмэгдэнэ гэлээ. Энэ бол бага тоо биш. Ирээдүй хойчдоо үлдээх өр учраах нарийн тооцож, шийдвэр гаргах ёсой. Энэтхэгээс авч байгаа зээл учраас тэднийхээс бараа үйлчилгээнийхээ 60 хувийг авах ёстой гэж байна. Гэтэл дараа нь ашиг сонирхолын зөрчил үүссэн байна гэх вий. Улстөрчид энэ мэт тохироог мэдэхгүй өнгөрдөг. Гэтэл дараа нь асуудалд ордог. Ийм яршиг төвөгтөй яриа гаргахгүйн тулд одооноос бүх мэдээллийг үнэн гаргаж өгөх хэрэгтэй байна
-
2019 оны 10 сарын 08
Хуралдааны үеэр нефт боловсруулах үйлдвэрээс гарсан эцсийн бүтээгдэхүүн болох нэг литр шатахууны үнэ хэд байх вэ гэдэгт хуралдаанд оролцогчид хүчтэй шүүмжлэл хэлж байна.
-
2019 оны 10 сарын 08
Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Улсын “Эксим” банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий. Импортын шатахууны 100 хувь хараат байдлаас бид салах ёстой.
-
2019 оны 10 сарын 08
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр дараах ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана. Тухайлбал, Ёс зүйн дэд хорооны хуралдаан 12.00 цагаас болох бөгөөд хурлаар УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэх юм байна.
-
2019 оны 10 сарын 08
Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр буюу 266 сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг.
-
2019 оны 10 сарын 07
Ц.Амгаланбаатар өөрийгөө маш ноцтой авлигын тогтолцооны хохирогч болсон гэж төлөөлөгчдөд хэлсэн байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээвэл ээжтэй чинь уулзуулна, мөнгө өгнө гэж амлажээ. Мөн тэрбээр өгсөн мэдүүлгээсээ буцахад прокурор болон тагнуулын удирдлагуудаас “Хэрэв чи мэдүүлгээсээ буцвал чиний гэр бүл, ах дүү нарт чинь ноцтой аюул учирч магадгүй шүү” гэж сүрдүүлсэн тухай Түр хороон гишүүдэд хэлж байснаа нотолж ярьжээ.
-
2019 оны 10 сарын 07
Гол асуудал дарга асан Үүл баатар эрх мэдэлтэй, мөнгөтэй, бяртай байхдаа гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг бараагүй байхад Н.Энхбаяр, С.Ганбаатар гэсэн гарын арав байтугай таван хуруунд хүрэхгүй автортой МАХН энэ зэргийн амлалт өгч, хэрэгжүүлэх нь юу л бол гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Бараг биелэх боломжгүй амлалт.
-
2019 оны 10 сарын 07
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байхад Ерөнхийлөгч хааччихсан юм бэ. Өөрөө ирж ажлаа хийгээч ээ. Бие оторлоод байгаа юм уу.