Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1966 1967 1968 1969 1970 1971 1972
  • Өнөөдөр 100 сая төгрөгийн азтан тодорно
    2017 оны 12 сарын 24
    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол ирэх ням гарагт буюу энэ сарын 24-нд явагдана. Энэ удаагийн сугалаанд 2017 оны арваннэгдүгээр сарын 1-31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.


    Хэрэглэгч та сугалааны тохирол явагдах өдрийн өмнө буюу 12 дугаар сарын 23-ны дотор баримтаа амжиж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд энэ удаагийн сугалааны супер азтан 100 сая төгрөг хожих аж.
  • ЕБС-ийн сурагчид ирэх нэгдүгээр сард бүтэн амрахаар болжээ
    2017 оны 12 сарын 22
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
    2017 оны 12 сарын 22
    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс ‘’Шинэ жилийн баяр’’-ыг угтан иргэдийг эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилготой бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо. Энэхүү цэвэрлэгээнд Тамгын газрын дотоод хэлтэс албад, 28 хорооны албан хаагчид болон Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4-ийн ажилчид оролцож 4 бүсэд хуваагдан хог хаягдлын цэвэрлэгээ хийнэ.

    Цэвэрлэгээ энэ сарын 22, 23-ны өдрүүдэд явагдана. Цэвэрлэгээний явцад дүүргийнЗасаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавин ажиллах юм. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж, идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • П.Батчимэгийн санаачилгаар Ардчиллын танхим нээлээ
    2017 оны 12 сарын 22
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Хан-Уул Хөгжил” сангийн Тэргүүн Пүрэвийн БАТЧИМЭГ Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Ардчиллын танхим”-ыг шинээр байгууллаа. Төлөөлөгч П.Батчимэг боловсролын байгууллагад 15 жил ажилласан бөгөөд салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж,“Хан-Уул Хөгжил сан”-гаараа дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн материаллаг баазыг сайжруулах, сурагч, оюутнуудад дэмжлэг үзүүлэх, сургалт, лекц, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ирсэн.
    НИТХ-д Ардчилсан намаасаа гурван ч удаа сонгогдсон төлөөлөгч тэрбээр энэ удаа МУИС-ийн удирдлагуудтай хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдвэрлэж, Ардчиллын танхим нээжээ.
    Төлөөлөгч П.Батчимэг энэ талаар “Ардчиллыг ард түмний засаглал, төрийн хэлбэр, улс төрийн тогтолцоо төдийхнөөр ойлгохоос илүүтэй байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж хөгждөг, ард түмний үнэт зүйл юм гэж үзэх хандлага давамгайлах болжээ. Ардчиллын өсөлтийн үе, өрнөлийн үе дуусч, Ардчиллын шинэ үе ирж байна хэмээн дийлэнх судлаачид үзэж байна. Иймд энэхүү танхимд олон эрдэмтэд, судлаачид, оюутан залуус ардчиллын үндсэн шинж, үндсэн зарчмын тухай нээлттэй эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулж ардчиллын шинэ үеийн хөгжилд шинжлэх ухаанч хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байна” гэлээ.
    МУИС-ийн дэргэдэх “Ардчиллын танхим”-ыг 20 сая төгрөгийн санхүүжилтээр босгосон байна.
  • Шилдэг илтгэлийн эзэд тодорлоо
    2017 оны 12 сарын 22
    “Хот суурин газрын ландшафтын архитектур 2017” сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал Хөдөө аж ахуйн их сургуульд өчигдөр болж өнгөрлөө. Эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ын Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн, биологийн ухааны доктор интродукторч П.Цэрэннадмидын мэндэлсний 75 жилийн ойд зориулж, эрдэмтний ар гэр, шавь нар нь ХААИС болон Нийслэлийн Захирагчийн ажлын алба, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн хамтран зохион байгуулжээ. Бага хурлыг нээж АЭС-ийн захирал, доктор, дэд профессор О.Нямсүрэн болон ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд нар үг хэлсэн.

    Эрдэм шинжилгээний бага хуралд бакалаврын 15, магистрантын 8 оюутан илтгэл тавьж өрсөлдсөн байна. Бакалаврын оюутны илтгэлийн тэргүүн байрт “Авто замын дагуух ландшафт архитектурын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьсан Б.Мөнхсүх шалгарсан бол удаах байрт Ш.Халиунцэцэг, Б.Батхүү нарын “Хот суурин газарт бичил цэцэрлэгийг төлөвлөх хэрэгцээ, шаардлага” илтгэл, гутгаар байрт Б.Энхмаа “Ландшафтын архитектурын бага хэлбэрийн элементийн төлөвлөлтийн асуудлууд” илтгэл шалгарлаа. Илтгэлийн уралдааны шилдэг оюутнаар “Зуслангийн газрын ландшафтын архитектурын тохижилтыг хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавьсан Л.Саранцэцэг тодорсон байна.

    Магистрантын оюутнуудын илтгэлийн тэргүүн байрыг “Цөлөрхөг хээрийн бүсэд байгуулсан ойн зурвасанд тарималжуулсан мод, сөөгний өсөлт, хөгжилтийн онцлог, амьдралтын судалгаа” сэдвээр илтгэл тавьсан Г.Ган-Эрдэнэ эзэлсэн байна. Удаах байруудад “Тарималжуулж буй мод, сөөг ургамлын чимэглэлийн шинж, амьдрах чадварын үнэлгээ” илтгэлээр Б.Лхагвадулам, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх бут, сөөг ургамлын чимэглэлийн шинж, амьдрах чадварын үнэлгээ” илтгэлээрээ Б.Энхсайхан нар шалгарчээ.


  • Засгийн газраас Б.Лхагвасүрэн гуайд 25 сая төгрөг хандивлахаар болжээ
    2017 оны 12 сарын 22

    Яруу найрагч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

    Тэгвэл Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд зориулан Засгийн газрын нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-аас 10 сая төгрөг, ЭМЯ-аас 5 сая төгрөг гаргахаар шийджээ. Хэрэв эмчилгээний төлбөр бүрдвэл ирэх оны нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох боломжтой юм.

  • Шинэ жилээр зарим боомт амарна
    2017 оны 12 сарын 22
    Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын
  • 500 гаруй баримт бүртгүүлээд 500 сая төгрөг хожжээ
    2017 оны 12 сарын 22
    Өнөөдөр НӨАТ-ын сугалааны урамшууллын 500 саяын азтанд батламж гардууллаа.
  • 331 дүгээр ангийнханд байлдааны тугийг нь гардуулан өглөө
    2017 оны 12 сарын 22
    331 дүгээр ангийнханд байлдааны тугийг нь гардуулан өглөө
  • Ядуурлын түвшин 36 хувьд хүрвэл хувьсгал гардаг
    2017 оны 12 сарын 22
    Ядуурлын түвшин 18 хувьд хүрвэл нийгэм эмх замбараагүй болж, 36 хувьд хүрвэл хувьсгал болдог гэдэг. ҮСХ болон Дэлхийн Банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл Монгол Улсын ядуурлын түвшин
  • Зам, замын байгууламжийн ажлуудад 1961 шинжилгээ хийжээ
    2017 оны 12 сарын 22
    НАЗХГ-ын Материал шинжилгээ, туршилт судалгааны итгэмжлэгдсэн лабораторид 2017 онд нийслэлд хэрэгжсэн зам, замын байгууламжийн ажлуудад нийт дүнгээр 34 нэр төрлийн, давхардсан тоогоор 1 961 орчим материалын шинжилгээ хийж, хяналт тавин ажиллалаа. Үүнээс Хөрс чулуун материалын шинжилгээ 204, Замын далангийн нягт чийгийн туршилт 375 цэгт, цемент бетоны 27, шахалт болон гулзайлтын бат бэх, эрдэс нунтагийн 23, явган замын хавтан шинжилгээ 21, замын хашлага шинжилгээ 34, Битумын шинжилгээ 41, Эмульсийн шинжилгээ 2, Мастикийн шинжилгээ 1, Асфальтбетон хольцны орц тогтоох туршилт 36, Маршаллын туршилт 105 удаа, Асфальтбетон хольцны орц мөрдөлтийн туршилт 4, Асфальтбетон хучилтаас 86 объектоос 682 ширхэг дээж өрөмдөн авч нягт, зузаан тодорхойлох туршилт хийжээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
    2017 оны 12 сарын 22
    Монгол Улсын Хөдөлмөрийн яам (хуучнаар), Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байгаа иргэдийг хүлээн авагч Улсын тавьсан шаардлагын дагуу (хоёр улсын хооронд байгуулсан ХОСБ) эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн иргэдийг хурдан шуурхай найдвартай чирэгдэлгүй илгээх нь манай байгууллагын нэн тэргүүний зорилго юм.

    Өнгөрч буй 2017 онд эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр тэнцээгүй Сүрьеэ-4, Тэмбүү-1 илэрч нутаг буцаагдсан нь урьд онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт гарав.

    БНСУ дахь Ёжү сургалтын төв болон Шинчон Ёнсей эмнэлгийн байгууллага нь 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр очих иргэдийг Сүрьеэ, БЗХӨ /тэмбүү/ өвчнөөр өвдөж байсан, эдгэрсэн эрүүл мэндийн тодорхойлолттой иргэдийг хүлээн авахгүйгээр нутаг буцаахыг анхааруулж байгаа тул 2018 оны СХТТШ-ын бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэд хувийн сахилга бат, ариун цэвэрт онцгой анхаарч дээрх өвчнөөр өвчлөхөөс сэргийлнэ үү.

    АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС
  • CNN агентлаг Н.Түвшинбаяр аваргыг “Жүдогийн домог” хэмээн онцолжээ
    2017 оны 12 сарын 22
    CNN агентлаг Н.Түвшинбаяр аваргыг “Жүдогийн домог”, “Монгол улсын жүдогийн бэлгэ тэмдэг” хэмээн онцолжээ.



    Тэрбээр, Н.Түвшинбаяр аваргын тухай “Булган аймгийн малчин гэр бүлд төрж өссөн тэрээр их тал нутагт барилдаж өссөн. Анх 18 настай байхдаа Азийн наадмын тоглолтыг үзсэнээр жүдоч болохоор шийджээ. Тэр цагаас хойш ердөө зургаан жилийн дараа Хятадад болсон олимпийн их наадмаас алтан медаль хүртсэн. Мөн Лондонгийн олимпийн наадамд бэртэл авсан ч мөнгөн медалийн эзэн болсон. 2017 оны дэлхийн аваргад +100 кг-д өрсөлдөж, өөрөөсөө илт том бөхчүүдтэй барилдаж, хүрэл медаль авсан” хэмээн нийтэлжээ.
  • Сайд асан Д.Ганхуяг цагдаагийн дарга, Ерөнхий прокурор нарт гомдол гаргажээ
    2017 оны 12 сарын 22
    УИХ-ын гишүүн, Уул уурхай сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн цахим хуудсаараа дамжуулан улс төр, бизнесийн хүрээний нэр бүхий хүмүүсийн хүүхдүүдийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, хүчингийн хэрэг хийсэн хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлын төвд байгаа билээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.



    Тэгвэл сайд асан Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргажээ.



    Уг гомдолдоо “Даваажав овогтой Ганхуяг миний төрсөн охин Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж эрүүл мэнд бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж үнэн мөнийг тогтоолгож холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандан гомдол гаргаж байна.



    2015 оны зургадугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны ... тоотод ...... овогтой ..........., .... овогтой ........ гэх этгээдүүд миний охин Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна.



    Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та уг асуудалд анхаарлаа хандуулж, хэргийг шударгаар шалгаж чадах мөрдөн байцаагч томилж, уг хэргийг шалгуулж дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч, энэхүү гомдлыг гаргаж байна” хэмээжээ.
  • Хөдөлгөөнт эргүүлийн машины тоог нэмэгдүүлжээ
    2017 оны 12 сарын 22
    Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 200 маркийн хоёр автомашиныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийслэлийн гэр хорооллын алслагдсан хороодод гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд ажиллуулж эхэлсэн юм.

    Мөн Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байгаа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн 68, Замын цагдаагийн албаны 48 нийт 116 хөдөлгөөнт эргүүлийн автомашинд шатахууны нэмэгдлийг 2017-12-20-оос эхлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын /хуучин нэрээр/ 2011 оны 224 дүгээр тушаалын хавсралтын 1-д заасныг баримтлан 25 хувиар нэмэгдүүллээ.

    Шатахууны нэмэгдлийг олгосноор албаны бэлэн байдлыг бүрэн хангаж, автомашины аккумлятор, дуут дохио, гэрэл эвдэрч доголдох эрсдэл буурч, хүйтний улиралд дуудлага, ачаалал ихтэй үед шатахуун хүрэлцэхгүй явдал таслан зогсоогдож, хөдөлгөөнт эргүүлийн автомашинууд үүргээ хэвийн гүйцэтгэх боломж бүрдлээ гэж Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас мэдээллээ.
  • Хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс
    2017 оны 12 сарын 22
    Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын ажлын хүрээнд эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, шинэ жилийн баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэд та бүхэнд анхааруулж байна.

    ХҮҮХДИЙН БЭЛГЭНД ОРОХ ХҮНСИЙГ ХУДАЛДАН АВАХДАА ЮУ АНХААРАХ ВЭ?

    Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;

    Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;

    Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;

    Хүнсийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх;

    Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх;

    ХЭРЭВ:

    Өнгө /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;

    Хэмжээ /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/

    Хэлбэр /бяцарсан, бутарсан, үйрсэн/

    Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/

    Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/

    Үнэр /эвгүй үнэр байвал/

    Амт /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/

    Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;

    Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;

    Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон бол;

    Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;

    Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.

    ХҮҮХДИЙН БЭЛГЭНД ДАРААХ ХҮНСИЙГ БИТГИЙ СОНГООРОЙ

    Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

    Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах

    Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

    Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

    Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

    Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

    Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

    Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

    Та дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

    Иргэн таны хүүхэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү танаас шалтгаална.

    Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
  • Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ
    2017 оны 12 сарын 22
    Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тиймээс отор нүүдлээр өвөлжих бүсээс Дорноговь аймгийг хассан байна.

    Тус аймагт намрын вакцинжуулалт 43 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ онд шүлхийгээр өвчилсөн нийт 9452 толгой малыг устгалд оруулжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 11 дүгээр сард гарсан шүлхийн улмаас 1400 үхэр устгаж, үлдсэн малыг 100 хувь вакцинжуулжээ. Сэлэнгэ аймагт гарсан шүлхий хоёр хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн болохыг ОХУ руу илгээсэн лабораторийн шинжилгээгээр тогтоосон байна. Шинжилгээний хариунд “О” хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн болохыг дурджээ.

    Дээрх хоёр хэв шинжийн вирусийн нэг нь БНХАУ-аас дамжин халдварласан бол нөгөө нь ОХУ-ын Читад 2016 онд бүртгэгдсэн “О” хэв шинжийн вирус гэдгийг тус аймгийн Мал эмнэлгийн хэлтэс мэдээллээ. Сэлэнгэ аймагт гарсан шүлхийн тархалтыг зогсоохоор 11 дүгээр сард ОХУ-аас нэмэлт вакцин авсан аж. Ингэхдээ 2.6 сая тун вакциныг тусламжаар, 4.8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр авахад гурван тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр энэ онд малын вакцинд зарцуулсан төсөв 13.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 30 гаруй хувиар өссөн дүн болжээ.

  • Ц.Амарсанаа: Газар хөдлөлт нэг баллын зөрүүтэй байхад барилгын төсөвт өртөгт өөрчлөлт гардаг
    2017 оны 12 сарын 22
    Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Иймээс отор нүүдлээр өвөлжих бүсээс Дорноговь аймгийг хассан байна. Тус аймагт намрын вакцинжуулалт 43 хувьтай үргэлжилж байгаа аж. Өөрөөр хэлбэл мал, амьтны тэн хагас нь вакцинжуулалтад хамрагдаагүй байснаас шүлхий гарсан гэж үзжээ. Энэ онд шүлхийгээр өвчилсөн нийт 9452 толгой малыг устгалд оруулсан байна.

    Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 11 дүгээр сард гарсан шүлхийн улмаас 1400 үхэр устгаж, үлдсэн малыг 100 хувь вакцинжуулжээ. Сэлэнгэ аймагт гарсан шүлхий хоёр хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн болохыг ОХУ руу илгээсэн лабораторийн шинжилгээгээр тогтоосон байна. Шинжилгээний хариунд “О” хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн болохыг дурджээ.

    Дээрх хоёр хэв шинжийн вирусийн нэг нь БНХАУ-аас дамжин халдварласан бол нөгөө нь ОХУ-ын Читад 2016 онд бүртгэгдсэн “О” хэв шинжийн вирус гэдгийг тус аймгийн Мал эмнэлгийн хэлтэс мэдээллээ. Сэлэнгэ аймагт гарсан шүлхийн тархалтыг зогсоохоор 11 дүгээр сард ОХУ-аас нэмэлт вакцин авсан аж. Ингэхдээ 2.6 сая тун вакциныг тусламжаар, 4.8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр авахад гурван тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр энэ онд малын вакцинд зарцуулсан төсөв 13.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 30 гаруй хувиар өссөн дүн болжээ.
  • Э.Энх-Очир АНУ-ын цэргийн лабораторид хар тамхины шинжилгээ өгчээ
    2017 оны 12 сарын 22
    Э.Энх-Очир АНУ-ын цэргийн лабораторид хар тамхины шинжилгээ өгчээ
    Шуугиан дэгдээгээд байгаа хар тамхи, хүчингийн хэрэгт нэр дурдагдсан “Алтан жолоо” группын Энхбаатарын хүү Энх-Очир хар тамхи хэрэглэдэггүй болохыг АНУ-ын цэргийн лабораторийн шинжилгээгээр тогтоосон байна.
    УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн охин Номуундарийн бичлэгт нэр дурдагдсан тул тэрээр сайн дураар шинжилгээ өгч “Хэрэглэдэггүй” гэсэн хариуг нь өөрийн постонд нийтэлжээ.
    “Олон үгээр яах вэ? Гэр орон эх нутгаасаа хол суралцаж байгаа миний хувьд хийж чадах зүйл энэ. Би өөрийн хүсэлтээр дараах шинжилгээг сургууль дээрээ өглөө...” гэсэн байна.
  • Өнөөдөр хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохионо
    2017 оны 12 сарын 22
    Маргаашнаас ес эхэлнэ. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн идэр гурав буюу нялх гурван ес эхэлж байна. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог.



    ЕСӨН ЕС



    Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
    Нэрмэл архи хөлдөнө

    Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
    Хорз архи хөлдөнө

    Гурван есөд яах вэ? I/9-I/17
    Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

    Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
    Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

    Таван есөд яах вэ? I/27-II/4
    Тавьсан будаа хөлдөхгүй

    Зургаан есөд яах вэ? II/5-II/13
    Зурайсан зам гарна

    Долоон есөд яах вэ? II/14-II/22
    Довын толгой борлоно

    Найман есөд яах вэ? II/23-III/2
    Нал, шал болно

    Есөн есөд яах вэ? III/3-III/12
    Ерийн дулаан болно



    24tsag.mn
1966 1967 1968 1969 1970 1971 1972
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    8 цаг 30 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    8 цаг 51 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    8 цаг 56 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    9 цаг 5 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    9 цаг 23 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    9 цаг 24 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    9 цаг 58 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    10 цаг 50 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    12 цаг 9 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    12 цаг 53 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    13 цаг 41 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    13 цаг 49 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    13 цаг 53 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    13 цаг 53 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    13 цаг 58 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    14 цаг 1 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    14 цаг 3 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    14 цаг 32 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    14 цаг 34 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    14 цаг 52 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК