-
2017 оны 12 сарын 28
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгав. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
-
2017 оны 12 сарын 28
Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед гэрээр авах арга хэмжээг постер хэлбэрээр тараасныг хүргэж байна.
Томуу, томуу төст өвчний үед гэрээр авах арга хэмжээ
-
2017 оны 12 сарын 28
Шинэ жилээр иргэд дөрөв хоног амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 29-ний баасан гарагт бүх нийтээр амардаг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.
”Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гарагуудад таарч байна.
-
2017 оны 12 сарын 28
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 12-р сарын 27-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.
-
2017 оны 12 сарын 27
Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
· Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
· Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
· Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
· Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
· Гараа тогтмол сайн угаах
Хоолны хордлогоос сэргийлэх:
· Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
· Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
Осол гэмтлээс сэргийлэх:
· Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
· Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
· Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
· Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
· Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
· Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2017 оны 12 сарын 27
Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцлоо.
-
2017 оны 12 сарын 27
Ломбардуудыг цэгцлэх зорилгоор стандартад өөрчлөлт оруулсан учраас ирэх сарын 1-нээс ломбардууд шинэчлэгдсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахаар болжээ. Шинэ стандартын дагуу ломбардууд авч буй эд зүйлсийнхээ зургийг нь авч, эд зүйлээ тавьж байгаа хүнийхээ мэдээлэлтэй нь нэгдсэн сүлжээнд байрлуулна. Энэ сүлжээнд цагдаагийн ажилтнууд нэвтрэх эрхтэй бөгөөд энэхүү энэхүү стандартыг мөрдөхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар шинэ стандартад заажээ.
-
2017 оны 12 сарын 27
Судалгаанаас харахад хувийн өмчийн хулгай 27 хувь, малын хулгай 11 хувь, тээврийн хэрэгслийн хулгай 11 хувиар буурсан байна. Харин халаасны хулгай 48 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан нь 48 хувиар өссөн. Харин нийт гарч байгаа гэмт хэргийн 30-40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Албан хүний өгүүлснээр, хулгайн гэмт хэрэг цаг үеийн шинж чанартай байдаг ба зуны цагт хулгай харьцангуй буурдаг ч хүчингийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг аж. Мөн намар хичээлийн шинэ жил эхлэх үеэр халаасны хулгай, дээрмийн гэмт хэргүүд ихээр гардаг учраас улирлын энэ онцлог шинжэд нь тохируулан цагдаагийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг юм байна. Тухайлбал, энэ жил л гэхэд малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт байх цагдаагийн 13 постын үйл ажиллагааг идэвхжүүлжээ. Постууд 24 цаг ажиллладаг агаад Шуурхай удирдлагын штабаас постуудыг хариуцаж ажиллан мэдээ, мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагад танилцуулан ажилладаг гэлээ.
-
2017 оны 12 сарын 27
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан зарим музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Үүнд:
Монголын үндэсний түүхийн музей 12.29-нд 09.00-16.30 цагийн хооронд,
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей 10.00-17.00 цагийн хооронд,
Богд хааны ордон музей 10.00-17.00 цагийн хооронд тус тус үнэгүй үйлчилнэ.
-
2017 оны 12 сарын 27
Замын цагдаагийн албанаас 2017 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эд материалын хохирлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээгээ дүгнэж, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлэн бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа гавъяа, зүтгэлийг үнэлж Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын нэрэмжит шагналуудаар шагналаа.
Ёслолын ажиллагааг Цагдаагийн Ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар нээж шагналыг гардуулсан юм. Албандаа ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын тушаалаар “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр нэг алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр нэг алба хаагч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр хоёр алба хаагч, “Хүндэт өргөмжлөл”-өөр хоёр алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр хоёр алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүдэт жуух”-аар нэг алба хаагч, “Баярын бичиг”-ээр дөрвөн алба хаагч мөн Замын цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр 34 алба хаагчийг тодруулж шагнасан юм.
-
2017 оны 12 сарын 27
Нийслэлийн Засаг даргын зөвлөл энэ оны отгон хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төслийг танилцуулав. Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд хийгдэх уг төслийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм.
Улаанбаатар хотын такси үйлчилгээний өнөөгийн байдал болон төсөл хэрэгжсэнээр ямар үр нөлөө гарах талаар ажлын хэсгээс танилцуулж, зөвлөлийн гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа. Зөвлөлийн гишүүд төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бөгөөд Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллах нь зүйтэй хэмээсэн юм. Зөвлөлийн энэ удаагийн хурлаас уг асуудлаар хурлын тэмдэглэл гаргахаар шийдвэрлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 12 сарын 27
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын баруун таван аймагт ажиллаа. Баруун аймгуудад одоогийн байдлаар өвөлжилтийн байдал хүндрээгүй ч зарим сумдад хүндрэх төлөвтэй байна. Мөн үеэр Батлан хамгаалахын сайд Улсын онцгой комисын дэд дарга бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувьд аймгуудын онцгой байдал, улаан загалмайн хорооны дарга удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан юм. Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчинд барилга инженерийн батальонууд шил шилээ даран байгуулагдсаар байгаагийн нэг нь Баян-Өлгийн аймаг дахь 340 дүгээр анги. Эх орны бүтээн байгуулалтанд барилгачин цэрэг дайчдын оруулсан хүч хөдөлмөр өндөр хувь эзлэн оршсоор ирсний нэгэн жишгээр 340 дүгээр ангийн найман жилийн хугацаанд барьж байгуулсан бүтээн байгуулалтууд жинтэй байр суурийг эзэлдэг юм аж. Харин баруун бүсийн агаарын торгон хилийг сахин хамгаалж ирсэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бие байгуулагдаад 20 жил болжээ. Тус ангийн захирагчид УАЗ-Фургон маркийн машиныг гардууллаа.
-
2017 оны 12 сарын 27
Монгол Улсын Засгийн газрын 326 дугаар тогтоолоор оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталжээ. Тодруулбал, Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Люксембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг улс нэмэгдэж орсон байна. Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны байгуулагуудад холбогдох зөвлөмж, чиглэлийг Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн байна.
-
2017 оны 12 сарын 27
Нүүдэлчин соёлтой монголчуудын хувьд суурьшлын төв болсон улсын нийслэл сайхан. Улаанбаатараас зочин ирлээ гэхүй дор хөдөөх жаалууд чихэр, боорцог горьдон гүйж, үүдээр булталзан, хөгшид өвгөд хотын юм амсуулах л учиртай хүү дээ хэмээн сэмхэн харуулддаг асан цаг бий. Басхүү нийслэлд эрдэм сурахаар одсон оюутан залуус нутагтаа үлдсэн андууддаа уран зохиолын ном, мөн бүтэн зунжингаа ярих сонин хачинтай очих нь бий.
-
2017 оны 12 сарын 27
Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байгаа бөгөөд эдгээр өдрүүдэд дөрөв хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээн холбогдох албанаас мэдээлэв. Мөн бүх нийтийн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэх юм байна. Түүнчлэн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсуудаар хүлээн авах ажээ.
-
2017 оны 12 сарын 27
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг.Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Тус газрын 2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116,000 бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой аж.
Иймд ОӨУБЕГ-ын даргын тушаалаар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зогсоох юм байна. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах аж. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус газар нь 336,550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237,770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98,780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлжээ.
-
2017 оны 12 сарын 27
Шинэ жилийн баяртай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчмын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Их тойруугийн гудамж Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын буюу хойноос урагш чиглэлийн төв замын зүүн эргэлтийг тэмдгийн заалтаар түр хугацаагаар хязгаарлаж хөдөлгөөнд зохицуулалт хийж байна.
Иймд жолооч та замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоно уу
-
2017 оны 12 сарын 27
эх сурвалжийн мэдээлж байгаагаар галын шалтгааныг тогтоосон байна. Павьлион түрээслэгч Жаргалтогтохын эхнэр Алтанбайгаль нь павьлиондоо зул асаагаад яваад өгсөн байна. Үүнээс болж гал алдаж, нийт 22 павьлион галд өртжээ.
-
2017 оны 12 сарын 27
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн хоногт гал түймрийн 14, аврах ажиллагааны 2 дуудлагатай хоносон байна. Сүүлийн өдрүүдэд иргэд гал түймэрт өртөж эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гарч байна.
Тухайлбал Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны 1 дүгээр орцны айлд тагтан дээр гал гараад байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход тагтан дээр эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт хөгжлийн бэрхшээлтэй 16 настай, эрэгтэй угаартаж ухаангүй байсныг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НЯТТТ эмчид хүлээлгэн өгсөн байна. Галын улмаас утаажилтын бүсээс 16 иргэнийг аюулгүй газарт гаргаж угаартахаас урьдчилан сэргийлж ажилласан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн 1-70 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй байшин, эд хогшил шатаж шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 33 настай, эрэгтэйн нүүрний хэсэг, иргэн 26 настай, эрэгтэйн 2 хөлний тавхай хэсэг түлэгдсэн байсныг эмчид хүлээлгэн өгчээ.
Мөн Налайх дүүргийн 3 дугаархороо, Дэнжийн15-ийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 10х12 хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг нтраасан. Уг гал түймэрт 59 настай, эрэгтэй өртөж нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
-
2017 оны 12 сарын 27
Сахар ихтэй ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ