Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1965 1966 1967 1968 1969 1970 1971
  • Томуу, томуу төст өвчний тохиолдол 2.6 хувиар өсчээ
    2017 оны 12 сарын 27
    Нийслэлийн хэмжээнд энэ арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар, амбулаторийн 77.662 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7147 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 9.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 2.6 хувиар их байна.

    Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэгт 11.6 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 10.4 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

    Нийт өвчлөгсдийн 29.7 хувийг 0-2 нас, 25.9 хувийг 2-4, 22 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2471 дуудлага ирснээс 49.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

    Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 26-ны байдлаар, 2084 орон дээр 2389 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал 14.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шинээр хэвтсэн өвчтөний 295 буюу 60.5 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

    Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь
    2017 оны 12 сарын 27
    Д/д Байгууллага Зөвлөгөө өгөх утасны дугаар /24 цагаар ажиллана/ Ажиллах цагийн хуваарь
    1 Гэмтэл, согог судлалын үндэсний төв
    70180136 Амбулаторийн тусламж үйлчилгээг 09:00-16:00 цагийн хооронд Хүлээн авах яаралтай, тусламжийн тасгаар үзүүлнэ.
    Хүлээн авах яаралтай, тусламжийн тасаг 24 цагаар
    2 Улсын нэгдүгээр төв эмнэлэг 323372 Амбулатори-29,30,31,1-нд амарна. Яаралтай тусламжийн тасаг 24 цагаар ажиллана
    3 Улсын гуравдугаар төв эмнэлэг 70187822-Харвалт, шигдээс, мэдрэл, зүрхний мэс заслын алсын ойр болон алсын дуудлагад зөвлөгөө, лавлагаа өгнө -24 цагаар
    4 Халдварт өвчин судлалын үндэсний төв Тандалтын алба
    11-455388
    Хүлээн авах тасаг
    11-450491 100 Халдвартын яаралтай тусламжийн утас 24 цагаар ажиллана
    5 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Эх барих, эмэгтэйчүүд 80809102
    Хүүхэд 80809100 Лавлагаа авах утас: 24 цагаар
    Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг – 360951, 70121201
    Хүүхдийн эмнэлэг- 362715, 70141403

  • Ховд аймгийн Дулааны цахилгаан станцад гал гарчээ
    2017 оны 12 сарын 27
    Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, нөхцөл байдлын талаар мэээлэл сонсож, Дулааны станцын тогтвортой ажиллагаа, сэргээн босголтын ажлын явцтай танилцан, удирдлагуудад дараах үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,

    -хариуцлагатай жижүүрийг төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагыг гарган ажиллуулах, жижүүрлэлтийн хуваарийг гаргах,

    -гал гарсан эзэн шалтгааныг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллага бодитоор тогтоох, шуурхай зохион байгуулах,

    -дулааны станцын барилга доторх зарим тоног төхөөрөмжийг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, дулаалах, гадна том хаалганаас дулаан алдахаас сэргийлэх,

    -шөнийн нөхцөлд ажиллах бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах,

    -барилгын галд өртөж шатсан цонхийг сэргээн засварлах ажлыг аж ахуйн нэгж, байгууллагаар шуурхай засварлуулах,

    -сумын шуурхай командыг тодотгож, шаардлагатай тохиолдолд нүүрс зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд оролцуулах, хүч хүрэлцэхгүй тохиолдолд ард иргэдийг дайчлах, зардлыг хуулийн дагуу сумын удирдлага хариуцаж ажиллах,

    -сэргээн засварлалтын хугацаанд явцын хяналтыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Гарал үүслийн гэрчилгээ баталгаа юу, бизнес үү
    2017 оны 12 сарын 26
    Үнэндээ хариулж мэдэхгүй нь. Уг нь бол гарал үүслийн гэрчилгээний өөрийн “гарал” нь ХХАА-н Сайдын 2005 оны 35 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ түүнийг хэрэглэх журам” гэдэг нэртэйгээр мэндэлсэн юм билээ.
  • Хооллох гэж хордсоор байх уу?
    2017 оны 12 сарын 26
    Шинэ он айсуй. Өвлийн өвгөн, цасан охидтойгоо ирдэг гэж итгэдэг хүүхэд насны мөрөөдлөөсөө слах дургүй ч юм уу хүүхдүүдээсээ илүү насан хүрэгчид наргиж цэнгэхээр хөл алдан бужигнаж байна. Мэдээж шинэ ондоо элбэг дэлбэг байхыг билэгдэн идээ ундаа бэлдэлгүй яахав. Гэхдээ л энэ мэтийн баярын өдрүүдэд гаднаас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүн хачин ихээр борлогддог.
  • “Hero&Cool” харшийн сүлд модны наадам боллоо
    2017 оны 12 сарын 25
    Хичээл сурлагадаа амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцуулан зохион байгуулдаг “Hero&Cool” харшийн сүлд модны наадам өнөөдөр боллоо.
    Хүүхдүүдэд урам зориг өгөх, бусдыгаа манлайлан онц суралцаж байгаа хүүхэд багачуудаа урамшуулж, хамтдаа шинэ оноо угтаж, баярлуулах зорилготой энэхүү харшийн сүлд модны наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool нар санаачлан Сурагчдын холбоотой хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна.
    Өнөөдөр болсон “Hero&Cool” сүлд модны наадамд энэ жил хотын захын сургуулийн 11-17 насны, хичээлдээ амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцууллаа.
    Наадамд өвлийн өвгөн, бяцхан цасан охид оролцож, хөгжилтэй алиалагчид циркийн үзүүлбэр үзүүллээ. Мөн Ноён Бондгор, Мөнхийн реп хамтлаг, дуучин A Cool нар ая дуугаа өргөж, сурагч хүүхдүүдтэй цуг баярыг нь тэмдэглэлээ.
  • Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа
    2017 оны 12 сарын 25
    2017 оны 12 дугаар сарын 23,24-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 657 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 476 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 19 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтсэний 4 нь бага насны хүүхэд байсан байна.

    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдөх хэлбэрээр 25 осол, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд осол, хэргийн газрыг орхиж явсан 2 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ажиллаа.

    Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон байна.

    Тухайлбал:
    1. Ховд аймгийн нутаг Алтай сумын нутаг “Улаан толгой” гэх газар асфальтан замд K.Rio маркитйн маркийн автомашины жолооч N.X-trail маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 38 настай С-н амь нас хохирсон.
    Нийслэлд:
    1. ХУД-ийн нутаг Биокамбинатын замд T.Pruis маркийн автомашин T.Pruis маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 41 настай З-н амь нас хохирсон хэргийг тус алба шалгаж байна.
  • “Барилгын зах”-ыг Зуун айлаас нүүлгэе!
    2017 оны 12 сарын 25
    Манай нийслэл шиг дөрвөн уулын дунд хавчигдсан байрлалтай атлаа бүх үйлчилгээгээ нэг дор хамж бөөгнүүлсэн улс орон хэр олныг мэдэхгүй. Хүндээ хүрч үйлчлэх ёстой тэдгээр үйлчилгээ нь эргээд иргэддээ төвөг учруулж, олон түмний бухимдах шалтгаан болж байгаа нь гарцаагүй үнэн.
  • “Мансууралгүй ирээдүй бидний сонголт” сургалт явууллаа
    2017 оны 12 сарын 25
    Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас санаачилан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран нийслэлийн Ерөнхий
  • Нийслэлийн Цагдаагийн газар оны шилдгүүдээ шалгарууллаа
    2017 оны 12 сарын 25
    Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газар 2017 онд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ дүгнэж, 2017 оны “Бүтээлч хамт олон”, хөдөлмөрийн тэргүүн, ажил мэргэжлийн аварга болон оны онцлох ажилтнуудыг шалгарууллаа.

    Мөн урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг оновчтой зохион байгуулж, хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлийг бууруулж нийслэл хотын эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуурыг хангасан шилдэг Цагдаагийн хэлтэс, алба хаагчдыг шалгаруулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 70 гаруй сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов.

    Шагнагдсан алба хаагчдад Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга С.Амарсайхан нар баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

    Нийслэлийн удирдлагуудаас эргүүлийн автомашиныг тодорхой тоогоор нэмэгдүүлэх, алба хаагчдыг зэвсэглэмж, тусгай хэрэгсэл, бусад техник, тоног төхөөрөмжөөр хангахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхийн зэрэгцээ дүүрэг, хороон дээр ажиллаж буй алба хаагчдаас гадаад улс оронд туршлага солилцуулах ажлыг зохион байгуулахаа илэрхийлснийг Нийслэлийн цагдаагийн газрын хамт олон талархалтайгаар хүлээн авлаа гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

  • Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
    2017 оны 12 сарын 25
    Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 1 дүгээр сарын 1-ийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

    - Хугацааны сүүлийн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ -



    Баруун аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хагаст цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 25-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.



    Төвийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 28,31-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар цас орж, салхи баруун хойноос 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 26-28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


    Зүүн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 25-нд зарим газраар бага зэргийн цас, 29-30нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи баруун хойноос үе үе 16 м/с хүрч цасан шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз голын саваар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.



    Говийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи баруун хойноос 15-17м/с хүрч цасан шуурга шуурна. 26-28-нд шөнөдөө 11-16 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
  • Нийслэлийн төсвөөс 14 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн чиглэлд зарцуулна
    2017 оны 12 сарын 25
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Баяр болон бусад албаны хүмүүс байлцлаа.

    Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2017 онд Эрүүл мэндийн салбарт хийгдсэн тохижилтын ажлуудаас танилцуулсан юм. Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сул шороон хөрс бүхий газрын эзлэх хувийг бууруулах, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, орц гарцыг нээж түгжрэлийг бууруулах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажлуудын хүрээнд 5800м2 сул шороон хөрс бүхий газрыг ногоон байгууламж бий болгож, 812 метр урттай 7 метрын өргөнтэй авто зам, 2 талаараа явган хүний замтай, зүүн талаараа 42 ширхэг явган замын гэрэлтүүлэгтэй, 190 авто машины зогсоол, борооны ус зайлуулах инженерийн шугам, 6 цэгт сүүдрэвч бүхий амралтын талбайг бий болгоод байна. Үүний дараа Нийслэлийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан бөгөөд жилээс жилд нийслэл хотод томоохон асуудал болоод байгаа томуу, томуу төст өвчний дэгдэлт, хүүхдийн эмнэлэг, эмнэлгийн ор, эмч нарын хүрэлцээ зэрэг тулгамдаад байгаа шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлуудаар талууд санал бодлоо солилцлоо. Нийслэлийн зүгээс хүүхдийн орны асуудлыг боломж бололцоогоороо бүрэн шийдвэрлэж газар хүүхэд хэвтдэг байсныг шийдвэрлэсэн, зарим нэгэн эмнэлгүүд ачааллаасаа шалтгаалан орны хүрэлцээгээ нэмэгдүүлэх ажлыг тухай бүрт нь авч хэрэгжүүлж, зарим нэгэн эмнэлгүүд ажлын өрөөгөө хүртэл хэвтэх тасаг болгон эмчилгээ үйлчилгээ явуулж байгааг онцлон дурдсан юм. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үе эхлээд байгаа бөгөөд нийслэлд 16,000 гаруй хүүхэд эмнэлгээр эмчлүүлсэн мэдээ байгаа юм байна. Нийслэлийн зүгээс хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт ирэх ачаалалыг багасгах, хурдан шуурхай үйлчилгээг нэмэгдүүлэх хүрээнд 2018 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс 14 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн чиглэлд зарцуулахаар төсөвлөсөн мөн 10 өрхийн эмнэлэг шинээр барихаар төлөвлөж байгаагаа ч Эрүүл мэндийн сайдад танилцууллаа. Нийслэл цаашдаа ч бүтээн байгуулалтын ажилд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, эмнэлгийн тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэх, эмнэлгийн чанар үйлчилгээ тэр дундаа өрхийн эмнэлгүүдийг чанаржуулах хүүхдийн амбулаторийн шинэ барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг чухал асуудлуудаар санал солилцсон уулзалт боллоо НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Имарт 2017 оны шилдэг “Хөрөнгө оруулагч Энтрепренер” ААН байгууллагаар шалгарлаа
    2017 оны 12 сарын 25
    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 21 дэх жилдээ зохион байгуулсан “Entrepreneur 2017” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд энэ өдөр шилдгүүдээ шалгаруулан өргөмжиллөө.

    Энэхүү шагнал гардуулах ёслолын 2017 оны шилдэг “Хөрөнгө оруулагч Энтрепренер” аж ахуйн нэгж байгууллагаар Имарт шалгарлаа.
  • Албан тушаалын гэмт хэргийн улмаас 69 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    2017 оны 12 сарын 25
    Авлигатай тэмцэх газрын даргын баталсан журмын дагуу тус газар сар бүрийн 25-ны өдөр иргэд, олон нийтэд зориулан үйл ажиллагааны мэдээллээ тогтмол хүргэж байхаар болсон билээ.

    Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2017 оны 12 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

    2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээллийг товчоор танилцуулъя.

    Зөвлөмж өгөв. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгах, цаашид дахин гаргуулахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Зөвлөмж гардуулав. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрчим хүчний сайд, Зам тээврийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус Зөвлөмж гардуулан өгсөн байна.
    Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхлэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой Олон нийтийн дэд зөвлөл улсын хэмжээнд ажиллаж эхэллээ. Одоогийн байдлаар төрийн 99 байгууллагад 168 иргэн хяналт тавьж ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар “Олон нийтийн хяналт ба хамтын ажиллагаа” сэдвийн дор аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлагийн болон тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдэд сургалт хийв.
    “Олон нийтийн төв” нээгдлээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор “Олон нийтийн төв” байгуулсан. Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв” нь иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлд зориулан эрх зүйн туслалцаа, зөвлөгөө, мэдээллийг чөлөөтэй, нээлттэй өгөх бөгөөд албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авна.
    Хүүхэд, залуучууд авлигын эсрэг нэгдэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран ажиллаж эхэллээ. “Авлигатай тэмцэхэд залуу үеийн үүрэг оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Монголын залуу үеийн төлөөлөл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихад залуу үеийг татан оролцуулах, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжиж хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлэв.
    Оффшор бүсийн жагсаалт шинэчлэгдэв. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Люксембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг улс нэмэгдэж орсон байна. Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны байгуулагуудад холбогдох зөвлөмж, чиглэлийг Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн.
    Төрийн албаны шилжилт, хөдөлгөөний мэдээлэл. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 766 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 627 мэдүүлгийг нь хянан шийдвэрлэсэн.
    Өргөдөл, гомдлын хяналт шалгалт. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 58 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
    Төлөвлөгөөт хяналт шалгалт. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа зарим агентлагийн холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 9 албан тушаалтан, мэдүүлгээ томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн Увс аймгийн Өлгий, Түргэн, Тэс, Хяргас сумын удирдах албан тушаалтнууд, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 9 буюу нийт 18 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасны дагуу “сануулах, “албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
    Мөрдөн шалгах хэлтэс нь 2017 онд иргэд, байгууллага, албан тушаалтнаас тус газарт ирүүлсэн нийт 1288 гомдлын 640 өргөдөл, гомдол буюу 49.7 хувийг хүлээн авч Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн.
    Хуульд заасан харьяаллын 1286 үйлдэлтэй, 639 холбогдогчтой 412 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 24.6 гомдол, мэдээлэл, 15.9 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
    Эрүүгийн хэрэгт холбогдон 639 хүн шалгагдсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.2 хувиар өссөн үзүүлэлт юм.2017 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 69.546.211.566 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,412,008,181 төгрөгийг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх, хөдлөх байр орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 11 төрлийн 29,338,941,434 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Өмнөх онтой харьцуулбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал нь 21 хувиар өссөн, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 175 хувиар өссөн байна. 2017 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн 46 хэрэгт 7 тэрбум 789 сая 113 мянга 800 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан.
  • МХЕГ-ын албан тушаалтнууд хясан боогдуулах замаар их хэмжээний авлига авсан нь тогтоогджээ
    2017 оны 12 сарын 25
    МХЕГ-ын томоохон албан тушаалтнуудыг авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагпан хорьж шалгаж байгаа билээ.
  • Шинэ он гартал тэгш, сондгойгоор хязгаарлахыг иргэд дэмжжээ
    2017 оны 12 сарын 25
    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн албанаас гаргажээ.
  • Архивын үйл ажиллагаанд шилдэг технологийг нэвтрүүлнэ
    2017 оны 12 сарын 25
    Нийслэлийн архивын газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон 2018 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.

    Нийслэлийн архивын газар 2018 оныг “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил” болгон зарлахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд архивын баримт бичгүүдийг цахимжуулах ажлыг үргэлжлүүлэх, дүүргүүдэд архивын тасаг ажиллуулах, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдлийн үнэлгээг нэвтрүүлэх, нөхөн бүрдүүлэлтийн чанарыг дээшлүүлэх, арга ажиллагааг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах аж. Мөн архивын үйл ажиллагаанд өндөр хөгжилтэй орнуудын шилдэг технологийг нэвтрүүлэх чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.

    Тус байгууллага энэ онд иргэдийн ажилласан жил тогтоохтой холбогдох бичиг баримтуудын 98 хувийг цахимжуулж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар болон www.lavlagaa.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан 9742 иргэнд 21 нэр төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн иргэд архивын лавлагааныхаа хариуг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв болон өөрт ойр байрлах архивын аль ч салбараас авах боломжийг бүрдүүлжээ. https://edoc.ub.gov.mn цахим хуудсанд нийслэлийн 1018 байгууллагыг бүртгэж, өдөр тутмын баримт бичиг боловсруулах, хянах, шилжүүлэх, батлах, илгээх, хадгалах, архивлах үйл ажиллагааны шуурхай байдлыг хангасан байна. Мөн төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн 14 мянга гаруй албан хаагчийг сургалтад хамруулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв гэж нийслэлийн Архивын газраас мэдээллээ.

  • Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллана
    2017 оны 12 сарын 25
    Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орон нутаг болон нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагын утасны жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас та бүхэнд хүргэж байна.

    Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор шүдний кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.

    ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУВААРЬ



    №

    Байгууллага

    Зөвлөгөө өгөх утасны дугаар

    Ажиллах цагийн хуваарь

    1

    Багануур дүүргийн ЭМТ

    70210290

    Ажил, амралтын өдөр 24.00 цаг

    2

    Багахангай дүүргийн ЭМТ

    7049103 0222103

    Ажил, амралтын өдөр 09.00-20.00 цаг

    3

    Налайх дүүргийн ЭМТ

    70233464

    Ажил, амралтын өдөр 24.00 цаг

    4

    Сүхбаатар дүүргийн ЭМТ

    350793

    Ажлын өдөр

    09.00-22.00

    Бямба гарагт

    10.00-17.00

    5

    Хан-Уул дүүргийн ЭМТ

    345903

    6

    Чингэлтэй дүүргийн ЭМТ

    70110278

    7

    Сонгинохайрхан дүүргийн ЭМТ

    98254999

    8

    Баянзүрх дүүргийн ЭМТ

    70150063

    70150049

    9

    Баянгол дүүргийн ЭМТ

    362539
  • НӨАТ: 100 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй
    2017 оны 12 сарын 25
    НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр/12.24/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны арваннэгдүгээр сарын 01-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.


    Сугалаагаар:

    20 мянган төгрөгийн азтан 12,965
    100 мянган төгрөгийн азтан 1,331
    500 мянган төгрөгийн азтан 130
    4 сая төгрөгийн азтан 14
    20 сая төгрөгийн 1 азтан тодорч, нийт 14,441 хүн азтан боллоо. Харин 100 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.
  • Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
    2017 оны 12 сарын 24
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
1965 1966 1967 1968 1969 1970 1971
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    10 цаг 6 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    10 цаг 27 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    10 цаг 32 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    10 цаг 41 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    10 цаг 59 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    11 цаг 0 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    11 цаг 34 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    12 цаг 26 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    13 цаг 45 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    14 цаг 29 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    15 цаг 17 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    15 цаг 25 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    15 цаг 29 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    15 цаг 29 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    15 цаг 34 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    15 цаг 37 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    15 цаг 39 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    16 цаг 8 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    16 цаг 10 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    16 цаг 28 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК