-
2017 оны 7 сарын 21
Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана
-
2017 оны 7 сарын 21
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар нийслэлийн Соёл, урлагийн газрын хагас жилийн ажлын тайлантай танилцаж, цаашид ажиллах чиг үүргийг өглөө.
-
2017 оны 7 сарын 21
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод монгол” шатахуун түгээх станцыг дээрэмдсэн
-
2017 оны 7 сарын 21
Сэлэнгэ аймагт осол гарч, нэг хүний амь эрсэдсэн байна.
-
2017 оны 7 сарын 21
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган спортын өндөр амжилт үзүүлсэн “Сүлд” биеийн тамир, спортын хорооны зарим тамирчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшуулжээ.
-
2017 оны 7 сарын 21
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ТАНАА
Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг
БОАЖ-ын сайд Дуламсүрэнгийн Оюунхоролоор
хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг хүсэх тухай
Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн харьяа Богдуул сувиллын газрын хашаа руу өчигдөр /2017.07.20/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын нэр барьсан, сувиллын хашаанд газрын зөвшөөрөл авсан гэх хүмүүс дайрч, сувиллын хашааг эвдэлсэн хэрэг гарлаа.
Сувиллын хашаанд Байгаль орчны яамны зарим сайд нар хууль зөрчин газар олгосноос болж, эмнэлэг сувиллын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэйгээр сүүлийн жилүүдийг үдэж байгаа бөгөөд тус сувиллын хашаанд нэр бүхий иргэн болон компаниудад газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон нь хууль бус гэдгийг Монгол Улсын анхан, нийслэлийн болон Улсын дээд шүүхээр тогтоосон. Шүүхийн шийдвэрийг Байгаль орчны сайдаар ажиллаж байсан С.Оюун, Н.Батцэрэг нар хэрэгжүүлэхгүй арга саам хийж, бүр Дээд шүүхээс хууль бус гэдгийг тогтоосоор байхад нэр бүхий иргэн аж ахуйн нэгжид олгосон газар эзэмших гэрчилгээг сунгах гэх мэтээр хуулийг завхруулсан. Өнгөрсөн засгийн үед хуулийг үл хэрэгсдэг явдал газар авч, хууль шударга ёс алдагдсанд олон түмний зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж, 2016 оны сонгуулиар тэдэнд зохих ёсны дүнг нь тавин явуулж, оронд нь МАН-д итгэл найдвар өгч гаргаж ирсэн. Шударга ёсыг тогтоож, хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдэг итгэл найдвартайгаар бид Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг угтаж авсан. Сайдад асуудлаа танилцуулж, уулзах гэж эмч эмнэлгийг ажилтнууд БОАЖЯаман дээр өдөр бүр ирж суун 44 хоног тэвчээртэйгээр хүлээсэн. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д удаа дараа сонгогдсон, хууль батлах үйл явцад биечлэн оролцдог хүний хувьд Д.Оюунхорол сайд хуулийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал дээр санал санаачилгатай ажиллах болов уу гэсэн хүлээлт талаар болж байгаа нь үнэхээр харамсалтай. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар сайд Д.Оюунхорол тодорхой алхам бодитой үйлдэл хийсэнгүй. Манай сувиллын хажууд байрлах “Энигма” төвийн эзэмшиж байгаа газрыг төрийн мэдэлд авах гэж байгаа талаараа Сайд Д.Оюунхорол удаа дараалан хэвлэлээр мэдэгдэж байсан. Гэтэл үүнтэй нь зэрэгцэн сувиллын хашаанд газар авсан гэх нэр бүхий 7-8 компани хүмүүс тус яамны албаны хүмүүстэй хамт “Энигма” компанийн хашааг эвдэн зам тавьж, манай хашаа руу нэвтрэхээр дайрсаар байгаа нь зохион байгуулалттай гэмээр балмад ажиллагаа болж байна. Мөн эдгээр компаний хашаа барьж, зам тавьж байгаа хүмүүс бид хувийн хөрөнгөөрөө хувийн эзэмшилдээ нэвтрэх гэж байхад саад боллоогэж занан зүхэж, улсын заан Батзоригоор толгойлуулсан 30-аад хүнийг авчирч урьд шөнөжингөө танхайрлаа. Үүнээс харахад сайдын хаваржингаа ярьсан 230 машины граж хийх асуудал биш болж, харин Оюунхорол сайдаар бамбай хийсэн эдгээр компанийн хүмүүс Энигмагийн хашаагаар дамжин Эмнэлэг сувиллын хашаанд нэвтрэн орохыг зорьж байгаа нь тодорхой боллоо. Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэндийг үнэлж үзэхгүйгээр, хууль бус газар олголт хийгдсэн нь Улсын Дээд Шүүхээр тогтоогдсоор байтал, сувиллын хашааг эвдэн дайрч орох боломжийг олгож байгаа нь Д.Оюунхорол сайдын хувьд ч, хууль тогтоох дээд байгууллага, их хурлын гишүүний хувьд ч тун зохисгүй үйлдэл гэдгийг хэлэх хэрэгтэй.
Ард түмний итгэлийн гал дээр ус хийж байгаатай адил ийм үйлдэл энэ салбарт олон гарах нь эрх барьж байгаа МАН, цаашлаад Засгийн газрын үйл ажиллагаанд ч сөргөөх нөлөөлөх нь дамжиггүй.
Бид чухам юуг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд танаас дэмжлэг хүсээд байгаа юм бэ гэдгээ тодорхой болгохын тулд шат шатны шүүхийн олон тогтоол шийдвэрийг нуршихын оронд ганцхан шийдвэрийг энд дурдъя.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 2012.9.24-ны өдрийн 125 дугаар тогтоолд:
“...Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын мэдээллийн сангийн кадастрын зургаар дээрх иргэд, аж ахуйн нэгжид ашиглуулах эрх олгосон газар нь “Элэг судлалын клиник төв”-ийн эмчилгээ сувилгааны зориулалтаар эзэмшиж байгаа газрын эргэн тойрны болон орчны газарт хамаарч байгаа ба орц, гарц давхардсан болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Түүнчлэн Төрийн захиргааны төв байгууллага дээрх иргэд, аж ахуйн нэгжид газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Монгол Улсын “Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагаа” MNS-25232:2003 Стандартын 16.1.4-т “Рашаан сувиллын барилга байгууламж нь үйлчлэх хүрээ, ажиллах хүчин чадлаас хамаарч 8 га-гаас багагүй эдэлбэр газартай байна” гэснийг, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэснийг зөрчжээ.
Иймд Улсын тусгай хамгаалалттай газарт нутагт энэ хэргийн гуравдагч этгээд нарт газар ашиглуулсан Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан, хуулийн дээрх заалтыг зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-т заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн байгаа билээ.
Монгол Улс шүүхийн шаталсан тогтолцоотой улс. Анхан, дунд, дээд гэсэн гурван шатны шүүх бий. Улсын Дээд шүүхийн шийдвэр гэдэг шүүх засаглалын дээд шат. Шүүх засаглалын дээд шатнаас эцэслэн гаргасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага яамыг толгойлж байгаа сайд нар хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн гэмт хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхийг үлгэрлэн харуулж байх ёстой сайд нь эсрэгээрээ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргаад сууж байна гэдэг ноцтой асуудал гэдэгтэй Ерөнхий сайд Та санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Улсын Дээд шүүхээс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр та дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна.
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв, түүний харьяа Богд уул сувилал нь хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 30 шахам жил зүтгэж, өргөсөн тангаргаа биелүүлэн ажиллаж байгаа хамт олон. Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, өвчтөнүүдийн тав тухыг ханган ажиллахад хүндрэл учруулсан сайдаас сайд дамжсан энэ хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход Ерөнхий сайд таныг дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.
Хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг л Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас хүсэж байгаагаа дахин хэлье.
Хэрэгжүүлэх гэж хууль батладаг. Хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гарсан л бол эгэл жирийн иргэнээс эхлүүлээд төрийн яамны сайд ч адилхан бүгд биелүүлэх үүрэгтэй.
Сувиллын эмч, ажилтнууд
УБ хот 2017.07.20
-
2017 оны 7 сарын 21
Улсын хэмжээнд 2017 оны хагас жилд бүртгэгдсэн 21808 зам тээврийн ослын 19711 буюу 90.4 хувь нь мөргөлдөх, 1227 буюу 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 399 буюу 1.8 хувь нь онхолдох, 324 буюу 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь зорчигч унагах, 53 осол нь дугуйтай хүн мөргөх, 51 осол нь мал, амьтан дайрах хэлбэрээр бүртгэгдсэн байна.
Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын хувьд улсын хэмжээнд 475 буюу нийт бүртгэгдсэн ослын 2.2 хувийг эзэлсэн байх бөгөөд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь явган зорчигчдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, согтуугаар хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой юм.
Нийслэл хотын хэмжээнд явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол Сүхбаатар, Баянзүрх, Ба
-
2017 оны 7 сарын 21
2017 оны 7-р сарын 20-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 268 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн гэмтсэн.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгджээ.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 ослын улмаас 7 хүн гэмтсэн, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Тухайлбал:
1. 2017.07.20-ны өглөө 07 цагийн орчимд СБД-ийн нутаг, 5-н буудлын замд амины T.Prius маркийн автомашины жолооч т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Т,Г нарыг мөргөж гэмтээсэн. Тухайн үед явган зорчигч нар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ засын хөдөлгөөнд оролцсон байна.
Орон нутагт:
1. Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, асфальтан замд Infiniti маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
-
2017 оны 7 сарын 21
Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн
-
2017 оны 7 сарын 21
2017 оны 07 дугаар сарын 21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн
-
2017 оны 7 сарын 21
Улаанбаатар хотод улс, нийслэл, гадаадын хөтөлбөр, концессийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэгт нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Боловсролын газар болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд багтаж байгаа аж. Ажлын хэсэг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт нийт 53 байршилд ажлын явцтай очиж танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа шалгалтын ажлын явцад ажил нь удааширсан болон зогсонги байдалтай байгаа барилгын ажлыг шуурхайлж, ажлыг тогтсон хугацаанд хариуцлагатайгаар хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов. “Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын концессоор баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаад явж байна. Барилгын ажлын явц 5-85 хувьтай явж байна. Зарим газарт дэд бүтэц болоод газрын асуудлууд гарч байна. Шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь бид шийдвэрлэж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын төсөл хөтөлбөр, концессоор нийслэлийн хэмжээнд 72 бага сургууль цэцэрлэгийн барилга баригдахаас 2017 онд 30-ыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 21
Төрийн өмчит бүх цэцэрлэгийн элсэлтийг энэ жилээс цахимаар бүртгэхээр болсон бөгөөд цахим бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ.
-
2017 оны 7 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын Цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд яг одоо болж байна.
-
2017 оны 7 сарын 21
Нийслэлийн Газрын албанаас Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгууллаа.
-
2017 оны 7 сарын 21
Н.Түвшинбаяр тэргүүтэй тамирчид ДАШТ-д зодоглоно
-
2017 оны 7 сарын 21
2017 оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 200133 гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.
-
2017 оны 7 сарын 21
Хандивын дансанд 580 сая төгрөг цугларчээ
-
2017 оны 7 сарын 21
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай газраас 2017 оны эхний хагас жилд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан нууц далд аргаар үйлдэгдсэн 200 хүнд холбогдох 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
-
2017 оны 7 сарын 21
Олон улсын эрдэмтэд одон орон, геофизикийн талаар хэлэлцлээ
-
2017 оны 7 сарын 21
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг билээ.