-
2017 оны 8 сарын 03
Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр болжээ. Их цэвэрлэгээг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон 9,10,11,20,23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцоно.
Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд цэвэрлэгээнийажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм. Иймд холбогдох хэлтэс, албад, харьяа байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороодыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн их цэвэрлэгээнд оролцохдоо албан хаагчид болон иргэд та бүхэн бээлий, шуудай, хүрз, шүүр зэрэг бусад багаж хэрэгсэлтэйгээ ирэхийг анхаарна уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 03
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын албан ёсны нээлт энэ сарын 5-нд болох юм. Уг наадмын бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга, “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Отгонбаяр болон зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр танилцлаа.
“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үзэгчдэд улаан болон цэнхэр гэсэн хоёр төрлийн үнэ төлбөргүй тасалбар тараах юм. Улаан өнгийнхөөр эхний өдөр, цэнхэр тасалбараар хоёр дахь өдөр Даншиг наадам үзэх аж. Тасалбарыг Даншиг наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга бүр дээр тараана. Төв цэнгэлдэхийн нэг болон хоёрдугаар хэсэгт Гандантэгчэнлин хийдийн лам нар, 3-6 дугаар хэсгийг жуулчдыг суулгахаар төлөвлөсөн байна. Наадмын эхний өдөр Хүрээ цам болон хүчит 256 бөхийн эхний дөрвөн даваа барилдах юм. Харин хоёр дахь өдөр бусад давааны барилдаанууд болно гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцуулав.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “1-4 дүгээр секцид нийслэлийн Аялал жуулчлалын газар хуваарилагдсан байгаа. 2000 орчим суудлыг Аялал жуулчлалын холбоогоор дамжуулаад аж ахуйн нэгжүүдэд зар хүргүүлсэн. Үнэ төлбөргүй учраас нэгдсэн журмаар тараахаас гадна жуулчдын бичиг баримтыг шалгаад шууд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Жуулчдын суух газар тайзтай их ойрхон учраас сэтгэл ханамж өндөр байна гэж найдаж байгаа. 1-4 дүгээр секцийн гадна жуулчны мэдээллийн төв ажиллуулна. Мөн жуулчдад зориулсан шашин соёлын үзэсгэлэн худалдаа гарна” гэв.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Даншиг наадмын 2 өдрийн арга хэмжээний үеэр Очирваани шүтээний тахилга, баруун талын тайзан дээр нээлтийн үйл ажиллагаа болон лам нарын мэтгэлцээн, ном хаях арга хэмжээ зохион байгуулагдана. Улаанбаатар чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Гадна талбайд “Монголын гайхамшигт урлаг” хэмээх 9 дүүргийн ардын авьяастнуудын тоглолт болох юм. Энэ нь наадамчин олонд ардын урлагийг сурталчлах зорилготой юм” гэлээ.
“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 50 байцаагч, нийслэлийн Цагдаагийн газрын 250 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг хангах юм байна. Наадмын үеэр Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” аялал жуулчлалын үзэсгэлэн, нийслэлийн 9 дүүргийн ардын авьяастнуудын “Монголын гайхамшигт урлаг” тоглолт болно. Түүнчлэн энэ үеэр лам нарын дунд унзад хоолойтны, голч, балин болон тосон урлалын тэмцээн, ном хаялцах мэтгэлцээн болох аж. Хүрээ цамын хурлын уншлага, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжимчид, бясалгагчид, Гандантэгчинлэн хийдийн 120 гаруй лам хувраг Даншиг наадамд оролцох юм.
“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын бэлтгэл ажилтай танилцсаныхаа дараа нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан иргэдийн аюулгүй, амар тайван наадамлах боложмийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох газрууда
-
2017 оны 8 сарын 03
Л.Мөнхбаясгалан: ”Яруу найрагчаа, та шүлгээ бичнэ үү”
-
2017 оны 8 сарын 03
Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд үргэлжлэн орсон их борооны улмаас гүүр болон автозам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон мэдээллийг та бүхэнд хүргэж байсан билээ.
-
2017 оны 8 сарын 03
Монголд анх удаа 20 орны тогооч ур чадвараараа өрсөлдөнө
-
2017 оны 8 сарын 03
Сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж ажиллахыг үүрэг болголоо
-
2017 оны 8 сарын 03
Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 2-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 2391 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 65, зөрчлийн 1991, согтуугийн 416, зам тээврийн ослын 335, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн “Есөнбулаг сумын төвд “Toyota Prius-20” автомашины жолооч эмэгтэй 49 настай А нь тус сумын харъят нэг нас долоон сартай Н-г дайрч амь насыг нь хохироосон байна.
Сэлэнгэ аймгийн “Орхон сумын нэгдүгээр багийн нутаг Дархан-Эрдэнэтийн 65км-т “Mitsubishi Colt” автомашин жолоодож явсан тус аймгийн Сайхан сум хоёрдугаар багийн харъят эмэгтэй 39 настай А замын хажуу руу онхолдож, зорчигч Орхон Баян-Өндөр сумын харъяат эмэгтэй, 52 настай Б нь нас барсан хэргийг шалгаж байна.
Баянзүрх дүүргийн тавдугаар хороо “Монелийн ... тоотод наймдугаар сарын сарын 01-нээс 02-ны хооронд хулгай орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад, тус хороонд суух эрэгтэй, 33 настай Б-гийн монгол гэрийн цоожийг эвдэн, “ТСL” /32”/ инчийн LCD зурагт, хивсэнцэр гурван ширхэг зэргийг хулгайлсныг илрүүлэн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Баянгол дүүргийн ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт Баянхонгор аймаг Шаргалжуут сумаас түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг шалгахад, тус сумын харьяат эмэгтэй гурван настай А нь гэртээ буцалсан хар цайнд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгааг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
-
2017 оны 8 сарын 03
”Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадам наймдугаар сарын 03-07-нд болно.
Наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
08 дугаар сарын 03-ний өдөр, Пүрэв гараг
15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислагаа хурах /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/
08 дугаар сарын 04-ний өдөр, Баасан гараг
09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах,Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/
08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг
09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/
09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/
11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаталбайд
10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11:00-11:10 “Даншүг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд
11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд
13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд
14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд
13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөпөөо/
Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд
14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/
15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын ”Colors of Mongolia” тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
Төв цэнгэлдэх хүрээлэнд
17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг
09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнзэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
08:30-09:00 Өндөр гэгээний маани татах/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
18:20-18:40 Даншүг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншүгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
18:40-18:50 “Даншүг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
18:50-19:00 Запбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг
08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна
-
2017 оны 8 сарын 03
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд тогтмол хийж гүйцэтгэж байна. 2017 оны 07 дүгээр сард нийслэлийн хэмжээнд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй 120 байгууллагын 652 цацрагтай ажиллагч хамрагдсанаас сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол илрээүй байна.
Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагууд цацрагтай ажиллагчийг Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад тогтмол хамруулж, шарлагын тунгийн зөвшөөрсөн хязгаараас илүүгээр өртүүлэхгүй байх, цацрагийн аюулгүй байна.
-
2017 оны 8 сарын 03
“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өнөөдөр нэгэн хачирхалтай мэдээлэл олон нийтэд дэлгэлээ. Тэрбээр хүний өөрийн нийлсэн 30 гаруй хүүхдийг өсгөж, улмаар ”Сарнай хүүхдийн төв”-ийг барихаар хандив цуглуулж байсан М.Сарнай гэх эмэгтэйг хууран мэхлэгч байсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэв.
-
2017 оны 8 сарын 03
Улаанбаатар хотын бүс нутагт буюу нийслэлийн гурван дүүрэгт малын гоц халдварт өвчин гараад байгаа билээ. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Ажлын хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг бусад мэргэжлийн байгууллагууд орж, зохих арга хэмжээг авч эхлээд байгаа юм.Ажлын хэсэг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн дүүргийн 11,20 дугаар хороонд байрлах мал худалдаалах түр цэгийг татан буулгаж, шаардах мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллав. Зөвшөөрөлгүй бусэд мал худалдаалж байсан газруудыг мэргэжлийн байгууллагуудаас орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг түргэн шуурхай хийж иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг ханган ажиллалаа.
Дашрамд мэдээлэхэд, энэхүү ажил энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөдмэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хуваарийн дагуу дээрх бүс нутаг бүхий хороодод эргүүл хийн зөвшөөрөлгүй мал худалдаалахыг зогсоох ажлыг үргэлжлүүлэн өрнүүлнэ.
Болзошгүй аюул, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхэн зөвшөөрөлгүй газар болон хувь хүнээс мал, мах худалдан авахаас татгалзаж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 03
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж, улсын яллагч ял төлөвлөсөн юм.
Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын яамны сайдаар ажиллаж байх үед нь 2015 оны 11-р сард ажлын өрөөнөөс нь АТГ-ынхан баривчилан шалгаж байсан билээ. Тэрбээр 500 сая төгрөгийн авлигын хэрэгт буруутгагдаж буй юм. Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх хэргийн шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, З.Болдбаатар нар оролцож байна. Шүүх хурал өглөө 9 цагт эхэлсэн бөгөөд одоо үргэлжилж байна.
Шүүх хурлын талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно.
-
2017 оны 8 сарын 03
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн гүүрний зорчих хэсэг сэтэрчээ
2017-08-03 09:23:38
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай хатуу хучилттай улсын чанартай авто замын км 118-д байрлах Шаргын бригадын нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас төмөр бетон гүүр болон асфальтон зам сэтэрч зам хаагдсан байх тул жолооч зорчигчид анхаарал болгоомжтой зорчино уу.
Тухайн зам одоогийн байдлаар хаагдсан байна.
Түргэн шуурхай арга хэмжээ авахаар авто ачигч-1, үйлчилгээний машин-1, мастер замчин 5 хүний бүрэлдэхүүнтэй бригад түр зам гаргах, тогтсон усыг залах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Анхаарал болгоомжтой зорчино уу.
-
2017 оны 8 сарын 03
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын засварын ажил хийгдэж байна.
Уг ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 31-ны 23:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хязгаарлаж байна. гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ
-
2017 оны 8 сарын 03
2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 7 дугаар хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэл Жи” ХХК нь хадгалалтын хугацаа дууссан, муудсан хэрчсэн гурилыг устгалд оруулалгүй ил задгай малын бэлчээрт хаясанаас 5 өрхийн 8 толгой үхэр хордож үхсэн байна. Газар дээр нь мэргэжлийн хяналт,дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч нар хамтран ажиллаж,хэргийг дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ. Хордож үхсэн малыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж устгалд оруулах ажлыг “ТУДА” ХХК-ын мал эмнэлэг хариуцан ажиллана
-
2017 оны 8 сарын 03
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн хурлыг нээлттэй явуулахаар болжээ
-
2017 оны 8 сарын 03
Гэнэтийн үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
-
2017 оны 8 сарын 02
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Найрамдал явах зам дагуу айлуудын малд шүлхий өвчин тархжээ. Тиймээс өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, оршин суугчдыг хот руу нэвтрүүлэхгүй, гаргахгүй байгаа аж.
-
2017 оны 8 сарын 02
Улаанбаатар хотоор аялж, жуулчилж байгаа гадаадын жуулчид, иргэд Нийтийн тээврийн автобусаар зорчиход чиглэл, маршрутаа мэдэхгүйгээс төөрөх, будилах асуудал тулгардаг.
-
2017 оны 8 сарын 02
“Олон улсын сурагч солилцоо-2017” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг хотуудын шилдэг багш, сургчид манай улсад хүрэлцэн ирээд байна. Багш, сурагчид хөтөлбөрийн дагуу арга хэмжээнүүдэд оролцож байгаа бөгөөд нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр тэдний төлөөллийг хүлээн авч уулзав. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулж буй сурагч солилцооны хөтөлбөр юм. Энэ жил 4 улсын 4 хотын нийт 52 төлөөлөгчийг нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байна. Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт түлхүү оруулж өгсөн. Улаанбаатар хотын хүүхдүүд мөн Эрхүү, Хөх хот, Намьянжү, Мияконожо хот руу зочлон очдог. Явсан хүүхэд бүр маш өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэгт нийслэлийн удирдлагууд сэтгэл хангалуун байдаг. Цаашид Улаанбаатар хот харилцаат хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн Та бүхэнтэй хамтран ажиллах болно. Улаанбаатар хотод байх 7 хоногийн хугацаандаа Монгол Улсын түүх соёл, ёс заншилтай танилцаад, олон сайхан найз нөхөдтэй болж, сайхан амраад нутаг буцахыг ерөөе” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.