-
2017 оны 4 сарын 14
Төв талбайд өнөөдөр 70 байгууллага ажил хайгч бүртгэнэ
-
2017 оны 4 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбоо хамтран өнөөдөр “Их тэнгэр” цогцолборт “Иргэний мэдэх эрх” сэдвээр сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулж байна.
-
2017 оны 4 сарын 14
Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 31 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд ирц 80 хувьтай байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ний 18.00 цагт дуусах бөгөөд бүртгэл дууссанаас хойш нэмэлт бүртгэл хийхгүй болохыг тус төвийнхөн онцоллоо. 2017 оны байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Үүнд гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарчээ.
ЭЕШ өгч байгаа шалгуулагчид өмнө нь орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтын тест бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалт давхар өгөхөөр болсон юм.
Шалгуулагчид шалгалтад бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
- Цахим үнэмлэх
- Цээж зураг
- Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл
- И-мэйл хаяг (Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ)
- Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч бүртгүүлэхдээ онлайн бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа БҮТ-д өгөх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалтыг тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмжтэй өрөөнд авдаг аж.
ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “Шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болох юм байна.
Нэг шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтад орох батламжаас гадна ЭЕШ-ын батламж бас өгөх юм. Өөрөөр хэлбэл, нэг шалгуулагчид хоёр батламж олгоно. Батламжийн хүчинтэй хугацаа 2.5 жил байна. Хоёр батламж хамтдаа байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болох аж.
-
2017 оны 4 сарын 14
НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож,
-
2017 оны 4 сарын 13
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлуулах тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг шинээр байгуулах, зарим хороодод төрийн үйлчилгээг шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг гэр хороололд байгуулах саналыг хуралдаанд танилцуулсан юм. Хотын хүн амын суурьшил, ялангуяа гэр хороололд амьдарч буй иргэдийн ихэнх хэсэг нь Улаанбаатар хотын хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан 6 буудал орчимд байгуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна. Энэ хэсэгт салбар байгуулснаар Чингэлтэй дүүргийн 13, Сүхбаатар дүүргийн 10, Баянзүрх дүүргийн 2 хорооны нийт 231 мянган иргэн төрийн үйлчилгээ авах боломжоор хангагдах аж. Мөн хотын хойд болон зуслангийн чиглэлд явж буй иргэн, тухайн бүсэд ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа иргэд ч төрийн үйлчилгээг илүү зардал, чирэгдэлгүйгээр цаг хугацаа алдалгүй авах боломжоор хангагдах юм.
Одоогоор нийслэлд Дүнжингарав, Мишээл, Драгон гэсэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбар ажиллаж байгаа. Эдгээр салбараар өнгөрсөн жил 413 мянган иргэн үйлчлүүлж, 1 сая гаруй төрийн үйлчилгээг авсан байна. Үйлчилгээний төвийн шинэ салбарыг гэр хороололд байгуулснаар иргэд төрийн үйлчилгээг илүү ойроос, чирэгдэлгүйгээр авах боломжтой болно. Мөн иргэд шинэ салбараас нийслэлийн нутгийн захиргааны 17 байгууллагын 271 нэр төрлийн төрийн үйлчилгээг авах юм.
Зөвлөлийн хуралдаанаас гэр хороололд оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн шинэ салбар байгуулахыг дэмжлээ. Мөн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг гурав хүртэл хороонд туршилтаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хороодод төрийн үйлчилгээг шилжүүлснээр одоо үзүүлж буй 77 нэр төрлийн үйлчилгээн дээр 120 нэр төрлийн үйлчилгээ нэмэгдэх юм байна. Эхний ээлжинд СХД-ийн 8 дугаар хороо буюу Баянхошуу, ЧД-ийн 9 дүгээр хороо буюу Дэнжийн мянга, БЗД-ийн 27 дугаар хороо буюу Дарь-Эх орчимд туршилтаар хэрэгжүүлэх боломжтой гэсэн ажлын хэсгийн саналыг зөвлөлийн гишүүд дэмжлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 13
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ -ын Үйлдвэрлэлийн албанаас төвийн зургаан дүүргийн замын тэмдэг, хайс хашлагыг арчилж цэвэрлэх ажлаа эрчимжүүлээд байна. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөө дагуу 483 ширхэг 1449 урт метр хайс, Чингисийн өргөн чөлөө дагуу 104 ширхэг 312 метр хайс, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлаас 32-н тойрог хүртэлх 243 ширхэг 729 урт метр хайс нийт 2491 урт метр замын голын эгнээ тусгаарлах цагаан хайсыг угааж арчиллаа. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу 576, Чингисийн өргөн чөлөө дагуу 171, Баянзүрх дүүрэг Дандарбаатарын гудамжинд 52 ширхэг тэмдэг, Доржийн гудамжинд 64, Их Тойруугийн гудамж Баянбүрдээс 13 дугаар хороолол хүртэл 83 нийт 946 ширхэг тэмдэг арчилсан байна.
2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газар өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан цацруулагч хийж замын хайсанд суурилуулж байгаа бөгөөд “Бөмбөгөр” худалдааны төв, 17 дугаар сургуулиас 32-н тойрог, Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэлх замд нийт 1408 ширхэг цацруулагч суурилуулсан байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 13
“Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2017.04.15 ны өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах, зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Энэхүү өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Гэр бүлийн радио 104,5, Нобелийн шагналтнууд ТББ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Наран” Кидс хүүхдийн их дэлгүүр, АПУ ХХК, Чингэлтэй дүүрэг, Хаан милк ХХК зэрэг 9-н байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулж байгаа юм. Ном уншсанаар бид хэрэгцээт мэдээллээ олж авах, зөв бичдэг болох, үндэснийхээ оюуны өвийн талаар зохих мэдлэгийг олж аван эх оронч сэтгэлгээтэй болох Монгол хүний удам судар, зан заншил, бага насны хүүхдийн оюун ухаан, ой тогтоолт сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Амралтын өдрийг гэр бүлдээ зориулж та бүхэн номын өдөрт хүрэлцэн ирээрэй гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 13
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Цамбагаравын автобусны буудлын ард байшин шатаж байна
-
2017 оны 4 сарын 13
Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт хууль зөрчин мод тайрч, бут, сөөг, торлог устгаж барилга барих, зөвшөөрөлгүй худаг гаргуулах тохиолдол гарч байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах анхааруулгыг хүргэж байна.
Ойн чиглэлээр:
- Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10-т заасны дагуу нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, объект байрлуулах, мод, бут, сөөг, торлог тайрахыг хориглодог. Ой гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, ойн сан гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлдэг. Иргэдийн дунд бут, сөөг, торлог бүхий газрыг ойн санд багтахгүй гэсэн ташаа ойлголт байдгаас Ойн тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр СБД-ийн Хуурай мухарын аманд иргэн Б.У нь байшингийн суурь ухах зорилгоор 0,0375 га талбайн бут, сөөг, торлогийг устгасан тул уг иргэнд Эрүүгийн хэрэг үүсгүүлж, хохирлыг барагдуулах, газрын зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагуудад тавиад байна.
Худаг, усны чиглэлээр:
- Усны тухай хуулийн 27-р зүйлд заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт худаг гаргах бол Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, улсын тэмдэгтийн хураамж төлсний дараа мэргэжлийн байгууллагаар өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлагатай. Ашиг олох зорилгогүйгээр буюу ахуйн хэрэглээнд усыг ашиглах тохиолдолд усны төлбөрөөс чөлөөлөгддөг. Манай улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Төвлөрсөн усан хангамжийн хамгаалалтын бүс, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, ойн сан газар, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглодог тул газрын координатыг нийслэлийн Байгаль орчны газрын 318003 дугаарын утсаар, эсвэл биечлэн ирж урьдчилан шалгуулах боломжтой. Зөвшөөрөгдсөн бүсэд худаг гаргах зөвшөөрөл нь аливаа чирэгдэлгүйгээр шуурхай шийдвэрлэгддэг тул хууль ёсны дагуу худаг гаргуулж ашиглахыг анхааруулж байна. Зөвшөөрөлгүй худаг гаргавал иргэнийг 1,200,000-3,600,000 төгрөг, аж ахуйн нэгж байгууллагыг 4,800,000-12,000,000 төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 13
Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан байна. 8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас барсан. Харин 2 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг газар дээр нь ажиллан, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, 3 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэх, аюулгүй хоол хүнсний зөвлөмжийг хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 13
Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын IV долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
-
2017 оны 4 сарын 13
Аж ахуй нэгж, албан байгууллагуудын халаалтыг тавдугаар сарын 1-ээс айл өрх, орон сууцнуудын халаалтыг тавдугаар сарын 15-ны өдөр зогсоодог билээ.
Тэгвэл энэ жил шаардлагатай гэж үзвэл энэ хугацаанд дулаанаа таслуулахгүй үргэлжлүүлэн авах боломжтой юм байна.
Халаалтаа үргэлжлүүлэн авахын тулд 2017-2018 оны халаалтын улирлын гэрээний хугацаагаа сунгах бөгөөд дулааны эрчим хүчээр хангагдах байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хүсэлтээ гаргаж, хэд хэдэн баримт бүрдүүлэх шаардлагатай гэнэ.
-
2017 оны 4 сарын 13
Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймагт шүлхий өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Тухайлбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэ байна. Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд баг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багт тус тус шүлхий өвчин гарчээ. Түүнчлэн Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн малчин Н-ийн хотонд “Хонины цэцэг”, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин С-ийн хотонд галзуу өвчний голомт илэрсэн байна. Дээрх газруудад хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
-
2017 оны 4 сарын 13
Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
-
2017 оны 4 сарын 13
Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 361 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
-
2017 оны 4 сарын 13
Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 60.000.000 төгрөгийн шагналын сантай ”Камержуулалт” болзолт уралдааныг зарлалаа. Уралдаан ирэх зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай болох юм.
Болзолт уралдааны хугацаанд идэвх санаачлага гарган оролцсон дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, Засаг дарга, цагдаагийн ажилтан, иргэдээс сонгон шалгаруулж дараах урамшуулал олгоно.
Үүнд:
Дүүрэг хороо:
1-р байр 6 сая төгрөг
2-р байр 5 сая төгрөг
3-р байр 4 сая төгрөг
Сууц өмчлөгчдийн холбоо:
1-р байр 6 сая төгрөг
2-р байр 5 сая төгрөг
3-р байр 4 сая төгрөг
Хөршийн хяналтын бүлэг:
1-р байр 6 сая төгрөг
2-р байр 5 сая төгрөг
3-р байр 4 сая төгрөг
Тусгай шагнал:
Засаг дарга - 4 тус бүр 1 сая төгрөг
Цагдаагийн ажилтан - 4 тус бүр 1 сая төгрөг
Иргэн - 4 тус бүр 1 сая төгрөг
Иргэд, оршин суугч та бүхнийг болзолт уралдаанд идэвхитэй оролцохыг урьж байна гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 13
Энэ сарын 10-ны өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн С.Батаагийн гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэн байна.
-
2017 оны 4 сарын 13
Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсян Элчин сайд Б.Дэлгэрмааг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч С.А.Саргсян хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Армян Улсаас суух анхны Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана хэмээн найдаж буйг илэрхийлсэн юм.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд уламжлаад хоёр орны харилцааг хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг эрэлхийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг дурдаад Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах монголын талын саналыг армяны зүгээс дэмжиж өгөхийг хүсэв.
-
2017 оны 4 сарын 13
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан олон төрлийн шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Тухайлбал Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 87 ширхэг хяналтын камер, нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар - БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудын эвдрэл гэмтлийг засаж, бүрэн ашиглалтад оруулж, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, дүүргүүдэд зөөврийн хяналтын 87 камерыг суурилуулан ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах, орон сууцны барилгын орц, гадна орчин, гэр хорооллын гудамж талбай зэрэг газруудыг камержуулах зорилгоор “60 сая” төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулж байна.
Цагдаагийн алба хаагчид камерын хяналт, иргэдийн оролцоонд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэн ажилласнаар 2017 оны 1 дүгээр улиралд гэмт хэрэг 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Тухайлбал:
Иргэдийн мэдээлэл, хяналтын камерын тусламжтайгаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаант байрлах гутал засварын газарт 2016 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 06-ны хооронд иргэн Н нь гадны нөлөөтэй нас барж цогцсыг голоор нь нугалж шуудайд хийсэн байдалтай олдсон гэмт хэргийг Э гэгч үйлдсэнийг илрүүлэн ажиллаж байна.
-
2017 оны 4 сарын 13
admin2017-04-13Сэтгэгдэл байхгүйDSC_0010
2017 оны 04 сарын 01-ний өдөр Нийслэлийн шуурхай утас 310005-д Сүхбаатар дүүргийн Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна гэсэн иргэний мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Байгаль орчны газар, агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиход цармын бүргэд хөл чанга уяатай удаан байсны улмаас яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж нисэх чадваргүй турж эцсэн байдалтай байсан тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр тухайн газраас шилжүүлэн авч явсан.
“Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ынхан гэмтсэн бүргэдийг зориулалтын газарт эмчлэн, тайрагдсан хумсыг шовхлон засч 11 хоногийн турш тэжээн тэнхрүүлж, гэмтлийг эдгээлээ. Бүргэдийн хумсыг шовхлон зассанаар байгальд идэш тэжээлээ өөрөө олж идэх чадвар нь сэргэсэн тул бүргэдийг ан агнуурын мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар 2017 оны 04 сарын 12-ны өдөр Богдхан уулын дархан цаазат ууланд тавьж нисгэлээ.
Мэдээлэл өгсөн болон асран тэнхрүүлсэн иргэдэд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газарт болон Шийслэлийн шуурхай мэдээллийн утсанд мэдэгдэж байхыг иргэддээ уриалж байна.
Жич: Цармын бүргэд нь махчин шувууны нэг төрөл болох шонхортны багт багтдаг. Биеийн жин нь 3,8-6,5 кг, биеийн урт 0,8-0,9 м бөгөөд далавчны дэлгэц 2.4-2.7 метр хүрдэг. Бүргэд 4 наснаасаа эхлэн үржилд орж, үүрээ засан хосоороо амьдарч эхэлдэг. Бүргэдийн насыг толгойн ясаар мэдэж болох бөгөөд 25-30 насалдаг байна.