-
2017 оны 4 сарын 13
Техникийн зориулалтаар модноос нэрж гаргадаг метилийн спирт нь маш хортой бөгөөд өчүүхэн бага хэмжээгээр хэрэглэхэд сохрох, үхэлд хүргэх аюултай. Метилийн спирт нь өнгөгүй шингэн, спирт төст үнэртэй учир хүмүүс андуурч уух тохиолдол гардаг тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 13
2017 оны 04-р сарын 12-с 13-нд Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оны 04-р сары
-
2017 оны 4 сарын 13
Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Одоогоор төрийн анхан шатны нэгж хорооноос иргэд 77 нэр төрлийн төрийн үйлчилгээг авдаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж энэ ажлын талаар 1-20 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнуудад мэдээлэл өгөв. Тодруулбал,
Ахмадын орон сууц буюу халамжийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг шийдвэрлэх
Хөгжлийн бэхшээлтэй иргэдэд шинээр үнэмлэх олгох
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх сунгах
Улсын асрамжийн газарт ахмад настанг асруулах тухай шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад уламжлах
18 нас хүртэлх хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох
18-аас дээш насны иргэдэд харгалзан дэмжигч тогтоох
Улсын асрамжийн газар, клиник сувилалд хүүхэд асруулах
Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох гэсэн дүүргээс үзүүлж буй эдгээр 8 төрлийн үйлчилгээг хороонд шилжүүлэх аж. Дээрх үйлчилгээг хороонд шилжүүлснээр төрийн үйлчилгээний чирэгдэл багасаж, хүртээжмийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 13
“Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган” МҮХАҮТ-д болж байна.
-
2017 оны 4 сарын 13
Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 16542 эх амаржиж, 16642 хүүхэд төрж, мөн нас баралт 3897 болж өмнөх оны мoн үеэс амаржсан эх 2501-ээр, төрсөн хүүхэд 2499-өөр, нас баралт 249-өөр өмнөх оны мөн үеэс буурчээ.
-
2017 оны 4 сарын 13
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах,
-
2017 оны 4 сарын 13
Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд явагдана.
-
2017 оны 4 сарын 13
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны
-
2017 оны 4 сарын 13
Дорнод аймгийн Чойбалсан хотын найрамдал паркад байрлах “Ээжээ сайн байна уу” хөшөөний хүүгийн гарыг хугалж хаясан хэрэг өчигдөр шөнө гарсан байна. Тус хөшөөг өнгөрсөн онд 42 сая төгрөгөөр барьж байгуулсан бөгөөд дахин сэргээн засварлахад 10 гаруй сая төгрөг шаардагдах юм байна. Эргэн сануулвал, өнгөрсөн жил найрамдал паркийн зураач Мэйлс агсны хөшөөний гарыг нь тасдаж хаясан бол шинэ жилийн өмнөхөнтэй тусгаар тогтнолын талбайд зассан сүлд модны чимэглэлийг хулгайлсан хэрэг гарсан юм. Эдгээр хөшөөг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 72 сая төгрөгөөр барьсан бөгөөд мэйлс агсны хөшөөг 5 сая төгрөгөөр сэргээн засварлажээ.
Харин энэ удаагийн хөшөөг сэргээн засварлахад ойролцоогоор 10 сая төгрөг шаардагдах байх гэдгийг албаныхан хэллээ. Нийтийн эзэмшлийн эд зүйлсийг эвддэг сүйтгэдэг, хулгайлдаг хэргийн эзэн холбогдогч өнөөг хүртэл олдоогүй байна. Албаныхны зүгээс хөшөө дурсгалын гар хөлийг тасдаж хулгайлж байгаа нь хүмүүс эдгээр баримлыг зэсээр хийдэг гэж үздэгээс ингэж хулгайлж байгаа байх гэж таамаглаж байна. Үнэн хэрэгтээ эдгээр баримлыг арматур болон шавраар хийдэг бөгөөд хорлон сүйтгэх үйл ажиллагаа ч гэж үзэх хэсэг олон байна.
-
2017 оны 4 сарын 13
Төв аймгийн Батсүмбэр суманд дотуур байрны 4 хүүхэд хоолны хордлогонд орсонтой холбогдуулан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлдээс тодруулга яриа авлаа.
-
2017 оны 4 сарын 13
БОАЖЯ-ны харьяа Сэлэнгэ мөрний сав газрын захиргаа нисдэг камер, урсгалын хурд хэмжигч багажтай болжээ.
-
2017 оны 4 сарын 13
Налайхад осолдсон ”Ми 8”-ын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
-
2017 оны 4 сарын 13
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2017 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өссөн байна.
-
2017 оны 4 сарын 13
Завхан аймгийн Идэр суманд 50 орчим насны эмэгтэй өөрийгөө галдан шатаасан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ
-
2017 оны 4 сарын 13
Монголчууд нутаг орондоо өлзий хутгийг оршоох, шинээр овоо босгох, дуган сүм барих, хот балгадын шав тавих зэрэг үйлд лусын бумбыг хэрэглэж ирсэн уламжлалтай билээ. Энэхүү бумбыг бүтээхдээ жажүд бумзай болон адистэдтэй үрэл зэрэг газар лусын эздийг баясгах эд зүйлүүдийг бүрдүүлэн хийж арван зүгт оршин буй Лам, Ядам, Ханд, Чойжонгийн адистэдийг шингээн адистэдлэн цувралтгүй рашааны мөн чанарт эрдэний гуу сан болон бясалган бүтээдэг. Лусын бумбыг лусад өргөсөнөөр өвдөн, өлссөн хүч чадал нь доройтсон зэрэг лусын гэм бүгд нь амирлан ариусаж асар их нигүүлсэх сэтгэл лугаа төгссөнөөр бидний амьдрал ахуйд гарч байдаг лусын хорлол, хөнөөл, бүгдийг амарлиулан, газрын шимийг сэргээн тэтгэж, хур бороог цагт нь буулгаж газар оронд өлзий хутгийг оршоож эд малыг арвидуулан санасан хэргийг бүтээн нөхөрлөн зохиодог хэмээн Чой минжан лам бээр сударт номлосон байдаг.
Та бүхнийг 2017 оны 04-р сарын 15-16-ны өдрүүдэд Төв Гандан хийдийн Идгаачойнзинлин дацанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
-
2017 оны 4 сарын 13
Монгол Улс Умард Солонгосын хөлөг онгоцуудад далбаагаа ашиглуулахаа зогсоожээ.
-
2017 оны 4 сарын 13
Баянзүрх 10:30-16:00 8-р хороо Хилийн цэргийн 288, Эрдэнэтолгойн 1, 40, 41, 50-52, задгай, гудамж, 92-р сургууль, Ачлахуй өрхийн эмнэлэг, ХЦ-ийн 199-р анги, ЭМН-15-р төв болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:30 10, 20, 23-р хороо Баатархайрхан, Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөм орчмоор
Чингэлтэй 10:30-16:00 4-р хороо Бага тойрог 6, 17, 21, 37, 61, 62-р байр, ТЗГАБ, Монгол ТВ, МСМ групп болон эдгээрийн ойр орчмоор
Баянгол 10.30-15.00 10-р хороо 4-р хороолол, Гэмтлийн эмнэлгийн хойд талын АОС-ууд болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:30 20-р хороо Дэвшил трейд, Дэвшил САА, Ургамал хамгаалал АШ хүрээлэн, Шатахуун нөөцийн салбар болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул 11:00-18:00 УСУГ-ын худгууд
Сонгино хайрхан 11:00-18:00 8, 20-р хороо 5-р бааз, Оддин, Мон Сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Нефтийн байр, ХЦХ-ны 1-12-р байр, Зүүн Баян-Уулын 12-14-р гудамж
-
2017 оны 4 сарын 12
Монгол улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах ”СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ” 2017 оны тавдугаар сарын 05-ны өдөр “Corporate hotel and Convention center” -т зохион байгуулагдана. Тус форумын Ерөнхий зохион байгуулагчаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв болон Монголын салхины эрчим хүчний ассоциаци, хамтран зохион байгуулагчаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл тус тус ажиллаж байна.
-
2017 оны 4 сарын 12
УИХ-аас хоёр жилийн өмнө Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, тус хууль өнгөрөгч оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
-
2017 оны 4 сарын 12
Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч,