-
2016 оны 10 сарын 03
МУГТ, олимпийн мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Сумъяагийн нэрэмжит ”Аваргын гараа” жудо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд 23 багийн 401 тамирчин оролцлоо.
-
2016 оны 10 сарын 03
Өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 30-ны өдөр Багануур дуургийн IV хороонд оршин суух иргэн Б-гийн гэр шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын хэлтэс иржээ.
-
2016 оны 10 сарын 03
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/690 дүгээр захирамжаар нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталлаа.
Зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй ажиллах юм.
Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх даргалаж, гишүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, Улаанбаатар хотын xөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч (тохиролцсоноор) болон аж ахуй нэгжийн төлөөллүүд багтжээ. Зөвлөлийн ажиллах журмыг хавсралт хэсгээс татаж үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 03
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Чех улсын Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны 24 дэх удаагийн чуулга уулзалтад оролцжээ. Чуулга уулзалтад 55 улс орны 180 гаруй төлөөлөгч оролцсон байна.
-
2016 оны 10 сарын 03
Улаанбаатар хотын төвд урсдаг Туул, Сэлбэ, /Дунд гол/-ын цэвэрлэгээ байгаль хамгаалах “Цэвэр орчин цэнгэг ус” намрын нэг сарын аяныг өнөөдөр эхлүүллээ. Уг аяныг БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Мобиком корпораци, Гандантэгчинлэн хийд, Жүр үр, Сэрүүлэг дээд сургууль, АПУ компани, Хүүхдийн ордон зэрэг төр болон хувийн хэвшлийн хамтарсан 10 гаруй байгууллага оролцсон томоохон бүтэцтэйгээр зохион байгуулж байгаа юм. Аяны нээлтэд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Тэрээр “Өнөөдөр бид агаар, ус, хөрс нь цэвэр байгаль дэлхийд амьдрах учиртай. Гэтэл өнөөдрийн манай нийслэлд энэ гурван зүйл тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэгд орсоор байна. Хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн энэ мөчид Улаанбаатар хотынхоо ундны эх үүсвэр болсон Туул голоо хогноос нь салгах том үйлсэд оролцож байгаа бүх төр болон хувийн хэвшлийн удирдлага, албан хаагч, ажилчиддаа баярлалаа. Бид энэ нэг сарын аяныг нэг удаа зохион байгуулаад зогсохгүй улам эрчимжүүлж цаашид уламжлал болгон хийнэ. Нийслэлийнхээ иргэдэд бид өөрсдөө хогоо хаяхгүй бусдаар хогоо цэвэрлүүлэхгүй байх, сайхан орчин бүрдүүлэхийн тулд хамтран ажиллахыг уриалж байна.” гэлээ. Цэвэрлэгээ хийх нийт 50 км газрыг дөрвөн хэсэгт хувааж, оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчин, албан хаагчдыг хуваарилан ажиллуулахаар болжээ. Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 19 км, Сэлбэ гол (100 айлын гүүрнээс Туул голд цутгах хүртэл) 13км, Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл (Туул голын хойд эргийн дагуу) 11км, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэл (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) 7 км газрууд багтсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 03
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өчигдрөөс эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн билээ.
Сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосон нь бас учиртай ажээ. Нэг хүний бэлэглэсэн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, гурван хүний амь нас авардаг учир ийн шийдвэрлэжээ.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” картыг үнэгүй тараах аж. Уг компани өнгөрсөн жил цусаа бэлэглэсэн эхний 200 донорт U Money картыг үнэгүй тарааж байсан. Энэ удаад хязгаар тогтоогоогүй бөгөөд цусаа хандивласан бүхэнд караа бэлэглэх аж.
Дашрамд дуулгахад, цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 онд нийт 18875 донор цусаа бэлэглэсэн нь 2010 онтой харьцуулахад 4030 донороор буюу 1,4 дахин өссөн үзүүлэлт юм байна.
-
2016 оны 10 сарын 03
Хилийн боомтууд маргаашнаас ажиллана
-
2016 оны 10 сарын 03
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
-
2016 оны 10 сарын 03
Сэлбэ Туул голыг цэвэрлэлээ
-
2016 оны 10 сарын 02
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 тусгай дугаарын утсаар хүлээн авч, иргэдэд үйлчилдэг.
-
2016 оны 10 сарын 02
Ханхын боомт зөвхөн ажлын өдрүүдэд ажиллахаар болжээ
-
2016 оны 10 сарын 02
Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүүд хоёр өрөө байр бэлэглэлээ
-
2016 оны 10 сарын 02
Баянхонгор аймагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
-
2016 оны 10 сарын 02
БНХАУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тохиох гэж буйтай холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомтын түр амрахаар болсон байна.
-
2016 оны 10 сарын 02
Цэрэг татлага энэ сарын 21-нд эхэлнэ
-
2016 оны 10 сарын 02
Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдыг хичээлийн үеэр гар утас ашиглахыг хоригложээ.
-
2016 оны 10 сарын 02
Ховд аймагт 3.2 сая бог малыг вакцинжуулна
-
2016 оны 10 сарын 02
Энэ сарын 15-аас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
-
2016 оны 10 сарын 02
Төгрөгөөр төлбөр тооцоо хийгээгүй газруудад арга хэмжээ авлаа
-
2016 оны 10 сарын 02
Даваа гаригаас эхлэн ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ