-
2016 оны 9 сарын 30
Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан маргааш буюу 2016 оны дугаар сарын 1-ний өдөр Туул,Сэлбэ гол (Дунд гол)-ын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг нийт 50 км газарт хийх гэж байна.
Цэвэрлэгээнд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, ТГСГЗ, УСУГ, “Жүр үр” ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон “Сэрүүлэг”, БХИС-ийн оюутнууд, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн төлөөлөл зэрэг нийт найман байгууллагын 2000 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ үеэр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Сэлбэ гол (Дунд гол), Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс)голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэсэн хогийг Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлстийн ажилтнууд ачиж, хогийн цэгт хүргэж асгах юм. Хатан Туулаа цэвэрлэх ажилд ард иргэд, албан байгууллагуудыг сайн дураараа оролцохыг уриалж байна
-
2016 оны 9 сарын 30
СИНГАПУРТ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭД АНХААРАХ ЗҮЙЛС
-
2016 оны 9 сарын 30
Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн бум буюу 100 мянган удаа унших ”Буман Дарь-Эх” хурлыг энэ амралтын өдрүүдэд 11 цагт зохион байгуулахаар болжээ. Мөн сүсэгтэн олон, лам хуврагууд хурлын өдрийг хүртэл өөрсдийн гэр орон, албан газар, сүм хийд, аль зохимжит газар Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг уншиж, Буман Дарь-Эх” хурлын үеэр тоогоо нэгтгэн унших гэнэ.
-
2016 оны 9 сарын 30
Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т өчигдөр өдрийн 12.47 цагийн үед 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Үүнээс өмнө энэ сарын 25-нд Архангай аймгийн Эрдэнэмандал сум, мөн Эрдэнэ-Уул багийн “Бөөрөг цагаан чулуу” газар өчигдөр 16:02 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлт 3,6 магнитутын хүчтэй байсан юм.
-
2016 оны 9 сарын 30
Цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. Тус үйл ажиллагааны хүрээнд энэ өдөр цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” картыг үнэгүй тараах аж.
Мөн Улаанбаатар смарт карт компанийн ажилчид цусаа бэлэглэхээр болжээ. Уг компани өнгөрсөн жил цусаа бэлэглэсэн эхний 200 донорт U Money картыг үнэгүй тарааж байсан. Энэ удаад хязгаар тогтоогоогүй бөгөөд цусаа хандивласан бүхэнд караа бэлэглэх аж.
-
2016 оны 9 сарын 30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар ЗДТГ-ын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. “Хэвлэл мэдээллийн төв” байгуулах энэ ажил хотын даргын ирэх 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан юм. Иргэдийн нүд, чих болдог хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, нийслэлийн ЗДТГ болон харьяа байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, нэг шугамаар хүргэх зорилгоор энэхүү төвийг байгуулсаэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа онцоллоо.
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төр засгийг иргэдтэй холбож, иргэдийн төлөө гарсан шийдвэрийг хүргэдэг хүмүүс нь хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэн юм. Нийслэлийн Засаг даргын хувьд би ирэх 4 жилд нээлттэй ажиллаж, гаргасан шийдвэр, мэдээллийг энэ төвөөр дамжуулан иргэддээ хүргэх болно. Өөрөөр хэлбэл, энэ төвөөр дамжин иргэд мэдээ мэдээллийг цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ төв зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагын мэдээллийг нэгтгэхээс гадна та бүхний ажлын байр байх юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ирж, мэдээлэл авах, иргэдтэй уулзалт хийх, хэвлэлийн бага хурал зохион байгуулах боломжтой. Энэ бүхнийг та бүхэн хэн нэг даргаас зөвшөөрөл авахгүйгээр хийх боломжийг олгосон байгаа. НИТХ-ын хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хуралдаан болон Хангарьд ордонд болж байгаа бүх хурлыг шууд хүлээн авах боломж бүрдсэн байгааг онцолъё. Мөн өндөр хурдны интернэтэд холбогдсон учраас иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх нөхцөл бүрдсэн. Ингээд НЗДТГ-ын дэргэдэх “Хэвлэл мэдээллийн төв” албан ёсоор нээгдсэнийг мэдэгдье” гэсэн юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өчигдөр НИТХ-ын 3-р хуралдаанаар хотын даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, санал нэгтэйгээр дэмжиж, батласан. Ингээд өнөөдрөөс та бүхний өмнө нээлттэй болж байна. НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллах, тэднээр дамжуулж, нийслэлчүүдийнхээ дуу хоолойг сонсох ажил дутагдалтай байдаг. Энэ боломжийг бүрдүүлж өгсөн Нийслэлийн Засаг дарга болон ЗДТГ-ын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд уригдсан хүндэт зочдын нэг, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлагууд мэдээллийн ил тод байдалд анхаарал тавьж, нэгдсэн мэдээллийн төв байгуулж байгаа нь манай салбарын хувьд чухал үйл явдал гэж харж байна. Монголын сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, үндэсний сэтгүүл зүй нийслэлд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг учраас нийслэлийн төр захиргааны байгууллагын мэдээ мэдээлэл ил тод болно гэдэг чухал гэж үзэж байна. Энэ долоо хоногт дэлхий даяар хэвлэлийн ёс зүйн асуудлыг хэлэлцдэг. Үүнтэй давхцан энэ төвийг нээж байгаа нь иргэдэд мэдээ мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх сэтгүүл зүйн зарчимд нийцсэн үйл явдал болж байна. Хэвлэл мэдэллийн энэ төв Улаанбаатар хотын мэдээллийн халуун голомт байна гэдэгт итгэлтэй байна.” хэмээгээд нийслэлийн удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад амжилт хүслээ.
Нээлтийн төгсгөлд хотын дарга ирэх 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 30
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ өнөө орой Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой. Энэ үеэр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд түргэн хоолны газрууд ажиллах юм. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагийн хамтарсан тоглолт болох бөгөөд рок попын одод ая дуугаа өргөнө. “Улаанбаатарын намар” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллажээ.
Анх удаа зохион байгуулж байгаа “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой.
-
2016 оны 9 сарын 30
Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME), Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2016” үзэсгэлэнг 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ИВЭЭЛ дор зохион байгуулах гэж байна.
ЗОРИЛГО:
1. Эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчилан таниулах
2. Гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагуудын шинэ технологи, тоног төхөөрөмжтэй танилцах, туршлага судлах
3. Олон улсын эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, мэргэжилтэн бэлтгэж буй чиг хандлага талаар хэлэлцэх
ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГА:
ЭМЯ-ны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагууд, БНСУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагууд нийт 120 гаруй оролцогч байгууллагууд дараах чиглэлээр төрөлжин оролцоно.
· Улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагууд
· Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, эмч мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд
· Гоо сайхан, эрүүл мэнд
· Эрүүл хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн
ТОВЧ ХӨТӨЛБӨР:
2016.09.30:
Нээлтийн үйл ажиллагаа
Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа
Номын баяр – Хүндэтгэлийн арга хэмжээ
Бренд тоног төхөөрөмжийг танилцуулах сургалт
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ
2016.10.01:
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ
Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн гуравдугаар
чуулган, олон улсын анхдугаар хурал /Эрүүл мэндийн яамны Б танхимд/
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ
2016.10.02:
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ
Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа
Үзэсгэлэнгийн шилдэг - номинаци шалгаруулах үйл ажиллагаа
Хаалтын үйл ажиллагаа
Үзэсгэлэнгийн үеэр ард иргэдэд үнэ төлбөргүйгээр хараа, сонсгол, даралт, сахарын шинжилгээ, эхо, эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, бараа бүтээгдэхүүний амталгаа хийгдэнэ.
БҮРТГЭЛ:
· МИШЭЭЛ ЭКСПО дээр 2016.09.09-ны өдрөөс эхлэн явагдаж байна.
· Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагуудыг урьдчилан оролцох хүсэлтээ ирүүлснээр талбайн хуваарилалтыг хийнэ. (Талбайн зургыг хавсаргав.)
Үзэсгэлэнгийн талбайг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан, тусгайлан зохиомжлон тохижуулах боломжтой бөгөөд энэ үедээ талбайн зааварчилгааг мөрдөх шаардлагатай.
Талбайн хуваарилалт болон төлбөрийн асуудлыг “Мишээл групп” ХХК хариуцан ажиллана.
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА
· Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
· Эрүүл мэндийн яам
· Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг
· Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо
· Солонгос – Монгол бизнес төв
· Мишээл Экспо ХХК
ХАЯГ: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө /Мишээл экспо төв/
УТАС: 88077036, 88077031
ФАКС: 75959595
Е-MAIL: Oyu_mt@yahoo.com, info@misheelexpo.mn
-
2016 оны 9 сарын 30
Энэ сарын эхээр тогтвортой байсан ам.долларын ханш есдүгээр сарын сүүлээр дахин өсч эхэллээ. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төв ам.долларын ханш 2290 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2282 төгрөгөөр авч, 2293 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Валютын ханш тасралтгүй өсч байгаа ийм үед Монголбанк ямар арга хэмжээ авч ажиллах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Батсайхан мэдэгдэл гаргасан. Тэрээр “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар валютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” гэлээ.
-
2016 оны 9 сарын 30
Архангай аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва цолны найраа ирэх сард хийхээр болжээ.
-
2016 оны 9 сарын 30
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 14 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ.
-
2016 оны 9 сарын 30
11:00 цагт: МоАХ-ны түүхэн ховор гэрэл зургийн ”Эргэн дурсахуй” үзэсгэлэн МоАХ-ны байр Ардчиллын ордонд гарна.
11:00 цагт: АХБ Монголын болоод Азийн 45 улсад хийсэн эдийн засгийн судалгааг жилд нэг удаа гаргадаг юм. Тайлангийн дүнг өнөөдөр Шангрила зочид буудалд танилууулана.
11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд “Хил хязгааргүй сэтгүүлчид” хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ” мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Төрийн албаны цахим шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
Жанжин Д.Сүхбаатарын талбайд ”Улаанбаатар намар” арга хэмжээтэй.
-
2016 оны 9 сарын 30
НИТХ-ын ээлжит III хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Улс, нийслэлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Нийслэлийн иргэд, оршин суугчдын санал, Монгол Улс болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв хандлагад үндэслэн боловсруулсан байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болох юм. Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит III хуралдаанаар хэлэлцэн баталсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг www.ulaanbaatar.mn цахим хуудаст бүрэн эхээр нь байршуулна гэж гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 30
Элэгний С вирүсийг устгах 98 хувийн үр дүнтэй шинэ эмийг “Омбол” ХХК өчигдөр танилцуулсан.
“Хепсинат-ЛП” нэртэй уг эмийг Энэтхэгийн Натко эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд сарын хэрэглээ нь 150 ам.доллар аж. Тэгвэл уг эмийг өнөөдрөөс худалдаалахаар болжээ.
Энэ эм сарын хэрэглээ нь 400 ам.доллар байсан бөгөөд есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 300 ам.доллар болсон. Гэвч энэ эмийн үнийг дийлэхгүй эмчилгээ хийлгэж чадахгүй олон хүн байгааг харгалзан үнэ хямд хэр нь үйлчилгээ ижил эмийг “Омбол” ХХК оруулж ирээд байгаа нь энэ аж.
Эмийн сарын хэрэглээ нь 150 ам.доллар бөгөөд тухайн өвчтөний байдлаас хамаарч 3-6 сар хэрэглэх юм. Эмчийн жорын дагуу шууд эмийн сангаас худалдан авалт хийх боломжтой. Вирүсийн эмчилгээг эмчийн хяналтад зааврын дагуу хийх ёстой учраас цахим жороор эмийн жорыг бичих юм байна. Эмийг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв, хот болон орон нутгийн гэрээт эмийн сангаар худалдаалах аж.
Мөн “Омбол” ХХК “Хепсинат-ЛП” эмийг зургаан сар уух хүмүүст сүүлийн сарын эмийг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.
-
2016 оны 9 сарын 30
3-наас ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг
-
2016 оны 9 сарын 30
Маргааш буюу есдүгээр сарын 30-ний Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10:30-17:30 цагт: 14-р хороо Халдварт өвчин судлалын үндэсний төв,
Сүхбаатар дүүрэг
16:00-18:00 цагт: 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчмоор,
Чингэлтэй дүүрэг
10:30-16:00 цагт: 18-р хороо Гүнтийн зуслан,
Сонгинохайрхан дүүрэг
11:00-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7, 19-р хороо 21-р хорооллын 8Б, В-р байр, Толгойтын 31-р гудамж, Гэгээн Мед оношлогоо, эмчилгээний төв, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зиллион ХХК болон эдгээрийн ойр орчмоор,
Налайх дүүрэг
10:00-18:00 цагт: МСҮТ, Нисэхийн 5 давхар, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Аврах анги, Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын алба болон ойр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2016 оны 9 сарын 29
Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 14.00 цагийн орчимд Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгийн ерөнхий хорооны ОХУ-ын талын гишүүд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилох шийдвэрт гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Мөн УБТЗ-ын ерөнхий инженерээр ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын дарга томилогдсон байна.
ОХУ-ын Москва хотноо хоёр өдрийн өмнө болсон хурлаас хойш УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны хоёр талын гишүүд ойлголцолд хүрч, санал нэгдэхгүй асуудлууд байсан ч эцэст нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцөн Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн, шийдвэрлэсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр 1.9 жилийн хугацаанд УБТЗ-ын даргын албан тушаалыг хашсан Л.Пүрэвбаатар халаагаа өгөх нь тодорхой боллоо.
Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын талд хүсэлт тавьж, маргаантай байсан УБТЗ-ын даргын томилгооны асуудлыг ийнхүү эцэслэжээ.
Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байжээ.
-
2016 оны 9 сарын 29
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хандаж сануулахад Монгол Улсын хилээр цацрагийн үүсгүүрийг нэвтрүүлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас заавал зөвшөөрөл авдаг. Тодруулбал, цацраг идэвхт бодис, ионжуулах цацрагийн бусад үүсгүүрийг импортлоход захиалах шатнаас эхлээд ашиглах, хадгалах, хаягдал болгон устгах хүртэлх бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор цацрагийн аюулгүйн шаардлага, дүрмийн дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг. Тиймээс цацрагийн үүсгүүрийг импортлохдоо мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж зөвшөөрөл аваарай.
Манай улсад эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн гээд бүхий л салбарт цацрагийн үүсгүүрийг хэрэглэдэг. Өнгөрсөн оны байдлаар 252 аж ахуйн нэгж 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа гэх тоон мэдээ бий. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт 7, бусад лабораториудад 243 үүсгүүр хэрэглэдэг байна.
Ийнхүү цацрагийн үүсгүүрийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнд тавих хяналт чухал. МХЕГ АНУ-ын Эрчим хүчний яам, Цөмийн аюулгүй байдлын газартай хамтран “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг 2008 оноос 7 үе шаттай хэрэгжүүлж, хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суурилуулаад байна. Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажнуудыг нийлүүлээд байгаа юм.
-
2016 оны 9 сарын 29
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн шинж чанартай мөнгөний бодлогын үйл ажиллагааг цаашид хумиж, зах зээлийн зарчимд нийцүүлсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Манай улсын эдийн засгийн гадаад орчны таатай бус нөхцөл байдалтай давхцан Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанк болон хувийн секторын гадаад өр, Засгийн газрын дотоод зээлийн эргэн төлөлтийн хугацаа ойртсон нь төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг давхар үүсгэж болзошгүй байгаа юм байна.
Дунд хугацаанд макро эдийн засгийн болон улсын өрийн тогтвортой байдлыг хангасан, валютын ханшийн уян хатан байдал, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг эрс нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг сэргээхэд чиглэсэн макро эдийн засгийн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд төсвийн сахилга бат, өрийн зохистой удирдлага чухал болохыг төслийн танилцуулгад онцолжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 29
ХБНГУ-ын Макс-Планкийн институттэй хамтран ажиллана.