зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2285 2286 2287 2288 2289 2290 2291
  • Уулчин Б.Гангаамаа ”Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдлаа
    2016 оны 9 сарын 28
    Эверестийн ноён оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнууллаа. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ”Монголын аялал жуулчлалын салбарт буюу Монголиа экспедишнс компанид 10 жил тогтвор суурьшилтай ажилласаны үр дүнг үнэлж Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр салбарынхаа дээд шагнал болох ”Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдлаа. Хамт олондоо баярлалаа.” хэмээжээ.

  • “Меркури” хүнсний захад махны үнэ хамгийн үнэтэй байна
    2016 оны 9 сарын 28
    Нийслэлийн статистикийн газраас есдүгээр сарын IV долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.

    Махны дундаж үнэ

    Хонины ястай нэг килограмм мах дунджаар 4800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5905 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 70 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.1 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6200 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.3 хувиар буюу 20 төгрөгөөр, лууван 13.5 хувиар буюу 145 төгрөгөөр, байцаа 11.2 хувиар буюу 115 төгрөгөөр тус тус буурсан байна.
  • Эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ
    2016 оны 9 сарын 28
    Монгол Улсад эмнэлэгийн техникийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ ойн хүрээнд “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнг есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын хоёрны өдрүүдэд Мишээл экспо төв дээр эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдах аж.



    Нийт 120 гаруй байгууллагууд “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнд оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үеэр ард иргэдэд үнэ төлбөргүй хараа, сонсгол, даралт, сахарын шинжилгээ, эхо, эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, бараа бүтээгдэхүүний амталгаа хийгдэх тул өргөнөөр оролцохыг уриалж байна.



    Мөн ирэх сарын нэгний өдөр Тайвань, Сингапур, Япон улсын төлөөлөгчид оролцох “Эмнэлэгийн инженерүүдийн гуравдугаар чуулган” гэсэн олон улсын хурлыг Монголд зохион байгуулахаар болжээ.
  • “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгаа хийнэ
    2016 оны 9 сарын 28
    Монгол улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилгоор үндэсний “Хүн амын хоол тэжээлийн байдал” тавдугаар судалгааны багийнхан 9 сарын 28-нд өглөө 08.00 цагаас Улаанбаатар хот, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хөдөллөө.

    Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа зохион байгуулж байна.

    Тус судалгаа таван жил тутам хийгддэг бөгөөд энэ удаагийн судалгаанд 8 багийн 40 хүн, 20-25 хоногийн хугацаанд 21 аймаг, 8 дүүрэг, 95 сумын 2250 өрх, 0-59 сартай 2250 хүүхэд, 6-11 насны 1750 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 2250, нөхөн үржихүй насны эмэгтэй 2250, 15-49 насны эрэгтэй 1750 нийт 10250 хүнийг хамруулах юм.

    Тиймээс ард иргэд та бүхэн судалгаанд идэвхитэй оролцож, судалгааны багийханг дэмжиж, туслахыг уриалах юм.

    Хүлээгдэж буй үр дүн:

    -Тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн хамааралт эмгэг (УИД,цус багадалт, төмөр, А ба Д аминдэм дутал, илүүдэл жин, таргалалт)-ийн тархалтын түвшинг судлан тогтооно.

    -6-11 насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг( илүүдэл жин, таргалалт, иод дутал)-ийн тархалтын түвшин, тэдний иод дутлын эмгэгийн талаарх мэдлэг, хандлага, эрүүл бус хүнс хоол болон давсны хэрэглээг судлан тогтооно.

    -Жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт, төмөр, “А”, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.

    -Төрөх нас (15-49)-ны эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт)-ийн тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.

    -15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, давсны хэрэглээг судлан тогтооно

  • Ирэх сараас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
    2016 оны 9 сарын 28
    Дугаарын хязгаарлалт аравдугаар сарын 15-ны өдрөөс өвлийн бүсчлэлд шилжинэ.



    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байгаа юм.

  • Долоон буудлын эцсийн зогсоолд түр өөрчлөлт орлоо
    2016 оны 9 сарын 28
    Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэх бохирын шугам шинээр суурилуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны 06:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 04-ны 23:00 цаг хүртэл хийнэ.

    Дээрх ажлын хүрээнд 7 буудлын эцсийн зогсоол хойноос урагш чиглэлийн нэгдүгээр эгнээг хаах тул зогсоолын байршлыг түр хугацаагаар өөрчлөөд байна. Иймд 7 буудал /баруун/ зогсоолоор үйлчлүүдэг иргэд дээрх зураглалын дагуу үйлчлүүлнэ үү гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • 88 хувь нь шалгалтад унажээ
    2016 оны 9 сарын 28
    88 хувь нь шалгалтад унажээ
  • Ахмадын буудлагын УАШТ эхэллээ
    2016 оны 9 сарын 28
    Буудлага спортын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвд өнөөдөр эхэллээ. Тэмцээн 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-с дээш гэсэн насны ангилалаар явагдах ба ахмад тамирчид хийн урт, гар буу, хэвтээ 60 сумны дасгалын эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдөнө. Өнөөдөр тэмцээний урт бууны дасгалууд явагдах бол маргааш гар бууны төрөлд өрсөлдөнө.
  • 107 тэрбумын өртэй 4000 аж ахуйн нэгжийн дансыг нээжээ
    2016 оны 9 сарын 28
    107 тэрбумын өртэй 4000 аж ахуйн нэгжийн дансыг
  • БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
    2016 оны 9 сарын 28
    2017 онд БНСУ-ын их дээд сургуулиудад 4 жилийн баклавр болон 2 жилийн мэргэжлийн зэргээр суралцах оюутан залуусыг сонгон шалгаруулах БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

    1992 онос хойш Монгол улсын нийт 178 хүн уг хөтөлбөрөөр БНСУ-д доктор, магистр баклаврын зэргээр суралцаж төгссөн байна. 2016 оны тэтгэлэгт хөтөлбөрт баклавраар 6 хүн, доктор болон магистрын зэргээр 17 хүн нийт 23 хүн Монголоос шалгарч БНСУ-д суралцаж байгаа юм байна.


    Энэ жилийн хувьд Монгол улс дахь БНСУ-ын элчин сайдын яамаар дамжуулж 3 хүн баклаврын хөтөлбөрт шалгаруулж авах ба материалыг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрийн хооронд элчийн сайдын яаман дээр хүлээж авах юм байна. Харин байгалийн болон инженерийн мэргэжлээр орон нутгийн их дээд сургуулиудад суралцах 4 жилийн баклаврын хөтөлбөр, 2 жилийн мэргэжлийн коллежид суралцах залуусын материалыг тухайн сургуулиуд нь өөрсдийн хуваарийн дагуу хүлээн авч тодорхой тооны оюутнуудыг сонгон шалгаруулж авах юм байна.


    Ерөнхий шаардлагын хувьд өргөдөл гаргагч нь өөрөө болон эцэг эх нь Монгол улсын иргэн байх, 25 нас хүрээгүй байх, дунд сургуулиа дүүргэсэн байх ёстой юм байна.


    БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгээр төгсөгчдийн холбоо (KGSP Alumni Mongolia) өөрсдийн фэйсбүүк цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгч уулзалт, семинар зохион байгуулж байгаа юм байна.


    Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн доорх хаяг, холбоосоор аваарай.

    БНСУ-ын Элчин сайдын яам: http://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/bilateral/notice/index.jsp

    БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр төгсөгчдийн холбоо: https://www.facebook.com/KGSPAlumniMongolia

    БНСУ-ын Засгийн газрын мэдээллийн сайт:

    http://www.studyinkorea.go.kr/

    Зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрийн холбогдох материал татаж авах:

    https://drive.google.com/drive/folders/0B5Z4raCaMzgfVmlSd0VEMm1ublU?usp=sharing
  • Монгол банк: 100 м.кв байрыг ипотекийн зээлд хамруулах боломжгүй
    2016 оны 9 сарын 28
    потектэй холбоотой өөр нэг мэдээлэл байна. Таван хувийн зээл авахаар нэгэнт хүсэлтээ өгсөн хүмүүст зээл олгохоор болжээ. Монголбанкны Захирлуудын зөвлөлөөс таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргаж, 2016 оны есдүгээр сарын 5-ны өдөр бүх банкны гүйцэтгэх захирлуудад мэдэгдсэн байгаа. Тэгвэл уг мэдэгдэл хүргүүлэхээс өмнөх таван хувийн зээлүүдийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг банкууд хүсчээ. Төв банк уг хүсэлтийн дагуу 2016 оны есдүгээр сарын 14-ний байдлаар ирүүлсэн 1,948 зээлдэгчийн 92.2 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ. Гэхдээ хоёр үе шаттайгаар олгохоор шийдвэр гарсан байна. Эхний ээлжид нэн тэргүүнд олгох үндэслэл бүхий 739 зээлдэгчийн 44.7 тэрбумыг олгохоор болжээ.
  • Л.Пүрэвбаатар УБТЗ-ын дарга хэвээр үлдлээ
    2016 оны 9 сарын 28
    ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн удирдлагууд УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассаныг
  • Хорио цээрийн бүсэд ажиллаж буй алба хаагчдад эд материалын тусламж үзүүллээ
    2016 оны 9 сарын 28
    Төв аймгийн Улаан Загалмайн хорооноос гоц халдварт өвчин гарсан Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг сумдын бүст хорио цээр тогтоон ажиллаж байгаа 57 албан хаагчдад хөнжил, гудас, дулаан хувцас, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламжийн барааг аймгийн Онцгой байдлын газарт хандивлажээ.
  • Сэрэмжлүүлэг: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг журамлажээ
    2016 оны 9 сарын 28
    Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас 260 нь зам тээврийн ослынх байсан байна.
  • Өнөөдөр мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр
    2016 оны 9 сарын 28
    ЮНЕСКО жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар өнгөрсөн онд шийдвэрлэсэн.

  • Дахин төлөвлөлтийн явцын талаар бодит мэдээлэл хийнэ
    2016 оны 9 сарын 28
    09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

    09:30 цагт: “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-т зориулан “Глоб Интернэшнл төв” ТББ нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулна.

    10:00 цагт: Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

    11:00 цагт: Шонхор Тауэрийн 12 давхарт Оюутны азийн аваргад алтан медаль хүртсэн баг тамирчдын хэвлэлийн бага хурал хийнэ.

    11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд олон улсын ахмадын өдөрт зориулан ахмадуудын асуудлаар НЭМХ-ээс мэдээлэл хийнэ.

    11:30 цагт:Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангаас бохирын асуудлаар мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс “Эмнэлгийн тоног төхөөрөмж ба биоанагаахын инженер” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

    12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис хааны нэрийг архи тамхи бусад зүйлүүдэд хэрэглэхгүй байхыг шаардаж Хаадын сангаас мэдээлэл хийнэ.

    12:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөний хүрээнд “Номтой оюуны ирээдүй” НҮТББ, “Номтой өглөө” клуб, ХААИС-ийн 1500 оюутан хамтарч Сэлбэ гол, түүний эрэг дагуух хогийг цэвэрлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тэд залуусыг хог цэвэрлэхээр ирэхдээ номтой ирэхийг уриалж байгаа аж.

    12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төмөр замын даргын асуудлаар дуучин Ц.Бямбажав нар мэдээлэл хийнэ.

    13:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд дахин төлөвлөлтийн холбооноос дахин төлөвлөлтийн явцын талаар бодит мэдээлэл хийнэ
  • Сүхбаатар дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 9 сарын 28
    Өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.

    Сүхбаатар дүүрэг

    11:00-17:30 цагт: 18-р хороо Шарга морьтын эцсийн буудал орчим, Оросын пионерийн зуслан /хуучнаар/, Модон заводын зуслан
  • Польш улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 9 сарын 27
    БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • НИТХ-ын хороод Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна
    2016 оны 9 сарын 27
    НИТХ-ын хороод Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна
  • “Ядуурлыг бууруулах хөтөлбөр” үргэлжилнэ
    2016 оны 9 сарын 27
    “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр” үргэлжилнэ
2285 2286 2287 2288 2289 2290 2291
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    54 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    1 цаг 4 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    1 цаг 23 мин
  • Наадам айсуй: Харваачдын ГОЦ амжилт
    1 цаг 28 мин
  • Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
    1 цаг 44 мин
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
    1 цаг 45 мин
  • Японы эзэн хаан Нарүхито: Монголын нийгэм эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэж байна
    1 цаг 46 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
    1 цаг 53 мин
  • П.Өсөхбаатар: Энэ жил Завханы хоёр дэвжээ маань нэгдээд, бөхчүүд их өнгөтэй байна
    2 цаг 16 мин
  • Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог
    2 цаг 52 мин
  • Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарахгүй бол Монгол Улсад дахиж эдийн засгийн форум болохгүй
    2 цаг 55 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Заамар суманд ажиллалаа
    3 цаг 33 мин
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
    3 цаг 50 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ИХ НАС
    4 цаг 9 мин
  • Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    4 цаг 19 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
    4 цаг 45 мин
  • Нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 7784 хүн амьдарч байна
    4 цаг 57 мин
  • Статистик: Манай улсад Наадам нэртэй 27, Цэнгэлдэх нэртэй 2 хүн байна
    5 цаг 6 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 25 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК