Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2288 2289 2290 2291 2292 2293 2294
  • “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлт тавилаа
    2017 оны 2 сарын 22
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй Монгол Улсад суугаа Орос иргэдийн байгууллагуудыг зохицуулах зөвлөлийн дарга Шорваева Татьяна Вильнюсовыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар Шорваева Татьяна Вильнюсов НИТХ-ын дарга Ц.Сандуйд хандан хэд хэдэн хүсэлт тавьсан юм. Тэрбээр “Ирэх тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдөр Монгол, Орос иргэд ба Халх голын дайны ахмад дайчдын хамт дэлхийн хотуудад сүүлийн жилүүдэд түгээмэл тэмлэглэж буй “Бессмертний полк” буюу “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал зохион байгуулах хүсэлтэй байна. Мөн “Нээлттэй ертөнц” залуу уран бүтээлчдийн олон улсын фестивалийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг фестивалд 20 орчим улсын залуу уран бүтээлчид оролцдог төдийгүй тэдний авьяасыг тодруулах, хөгжим, урлагийн талаар туршлага солилцох, үндэстэн хоорондын болоод олон улсын харилцаа, холбоог бэхжүүлэх, ёс заншлаа харилцан хүндэтгэх занг төлөвшүүлэх олон давуу талуудтай. Түүгээр барахгүй Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний сонирхолыг татах чухал ач холбогдолтой юм. Үүнээс гадна НИТХ-ын дэргэдэх Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийг байгуулах хүсэлтэй байна. Эдгээр асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой эсэх тал дээр таны санал бодлыг сонсохыг хүсч байна” хэмээсэн юм.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Та бүхний тавьсан саналуудыг нааштайгаар хүлээн авч байна. Ялангуяа залуу уран бүтээлчдийн фестивалыг дэмжин оролцох болно. Бидний зүгээс зохион байгуулалтаас авахуулаад бүхий л боломжоороо дэмжин ажиллахаа илэрхийлье. Жагсаал зохион байгуулах тал дээр та бүхэн албан ёсны хүсэлтээ холбогдох албаны хүмүүст өгөх хэрэгтэй. Бид судлан үзэж нааштайгаар шийдэхийг хичээх болно” хэмээлээ. Мөн “НИТХ-ын дэргэд дэргэдэх Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийг байгуулах нь зүйтэй” гэдгийг хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Зөвшөөрөлтэй ТҮЦ-үүдийг нүүлгэж байна
    2017 оны 2 сарын 22
    Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөл бүхий 70 гаруй Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг албадан ачиж эхэлжээ.
  • “Ирвэс” клубын баг дэд байр эзэллээ
    2017 оны 2 сарын 22
    Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын “Ирвэс” клубын баг “Байлдааны самбо”-ын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэллээ.
  • Хотын даргын бэлгийг уламжиллаа
    2017 оны 2 сарын 22
    Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр цагаан сарын баяраа угтан НИТХ болон НЗДТГ-аас хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг хүргүүлж байгаа билээ. Уг
  • Бүртгүүлж амжаагүй ахмадууд “Насны хишиг”-ээ нөхөж аваарай
    2017 оны 2 сарын 22
    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ач санах хууль”-ийг батлуулж, ахмадуудад “Насны хишиг” тэтгэврийг олгож эхэлсэн билээ. Тэгвэл хишгээ авч амжаагүй азай буурлууд энэ оны зургадугаар сарын 30-наас өмнө нөхөн авч болох аж.
  • 194 иргэнийг залилсан эмэгтэйд 13 жилийн ял оноолоо
    2017 оны 2 сарын 22
    Нийслэлийн Баянзүрх дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэдийг халамж, зээл тусламжид хамруулна хэмээн залиладаг байсан этгээдэд 13 жил нэг capын ял оноосон байна.
  • Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
    2017 оны 2 сарын 22
    Үндсэн хуулийн цэц өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон тогтоосон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
    Дээрх тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг тогтоох талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгаагаас гадна Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

    2017-02-22

  • Сар шинийн баяраар хилийн боомтууд ажиллахгүй
    2017 оны 2 сарын 22
    Сар шинийн баяртай холбогдуулж энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр хилийн боомтууд ажиллахгүй. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй байхаар талууд тохиролцжээ.



    Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
  • Манай улсын иргэд Малайзын шүүх цаазын ял оноожээ
    2017 оны 2 сарын 22
    Малайзад их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Б.Халиуныг шүүх хурал Малайз улсад болжээ.

  • Нийслэлийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв
    2017 оны 2 сарын 22
    XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улс эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож ирсэн ахмадуудыг хүлээн авах уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон бусад албаныхан, ахмадуудын төлөөлөл оролцов.
  • Төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
    2017 оны 2 сарын 22
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн сард нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч болон нийслэлийн Засаг даргын орлогч нартай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч болон харьяа байгууллагын удирдлагуудтай “Үр дүнгийн гэрээ” байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн зарим байгууллагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа.

    Гэрээг байгуулснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл, үр дүнг эхний хагас жилээр тооцох юм.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд “2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг оны эхний хагаст 80 хувийг нь хэрэгжүлсэн байхаар гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь биелүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай. Та бүхэн 2017 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан салбарын ажлыг цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулан ажиллахыг хүсье” хэмээлээ.

    Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 14.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу төсвийн шууд захирагч бүр гэрээнд тусгагдсан төсөв, хөрөнгийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өчигдөр зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгджээ
    2017 оны 2 сарын 22
    Энэ сарын 21-нд буюу өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас таван хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр тав /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн дөрөв бүртгэгджээ.

    Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

    Тодруулбал, СХД-ийн нутаг Москвагийн гудамжны замд T.Estima маркийн автомашины жолооч Э нь T.Pruis-20 маркийн А жолоочтой автомашинтай, T.Pruis-20 маркийн Э жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, явган зорчигч Д-г мөргөж гэмтээсэн байна.
  • “Насны хишиг” олгох 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийжээ
    2017 оны 2 сарын 22
    өдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өндөр настнуудад “Насны хишиг” олгож эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
  • Хурдан морины уралдааны товыг тогтоолоо
    2017 оны 2 сарын 22
    Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо.

  • Ардчилсан ахмадын холбооны тэргүүнээр Ш.Батбаярыг сонголоо
    2017 оны 2 сарын 22
    Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан ахмадын IV холбооны чуулган яг одоо Драмын театрт болж байна.
  • Манай улсын 10 гаруй иргэн цаазын ял сонсчээ
    2017 оны 2 сарын 22
    Саяхан манай улсын иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи зөөвөрлөх гэж байгаа баригдсан билээ.
  • Аймгийн аварга малчин, тариаланч, саальчид тодорлоо
    2017 оны 2 сарын 22
    Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн аварга малчин, аварга саальчин,аварга тариаланчийн болзол хангасан малчин тариаланчийн шалгаруулалт хийж 18 сумын 63 малчинг “Аймгийн аварга малчинаар, Тайшир, Цогт сумын 2 саальчинг “Аймгийн аварга саальчин”-аар, Бигэр сумын нэг тариаланчиийг “Аймгийн аварга тариаланч”-аар тус тус шалгарууллаа.
    Аймгийн аварга малчинд алтадсан суурин дээр байрлуулсан таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйл бусад шагналаар шагнав
  • Орон нутгийн замд автобус онхолдож, жолооч нь нас баржээ
    2017 оны 2 сарын 22
    Завханаас-Улаанбаатар хот явах замд хот хоорондын тээвэрт явж байсан автобус осолдож жолооч нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

  • Олон улсын байгууллагууд хурдан морины ХАВРЫН уралдааныг эсэргүүцэж байна
    2017 оны 2 сарын 22
    ӨВӨЛ, ХАВРЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ХҮҮХДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛТАЙ!

    Хурдан морины хаврын “Дүнжингарав” уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болон зохион байгуулдаг ч Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.

    Гэтэл тушаалыг үл ажран Засгийн газрын тогтоолоор хаврын уралдааныг 2016 оны 3 сарын 2-нд зохион байгуулсан. Энэ жил ч тус уралдаан зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэллээ.

    Иймд, Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагууд хурдан морины ХАВРЫН уралдааныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлж байна.
    Хаврын уралдааны бэлтгэл ӨВӨЛ хийгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд сунгаа, үсэргээнд оролцож хавар уралддаг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлсөөр байна.

    Сүүлийн 5 жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан байна.
    Хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн. Гэвч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ ЭЭ. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна.
    ХАВРЫН хурдан морины уралдаан нь хүүхдэд аюултай хөдөлмөрийн хэлбэр бөгөөд хүүхдийн сурч боловсрох боломжийг хаагдуулж, эрүүл мэнд, амь нь насанд нь эрсдэл учруулан, улмаар хүүхдийн хамгаалагдах эрхийг НОЦТОЙ зөрчиж байгаа явдал юм.

    Иймд, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 сарын 8-ны А/36 тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар онцгой анхаарч, Хаврын улирлын хурдан морины уралдаанд хүүхэд оролцохыг улсын хэмжээнд хатуу хориглохыг уриалж байна.
  • Нийтийн байранд гарсан галыг шуурхай ажиллаж унтраалаа
    2017 оны 2 сарын 22
    Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 1 дүгээр гудамжинд байрлах 18х14 хэмжээтэй 3 давхар 12 айлын нийтийн байранд шөнийн 03:01 цагт гал гарч, гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 34, 35, 63 дугаар ангийн нийт 69 албан хаагч гал унтраах автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.
2288 2289 2290 2291 2292 2293 2294
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    1 цаг 23 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    2 цаг 41 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    2 цаг 56 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    3 цаг 39 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    3 цаг 43 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    13 цаг 56 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    13 цаг 59 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    19 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    22 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    22 цаг 50 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    23 цаг 1 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК