Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2290 2291 2292 2293 2294 2295 2296
  • Бөхчүүдийг цолны үнэмлэхтэйгээ ирэхийг анхааруулав
    2017 оны 2 сарын 21
    Цагаан сарын баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Үүгээр сар шинийн баярын цуврал барилдаан эхэлж байгаа юм.
  • Танилц: Сар шинийн үеэр зах худалдааны төвүүд ямар хуваариар ажиллах вэ
    2017 оны 2 сарын 21
    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллана
  • Зөөврийн хяналтын камер ашиглан гэмт хэргээс сэргийлж байна
    2017 оны 2 сарын 21
    Цагдаагийн байгууллагаас нийслэд хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгийн судалгааг гаргаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зорилгоор хяналтын камер байрлуулан ажиллаж байна.

    Энэхүү зөөврийн хяналтын камерыг гэмт хэрэг үйлдэгдэх магадлалтай эмзэг цэгт өндөрлөг газар байрлуулж, ажиллуулснаар хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлmсийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах ярилаа.

    Дээрэм, булаалт, хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг нийслэлийн гурван дүүргийн нутаг дэвсгэрт 100 гаруй хяналтын камерыг суурилуулж, түүний тусламжтайгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлж, үйлдэл дээр таслан зогсоож, гэмт этгээдийг түргэн шуурхай илрүүлэн ажиллаж байна.
  • Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болов
    2017 оны 2 сарын 21
    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар нэрт эрдэмтэн, зохиолч Гаадамбын хүү, доктор, профессор Билгүүдэй сонгогджээ. Тэрбээр өчигдөр тус хүрээлэнгийн өмнөх захирал, академич Л.Болдоос ажлаа хүлээн авсан юм.
  • Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын албаны хүмүүстэй уулзав
    2017 оны 2 сарын 21
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Ин, Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзав.



    БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Монголын тал Ли Юаньчао дэд даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж буйг уламжлав.



    БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Интэй хийсэн уулзалтаар хоёр улсын парламент хооронд байнгын уулзалтын механизмыг байгуулсан нь хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болсныг талууд тэмдэглэж, энэхүү байнгын уулзалтын механизмын ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.

    БНХАУ-ын Худалдааны яамны сайд Гао Хучөнтэй хийсэн уулзалт, Гао Хучөн сайдаас Ц.Мөнх-Оргил сайдыг хүндэтгэн барьсан зоогийн үеэр сайд нар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, ЗГХК-ын Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулах, хилийн хамтарсан бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, “Торгоны зам сан”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ны шугамаар сургалт семинар зохион байгуулах зэрэг асуудлаар тохиролцов. Монгол Улс санхүү, эдийн засгийн бэрхшээлтэй байгаа үед хоёр талын санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хятадын тал илэрхийллээ.
  • Говийн замчид чуулж байна
    2017 оны 2 сарын 21
    Улаанбаатар төмөр зам бол 15 мянган ажилтантай их айл. Тэгвэл эдгээр ажилчдын 9 мянга гаруй нь залуучууд юм. Салбартаа хийж бүтээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй мянга мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагын дэргэд өнгөрсөн 2016 онд “Улаанбаатар төмөр замын залуучуудын байгууллага” байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

  • “Архи хэрэглэхгүй, тамхи бэлэглэхгүй” шинэлэхийг уриаллаа
    2017 оны 2 сарын 21
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 14 хоног тутамд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаараа дамжуулан иргэдэд нийслэл болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнадаг билээ.
  • Өнгөрсөн сард зам тээврийн ослоор 32 хүн амь насаа алджээ
    2017 оны 2 сарын 21
    2017 оны 1-р сард улсын хэмжээнд Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 154 бүртгэгдсэнээс орон нутагт 74 бүртгэгдэж, 38 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 32 хүний амь нас хохирсон харамсалтай тоо бүртгэгдсэн байна. Үүнээс замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл жолооч-7 буюу 22%, явган зорчигч-8 буюу 25%, тээврийн хэрэгслээр зорчигч-17 буюу 53%-ийг тус тус эзлэж байна.
    Дээрх судалгаанаас үзэхэд суурингийн гаднах замд тээврийн хэрэгслээр зорчигч зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал дийлэнх хувийг эзлэж байгаа нь жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг хэрэглэж хэвшээгүй, хүн ба ачаа тээврэлэх журам зөрчдөг, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлж байгаатай холбоотой юм.
    Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлд “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” үүрэгтэй төдийгүй, 4 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслээр зорчигч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” үүрэгтэй гэсэн дүрэм бий. Мөн үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон тохиолдолд автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглодог. Өнөөдрийн байдлаар хамгаалах бүс хэрэглэх явдалыг жолооч нар зөвхөн цагдаагийн нүдийг хуурах төдий авч үзэж, цагдаа харагдсан тохиолдолд мөрөн дээгүүрээ сул тохох, эсвэл өөрөө бүсээ зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаардахгүй явах нь хэвийн үзэгдэл болжээ.
    Автомашин урд хэсгээрээ мөргөлдөх үед хүмүүс их гэмтдэг болохыг эрдэмтэд тогтоогоод, хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50%, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75% хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэсэн судалгаа байдаг. Автомашин урдуураа мөргөлдөх тохиолдолд сууж яваа хүн энерцийн хүчний үйлчлэлээр автомашины мөргөлдөх үеийн хурдтайгаар урагш шилжиж, бүхээг доторх эд ангийг мөргөдөг. Автомашин мөргөлдөх үед сууж яваа хүмүүст ирэх ачааллыг өндрөөс унахтай харьцуулвал 30 км/цагийн хурдтай явахад 3.5 метр өндөрөөс унахтай адил байдаг. Тээврийн хэрэгслийн хурд ихсэх тусам хамгаалах бүсний ач холбогдол алдагддаг.
    Хэдийгээр автомашин бүр өөр өөрийн онцлог хийц, загвартай байх боловч хамгаалах хэрэгслийн ерөнхий зарчим, ач холбогдол бүх улсад ижил юм. Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32% нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл авч, 53%-нх нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух, нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ.
    Замын цагдаа нар хамгаалах бүс хэрэглэхийг шаардаж байгаа нь жолооч таныг дарамтлан хүндрүүлж байгаа хэрэг огт биш, болзошгүй осолд өртөлгүй эсэн мэнд байгаасай гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм гэдгийг ойлгоорой.
    ХАМГААЛАХ БҮС НЬ ТАНЫ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД БҮТЭЭГДСЭН АВРАГЧ ЮМ. ХЭРЭВ ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛ ТАНЫГ ХАМГААЛАХГҮЙ.
  • Б.Мягмар: Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа даалгавраас ухрахгүй
    2017 оны 2 сарын 21
    Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн холбооны төлөөлөл бүхий “Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр” өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б танхимд боллоо.

    Хэлэлцээрт талууд тус бүрээс 9 төлөөлөгч оролцож, ЭМЯ-ны төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ажилтны төлөөлөгчдийг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, ажил олгогдыг төлөөлж Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Б.Даш-Яндаг нар ахалжээ.

    Энэхүү хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажиллагсадын хөдөлмөр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зэрэг асуудлуудыг тусгасан 7 бүлэг 81 заалт бүхийн саналыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоодод хүргүүлж, хэлэлцээрийг эхэлж байгаа юм.

    2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулах гэж буй энэхүү хэлэлцээрийн төслийг МЭАМҮЭХ-ноос санаачлан боловсруулжээ. Тэд уг хэлэлцээрийн төсөлд салбарын ажилтнуудын цалин хөлсийг ирэх сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлж 360 мянган төгрөг болгох, элэгний C вирусын халдвартай эрүүл мэндийн ажилтнууддаа Харвони эмийг үнэ төлбөргүй олгох асуудлыг энэ оны тавдугаар сарын нэгний дотор шийдвэрлэнэ, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудыг хувьчлахгүй байх зэрэг салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах талаар тодорхой саналыг тусгажээ. Тэдний дэвшүүлж буй эдгээр асуудлаар талууд байр сууриа илэрхийлэв.

    ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: УИХ-аас баталсан төсвийг өөрчлөх боломжгүй.Засгийн газар, МАОЭНХ, МҮЭХ хооронд байгуулсан хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт цалин нэмэгдүүлэх тухай заагаагүй. Бид салбарын ажилтны ажлын ачаалал, цалин хөлс нийгмийн асуудлыг ойлгож байгаа. Гэвч бид салбарын хэлэлцээртээ хуулиас давсан заалт оруулж болохгүй” хэмээсэн.



    МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар ”Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын ҮЭ-ийн холбооноос үндэсний хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар эрүүл мэндийн сайдтай хийсэн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр цалин хөлсийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бий. Яагаад та нар минь ийм итгэл муутай байна вэ. Яам та нарыг сонсч шийдвэрлэх гэж багаараа ирлээ. Боломж бий, шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Мөн надтай ажил хэргийн 2 удаагийн уулзалтаараа он гарангуут цалин нэмэх боломж байна гэж хэлж байсан. Гэтэл ЭМЯ-наас 2017-2018 онд салбарын ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх саналуудыг хүлээж авахгүй хэлэлцээрээс хасах санал ирүүлснийг шүүмжилж, 2018-2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ч цалин нэмэх асуудал тусгагдаагүй гэсэн хариуцлагагүй тайлбар ирүүлснийг эрс эсэргүүцэж байна. Ажил ам хоёроо зөрүүлэхгүй ажиллах хэрэгтэй. Энэхүү хэлэлцээрийн төсөлд бид Төрийн нарийн бичгийн даргын хэлж байгаа шиг хууль зөрчсөн нэг ч заалт оруулаагүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулж болох, шаардлагатай, салбарын 40 мянган ажилтны хувьд амин чухал хүлээлт болсон чухал асуудлуудыг тусгасан. Ийнхүү тусгахдаа 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл бидний гаргаж байгаа санал Эрүүл мэндийн салбарын ажлыг үүрч дүүрч яваа гол хүч болсон ажилтан бүрийн төрөөс хүлээж хүсч байгаа тулгамдсан, зайлшгүй хэрэгцээ юм шүү. Тиймээс бид цалин нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтны эрүүл мэнд амь нас, ажлын байрны аюулгүй байдлыг хамгаалах зорилт бүхий зарчмаа хатуу барина. Цаашид хамтын маргаан үүсгэх эрх зүй, 40 мянган ажилтны тэмцлийг мохоох эрх төрд байхгүй. Мөн МХЕГ-аас хийсэн тандалт судалгаагаар халдварт, төрөх, эмэгтэйчүүд, мэс заслын тасгийн ажилчдын 30 хувьд нь В, С вирус илэрсэн, 13 хувь нь ямар нэг халдварт өвчнөөр өвдсөн, 84 хувь нь ажиллах үед эрүүл мэндийн зовиур илэрдэг, 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж байна. Эмч ажилтнууд ажлаа хийж байхдаа өвчтэй хүн, эд юмс, эмгэг төрөг нян тээгчээс халдвар авдаг гэсэн үг шүү дээ. Ийм байхад Харвони эмийг үнэгүй олгох асуудлыг хөнгөлөлтэй олгоно гэсэн санал гаргасныг хүлээж авах боломжгүй. Эмч ажилтнуудын багагүй хувь нь ажлаа хийх явцдаа сүрьеэ өвчнөөр өвдөж, эндэж байна. Нөхцөл байдал санаснаас хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс Эрүүл мэндийн яам энэ талаар дотооддоо асуудлаа ярилцаж гарцаа тодорхойлж, дахин санал гаргаж завсарлага ав” гэлээ. Үүний дараа тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Цалин нэмье. Яаж гэдгээ бид завсарлага авч ярилцъя”гэлээ.

  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2017 оны 2 сарын 21
    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар маргааш /2017-02-22/ 9.30 цагаас эхэлнэ.


  • Явган зорчигчийг мөргөөд хэргийн газраас зугтжээ
    2017 оны 2 сарын 21
    2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 365 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 299 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 9 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 3 /үүнээс 1 хүүхэд гэмтсэн/ бүртгэгджээ. Хэргийн газрыг орхин явсан хэрэг 1 бүртгэгдсэн байна.
    Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
    Тухайлбал:
    1. БЗД-ийн нутаг ганц худаг салдаг уулзварын хойд замд H.Sonata маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай, З-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
    ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ ДҮРМЭЭ БИЕЛҮҮЛЖ САХИЛГА, СОЁЛТОЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ НЬ БУСДЫГ САЙНААР ҮЛГЭРЛЭХ БӨГӨӨД ХӨДӨЛГӨӨНИЙ БУСАД ОРОЛЦОГЧИД ДҮРМЭЭ БИЕЛҮҮЛЖ, СОЁЛТОЙ БАЙХ УГТВАР НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛДЭГ.
    НЭГ МӨЧИР НАЙГАВАЛ НЭГ ОЙ БҮХЭЛДЭЭТ НАЙГАНА
    НЭГ ЖОЛООЧИЙН ЛАЙГААР УУЛЗВАР БҮХЭЛДЭЭ ТҮГЖИРНЭ
  • Нарантуул зах өнөөдөр ажиллаж байна
    2017 оны 2 сарын 21
    Нарантуул зах өнөөдөр ажиллаж байна
  • Т.Цогтыг Г.Маралмаагийн гомдлоор баривчилжээ
    2017 оны 2 сарын 21
    Дөрвөн настай төрсөн охиныхоо үхэлд буруутгагдсан Т.Цогтыг шүүхээс буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ.
  • “Насны хишиг”-ийг олгож эхлээгүй байна
    2017 оны 2 сарын 21
    Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баяр, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ.
  • Ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 2 сарын 21
    машин
  • ”Дэлхийн Манжуур” төсөл хэрэгжинэ
    2017 оны 2 сарын 20
    ”Дэлхийн Манжуур” төсөл хэрэгжинэ

    CRI (GMT+08:00) 2017-02-20 16:54:10


    2017 оны 2-р сарын 13-15-нд БНХАУ-ын Шанхай хотноо Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тэргүүтэй Монгол улсын уран бүтээлчид, Манжуур хотын дэд дарга Рэн Гүөфэн тэргүүтэй тус хотын захиргааныхан, Шанхай хотын Юй Цун-И захиралтай Жями компаний төлөөлөгчид гурав хоног хуралдсаны эцэст нийтлэг ойлголтод хүрч, ”Дэлхийн Манжуур” төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.



    Монгол, Орос, Хятад гурван улс хил залгах Манжуур хот бол БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт, олон үндэстний өлгий болсон, эртний түүхт үзэсгэлэн төгөлдөр тал нутаг юм. Манжуур хотод зуны гурван сардаа 5-7 сая жуулчин ирдэг бөгөөд Манжуур хотын захиргаа тэдгээр жуулчдад мартагдашгүй сайхан дурсамж үлдээх урлагийн шоу тоглолт хийх замаар улам олон жуулчин татах санаачилга гаргасан нь энэ оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжихээр болоод байна.



    Ч.Найдандорж найруулагч Монгол улсын 20 гаруй уран бүтээлчид болон Манжуурын театрын туслах жүжигчдээс бүрдсэн урлагийн цогц тоглолтыг өндөр хэмжээнд найруулан бэлдэж, тус тоглолтын хөгжмийг БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч Энхбаяр бичиж, Шанхай хотын Жями компанийнхан театрын тайз гэрлийн шийдлийг хамгийн орчин үеийн 4D, 5D технологийн дагуу тоноглон, Манжуур хотын захиргаа аялал жуулчлал эрхэлдэг компаниудаараа дамжуулан жуулчдад тасалбар борлуулах, уран сайханчдын виз, орон сууц, нийгмийн асуудлыг бүх талаар шийдвэрлэх үүрэг хүлээлээ.



    Төслийг хэрэгжүүлж эхлэхдээ Манжуур хотод аялал жуулчлалын оргил үе болох зуны гурван сард шоу тоглолт хийх бөгөөд цаашдаа бусад улиралд Шанхай, Ханжөү, Гүйжөү, Сүжөү, Гуанжөү, Нанжин зэрэг БНХАУ-ын өмнөд нутгийн том хотуудад аялан тоглолт хийх юм байна. ”Дэлхийн Манжуур” төслийн Хятадын талын төслийн удирдагчаар БНХАУ-ын төрийн шагналт хөгжмийн зохиолч, продюссер Энхбаяр, Монголын талын удирдагчаар Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж нар ажиллаж байна.

    До.Болдхуяг
  • Цагаан сарын өмнөх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
    2017 оны 2 сарын 20
    Энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 22, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

  • Нийслэлийн Авто замын салбарт хэрэгжих төсөл арга хэмжээг танилцууллаа
    2017 оны 2 сарын 20
    “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтад Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра 2017 онд Нийслэлийн Авто замын салбарт хэрэгжих төсөл арга хэмжээг танилцууллаа. Түүний тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлэе, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас “2017 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээ, авто замын захиалагчийн хяналт”-ын талаар та бүхэнд товч танилцуулая. Танилцуулгад бид:

    Улаанбаатар хотын авто замын сүлжээний өнөөгийн байдал
    2017 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл арга хэмжээ
    Захиалагчийн хяналт
    Өнөөгийн байдал

    2017 оны байдлаар Улаанбаатар хотын авто замын сүлжээ нь нийт 858 км хатуу хучилттай авто замтай, гол гудамж зам -172 км, туслах гудамж зам -340 км, дагуул хот тосгоны гудамж зам – 65 км, орон сууцны хорооллын доторх авто зам 280 км, нийт том жижиг нийлсэн 74 гүүртэй нийт урт нь 3956 урт м. байна.

    Сүүлийн жилүүдэд УБ хотын хүн ам, тээврийн хэрэгслэлийн тоо эрс нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн сайн хангаж чадахгүй байна.

    Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгаа нь өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд УБ хотын авто замын сүлжээг нэмэх, сайжруулах ажлуудад ойрын хугацаанд хөрөнгө оруулалт хийж шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болж байна.

    Улаанбатар хотын Авто замын насжилт
    Насжилт буюу ашиглалтын хугацааг тодорхойлбол:

    20-25 жилийн насжилттай- 34%

    15-20 жилийн насжилттай -8%

    10-15 жилийн насжилттай -6%

    5-10 жилийн насжилттай -11%

    1-5 жилийн насжилттай -41%-тай байна

    Иймд хотын авто замын засвар шинэчлэлтийн ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээт шаардлага гарч байна.

    Та бүхэнд 2017 онд Нийслэлд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний талаар товч мэдээлэл хийе.

    Нийслэл хотод 2017 онд Гадаадын зээл тусламж, Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт гэсэн 4 эх үүсвэрээр нийт 39 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

    2017 онд шинээр 10,9 км авто зам, 32.6 км авто замыг өргөтгөж шинэчилж нийт 43.5 км авто замын төсөл хэрэгжүүлж, шинээр 5 байршилд нийт 3050 урт метр гүүрийн төслийг тус тус хэрэгжүүлнэ.

    Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр

    Улаанбаатар хотод Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах,
    Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих,
    Баянзүрхийн болон Сонсголонгийн авто зам дээр Туул гол дээгүүр төмөрбетон гүүрүүд шинээр барих,
    Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 9 км авто замыг өргөтгөж шинэчлэх гэсэн 4 том төслийн барилгын ажлыг эхлүүлнэ. Тус төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын дүн нь 134.9 сая ам доллар.
    Үүнээс гадна Зам, Тээврийн хөгжлийн яамны захиалгаар Яармагийн авто замаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал хүртэлх 32.2 км хурдны авто зам барих төслийг үргэлжлэнэ.

    Нийслэлийн төсвөөс

    Гадна тойргуугийн хойд 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэлх авто замыг Сэлбэ гол дээгүүрхи шинэ гүүрийн хамт барих,
    Явган хүнд зориулсан гүүрэн гарц Их тойруугийн хойд хэсэгт буюу Сансарын ШТС-ын дэргэд шинээр барих,
    ХУД-ийн 11-р хороонд Аялал жуулчлалын авто замыг шинэчлэх гэсэн 3 төслийг хэрэгжүүлнэ.
    Нийслэлийн Авто замын санд төвлөрсөн 35.8 тэрбум төгрөгийг “Авто замын тухай хууль”-ийн дагуу нийслэлийн зам, замын байгууламжийн засвар арчлалт, шинэчлэлтэнд зарцуулах бөгөөд нийт 24 арга хэмжээг

    Авто зам, замын байгууламжийн засвар арчлалт /13 төсөл, арга хэмжээг 21,3 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
    Авто зам, замын байгууламжийг шинээр барих болон шинэчлэх /5 төслийг нийт 11,0 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
    Бусад холбогдох ажил /нийт 3,4 тэрбум төгрөгийн өртөгөөр/ гэсэн 3 чиглэлээр хэрэгжүүлнэ.
    Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчны эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг үргэлжлүүлэн явуулна.

    Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгчид тавих захиалагчийн хяналтын талаар танилцуулая.
    Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор дараах захиалагчийн хяналтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

    Авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажилд хяналт тавих.
    Лабораторийн хяналт тавих.
    Шинээр барих болон өргөтгөл, шинэчлэлтийн ажилд хяналт тавих.
    Авто замын засвар, арчлалтын ажилд хяналт тавих.
    Авто замын трассын дагуу байрлах инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажилд хяналт тавих.
    Авто замын тоноглол буюу тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохионы ажилд хяналтыг хийж гүйцэтгэж байна.
    Захилагчийн хяналтын ажлыг сайжруулах үүднээс авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлагыг Жайка “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн авто замын хөгжлийн газраас боловсруулан гаргаад байна.
    Уг гарын авлагыг мөрдлөгө болгосноор:

    Барилгын ажлын явцад ил болон далд ажлууд нь техникийн шаардлагын дагуу бүрэн гүйцэт хийгдсэн байна
    Авто замын хяналтын ажил болон замын чанар сайжрах
    Барилгын ажлын явцад болон ажил дууссаны дараа хийгдсэн ажлыг шалгах шаардлагатай тохиолдолд ойлгомжтой байдлыг хангах ач холбогдолтой юм.
    Жишээ дурдахад:

    Цацлага цацахаас өмнөх өргөний хэмжилт болон битум цацлаганы ажил болон талбай дээр ирсэн хольцийн температурыг шалган баталгаажуулсан байдал
    Хучилтын зузаан шалгах үеийн фото зураг болон хэвтээ тэмдэглэгээний ажлыг баталгаажуулсан фото зураг гэх мэт зургийн баримтжуулалтыг хийнэ.
    Дээрхи авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлагыг гүйцэтгэгч компани нь ил болон далд ажилдаа мөрдлөг болгоогүй тохиолдолд тухайн ажлыг стандартын дагуу хийгдээгүй гэж үзнэ.

    Та бүхэн гарын авлагыг манай байгууллагын сайтнаас татаж авах боломжтой болно.

    2017 онд хэрэгжүүлэх авто замын төсөл арга, хэмжээний талаарх дэлгэрэнгүй бусад мэдээллийг манай байгууллагын павильоноос авна уу.

    http://road.ub.gov.mn/

    Анхаарал тавьсанд баярлалаа.
  • “Насны хишиг”-ийн санхүүжилтийг шилжүүлжээ
    2017 оны 2 сарын 20
    Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд хоёр удаа ”Насны хишиг”-ийг олгохоор болсон.
  • “Эх барихын тусламж үйлчилгээ-Хамтын ажиллагаа” сэдэвт өдөрлөг боллоо
    2017 оны 2 сарын 20
    Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хүрээ амаржих газраас хамтран “Эх барихын тусламж, үйлчилгээ-Хамтын ажиллагаа” сэдэвт өдөрлөгийг энэ сарын 14-нд зохион байгууллаа.

    Тус өдөрлөг нь амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоонд тохиолддог саад бэрхшээл болон тэдгээрийг хэрхэн даван туулах талаар эмч, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх зорилготой юм.



    Энэхүү өдөрлөгт НЭМГ-ын орлогч дарга О.Баяр, эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, эх барихын тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Энхжаргал болон нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, нөхөн үржихүйн мэргэжилтэн, амаржих газрын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, тасгийн эрхлэгч, өрхийн менежер зэрэг нийт 40 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

    Өдөрлөгийн үеэр эмч мэргэжилтнүүд эх барихын тусламж, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, гарч буй бэрхшээл, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо илэрхийлж, амаржих газрын эх барихын тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн бүтээлч санаачлага, тэргүүн туршлага болон байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн цаашид эх барих, эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтыг хэрхэн явуулж буй талаар туршлага солилцох уулзалтыг дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төв дээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

    Дашрамд сонирхуулахад, тус өдөрлөгийг өнгөрсөн нэгдүгээр 05-нд Өргөө амаржих газарт зохион байгуулагдсан “Эх барихын тусламж-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтын үргэлжлэл болгон зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.
2290 2291 2292 2293 2294 2295 2296
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    46 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    1 цаг 0 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    1 цаг 43 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    1 цаг 47 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    12 цаг 0 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    12 цаг 4 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    17 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    20 цаг 46 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    20 цаг 54 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    21 цаг 6 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК