-
2017 оны 2 сарын 20
Азийн VIII Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. Энэ сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд 32 орны нийт 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна.
-
2017 оны 2 сарын 20
Айлаас эрэхээр авдраа уудлах аргыг ч бас “ашиглах”-аар шийдсэн нь “Алт II” хөтөлбөр. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
Мөн Монголын Уул Уурхайн Бирж “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 3-р сарын 17-нд зохион байгуулна. Тус хурал нь Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, алтны ашиглалт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэх юм байна. Эцэст нь айлаас мөнгө гуйж гутамшиг болж явахаас илүү авдраа уудлаад хямралаас гаргах боломж бидэнд бий. Тэр нь мэдээж, алтаа олборлох бас ашиглах. Алттай улс хэзээ ч дампуурахгүй.
Mongolia Gold 2017 хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ аваарай.
-
2017 оны 2 сарын 20
Сар шинийн баярт зориулж иргэд хүнсээ базааж байгаа энэ үед чанаргүй муудсан бүтээгдэхүүн зарагдсаар байна.
-
2017 оны 2 сарын 20
Казахстанаас ядууруулыг бууруулах төсөл нэрээр орж ирээд монголчуудыг луйвардсан “Жи тайм” гэх сүлжээний захирал Ж.Маратыг оргон зайлах гэж байхад нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас цагдаа нар баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. Тэрбээр хилийн хоригтой байхдаа оргон зайлахыг завдсан юм.
-
2017 оны 2 сарын 20
Чингэлтэй дүүргийн нутаг Баянбүрдийн тойргийн зүүн талд энэ сарын 15-ны өдөр ноцтой хэрэг гарах шахжээ.
-
2017 оны 2 сарын 20
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Улаан мөнгөн ус” борлуулах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ.
-
2017 оны 2 сарын 20
Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбоотойгоор БНХАУ манай улстай хийх бүх яриа хэлэлцээгээ зогсоогоод байсан билээ.
-
2017 оны 2 сарын 20
Энэ оны эхний өдрөөс Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн.
-
2017 оны 2 сарын 20
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр /02.19/ явагдаж, азтанууд тодорлоо.
-
2017 оны 2 сарын 20
21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан. Энэ өдрүүдэд эрхэм хүндтэй энэ шагналыг УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж байна.
-
2017 оны 2 сарын 20
09.00 цагт ХСИС-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал болно.
09.30 цагт Шангри-Ла зочид буудалд “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт болно.
09.30 цагт Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн нээлт Туушин зочид буудалд болно.
11.00 цагт МҮЭХ-нд Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүхийн ёс зүйн хорооны ”Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Хүннү Молл”-д амьжиргааны түвшингээр тав ба түүнээс доош үнэлгээтэй 350 айл өрхөд гурван жилийн турш хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийн ”Гэрчилгээ гардуулах ёслол”-ын ажиллагаан болно.
-
2017 оны 2 сарын 19
Хүүхэд минь ямар хүн болох бол. Амьдралдаа аз жаргалтай байж чадах болов уу, гэж бодох үе байдаг. Энэ асуултад хариулт авахын тулд юуны өмнө хүүхдийнхээ зан төлөвийг тодорхойлохыг оролдоод үз.
-
2017 оны 2 сарын 19
Эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохиолддог өвчний нэг бол “давсагны ханиад” хэмээн нэрлэгддэг цистит юм. Тэгвэл “Гурван гал” эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Б.Мөнхсайхан энэхүү өвчинг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх талаар
-
2017 оны 2 сарын 19
цаг агаарын урьдчилсан төлөв
-
2017 оны 2 сарын 19
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
-
2017 оны 2 сарын 19
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУАврах 26 дугаар ангийн а/д Э.Энхбаяр захирагчтай 3 дугаар салааны аврагчид
-
2017 оны 2 сарын 19
НӨАТ-ын урамшууллын дараагийн сугалаа өнөөдөр болно. Энэ удаагийн тохиролд 2017 оны нэгдүгээр сарын 1-31-ний хоорондох худалдан авалтын үр дүнд авсан баримтууд хамаарагдах юм.
-
2017 оны 2 сарын 19
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/51 тоот захирамж гаргасан билээ. Захирамжийн хүрээнд нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд
-
2017 оны 2 сарын 19
Сар шинийн баяр дөхөхөд Улаанбаатар хотын хэмжээнд авто замын түгжрэл ихэсдэг.
-
2017 оны 2 сарын 18
НӨАТ-ын урамшууллын 20 дахь удаагийн сугалааны тохирол энэ ням гарагт буюу хоёрдугаар сарын 19-нд явагдана. Өнгөрсөн сарын худалдан авалтуудыг баримтжуулсан баримтууд дунд энэ сард сугалаа явуулах юм байна.