-
2017 оны 2 сарын 16
2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 89 хувь буюу 975 нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн нь энэ төрлийн хэрэгт анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд эрх зүйн орчин, хүн амын нягтаршил, замын зохион байгуулалт, хот төлөвлөлт, сургуулийн автобус, сургалтын хөтөлбөр, хүүхдийн төлөвшил, хүмүүжил зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг бөгөөд үүний нэг нь Сургууль орчмын аюулгүй байдал юм. Дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан жилд 40-50 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна.
Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Зориг сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогч, Австралийн тэтгэлэгээр тус улсад суралцаж ирсэн төгсөгчидтэй хамтран хэрэгжүүлж буй “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ СУРГУУЛЬ” бичил төсөл юм.
Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр/ Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын Хүний нөөц түншлэлийн менежер Л.Энхтүвшин, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат, 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн, төслийн багийн гишүүд А.Нургул, Ж.Мөнхцэцэг, С.Өсөхбаяр, Т.Энхтунгалаг, М.Эрдэнэчимэг нар болон бусад холбогдох албан тушаалтан нар оролцлоо.
Төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог, Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд 2 гэрлэн дохио, 62 метрийн урттай 5 хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулж, тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл нь 2017 оны 2-р сарын 01-нээс 5-р сарын 26-ны өдрийн хооронд 3 үе шаттайгаар хэрэгжих юм. Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийт 78 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдах юм байна.
Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд соёл, дэг журамтай оролцуулах дадлага эзэмшүүлэх, осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, насанд хүрсэн иргэн бүрийн эрхэм үүрэг юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад сургуулийн бүсийг аюулгүй болгон тохижуулах, хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хичээл заах гэх мэт маш олон үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын хувьд энэ тал дээр санаачлан эхлүүлж байгаа ажил олон байгаа ч дээрх тоо баримтууд зам тээврийн ослыг бууруулах тал дээр улам анхаарч ажиллах шаардлагатайг бидэнд сануулж байна.
Мөн төслийн хүрээнд Хурдаа Хас!ХҮҮХЭД facebook хуудсаар дамжуулан замын хөдөлгөөний ослоос бяцхан үрсээ хэрхэн хамгаалах, хөдөлгөөнд аюулгүй оролцох тухай зөвлөмжүүдийг иргэд, олон нийтэд хүргэхийг зорин ажиллаж байна.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦДОГГҮЙ НЭГ Ч ХҮН БАЙДАГГҮЙ. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ ИРГЭН ТАНЫ ЭРҮҮЛ, АМЬД ЯВАХ АМЬДРАЛЫН БАТАЛГАА ЮМ.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
-
2017 оны 2 сарын 16
Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг Чандмань гэдэг газарт удаа дараа халиа гүйж, давхарлан хөлдсөн, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс Улаангом-Боршоо чиглэлийн улсын чанартай авто зам усанд автаж, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй өрх айл усанд автах нөхцөл үүсээд байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 112 хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байна.
Гэвч тухайн газарт усны урсац ширүүн, газрын хэвлийгээр ус нэвтэрсэн тул шуудуу татсан хэдий ч усны урсгал зогсохгүй байх тул цаашид сэтэрсэн даланг боох, сэтэлж шинээр далан босгох, мөсний зузааныг тэсэлж усны гольдролыг өөрчлөх зэрэг ажлуудыг хиихээр төлөвлөн ажиллаж байна гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 16
ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс өнөөдөр “Эх яагаад эндэв? 2012-2015” судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг судалгааг ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, АШУҮИС, ЭХЭМҮТ, олон улсын байгууллагууд төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг, нийслэлийн Амаржих газрууд, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын төлөөлөл оролцож байна. Төр засгаас сүүлийн жилүүдэд Монгол улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эх нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрсэн гэдгийг тод харуулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Я.Болормаа нар оролцлоо.
-
2017 оны 2 сарын 16
Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжгүй, ихэнх нутгаар цас орж, хүйтрэх талаар мэдээлж сануулсаар байгаа ч иргэд хөдөө зорчихдоо болгоомжгүй байдлаас цасанд суух, машинтайгаа саатах тохиолдол гарсаар байна. Өчигдрийн хувьд Архангай аймгийн Ихтамир сумын Донгой багийн Донгойн даваа гэдэг газарт зам хаагдсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Донгойн даваа орчимд иргэн Э-ийн “Норд Бенз” загварын чиргүүлтэй ачааны автомашин өгсүүр замд хүч алдан, автозамын зорчих хэсгийг хааж зогссоноос үүдэн зам хаагдсан байна. Энэ тухай дуудлага хоёрдугаар сарын 15-ны өдрийн 07:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, Эрэн хайх, аврах салбарын есөн албан хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байсан автомашиныг татан гаргаж, авто замын зорчих хэсгийг чөлөөлжээ.
Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоон нуур” гэдэг газар иргэн З-ийн УБИ улсын дугаартай автомашин цасанд суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн зургаан албан хаагч ажиллаж, иргэн З /46 настай, эрэгтэй/, С /26 настай, эмэгтэй/, БНСУ-ын иргэн Ж /56 настай, эрэгтэй/, Ю /45 настай,эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргажээ.
-
2017 оны 2 сарын 16
Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн билээ.
-
2017 оны 2 сарын 16
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/27 тоот удирдамжийн дагуу нийслэлийн 9 дүүрэгт 02 дугаар сарын 01-ний өдрөөс хяналт шалгалтыг хийж байна.
-
2017 оны 2 сарын 16
УИХ-ын гишүүн О.Баасанхүү ”G-Time” корпорейшн ХХК-г шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн албан шаардлагыг энэ сарын 14-нд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлсэн байна.
-
2017 оны 2 сарын 16
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд 1992 онд төрсөн, 25 настай Б.Мөнхбаяр гэгч залуу 16 настай Б хэмээх хүүд хутга тулган барьцаалсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
-
2017 оны 2 сарын 16
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөг “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”-д байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд болно.
2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн харьяа хэлтэс, агентлагууд төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар ажиллаж байна. Үүний нэг жишээ болох хууль, эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгөх дээрх арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 16
Баавгай агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна. Багануур дүүргийн харьяат иргэн Д-г Төв аймгийн нутаг дэвсгэрээс хүрэн баавгай агнан, зарж борлуулах гэж байсныг саатуулан, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.
-
2017 оны 2 сарын 16
Улсын мөрдөн байцаах газар сүлжээний бизнестэй холбоотой хоёр эрүүгийн хэргийг шалгаж эхэлжээ. Тодруулбал, “Богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, байр, машинтай болгоно” гэх нэрийдлээр бусдын итгэлийг эвдэж, мөнгийг нь залилж мэхэлсэн хоёр хэргийг илрүүлэн, шалгаж байгаа юм байна.
-
2017 оны 2 сарын 16
Төрийн албаны зөвлөлөөс нэр бүхий агентлагуудад ажиллах газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, зохион байгуулснаар дараах хүмүүс тодорч, ажилдаа томилогдсон байна.
-
2017 оны 2 сарын 16
Эрүүл мэндийн яамнаас бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахыг зорин судалгаа тооцоог гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулснаар гемодиализ эмчилгээ хүлээгдэлгүй боллоо.
Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй 7 хувийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тодруулбал, Люкс диализ, Интермед, Эрин, Айсию, УБ мед гэсэн хувийн эмнэлгүүд бөөрний архаг дутагдалтай 70 гаруй хүнд үйлчилж байгаа бөгөөд Нарт-Эрдэнэс, Агапе хоспис эмнэлгүүдэд 54 хүн нэмж хуваарилах юм. Ингэснээр тус тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан 120 гаруй хүн гемодиализийн эмчилгээнд тогтмол хамрагдах боломжтой боллоо.
Ийнхүү шийдвэрлэснээр бөөрний архаг дутагдалд орсон хүн үнэ төлбөргүйгээр 7 хоногт 3 удаа тогтмол гемодиализ эмчилгээнд хамрагддаг болж санхүүгийн дарамтнаас бүрэн чөлөөлөгдөж байна. Тэд нэг удаа орохдоо 125 мянга, 7 хоногт гурван удаа ороход 375 мянган төгрөгийг насан туршдаа төлөх байсныг төрөөс бүрэн хариуцдаг болов.
ЭМЯ цаашид иргэдээ бөөрний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, тус өвчний хор уршгийн талаар зөвлөгөө зөвлөмжийг гарган ажиллаж байна.
-
2017 оны 2 сарын 16
Энэ сарын 15-ны лхагва гаригт Монгол бөхийн өргөөнд МУСТА, дуучин Э.Төрмандах “Нүнжигтэй Монгол” тоглолтоо хийв. Тэрбээр 2006 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, нийтийн дуунд дуртай монгол түмнийг огшоож, омогшуулж яваа билээ.
-
2017 оны 2 сарын 16
Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Шүүх энэ хэргийн авч хэлэлцээд нохойн эзэн Д.Батсайханд хоёр жил зургаан сарын хорих ял оноож, “Дундад Ази” үүлдрийн нохойг утсгахаар шийдвэрлэсэн.
-
2017 оны 2 сарын 16
Монгол улсын хоёр иргэн Хятадын хойд хэсэг, хилийн хот Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар орон нутгийн гаалийн албаныхан өчигдөр (2017.II.15) “Синьхуа” агентлагт мэдээлжээ.
-
2017 оны 2 сарын 16
2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 379 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 9, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 /үүнээс сургуулийн насны 1 хүүхэд гэмтсэн/ бүртгэгджээ. Хэргийн газрыг орхин явсан осол, хэрэг 2 бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал, СБД-ийн нутаг Дамбын постны хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч М-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
Мөн цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Д.Даштогтох, цагдаагийн дэд ахлагч М.Энхтүвшин нар нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Хэнтий, Дорноговь аймгуудаас малын хулгайгаар эрэн сурвалжлагдаж байсан 2 тээврийн хэрэгсэлтэй, 5 этгээдийг илрүүлж, харъяалалын дагуу Баганхангай дүүргийн Цагдаагийн хэлтэст, мөн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд нь H.Sonata-4 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х нь жолоочийг автомашины суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулсан байсан хэргийг таслан зогсоож Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлжээ.
-
2017 оны 2 сарын 16
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахаар 2011 оноос хойш нийт 132 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин үр дүнд утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ хооронд утаагүй зуух, гэрийн халдаг дулаалга гэх мэт хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч энэ бүхэн нэгэнт гамшгийн хэмжээнд хүрчихсэн утааг бууруулахад ямар ч нэмэргүй гэдгийг одоо л ойлгож эхэлж байна. Тодруулбал Засгийн газраас энэ жил агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айлуудын шөнийн тарифыг тэглэж, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр болсон юм. Өөрөөр хэлбэл иргэд шөнийн цагт утаа ялгаруулдаг нүүрс түлэхгүйгээр цахилгаан халаагуур хэрэглэж, үнээс чөлөөлөгдөх боломжтой болсон. Ингээд иргэд цахилгаан халаагуурын эрэлд гарсан. Харин цахилгаан халаагуурын хувьд Монголчууд бидний өргөн хэрэглээ биш учраас олдоц муутай, үнэ, хийц загварын хувьд иргэдийн санаанд төдийлөн нийцэхгүй байгаа юм. Улмаар иргэдийн дунд эрэлт үүсэхтэй зэрэгцэн хаана үйлдвэрлэгдсэн, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй төхөөрөмжийн бизнес ч газар авч байна. Тиймээс эрх баригчдын зүгээс иргэдэд хамгийн аюулгүй эрүүл мэндэд хоргүй ямар төхөөрөмж хэрэглэж болох талаарх зөвлөгөөг ч өгч эхлэх хэрэгтэй байгааг иргэд хэлж байгаа юм.
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахаар 2011 оноос хойш нийт 132 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин үр дүнд утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ хооронд утаагүй зуух, гэрийн халдаг дулаалга гэх мэт хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч энэ бүхэн нэгэнт гамшгийн хэмжээнд хүрчихсэн утааг бууруулахад ямар ч нэмэргүй гэдгийг одоо л ойлгож эхэлж байна. Тодруулбал Засгийн газраас энэ жил агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айлуудын шөнийн тарифыг тэглэж, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр болсон юм. Өөрөөр хэлбэл иргэд шөнийн цагт утаа ялгаруулдаг нүүрс түлэхгүйгээр цахилгаан халаагуур хэрэглэж, үнээс чөлөөлөгдөх боломжтой болсон. Ингээд иргэд цахилгаан халаагуурын эрэлд гарсан. Харин цахилгаан халаагуурын хувьд Монголчууд бидний өргөн хэрэглээ биш учраас олдоц муутай, үнэ, хийц загварын хувьд иргэдийн санаанд төдийлөн нийцэхгүй байгаа юм. Улмаар иргэдийн дунд эрэлт үүсэхтэй зэрэгцэн хаана үйлдвэрлэгдсэн, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй төхөөрөмжийн бизнес ч газар авч байна. Тиймээс эрх баригчдын зүгээс иргэдэд хамгийн аюулгүй эрүүл мэндэд хоргүй ямар төхөөрөмж хэрэглэж болох талаарх зөвлөгөөг ч өгч эхлэх хэрэгтэй байгааг иргэд хэлж байгаа юм.
-
2017 оны 2 сарын 16
Спортын гимнастикийн эрэгтэй төрлөөр 39 жилийн дараа Б.Батсуурь олон улсын шүүгчийн болзол хангажээ. Тэрбээр Японы нийслэл Токио хотноо нэгдүгээр сарын 27-оос энэ сарын 1-ний өдрүүдэд Олон улсын гимнастикийн холбооноос зохион байгуулсан Спортын гимнастикийн эрэгтэй төрлийн “Олон улсын шүүгчийн сургалт”-д хамрагдсан юм. Т
-
2017 оны 2 сарын 16
Казакстан улсын “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ.