Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2297 2298 2299 2300 2301 2302 2303
  • Цагдаагаар мануулсан МАН-ынхан хорооны Засаг дарга нарыг халж байна
    2017 оны 2 сарын 15
    Хан-Уул дүүргийн МАН-ынхан долоо хоногийн өмнө Хорооны Засаг даргыг өрөөндөө хүмүүстэй уулзаад сууж байхад гаднаас нь лацдаж буй бичлэг цахимаар түгсэн билээ. Бичлэгийг харсан хүмүүс “Энэ монголын хамгийн тэнэг хүмүүс байна.
  • Жолооч та аль ч дүүргийн татварын хэлтэст татвараа төлөх боломжтой
    2017 оны 2 сарын 15
    Авто машины татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ Мишээл төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, авто машинаа оношлуулах боломж нээлттэй юм.

    Жолооч та өөрт ойр байрлах оношлогоо үзлэг хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой. Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм байна.

    Татварын улсын байцаагч О.Золбаяр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг хураан авч байна. Иргэд харьяа дүүрэг хороо харгалзахгүйгээр аль ч салбар, төв дээр очиж үйлчлүүлж болно” хэмээлээ.
  • Ирэх амралтын өдрүүдэд “Нарантуул” руу нэмэлт автобус үйлчилнэ
    2017 оны 2 сарын 15
    Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/51 тоот захирамж гаргасан билээ. Захирамжийн хүрээнд нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2017 оны хоёрдугаар сарын 18-ны бямба, 19-ний ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагт иргэдэд үйлчилнэ.

    №

    Чиглэлийн нэр

    Үйлчлэх цаг

    Үйлчлэх ААНБ

    1

    Орбит-Нарантуул зах

    10:00

    12:30

    15:00

    Тэнүүн-Огоо ХХК

    2

    Нарангийн гол-Нарантуул зах

    Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

    3

    ХМК-Нарантуул зах

    Сутайн буянт ХХК

    4

    Баянхошуу-Нарантуул зах

    Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

    5

    Нисэх-Нарантуул зах

    Автотерминал трейд ХХК

    6

    Яармаг-Нарантуул зах

    Эрдэмтранс ХХК

    7

    Дэнжийн 1000-Нарантуул зах

    Монкара ХХК

    8

    Чингэлтэй-Нарантуул зах

    Эрдэмтранс ХХК

    9

    Бэлх-Нарантуул зах

    Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ

    10

    Шархад-Нарантуул зах

    Тэнүүн-Огоо ХХК

    11

    Улаанхуаран-Нарантуул зах

    БлюбусХХК

    Дүн





    Түүнчлэн иргэдийн “Хүчит шонхор” худалдааны төвийг зорих эрэлтийг хангах зорилгоор Дэнжийн мянгын автозамын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төв /хуучнаар/-ийн уулзвар хүртлэх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08.00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулж явуулах зохицуулалтыг хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

  • УБТЗ-ын төв эмнэлэг зүрхний нарийн мэс заслыг хийдэг боллоо
    2017 оны 2 сарын 15



    УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ОРЧИН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ ХҮРГЭХ ТҮВШИНД ХҮРЧЭЭ
    1951 онд үүсэн байгуулагдсан Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг нь 15 мянга шахам төмөр замчид, тэдний гэр бүл үр хүүхэд гээд нийт 54 мянга шахам хүнд үйлчилдэг. Мөн БГД-ийн 1-4-р хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
    Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн төмөр зам дагуу байрлалтай орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг орон нутгийн харьяалалд нь шилжүүлснээр Төмөр замын ажиллагсад орон нутгийн эмнэлгийн үйлчилгээг хангалттай авах боломжгүй болж Төмөр замын төв эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасгуудын ачаалал 3 дахин нэмэгджээ.. Өнөөдрийн байдлаар Төв эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасгуудын ачаалал, хүлээгдэл их, ялангуяа дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дараалал 7-21 хоногийн өмнө бичигдэж байгаагаас орны хүлээгдэл, чирэгдэл их болсон байна. Түүнчлэн үйлчлэх хүрээний хүн амын дунд халдварт бус өвчлөл түүний дотор бөөр, шээсний замын өвчлөл тууштай буурахгүй жин дарсаар байна.
    УБТЗ-ын шинэ удирдлага дээрх асуудалд анхаарч тус эмнэлгээр үйлчлүүлэгчдэд орчин үеийн эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлж, эмнэлгийн ачаалал, хүлээгдлийг бууруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх “Дотрын 3 дугаар тасаг”-ийг шинээр нээн, бөөрний цочмог гэмтэл буюу архаг дутагдлыг эмчлэх гемодиализийн 5 аппарат ажиллуулж эхэллээ. Энэхүү дотрын шинэ тасаг нь шугам замын ажилчдад дагнан үйлчлэх зорилготой юм.
    Тэрчлэн тус эмнэлэг нь 2017 оноос тодосгогчтой компютер томограф болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг шинээр оношлогоо шинжилгээндээ нэвтрүүлж эхэлжээ..
    Мөн тус эмнэлэг нь зүрхний нарийн төвөгтэй мэс заслыг хийдэг болж, хэвлийн хөндийн болон урологийн хагалгааг 100 хувь дурангаар хийх нөхцөлийг бүрдүүлж.


  • Зам тээврийн ослоор бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь 0-14 насныхан байна
    2017 оны 2 сарын 15
    2017 оны 1-р сарын байдлаар Хүүхэд өртсөн зам тээврийн осол 27 бүртгэгдэж, 34 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүүхдүүдийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны хүүхэд дийлэнх хувийг эзлэх бөгөөд 67 хувь нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
    Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд соёл, дэг журамтай оролцуулах дадлага эзэмшүүлэх, осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, насанд хүрсэн иргэн бүрийн эрхэм үүрэг юм.
    Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хэсэгт. “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна.” гэж заасан байдаг. Гэтэл тэднийг хараа хяналтаасаа гаргаж, замд орхиж байгаа нь хүүхдийнхээ амь насыг хайхрахгүй байгаатай утга нэг юм.
    Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дах хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй”, 54.6 дах хэсэгт “Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.” гэж тус тус заасан байдаг.
    Сургуулийн өмнөх болон бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг тэр дороо л шууд зогсчих мэтээр хүүхдүүд ойлгодог.
    Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Органик хүнсний тухай хуулийн журмыг хэлэлцэж байна
    2017 оны 2 сарын 15
    Монгол Улсын Их хурлаас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны дөрөвдүгээр сард баталсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ЭРҮҮЛ ХҮНС - ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журам, аргачлалын төслийн танхимын цуврал хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна.

    Энэхүү хэлэлцүүлэг нь органик газар тариалан, мал аж ахуй, зөгийн аж ахуй, органик хүнс боловсруулах үйлдвэрийн төлөөлөл, шинжлэх ухаан, сургалт, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид, хэрэглэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын нийт 450 орчим төлөөлөгчдийн оролцоог хангах замаар органик салбарын эрхзүйн бичиг баримтыг олон улсын чиг хандлага болон Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын онцлог, Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулахад чиглэгдэж байгаа юм.

    Дэлхийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн 2030 он хүртэлх төлөвлөлтөд органик хүнсний асуудал чухал байр суурь эзэлж байна. Тухайлбал, АНУ-д органик хүнсний үйлдвэр жилд дунджаар 10.8% өсч, хэрэглэгчид жилд 43 тэрбум америк долларыг органик хүнс худалдан авахад зарцуулж байгаа билээ. Мөн органик үйлдвэрлэлд шилжсэн өрхүүдийн ядуурлын индекс 1.35%-иар буурч, органик газар тариаланд шилжсэн газрын бичил биетийн агууламж, хөрсний үржил шим 30-70% -иар сайжирсан үзүүлэлт гарчээ. Иймд органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж эрхзүйн таатай орчин бүрдүүлснээр нэг талаас, үндэсний үйлдвэрлэгчид өөрийн үйл ажиллагаагаа органик зарчимд нийцүүлэн сайжруулж, орон нутгийн болон экспортын зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх, орлогоо нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэх боломж бүрдэх юм. Нөгөө талаас, хэрэглэгчид баталгаажсан жинхэнэ органик хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ. Хэлэлцүүлэг ирэх сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ
  • Татварын тайлан авах хугацааг нэг өдрөөр сунгалаа
    2017 оны 2 сарын 15
    2016 оны жилийн эцсийн татварын тайлангуудыг хүлээн авах хугацааг энэ сарын 16-ны өдрийг дуустал сунгалаа.
  • Хүн дайраад зугтсан жолоочийг эргүүлийн цагдаа нар хөөж баривчилжээ
    2017 оны 2 сарын 15
    Баянзүрх дүүргийн нутаг, Чулуун овооны замд “Баянзүрх-Нэг зүрх” төвийн урд зам дээр явган зорчигчийг дайраад зугтсан жолоочийг цагдаа нар хөөж саатуулжээ.
  • Улсын төсөв 25.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
    2017 оны 2 сарын 15
    Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.


  • Алба хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаа нарыг шагналаа
    2017 оны 2 сарын 15
    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нарын гавьяаг үнэлж “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
  • БНСУ-руу 90 хоног визгүй зорчдог байсныг цуцална
    2017 оны 2 сарын 15
    БНСУ руу 90 хоног визгүй зорьчдог байсныг болиулж
  • ЦЕГ-ын даргын тушаалаар хугацааны өмнө цагдаагийн ахмад цолоор шагналаа
    2017 оны 2 сарын 15
    Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний амь насыг аварсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах
  • Тэтгэвэр, тэтгэмж авах итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгоно
    2017 оны 2 сарын 15
    Монголын нотариатчийн танхимтай зөвшилцөн тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгож байхаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шийдвэрлэлээ.

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг итгэмжлэгдсэн хүнд нь олгохдоо нотариатчийн олгосон итгэмжлэлийг үндэслэдэг. Өөрөөр хэлбэл Иргэний тухай хуулиар итгэмжлэлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог байсан юм. Нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаа урт байгаагаас тэтгэвэр, тэтгэмж нь олговол зохих эзэндээ хүрч буй эсэх нь тодорхойгүй болох, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангийн зарцуулалтад хяналт тавихад хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гардаг байна.

    Ийнхүү нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаанд хяналт тавьж, нэг жилээс илүү хугацаагаар олгосон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийг олгохгүй болсон талаар нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

  • Мансууруулах төрлийн ургамал авч яваад баригджээ
    2017 оны 2 сарын 15
    Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр өглөөний 05:00 цагаас өнөө өглөөний 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 2242 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 80, зөрчлийн 1434, согтуугийн 389, зам тээврийн ослын 339, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 48 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
  • Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ
    2017 оны 2 сарын 15
    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ.
  • Стандартын шаардлага хангасан бүх хоолны газрууд ууц чанаж болно
    2017 оны 2 сарын 15
    Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан ууц чанах газар хайсан иргэд ихэсдэг.
  • Нялхсын эндэгдэл 22,3 хувиар буурчээ
    2017 оны 2 сарын 15
    Улсын хэмжээнд 2017 оны эхний нэгдүгээр сард 5502 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 802 буюу 12,7 хувиар буурсан үзүүлэлт аж.

  • Инфографик: Өнгөрсөн сарын эдийн засаг, нийгмийн байдал
    2017 оны 2 сарын 15
    Нийслэлийн статистикийн газраас гаргасан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдлыг инфографикаар харуулж байна.



  • Ослын улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатжээ
    2017 оны 2 сарын 15
    Архангай аймгийн Ихтамир сумаас баруун тийш 30 орчим км-т өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед ачааны автомашин осолджээ. Үүний улмаас тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн саатсан байна.
  • Шар хантаазтангууд чуулна
    2017 оны 2 сарын 15
    Нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг шар хантаазтанууд буюу зам талбайн үйлчлэгчдийн тавдугаар зөвлөгөөн энэ сарын 17-нд болох гэж байна.

2297 2298 2299 2300 2301 2302 2303
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    8 цаг 53 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    8 цаг 56 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    14 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    17 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    17 цаг 47 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    17 цаг 58 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    22 цаг 0 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    22 цаг 15 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 28 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    22 цаг 35 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    22 цаг 36 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    22 цаг 43 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК