Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2299 2300 2301 2302 2303 2304 2305
  • Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлж, баривчилжээ
    2017 оны 2 сарын 14
    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ.

  • Их хэмжээний мөнгөн ус илрүүлсэн цагдаа нарыг шагнажээ
    2017 оны 2 сарын 14
    Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Тээврийн дээд сургуулийн урд талын замд өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус илрүүлжээ.
  • Техникийн хяналтын үзлэгийн төвүүд амралтын өдөргүй ажиллаж байна
    2017 оны 2 сарын 14
    Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өнөөдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар 47 мянган нь хамрагдсан байдалтай байгаа юм.

    Нийслэлийн Татварын газрын байцаагч Я.Өнөрбаяр “Авто тээврийн албан татварыг тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамааран ирэх тавдугаар сарыг дуустал хурааж байна. 1, 6, 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ хоёрдугаар сардаа амжиж татвар, төлбөрөө төлөх шаардлагатай. Нэгдүгээр сард татвараа төлөх ёстой ч хугацаанаасаа хоцорсон буюу 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хандаж хэлэхэд энэ сард Татварын газрын зүгээс ямар нэгэн торгууль байхгүй. Харин төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн албанаас Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээг авч байгаа” гэдгийг хэлж байлаа.

    Техникийн хэрэгслийн үзлэг, оношлогооны төвүүдийн ажиллах цагийн хуваарийн талаар Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнх “2017 он гарсаар улсын хэмжээнд 39 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна. Нийслэлд Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн гурван техникийн хяналт, үзлэгийн төв ажиллаж байна.манай үзлэгийн төвүүд нь долоо хоногийн бүх өдрүүдэд амралтгүй ажиллаж байгаа. Ажлын өдрүүдэд 08:30-20:30 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж байна. Албан татвар, төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулаад гурван салбар төвүүд дээр маань татвар хураах ажил явагдаж байгаа” хэмээлээ.

    Улсын бүртгэлд бүртгэлтэй ч жил дарааллан үзлэг, оношлогоонд ороогүй, Татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь хүсэлт гаргасны дагуу ямар нэгэн торгууль төлбөргүйгээр улсын бүртгэлээс хасч байгаа аж. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газрын дарга Б.Гүрсоронзон “ЗЦА, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон нийслэлийн Татварын алба хамтарсан судалгаа гаргаад сүүлийн таван жилээс дээш техникийн хяналтын үзлэг, оношлогоонд ороогүй, татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасч эхэлсэн. Ингэхдээ шууд хасахгүй эзэмшигчээр хүсэлт гаргуулж хүсэлтийн дагуу хасалтаа хийсээр байна. 2017 он гарсаар улсын хэмжээнд бид 4813 тээврийхэрэгсэл шинээр бүртгэж гэрчилгээ, дугаар олгосон. Мөн 24036 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн бүртгэсэн байгаа” гэдгийг хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  • Цэц дунд суудлаар хуралдана
    2017 оны 2 сарын 14


    ЦЭЦ ДУНД СУУДЛААР ХУРАЛДАНА
    Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчэн батлах тухай” 12 дугаар тогтоолын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлжээ.
    Энэ тогтоолын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь хууль дээдлэх зарчим болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна.
    Маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.





















  • Гадаадын оронд монголын 13 иргэн нас баржээ
    2017 оны 2 сарын 14
    Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.
  • АТГ-ынхан Д.Даваасамбын өрөөнд үзлэг хийжээ
    2017 оны 2 сарын 14
    АТГ-ынхан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны зарим албан тушаалтантай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ. Тэгвэл БОАЖЯ-ны Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийнгазрын дарга Д.Даваасамбыг хорьж шалгах хугацааг шүүхээс
  • Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлож байжээ
    2017 оны 2 сарын 14
    Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвд олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Сэлэнгэ аймагт Ерөө гол дээр алт угааж байна” гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Энэ дагуу шалгахад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ерөө голын мөсийг техник ашиглан хуулж, цөмлөн ашигт малтмал олборлож байсан нь тогтоогдсон байна.

  • Түрээсийн орон сууцны төлбөрийн хэмжээг нэмжээ
    2017 оны 2 сарын 14
    Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоожээ.
  • Канадад амиа алдсан монгол иргэний хэрэг хар тамхитай холбоотой
    2017 оны 2 сарын 14
    Канад улсын Калгари хотын “Эрнест Мэннинг” ахлах сургуульд суралцаж байсан 22 настай монгол залуу амиа алдсан хэрэг гарсан билээ.
  • Орон сууцны үнийн индекс 7.18 хувиар буурчээ
    2017 оны 2 сарын 14
    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны нэгдүгээр сарын үр дүнг танилцуулж байна.
  • Монгол иргэд нэгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ
    2017 оны 2 сарын 14
    Гадаад харилцааны яамнаас сар бүрийн уламжлалт “Мэдээллийн цаг” нээлттэй уулзалтаараа зарим анхаарал татсан асуултад хариулт өглөө.
  • Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чиглэн үүрэг гүйцэтгэж байна
    2017 оны 2 сарын 14
    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.

  • “Морин хуур” наадмын шилдэг 25 дуу тодорлоо
    2017 оны 2 сарын 14
    “Морин хуур” наамдын шилдэг 25 дуу тодорлоо. Шалгарсан дуунуудыг энэ сарын 23-ны өдөр УДБЭТ-ийн тайзнаа эшиглүүж ”Гранпри” шагналтныг тодруулах юм. Энэхүү тэмцээнийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг бөгөөд оны шилдэг дуу шалгаруулж, ая аялга, шилдэг хөгжмийн найруулга тодорхойлдог наадам юм.
  • Төв, Булган аймгийн малчдад тусламж үзүүллээ
    2017 оны 2 сарын 14
    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна.
  • Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ
    2017 оны 2 сарын 14
    Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 4 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөсөн 5 /үүнээс 1 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн/. Хэргийн газрыг орхин явсан 2 хэрэг, осол бүртгэгдсэн.



    Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.



    Тухайлбал, ХУД-ийн нутаг Шувуун Фабрикийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 54 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан.



    Орон нутагт, Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон.



    Хурд ихсэх тусам зам тээврийн осол гарах магадлал, ослоос учирч болох хохирол ихсдэг болохыг замын хөдөлгөнөд оролцогч хэн бүхэн анхаарахыг Замын цагдаагийн албанаас мэдээлээ.
  • Найзуудаа хөнөөгөөд галдан шатаажээ
    2017 оны 2 сарын 14
    Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн баруун урд далангийн орчим дулааны шугам дамжуулах хоолойд гал гарч, хүн нас барсан хэрэг гарчээ.
  • Сүм, хийдүүдийг шалгаж байна
    2017 оны 2 сарын 14
    Сар шинийн баярын аюулгүй байдлыг хангаж нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг өчигдрөөс эхлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
  • Х.Бат-Ирээдүй: Нэг ширхэг “Цагаан доктор” хүний хоногийн кальци, фосфорын хэрэглээний 60%-ийг хангана
    2017 оны 2 сарын 14
    Х.БАТ-ИРЭЭДҮЙ: НЭГ ШИРХЭГ “ЦАГААН ДОКТОР” ХҮНИЙ ХОНОГИЙН КАЛЬЦИ, ФОСФОРЫН ХЭРЭГЛЭЭНИЙ 60%-ИЙГ ХАНГАНА
    “Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн Монголчууд бид ярьдаг. Хүний эрүүл аж төрөх байдал олон хүчин зүйлээс шалтгаалах боловч хүнсний зохистой хэрэглээ үндсэн шалтгаан болдог билээ. Тэгвэл хоол тэжээлийн сонголтод тэдгээрийн тэжээллэг чанар, тухайн орчин нөхцөлд тохирох эсэх, шинэлэг байдал, хадгалалт зэргийг харгалзан үздэг. Монголчууд бидний хувьд уламжлалт хүнсний хэрэглээтэй улс бөгөөд өнөөдөр Дэлхий нийтэд тулгамдаж буй экологийн цэвэр хүнсийг эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэх боломжтой цөөн улсын нэг юм. Хэдийгээр гадны орнуудад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо импортлон иргэддээ хүргэж болох хэдий ч хадгалалтад тэсвэртэй болгож, амт, үнэр оруулагч бодисыг ихээр агуулсан экологийн бус хүнсийг нийтээрээ хэрэглэх нь Монголчууд бидний хувьд эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд оновчтой бус сонголт юм. Иргэдийг экологийн цэвэр хүнс, Эх орны бүтээгдэхүүнээр хангаж буй үйлдвэрлэгч олон залуусын нэг, Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын “Ингэн тагш” ХХК-ийн захирал Х.Бат-Ирээдүйтэй уулзаж ярилцлаа.
    - Сайн байна уу, Танай компанийн талаар ярилцлагаа эхэлье?
    Манай “Ингэн тагш” ХХК нь их говийн рашаан болсон ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2009 оноос хойш 8 дахь жилдээ эрхэлж байна. Одоогийн байдлаар нийт арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
    -Ингэний сүү ямар давуу талтай вэ?
    Ингэний сүү нь бусад малын сүүнээс Лейцин, Изолейцин, Метионин зэрэг уургийн амин хүчлүүд, В,С аминдэм, Кальци, Фосфор, Кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү учраас хүүхдийн тэжээл, эмчилгээ, сувилгаа гэх мэт эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэх боломжтой. Нөгөө талаар ингэний сүү тос ихээр агуулдаг учир ходоод гэдэс хямрах, элэг цөс өвдөх, хууч өвчин сэдрэх гэх мэт хүний биед сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Тиймээс үйлдвэрийн аргаар ингэний сүүний тосыг багасгаж, өндөр температурт ариутгаснаар дээрх сөрөг нөлөөгүй болгодог.
    - “Ингэн тагш” ХХК-аас ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
    Манай компани Ингэний цэгээ /хоормог/, Ингэний аарцны ундаа, Ингэний аарц, Ингэний сүүн Иогурт, Ингэний сүү, Ингэний ааруул, Ингэний хорхой ааруул, Цагаан тос, Бяслаг зэргийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хэрэглэгчиддээ хүргэж байна.
    -Танай бүтээгдэхүүн борлуулалт ямар вэ? Хэрэглэгчид хэр таашаадаг вэ?
    Ингэний сүү сүүн бүтээгдэхүүний давуу талыг мэддэг манай бүтээгдэхүүнийг тогтмол худалдан авагдаг хэрэглэгч цөөнгүй байгаа. Гэсэн хэдий ч гоё ганган хийц загвартай янз бүрийн сиропоор найруулсан гаазтай, гаазгүй гадны ундааг худалдаан авдаг хэрэглэгч нар хавьгүй илүү байдаг.
    Тиймээс бид “Цагаан доктор” ХХК-тай хамтран сав баглаа боодол, хаяг шошгын олон улсын стандартыг хангасан ЦАГААН ДОКТОР нэрийн Монгол ундааг үйлдвэрлэн хэрэглэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байгаа.
    -“Цагаан доктор” Монгол ундааны талаар уншигчдад мэдээлэл өгч болох уу?
    “Цагаан доктор” нь ингэний сүү, сүүн хүчлийн ашигтай бичил биетний хөрөнгийг агуулсан элдэв нөөшлөх, амт, үнэр оруулагч агуулаагүй бөгөөд ингэний сүүний тосыг багасгаж, өндөр температурт ариутган үйлдвэрлэсэн Монгол ундаа юм. “Цагаан доктор” Монгол ундаанд хүний биед нэн хэрэгцээтэй үл орлох аминхүчил, амин дэм, эрдэс бодисыг ихээр агуулдаг бөгөөд хүний биеийн дархлаа сэргээх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, хордлого тайлах, ясны сийрэгжилт, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хавагнах чийг бам болон чихрийн шижин өвчний үед хэрэглэгдэхэд тохиромжтой эрүүл мэндийн ундаа юм. Жишээ нь 1 сав Цагаан Доктор бүтээгдэхүүнд хүний яс, шүдний бүтцэд оролцдог Кальци, Фосфор зэрэг элементүүд хүний хоногийн хэрэгцээний 60%-ийг хангах хэмжээтэй байгаа. Энэ бол маш өндөр үзүүлэлт бөгөөд байгалийн гаралтай эрдэс бодис хүний биед шингэхдээ химийн аргаар гаргаж авсан бэлдмэлүүдээс илүү байдгийг энэ ташрамд хэлэх нь зүйлтэй байх.
    -“Цагаан доктор” бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч болох вэ?
    Манай бүтээгдэхүүнийг Номин, Миний дэлгүүр, Оргил, И-март гэх мэт сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан 3 ширхэгээр савласан гарын бэлгийн багц гаргасан байгаа бөгөөд 15 багц эсвэл 2 пакет буюу 50 ширхгээс дээш худалдан авах хэрэглэгч нарт хүргэж өгөх боломжтой. Бүтээгдэхүүн болон борлуулалтын цэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг info@tsagaandoctor.mn имэйл хаяг болон www.facebook.com/tsagaandoctor/ фэйсбүүк хуудас, 89114499, 99107076 дугаарын утсаар лавлах боломжтой.
    -Ярилцлага өгсөн баярлалаа.
    Та бүхэнд баярлалаа, уусан бүхэн тань эм болж, уулзсан бүхэн тань нөхөр болохыг хүсэн ерөөе өө,

  • Ариутгал хийх нэрийдлээр дээрэм хийх гэж байсан этгээдийг саатуулжээ
    2017 оны 2 сарын 14
    Өөрийгөө “ариутгал хийж явна” хэмээн танилцуулж айлд нэвтрэн дээрэм хийхийг завдсан этгээдийг илрүүлжээ.

  • Хоолны хордлого гарч буйтай холбогдуулан мэргэжлийн хяналтаас анхааруулга гаргалаа
    2017 оны 2 сарын 13
    Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүй, хүнс үйлдвэрлэлийн технологийн горим мөрдөөгүй болон хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс гэмтэж муудсан чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах, иргэдийн хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээ алдагдагдсаны улмаас хоол, хүнсний гаралтай халдвар, хордлого гарч байна.
2299 2300 2301 2302 2303 2304 2305
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    7 цаг 19 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    7 цаг 23 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    12 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    16 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    16 цаг 13 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    16 цаг 25 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    20 цаг 26 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    20 цаг 42 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 55 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    21 цаг 1 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    21 цаг 3 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    21 цаг 10 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК