-
2017 оны 2 сарын 18
XVII жарны ”Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.
-
2017 оны 2 сарын 18
М.Эрдэнэбилэг нь 2013 оноос ”thrombocytemia” буюу цусны ялтсан эсийн эмгэгээс үүдсэн элэгний хатуурал /цирроз/ өвчний улмаас яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон тул гэр бүл, найз нөхдийнх нь санаачлагаар “Элэг бүтэн гэр бүл” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн.
-
2017 оны 2 сарын 18
2015 онд дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын улмаас нас барсан нийт хүний талаас илүү хувь нь Хятад болон Энэтхэгийн иргэд байжээ.
-
2017 оны 2 сарын 18
Энэтхэгийн байгаль орчны асуудлыг хэлэлцдэг Үндэсний ногоон шүүхээс нийслэл Дели хотод нэг удаагийн хуванцар аяга, сав зэргийг хэрэглэхийг хоригложээ. Хогийн цэгүүдэд хуванцар аяга, тор, сав зэрэг зүйлсийг шатааж агаарыг бохирдуулж байгаа учраас ийм хориг тавьсан байна.
-
2017 оны 2 сарын 18
Монгол бөхөн гоц халдварт мялзан өвчнөөр хорогдож буйтай холбогдуулан өвчний голомттой нутаг дэвсгэрт сэг зэм устгах цэг байгуулан ажиллаж буй.
-
2017 оны 2 сарын 18
“Savills” олон улсын үл хөдлөх хөрөнгийн агентлаг дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг гаргажээ. Амьдрахад хамгийн таатай хотын жагсаалтыг Данийн нийслэл Копенгаген хот тэргүүлжээ.
-
2017 оны 2 сарын 18
Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин үнэлж, бууруулж ч магадгүй тухай “Reuters” уламжлав.
-
2017 оны 2 сарын 18
Сэрэмжлүүлэг: Нэгийн үнээр хоёрыг авахгүй байхыг анхааруулав
-
2017 оны 2 сарын 18
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/51 тоот захирамж гаргасан билээ. Захирамжийн хүрээнд нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2017 оны хоёрдугаар сарын 18-ны бямба, 19-ний ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагт иргэдэд үйлчилнэ.
-
2017 оны 2 сарын 18
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
-
2017 оны 2 сарын 18
Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Хүн ганцаараа бус ахан дүүс, айл хотол, шахам шадар, ард түмнээрээ урт насалж байж жаргадаг. Хичнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад үхчих юм бол ямар ч хэрэг байхгүй. Түүний дээр урт наслаад бүх юм сайхан болдог уу гэвэл бас үгүй. Өвдөж хавдаад байвал яагаад ч жаргалтай сайхан байхгүй. Тиймээс өвчингүй байхын төлөө хичээх ёстой юм. Өвчингүй байхын үндэс байгаль дэлхийтэй холбоотой. Тиймээс ч өвөг дээдэс маань байгаль дэлхийгээ цэвэр ариун байлгах гэж хичээж улайж ирсэн билээ. Бидэнд 21 дүгээр цэвэр ариунаар бидэнд өвлүүлсэн болохоор цаашид ариун байлгах талыг бид бодох хэрэгтэй. Энэ бол алсын зорилго биш бидэнд тулсан зорилго. Байгаль дэлхий сав ертөнц ариун байж бид өвчингүй эрүүл, урт удаан наслах учиртай юм.
-
2017 оны 2 сарын 17
Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсний зузааныг хэмжихэд энэ сарын 13-ны байдлаар Орхон-Сэлэнгийн бэлчир иргэд зорчдог хэсэгт 42, Орхон гол, нүхэн гүүр орчим иргэд зорчдог хэсэгт 39, Орхон гол вокзалын харалдаа 12 см зузаан байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн албан хаагчид энэ сарын 15-аас эхлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсний зузааныг хэмжих, иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байх, зайлшгүй зорчих шаардлага гарвал аюулгүй байдлыг сайтар хангахыг санууллаа.
Сүүлийн жилүүдэд мөс цөмөрч, хүний амь эрсдсэн, олуулаа аюултай байдалд орсон тохиолдол олон гарсан.
Жишээ нь:
2015-03-13
Идэрийн голын мөс цөмөрч, 21 зорчигчтой хот хоорондын автобус суужээ.
2015-12-16
Хар ус нуурын мөсөн дээгүүр машинтай зорчиж явсан 25-29 насны залуус амиа алджээ.
2016-01-05
Хараа голын мөс цөмөрч, суудлын автомашинтай явж байсан 4-32 насны дөрвөн иргэн аюултай байдалд орсон байна.
Иймд иргэд мөсөн дээгүүр автомашинтай хөдөлгөөн үйлдэхгүй байх. Мөн явганаар зорчихдоо аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
2017 оны 2 сарын 17
Амбулаторид суурилсан тандалтаар өнгөрсөн долоо хоногт 176.349 хүн үйлчлүүлсний 10.925 буюу 6.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.
Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувиар, сүүлийн 3 жилийн дунджаас 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт өнгөрсөн долоо хоногт 70279 хүн хамрав. Үүнээс 3830 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон, нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн түвшинд байна.
Томуу, томуу төст өвчин нь Баянгол дүүрэгт 7.4 хувь, Багануур дүүрэгт 6.8 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.
Амболаториар үйлчлүүлэгчдийн 84.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд Хүүхдийн түргэн тусламжийн 927 дуудлага ирснээс 33.7 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага аж.
-
2017 оны 2 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Унгар улсын Гадаад хэргийн сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх ноён Балинт Томборыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хотын дарга ирэх сард Будапешт хотын даргын урилгаар тус улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа хэлээд Унгарын талтай Сэлбэ голын далан, тохижилтын чиглэлээр хамтарч ажиллах мөн автобус угсрах үйлдвэртэй танилцаж, уг үйлдвэрийг Улаанбаатарт оруулж ирэх боломжийг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Бүгд Найрамдах Унгар улсын нийслэл Будапешт болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа улам идэвхжиж байгаа. Би ирэх сарын эхээр танай улсад албан ёсоор айлчилна. Энэ үеэрээ хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлнэ. Одоогоор Унгар улсаас манайд
“Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газарт хөрөнгө оруулах том төсөл яригдаж байгаа. Энэ нь 2008 оноос эхэлж яригдсан төсөл. Төслийг хэрэгжүүлснээр хотын алслагдсан дүүргийн иргэд ажлын байраар хангагдаж, амьдрах таатай орчин нөхцөл бүрдэнэ. Цаашлаад улс орны эдийн засаг, нийгмийн байдалд эерэгээр нөлөөлөх юм. Тиймээс энэ талд илүү анхаарч ажиллахыг хүсч байна” гэлээ.
Ноён Балинт Томбор “Биокомбинатын асуудлыг холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцсан. Уг төслийн ТЭЗҮГ ирэх тавдугаар сарын эхээр боловсруулж, батлаад хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлэх байх. Миний бодлоор энэ оны арваннэгдүгээр сард төслийн ажил ид өрнөж байна гэдэгт итгэлтэй байгаа. Үүнээс гадна манай зүгээс өөр олон төсөлд хамтарч ажиллах бүрэн боломжтой” хэмээгээд хэд хэдэн төслийн саналыг хотын даргад тавьлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 17
Монгол Улсын Хилийн тухай хуулийг 24 жилийн дараа 2016 оны 12 сарын 28-нд шинэчлэн найруулж, баталсан. Энэхүү хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.
-
2017 оны 2 сарын 17
Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн алба хаагч цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, ахлах ахлагч Н.Энхтүвшин, ахлах ахлагч Б.Даштогтох нар нь 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө дүүргийн нутаг дэвсгэрийн шороон замуудад зорчин явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт явуулан үүрэг гүйцэтгэх хугацаандаа бусдын 4 тооны үхэр хулгай хийж, нядалж бэлтгэн Улаанбаатар хот руу оруулах гэж тээвэрлэн явсан 4 этгээдийг илрүүлжээ.
Гэмт этгээдүүд Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудаар дамжин малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд ихэвчлэн шөнийн цагаар, олны хөлөөс зайдуу газар хулгайлсан малаа нядалж, бэлтгэн худалдаалдаг байсныг илрүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоон байна.
Уг хэрэгт Говьсүмбэр аймаг дах Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.
-
2017 оны 2 сарын 17
НӨАТ-ын буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нээгдлээ.
-
2017 оны 2 сарын 17
Энэ оны эхний өдрөөс Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу ахмадуудад ”Насны хишиг”-ийн тэтгэмжийг жил хоёр удаа буюу цагаан сар, наадмаар олгохоор болсон юм. Ингэхдээ 65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 насны ахмадуудад 80 мянган төгрөг, 80-89 насны ахмадуудад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг хишиг болгон олгох юм.
-
2017 оны 2 сарын 17
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүллээ.
-
2017 оны 2 сарын 17
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт хандах “Жи тайм” сүлжээний бизнест элсээд, хохирогч болсон иргэд тус газарт ирж гомдлоо мэдүүлсээр байна.