-
2016 оны 9 сарын 23
нэ сарын 22-ны шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн ажиллагаа явуулсан байна. Энэхүү ажиллагаагаар хар тамхи худалдан борлуулдаг, худалдан авсан найман хүнийг баривчилжээ. Сүүлийн хэдхэн жилийн дотор хар тамхи болон мансууруулах бодист донтогчдын тоо ихэсч, цаашлаад гэмт хэргийн золиос, эзэн холбогдогч болох нь буурахгүй байгааг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас анхааруулан сэрэмжлүүлэв.
-
2016 оны 9 сарын 23
Бөөр шилжүүлэн суулгах 125 дахь хагалгааг амжилттай хийв
-
2016 оны 9 сарын 23
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эм, био бэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийжээ.
-
2016 оны 9 сарын 23
БНХАУ-ын Шаньдун мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо
-
2016 оны 9 сарын 23
Энэ оны эхний найман сарын байдлаар 78 мянга гаруй нохойг 700 гаруй сая төгрөг зарцуулан устгасан бөгөөд ирэх сараас уг ажлыг улам эрчимжүүлэхээр бэлтгэж байна.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, эзэнтэй нохойны албан татварыг төвлөрүүлэх, эзэнгүй нохой, муурны тоог бууруулах, устгах үйл ажиллагаанд дагаж мөрдөх журмын төсөл”-ийг өнөөдөр Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр хороодын засаг дарга нарт танилцууллаа.
Энэхүү журам нь 2002 онд баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журмын шинэ найруулга бөгөөд эзэнтэй нохой, муурыг бүртгэж, үнэмлэхжүүлэх, нохой, мууранд үржил зогсоох мэс ажилбар хийх, нохойн албан татвар ноогдуулах зэрэг шинэ заалтуудыг нэмж оруулах гэж байгаа юм.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хотод 320 мянга гаруй золбин нохой бий гэсэн судалгааг өнгөрөгч онд гаргажээ. Золбин нохой устгалын ажлыг ирэх 10 дугаар сарын 1-нээс эрчимжүүлж, оны эцэст 32 мянган нохойг нэмж устгахаар төлөвлөж байна.
-
2016 оны 9 сарын 23
Увс аймагт есдүгээр сарын 21-25-ний өдрүүдэд БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна.
-
2016 оны 9 сарын 23
Италийн оргоник хүнс үйлдвэрлэгчид Улаанбаатар хоттой хамтран ажиллах санал тавилаа
-
2016 оны 9 сарын 23
Цаг агаарын цочир хүйтрэлтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв,орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд ард иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна.
-
2016 оны 9 сарын 23
Төв аймгийн дөрвөн суманд малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
-
2016 оны 9 сарын 23
2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 300 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 9 сарын 23
Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дагуу дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс есдүгээр сарын 13-ны өдөр Шастины нэрэмжит нэгдсэн III дугаар эмнэлгийн нэр бүхий 6 эмчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар 1 жил эмчлэх эрхийг нь хасах, 1 жил хорих ял оногдуулсан байна.
-
2016 оны 9 сарын 23
“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
-
2016 оны 9 сарын 23
Улаанбаатар Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай автозамын “313-312” дахь км Бүрд сумын нутаг Шартын давааны Шар толгой гэх газарт хүчтэй аадар бороо орсны улмаас замын хөвөө үерт урсаж эвдэрчээ.
-
2016 оны 9 сарын 23
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
-
2016 оны 9 сарын 23
Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин болон дасгалжуулагчийг шагнах, үе үеийн олимпийн наадам (зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг насан туршид нь сар бүр урамшуулахад чиглэсэн журмыг баталсан юм.
Тус журмын дагуу Рио 2016 паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Б.Ууганхүү, пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ нарыг нэг удаа 30 сая төгрөг, сар бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох юм байна. Паралимпийн наадамд алтан медаль хүртсэн тамирчинг 120 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинг 60 сая төгрөгөөр шагнан урамшуулах ёстой байдаг.
-
2016 оны 9 сарын 23
ХолбогдОдоо мөрдөж буй цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу Нийслэлийн засаг дарга Цагдаагийн төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр уг томилгоог хийсэн байна.
-
2016 оны 9 сарын 23
Дэлхийн эмзүйчдийн өдрийг анх 2009 оноос жил бүрийн есдүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.
-
2016 оны 9 сарын 23
“Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно
-
2016 оны 9 сарын 23
Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа
-
2016 оны 9 сарын 23
Энэ сарын 24-ны 00:00 цагаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжинэ.
Тодруулбал, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг Улаанбаатараас 10:10 явж Сайншандад 19:48 цагт ирнэ.
Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 21:15 цагт явж Улаанбаатарт 07:15 цагт ирэх юм.
Харин Улаанбаатар -Замын-үүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:20 цагт явж Сайншандад 01:48 ирж 02:30 явж Замын -үүдэд 07:20 цагт ирэх нь.
Замын-үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг Замын-үүдээс 18:05 цагт явж Сайншандад 23:05 ирж 23:45 явж Улаанбаатарт 08:45 цагт ирэх аж.