-
2024 оны 6 сарын 24
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна.
-
2024 оны 6 сарын 23
Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр зургаадугаар сарын 23-ны өглөөний байдлаар гадаад улс дахь иргэдийн ирц 50.9 хувь байна
-
2024 оны 6 сарын 23
Туул голын дагуу цаашдаа усны түвшин үргэлжлэн нэмэгдэнэ. Үерийн прогнозоор 6-р сарын 24-нд Алтанбулаг орчмоор өмнөх өдрөөс 80-90 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см давна.
-
2024 оны 6 сарын 23
Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэн байдаг бөгөөд 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
-
2024 оны 6 сарын 23
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. +19...+21 градус дулаан байна.
-
2024 оны 6 сарын 22
Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны бямба гарагт тохиож байна.
-
2024 оны 6 сарын 22
Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
-
2024 оны 6 сарын 22
Нийслэл хотын хувьд нэг хоногийн бороонд үерт автах эрсдэл үүсч явган байтугай машинтай явахад хүндрэл үүсдэг. Ийм байхад зарим жолооч нар ширүүн явж явган зорчиг ч руу ус цацдаг.
-
2024 оны 6 сарын 22
Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
-
2024 оны 6 сарын 21
"Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтоод байна. Өмнө нь Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас насосын ашиглалтыг хариуцах санал тавьсан бөгөөд 40 тонн лаг хагшаасыг цэвэрлэж өгсөн юм. НОК-ын дарга Х.Нямбаатар тус хороололд ажиллаж, ус соруулах насосын ашиглалтыг цаашид ГУББГ хариуцахаар боллоо.
-
2024 оны 6 сарын 21
Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 23-аас температур өсөн 20 хэмээс дээш дулаарна. Энэ үед өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд орсон уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна.
-
2024 оны 6 сарын 21
Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг.
-
2024 оны 6 сарын 21
НЗДТГ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн нар Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчныг судлан шинжлэх хүрээнд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа.
-
2024 оны 6 сарын 21
Гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нисгэгчгүй хөөрөх төхөөрөмжийг эрэн хайх аврах, тандалт судалгаа хийх чиглэлээр ашигладаг.
-
2024 оны 6 сарын 21
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй 3,300 иргэн, аж ахуйн нэгж байгаагаас 256 нь аж ахуйн нэгж байна.
-
2024 оны 6 сарын 21
Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац хөлдөх эрсдэл үүсээд байна.
-
2024 оны 6 сарын 21
Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замд хүчтэй салхитай нойтон цас, бороо холилдон орж зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдээд байна.
-
2024 оны 6 сарын 21
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр нийт 2123 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1647, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага, мэдээлэл байна.
-
2024 оны 6 сарын 21
Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд голын үерийн далан халих эрсдэл үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
-
2024 оны 6 сарын 21
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2025 онд тохионо.