-
2016 оны 9 сарын 09
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.09.09/ үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудлыг тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар дахин хэлэлцэх шаардлагатай байна гэсэн санал гаргасан тул асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулахаар шийдвэрлэж, байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр тогтсон.
“Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хууль санаачлагчаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 14, Засгийн газраас 54, Улсын Их Хурал дахь намын бүлэг, гишүүдээс 83, нийт 151 санал ирүүлжээ. Гэвч эдгээр төслийг бүгдийг нь Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж батлах боломжгүй учраас эхний ээлжинд хуулиар зайлшгүй хэлэлцэхээр заасан болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэгдсэн, түүнчлэн өмнөх Улсын Их Хурлын үед батлагдсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчмыг байнгын хороо баримталсан байна. Одоогоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн 70 гаруй, хэлэлцүүлгийн шатанд 20 орчим хуулийн төсөл байгаа аж.
Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр ирүүлсэн саналыг гишүүдэд танилцуулаад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон тогтоолын төслийн 1 дэх хэсэгт нэр зааснаас бусад Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтоолын төслийн 2 дахь хэсэгт тусгасны дагуу тус намын бүлгээс ирүүлсэн саналыг шийдвэрлэх боломжтой талаар байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сумъяабазар, Ж.Мөнхбат нар асуулт асууж тодруулан саналаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмж тусгуулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хуулиар зайлшгүй хэлэлцэхээр тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад харилцааны тухай, Ач санах тухай зэрэг 19 хуулийн төслийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн төслүүдийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөхөөр тусгажээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 09
Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоосон ба тус нутагт амьдардаг “Н”-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна.
-
2016 оны 9 сарын 09
”Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан Нийсэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 24 иргэн түүний гэр бүл, үр хүүхэдэд хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламжийг олголоо.
Манай улс ”Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зохион байгуулаад 20-иод жил болж байгаа юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэл, дүүргийн салбар комисст 2005-2016 оны хугацаанд нийт 4000 гаруй өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн бөгөөд 421 хүнд 50,0-100,0 төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлж, орон сууцаа хураалгасан болон орон сууц авах эрх үүссэн 25 хэлмэгдэгсдэд болон түүний хань ижил, үр хүүхдүүдэд орон сууц олгох ажлын зохион байгуулсан байна.
Мөн нэр алдрыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгчийн нэрэмжит болгох, дурсгалын самбар бий болгох, нийгмийн хангамжийн арга хэмжээнд оролцуулах зэргээр улс төрийн хэлмэгдэлтийн үр дагаврыг арилгахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсаар байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 09
Маргааш буюу 9-р сарын 10-ны өдөр Чингисийн талбайд “Амин хариуцлага-Хүүхэдтэйгээ зочлох” өдөрлөг болно.
-
2016 оны 9 сарын 09
Есдүгээр сарын 1-ний өдөр хоёр сурагч хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн хэрэг гарсан.
-
2016 оны 9 сарын 09
Их аварга Хакухо М.Даваажаргал энэ удаагийн башед барилдахгүй өнжих болсон тухайгаа албан ёсоор зарлажээ. Их аварга маань өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн юм. Тэрээр наймдугаар сард тойргийн барилдаанд оролцож байгаад зүүн өвдөгний бэртлээ улам ихээр сэдрээжээ.
-
2016 оны 9 сарын 09
адаадад 2000 оноос одоогийн байдлаар 4400 орчим монгол хүүхэд төрсөн гэх тоон судалгаа байна. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн нутгийнхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй байдаг. Гэвч манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй аж. Иймээс гадаад дахь 130 гаруй монгол иргэн иргэншлийг асуудлыг зохицуулсан эрх зүйн орчинтой болох саналыг иргэд удаа дараа Гадаад харилцааны яамд илгээдэг байна.
Үүний дагуу Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзэж давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болж, асуудлыг шийдэх талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.
Тэрбээр “Эх орондоо ирдэг, ах дүү нартайгаа уулздаг, монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд монгол иргэнээрээ үлдмээр байна” гэдэг хүсэлтийг гадаад дахь монголчууд ихээр тавьдаг. Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг манайх зөвшөөрдөггүй. Гэтэл хүссэн ч, хүсээгүй ч давхар харьяалал бий болдог. Жишээлбэл АНУ-д Монгол эцэг эхээс хүүхэд төрөхөөр тухайн хүүхэд шууд АНУ-ын иргэн болдог. Монгол Улсын харьяатын тухай хуулиар Монгол эцэг эхээс мэндэлсэн бол хаана төрснөөс нь үл хамаараад МУ-ын иргэнээр харьяалагддаг. Ингээд хууль зөрчөөгүй байж л давхар харьяат болоод байна. Иймээс энэ асуудлыг зохицуулахаар олон талын хувилбарууд дэвшүүлээд байгаа. Энэ асуудалтай холбоотой МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно” гэлээ.
-
2016 оны 9 сарын 09
Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны наймдугаар сарын үр дүнг танилцуулж байна.
-
2016 оны 9 сарын 09
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Түшиг суманд энэ сарын 9, 10-нд 08:00-20:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлахаар болжээ.
-
2016 оны 9 сарын 09
Дорноговь аймгийн хэмжээнд малын гоц халдварт цэцэг өвчний тархалт нэмэгдсээр байна.
-
2016 оны 9 сарын 09
Соёл урлагийн ажилтны өдрийг энэ сарын 10-нд “Чингисийн өргөө” цогцолборт тэмдэглэнэ.
-
2016 оны 9 сарын 09
Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа жирийн дэглэмтэй Хорих 419-р ангид хоригдож байсан хоригдол хадлангийн өвс бэлтгэх ажилд дайчлагдаад байх үеэрээ оргосон талаар бид мэдээлсэн.
-
2016 оны 9 сарын 09
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгчээ.
-
2016 оны 9 сарын 09
Нийтийн тээврийн ”Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлд өөрчлөлт орлоо
4 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 ”Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 ”Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэл болон ХО:4 ”Тэрэлж - Мэлхий хад-Налайх - Баруун 4 зам” чиглэлийн замналын зураглалд Налайх дундын 1, Налайх дундын 2, автобусны зогсоолууд нэмэгдэж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 09
Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг
10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Баянзүрх дүүрэг
10:30-17:30 цагт: 16-р хороо Цэргийн 21, 22, Сүүний 22, 27-р байр, ШШГЕГ-ын ЦТП, 21-р цэцэрлэг, 40-р ясли, Нью жуулчин констракшн, Үржиншадүвлин хийд, Бүрдэл ХХК
Налайх дүүрэг
11:00-18:00 цагт: Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп ХХК-ууд, Ламиран дацан, иргэн Отгонбаяр, Оюунсүрэн, Цэрэндорж болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул дүүрэг
11:30-18:00 цагт: 12-р хороо Хайрхан гэр хорооллын хойд тал , Мод үржүүлэг, Болорметтем ХХК болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан дүүрэг
11:00-18:00 цагт: 1-р хороо Толгойтын 112-128-р гудамж, Ан Сан Ши ХХК болон эдгээрийн ойр орчмоор
-
2016 оны 9 сарын 09
Гадаад паспортын бэлдэц байхгүйгээс иргэдийн дунд хүлээлт үүсээд байгаа талаарх мэдээлэл зуны хэдэн сар дамнасан. Гэтэл ойрын хэдэн өдөр ХБНГУ-д захиалдаг бэлдэцийг Унгараас өндөр үнээр захиалж олон сая төгрөг шилжүүлснээс паспортын бэлдэц тасрахад нөлөөлсөн гэх мэдээлэл гарав. Тэгвэл гадаад паспортын бэлдэцийг авах улсыг ямар учраас сольсон, хэзээнээс хүлээлт үүсээд байгаа паспортын захиалгыг хэвийн явуулах талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
-
2016 оны 9 сарын 09
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ыг хэлэлцүүллээ
-
2016 оны 9 сарын 09
2016 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дугээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгаар, 12-13-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 13-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
2016 оны 9 сарын 09
2016 оны 09 дүгээр сарын 08-ны 21 цагаас 09 дүгээр сарын 09-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим нутгаар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.