Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2452 2453 2454 2455 2456 2457 2458
  • Тусгай замын автобусыг ирэх жил ашиглалтад оруулахаар санал солилцов
    2016 оны 9 сарын 05
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал, ноён Роберт Гайлыг хүлээн авч уулзан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн талаар санал солилцлоо.

    Ноён Роберт Гайл “Азийн хөгжлийн банк нийслэл хоттой хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Тусгай замын автобус буюу BRT” төсөл юм. Төслийг эхүүлэхээр талууд 2014 онд гэрээнд гарын үсэг зурсан ч төслийн явц удаашралтай байгаад санаа зовниж байна. Тиймээс төслийг аль болох богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэлээ. Мөн ирэх жил тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад хүлээлгэн өгөхийг эрмэлзэлж байгаагаа хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот бол хүн ам ихтэй, хөгжиж байгаа хот. Тиймээс хотын нийтийн тээврийн асуудлыг шийдэх нь хотын өмнө тулгамдсан асуудлын нэг. Төслийг ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх тал дээр бүхий л бололцоогоор ханган ажиллана. Мөн BRT төсөлтэй уялдуудан цаашид нийслэлийн нийтийн тээврийн чиглэл, зогсоолыг оновчтой төлөвлөхөд чиглэсэн судалгаа хийж, хамтран хэрэгжүүлэхийг хүсч байна” гэсэн юм.

    Уулзалтын үеэр ноён Роберт Гайл ирэх сарын сүүлээр нийтийн тээврийг хөгжлийг чадвахжуулах сургалтыг 3 өдрийн турш зохион байгуулж, нийтийн тээврийн чиглэл зогсоолын төлөвлөлт, Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг зэргийг танилцуулна гэдгийг дуулгалаа. Түүнчлэн нийтийн тээврийн хөгжилд шинэ дэвшил авчрах “Тусгай замын автобус BRT” төслийг бодит бүтээн байгуулалт болгоход бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн гэдгээ талууд онцолж байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Оюутны смарт картын захиалга маргааш дуусна
    2016 оны 9 сарын 05
    Оюутны нийтийн тээврийн смарт картын захиалгыг энэ сарын 1-нээс эхлэн сургуулийн захиргаагаар нь дамжуулан авч эхэлсэн.
  • Л.Нинжжамц МҮОНТ-ийн захирлаар томилогдлоо
    2016 оны 9 сарын 05
    МҮОНТ-ийн шинэ захирал өнөөдөр ажлаа хүлээн авчээ. Тус телевизийн захирлаар ажиллаж байсан Д.Энхтуяагийн оронд Л.Нинжжамц томилогдсон байна.

  • ШТС-уудаас 325 зөрчил илрүүлжээ
    2016 оны 9 сарын 05
    Нийслэлийн онцгой байдлын газраас газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагад шалгалт хийжээ.
  • Долоон аймаг хорио цээрийн дэглэмтэй байна
    2016 оны 9 сарын 05
    Сүхбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн 9, Дорнод аймгийн 7, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн 8, Дундговь аймгийн 3 сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг зэрэг нийт 7 аймаг, 49 сум, нийслэлийн 1 дүүрэгт хонины цэцэг өвчин оношлогдон, 9035 хонь өвчилж, 215 мал хорогдож, 5597 малыг устгажээ. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн 3, Төв аймгийн 3, Дундговь аймгийн 3, Дорнод аймгийн 1, Дорноговь аймгийн 3, Сүхбаатар аймгийн 2 зэрэг 6 аймгийн 14 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
  • Амралтын өдрүүдэд 127 согтуу жолоочийг илрүүлжээ
    2016 оны 9 сарын 05
    Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 564 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгдсэн байна.
  • Цагдаагийн алба хаагчид зургаан иргэний амийг аварчээ
    2016 оны 9 сарын 05
    Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн алба хаагчид Цонжинболдог орчмын Туул голд машинтайгаа осолдсон зургаан иргэний амь насыг аварчээ.

  • Б.Батзориг гишүүнд “дээрэмдүүлсэн” гэх иргэд УИХ-ын даргад хандахаар болжээ
    2016 оны 9 сарын 05
    Баянзүрх дүүргийн хэсэг иргэд өнөөдөр 11.00 цагт УИХ-ын даргад хандсан бичгээ хүргүүлэх юм байна.
  • Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч ноцтой осол гаргажээ
    2016 оны 9 сарын 05
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт автын ноцтой хоёр осол гарчээ.
  • Жолооч нарыг авто машинаа халдваргүйжүүлэх шаардлагатайг санууллаа
    2016 оны 9 сарын 05
    Тарваган тахал гарах эрсдэл болон малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон нийслэл рүү чиглэсэн бусад замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн 24 цагийн хяналт шалгалт хийж эхэлжээ.
  • Албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо төдийгүй хувийн ашиг сонирхлын байдлаа урьдчилан мэдүүлэх үүрэгтэй
    2016 оны 9 сарын 05
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар төрийн албан хаагчид зөвхөн хөрөнгө орлогоо төдийгүй хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үүрэгтэй байдаг. Шинээр нийтийн албанд томилогдож буй иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ ирүүлсэнийг АТГазарт хянан шийдвэрлэж байгаа билээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.
  • Энхийг сахиулагчид дээрмийн халдлагыг таслан зогсоожээ
    2016 оны 9 сарын 05
    БНӨСУ-д “UNMISS” буюу Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар саяхан хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна.

  • П.Сэргэлэн сайд лус аргадаж 1500 гаруй ламаар ном айлдуулжээ
    2016 оны 9 сарын 05
    Гандантэгчинлэн хийд
  • Ханбогдоос Оюу толгой чиглэлийн автозамын ажил эхэлжээ
    2016 оны 9 сарын 05
    Ханбогд сумаас Оюу Толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай замын шавыг өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд тавилаа. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүд, УУХҮ-ны дэд сайд Х.Бадамсүрэн, Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Эндрью Вүдлэй нар оролцжээ.

    Замын ажлыг Оюу Толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар ”Оч-Наран” ХХК энэ оны есдүгээр сараас эхлүүлж, 2018 онд ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байгаа юм. Замыг 8 метрийн өргөнтэй, 7см зузаан хучаастай. Замын нийт өртөг 46 тэрбум төгрөг бөгөөд Оюу Толгойгоос орон нутагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг хэмээн ТУЗ-ын дарга Г.Батсүх онцоллоо.
  • ”Монгол-Оросын залуу эрдэмтдийн чуулга уулзалт” өнөөдөр эхэлнэ
    2016 оны 9 сарын 05
    “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” энэ сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус уулзалт Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд уулзалтаар Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар болжээ.

    Хурал өнөөдөр эрдэм шинжилгээний хурлын нээлт 14.00 цагт ХААИС дээр болох бөгөөд техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн зургаан чиглэлийн салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.
  • “Баянзүрх”-ийн товчоог нүүлгэн шилжүүлнэ
    2016 оны 9 сарын 05
    Улаанбаатар хоттой хил залгаа оршдог зарим сумын нутагт хүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Авто тээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн. Өнгөрсөн бямба гарагт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан Баянзүрхийн шалган бүртгэх товчооны үйл ажиллагаатай танилцлаа. “Баянзүрх”-ийн товчоо нь сууршлийн бүсэд байрладаг учраас нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм. Тиймээс тус товчоог нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг Зам тээврийн хөгжлийн сайд өглөө. Тэрээр “Мэргэжлийн байгууллагуудыг нэг дор төвлөрүүлэн ажиллуулах нөхцөл бололцоог хангаж, энэхүү үйл ажиллагааг цэгцлэх ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Малын гоц халдварт өвчин ойр ойрхон гарч байгаа энэ үед халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх нь маш чухал асуудал юм. Засгийн газрын тогтоол гарсан тул тогтоолын хэрэгжилтийг хангаж Онцгой байдал, Мал эмнэлэг, Мэргжлийн хяналт, Цагдаагийн газар, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана” гэлээ.

    Тус товчоог татан буулгаж үйл ажиллагааг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шалган бүртгэх товчоо буюу “Налайхын 4-р зөрлөг”, налайх, тэрэлжийн Автотээврийн шалган бүртгэх товчоодод тус тус төвлөрүүлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гар утас тархины хорт хавдар үүсгэх шалтгаан болсоор байна
    2016 оны 9 сарын 04
    Гар утаснаас ялгардаг цацраг нь хүний биед шингэдэг нь ямар ч маргаангүй. Харин энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог уу? Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг сонирхоё.


  • Оюутны смарт картын захиалга энэ сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ
    2016 оны 9 сарын 04
    Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын талаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Улаанбаатар смарт карт компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа болж байна
    2016 оны 9 сарын 04
    Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 11 хоног үлдлээ. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс Чингисийн талбайд эхэлж байна. Тус үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ны өдрийг дуустал зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ”Глобал Ивэнт” ХХК хамтран ажиллаж байгаа аж.


    Мөн үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн, боловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулахаар болжээ.
  • Гол горхи, булаг шандаа тоолж байна
    2016 оны 9 сарын 04
    Улсын хэмжээнд усны тоо бүртгэл явуулж буй. Энэ хүрээнд ТУул голын сав газарт хамрагдах, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай су- мын нутаг дахь гол горхи, булаг шандыг тоолжээ. Уг ажлыгТУул голын сав газрын захиргааныхан гүйцэтгэсэн байна. Баян- нуур, Дашинчилэн сумын нутаг дэвсгэр бүхэлдээ Туул голын сав газарт хамаар- даг. Тооллогын дүнд урьдчилсан байд- лаар Баяннуур суманд нийт дөрвөн гол горхи, гурван булаг, найман нуур той- ром, нэг рашаан, 131 худаг байгааг тог- тоожээ. Тэгвэл Дашинчилэн суманд долоон гол горхи, 13 булаг, 18 нуур той- ром, нэг рашаан, 79 худаг, услалтынхоёр систем, газрын доорх усны нэг орд бий аж. Бүрэгхангай сумын нутаг дэвс- гэрийн 57.9 хувь нь ТУул голын сав га- зарт, үлдсэн нь Орхон голын сав газарт хамаардаг. Тйймээс Орхон голын сав газрын захиргаа болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхантай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тус сум дахь 46 гол горхи, таван нуур тойром, 84 булаг шанд, хоёр рашаан, 85 худгийг тоолж бүртгэжээ.
    Дашрамд дурдахад, ТУул голын сав газрын захиргааныхан энэ сарын 10-нд ТУул голоо бүх нийтээрээ цэвэрлэхээр төлөвлөсөн байна. Уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж буй гэнэ.
2452 2453 2454 2455 2456 2457 2458
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    37 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    1 цаг 9 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    1 цаг 13 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    2 цаг 13 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    2 цаг 15 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    2 цаг 20 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    2 цаг 45 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    3 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    3 цаг 39 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    4 цаг 17 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    4 цаг 22 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    4 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 53 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    5 цаг 10 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    5 цаг 21 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    5 цаг 33 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    6 цаг 26 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    6 цаг 37 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    7 цаг 17 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    7 цаг 18 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК