-
2016 оны 9 сарын 04
Дундговь аймаг дахь төрийн байгууллагуудын ажил энэ сарын нэгнээс эхлэн 08.00 цагт эхэлдэг боллоо.
-
2016 оны 9 сарын 04
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хэрэглэж, тээвэрлэж явсан хүмүүсийг өнгөрсөн амралтын өдөр баривчилжээ.
-
2016 оны 9 сарын 04
Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг Өмнөд Африкийн зарим хэсэгт өчигдөр нарны цагаргин хиртэлт үзэгджээ.
-
2016 оны 9 сарын 04
Түүхий самар түүвэл 960 мянгаас 2 сая хүртэлх төгрөгөөр торгоно
-
2016 оны 9 сарын 04
Хан-Уул дүүргийн X хороонд байрлах Төрийн банк- ны салбарт СН32957609 серийн дугаартай 100 юанийн хуурамч дэвсгэрт борлуулсан байжээ.
-
2016 оны 9 сарын 04
Газар тариалангийн бүс нутгаар мөндөр орж, хүчтэй салхи шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
-
2016 оны 9 сарын 04
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилсон.
-
2016 оны 9 сарын 03
БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас энэ сарын 10-ны өдөр “Туул голоо хайрлая” БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд цэнгэг Туулаа цэвэр байлгахыг хүссэн байгууллага хамт олныг уг хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Цэвэрлэгээнд оролцохыг хүссэн байгууллага хамт олны хүсэлтийг энэ сарын 6-ны өдөр хүртэл хүлээн авна.
Холбоо барих утас: 362592, 99582499
Туул голын сав газрын захиргаа
Эх сурвалж: БОАЖЯ
-
2016 оны 9 сарын 03
Бразилийн тал гурван улсаас элчин сайдаа татлаа
-
2016 оны 9 сарын 03
Анхаар: Хүүхдэд өгч болохгүй найман эм
-
2016 оны 9 сарын 03
“Сэлэнгэ-2016” боллоо
-
2016 оны 9 сарын 03
Францын сургуулиудад онц байдал зарлажээ
-
2016 оны 9 сарын 03
130 дугаар бага сургууль номын сантай болов
-
2016 оны 9 сарын 03
Нийслэлийн төвийн 6 дүүргийн 23 байршилд төмс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна
-
2016 оны 9 сарын 03
2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дугээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-наас нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.
-
2016 оны 9 сарын 03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2016 оны 9 сарын 03
2016 оны 09 дүгээр сарын 02-ны 21 цагаас 09 дүгээр сарын 03-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө сэрүүсч 13-15 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 02
Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, хууль зүйн дүгнэлтийг танилцуулав
-
2016 оны 9 сарын 02
Сингапур улсад “Зика” вирусын тархалт эрс нэмэгдэж, өвчлөгсдийн тоо 115-д хүрчээ. Үүнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ улсууд болох Индонез, Малайзад өндөржүүлсэн хяналт тогтоож, олон улсын нисэх буудлуудад гаднаас ирж буй зорчигчдын халууныг шалгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.
-
2016 оны 9 сарын 02
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал цагдаагийн хурандаа Х.Өлзийбаярыг өнөөдөр ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Д.Батжаргалыг томилсон байна.