-
2016 оны 3 сарын 28
нэр дэвшигчдийн зардлыг тойргоос нь шалтгаалаад 106.4-194.4 сая төгрөгөөр тогтоожээ.
Харин өнгөрсөн 2012 оны сонгуулиар, НИТХ-ын НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээ 2 тэрбум, нэр дэвшигчдийн зардал тойргоосоо шалтгаалаад 103-141 сая төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, нам, эвслийн сонгуулийн зардал 2016 оны сонгуулиар буурч, нэр дэвшигчдийн зардал өсчээ.
Дашрамд, Үндэсний аудитын газраас тогтоосноор энэ 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрээс зарцуулах дээд хэмжээ 3.4 тэрбум төгрөг байх бол нэр дэшигчээс тойрогтоо зарцуулах хэмжээг аймаг тус бүрээр тогтоосон. Тодруулбал нэр дэвшигчид 172-378 сая төгрөг зарцуулахаар болсон юм.
-
2016 оны 3 сарын 28
Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баян 2-р баг ”Шар хөтөл” гэдэг газар Баянгол сумын ”Шижир талст” ХХК-ний нөхөн сэргээлт хийгээд улсад хүлээлгэн өгсөн газарт хууль бусаар гар аргаар алт олборлож байсан Архангай аймгийн Чулуут сумын харьят 33 настай эрэгтэй Э гэгч шороонд дарагдаж нас барсан” гэсэн мэдээллийг авч шалгаж байна.
-
2016 оны 3 сарын 28
НИТХ-ын сонгуулийн тойрогт нам, эвсэл тус бүрийн зарцуулах дээд хэмжээг 1 тэрбум 460 сая
-
2016 оны 3 сарын 28
Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт долоо хоногийн ирэх мягмар гараг буюу гуравдугаар сарын 29-наас эхлэх юм байна.
Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилсөн.
Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу VI-IX анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 4-нд орно. Харин Ахлах анги буюу X-XII анги гуравдугаар сарын 16-нд амарч, Гуравдугаар сарын 29-нд орох юм байна.
-
2016 оны 3 сарын 28
Гамшгаас хамгаалах албадын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах сургалт зохион байгууллаа
-
2016 оны 3 сарын 28
Зам, тээврийн сайд М.Зоригт өнөөдөр МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзлаа. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт БНСУ-д айлчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааныг тэргүүлсэн юм. Энэ үеэр БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд эх орноосоо хувийн хэрэгцээндээ зориулан авч яваа мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг тус улсын гааль, хорио цээрийн албаныхан байнга хураах, торгох зэрэг хүндрэл учруулдаг. Энэ талаар ойрын хугацаанд яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Элчин сайдын яамтай хамтран энэ асуудлыг цэгцэлж болно, монгол иргэдэд чирэгдэл төвөг учруулдаг байдлыг зогсоохын тулд ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ дагуу өнөөдөр сайд М.Зоригт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Солонгосын талтай тохиролцсоны дагуу хоёр улсын мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагууд уулзаж, хамтран ажиллах протокол үйлдэж, санамж байгуулахаар боллоо.
-
2016 оны 3 сарын 28
ХХААЯ, Монголын зочид буудлын холбоо, “Найрсаг Улаанбаатар” төслөөс хамтран жил бүр зохион байгуулдаг зочид буудал, ресторан, зоогийн газрын хангамж, тоног хэрэгслийн “Хо-Ре-Ка” үзэсгэлэнг энэ удаа АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад зориулан ирэх 4 дүгээр сард “Мишээл экспо” төвд зохиохоор боллоо.
-
2016 оны 3 сарын 28
Хавдар судлалын үндэсний төв энэ жилээс эхлэн Энэтхэг улсын JAVPEE эмнэлэгтэй хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр болжээ.
-
2016 оны 3 сарын 28
Дөрвөн настай охины амийг хөнөөсөн гэх Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс тус бүр 24 жилийн хорих ял ногдуулсан.
-
2016 оны 3 сарын 28
МАН-ын бүлэг аж ахуйн нэгжүүдийг торгохгүй байхыг хүслээ
-
2016 оны 3 сарын 28
Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн системийг өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход нь зориулж НИТХ-аас баталсан журмын дагуу цахим төлбөрийн карт олгож байгаа юм.
-
2016 оны 3 сарын 28
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан гэх Г.Түвшинжаргалыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байгаа билээ.
-
2016 оны 3 сарын 28
Далайн эрэгт хэвтэж буй Сири хүүгийн цогцсыг харуулсан гэрэл зураг дэлхий ертөнцийг уйлуулж, түрвэгсдийн эмгэнэлт байдлыг дэлхий дахинд мэдрүүлж, тэдний асуудлыг шийдэх гарц болж чадсан билээ. Тэгвэл хөршийнхөө нохойд бариулсан дөрвөн настай хүүгийн амь нас нийслэлчүүдийг золбин, зоолсон нохойноос салгаж, мянга мянган хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахаар боллоо.
-
2016 оны 3 сарын 28
Цэвэр, бохир усны шугам татах зориулалтаар газар эзэмших эрх олгов
-
2016 оны 3 сарын 28
Барилгын орчинд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа
-
2016 оны 3 сарын 27
Боловсролын үнэлгээний төвөөс энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргажээ.
-
2016 оны 3 сарын 27
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай, цагаан зудтай байна.
-
2016 оны 3 сарын 27
Малчдын ноосны урамшууллыг дөрөвдүгээр сард олгохоор болжээ.
-
2016 оны 3 сарын 27
Хөвсгөл аймагт хувийн болон улсын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 10 хоногийн турш зогсоогоод байна.
-
2016 оны 3 сарын 27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд тушаал гарган дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ.