-
2015 оны 11 сарын 25
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, өвчнийг таслах, хураан үйлдэхүй, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
-
2015 оны 11 сарын 25
2015 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цагаас 11 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Идэр,Тэсийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
-
2015 оны 11 сарын 24
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахт суурин төлөөлөгчийн газрын захиалгаар Oxford Policy Management (OPM), МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төв (ХАССТ) хамтран ”Хотын хүүхдийн дүр төрх” судалгааг хийжээ.
Монгол Улсын хот суурин газарт амьдарч буй хүүхдүүдийн аж байдлыг тодорхойлох энэхүү судалгааны үр дүнг маргааш танилцуулах юм байна. Танилцуулах хурал маргааш 9.30-12.00 цагт Блю Скай зочид буудлын Топаз танхимд болно.
-
2015 оны 11 сарын 24
Энэ сарын 26 буюу ирэх пүрэв гаригт баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
-
2015 оны 11 сарын 24
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн ажил хийгдэж байгаагийн нэг нь автобусны цахим карт юм. Одоогоор нийслэлд байнга автобусаар зорчдог 700 орчим мянган иргэн байдгаас 553 мянган иргэн нь цахим картаа худалдан авч, ашиглаж хэвшсэн байна. Харин үлдсэн нь бэлэн мөнгөөр зорчиж байгаа бөгөөд заримдаа дутуу мөнгө төлөх, мөнгөө төлөхгүй буух зэрэг зөрчлүүд гарч байгаа тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл тун удахгүй хяналтын ажилтаны сургалтанд хамрагдаж буй мөнгө хураагчид ажилдаа орох гэж байна. Ингэснээр картаа аваагүй иргэд хяналтын ажилтанд хянуулан 700 төгрөгөөр зорчихоор болж байгаа юм байна.
-
2015 оны 11 сарын 24
Японы Мияконожо хотын сүүний үйлдвэр Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг
-
2015 оны 11 сарын 24
МСНЭ-ийн гишүүн, Монголын сэтгүүл зүйн тод од, Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, шилдэг сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаа 11 дүгээр сарын 21-нд таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн ертөнцөд хүнд гарз тохиосон билээ. Оршуулах ёслол 11 дүгээр сарын 25-нд болох бөгөөд салах ёс гүйцэтгэх ажиллагаа Лхагва гаригийн өглөө 7.10-7.40 цагийн хооронд “Скай плаза” бизнес төвийн их танхимд болно.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-12, “Скай плаза” бизнес төв (хуучнаар Чех улсын Элчин сайдын яамны С блок)
-
2015 оны 11 сарын 24
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотод 2015 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд Олон Улсын Далайн байгууллагын Ассемблейн 29 дүгээр ээлжит чуулган зохион байгуулагдаж байна. Чуулган хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд ОУДБ-ууд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, дараагийн чуулган хүртэлх ажлаа төлөвлөх, мөн хуралд оролцогчид өөрийн орны далайн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг олон улсын хэмжээнд гарган тавьж, хэлэлцүүлдэг юм.
Энэхүү чуулганы хөтөлбөрт шинээр томилогдох ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах, зөвлөлийн гишүүн орныг сонгох сонгууль, ОУДБ-ын 2016 оны Аудитын шалгалтыг удирдан зохион байгуулах Аудиторуудыг томилох, Дэлхийн далайн Их сургууль болон ОУДБ-ын дэргэдэх Олон Улсын Далайн Хуулийн Институтийн сургалтын тайлантай танилцах зэрэг нийт 28 асуудал багтсан байна.
Дээрх ассамблейд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, тус Элчин сайдын яамны Зөвлөх С.Ганхуяг, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар нар оролцож байна. Монгол Улсын төлөөлөгчид ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны 2012-2015 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар хуралдаанд оролцож илтгэлт тавих бөгөөд ОУДБ-ын Аудитын шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улстай хамтран ажиллах Зөвлөхийг сонгох, холбогдох уулзалтуудыг зохион байгуулах юм. Мөн Монгол Улсын далайчны үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, их далайд ажиллах боломжийг нээх үүднээс Бүгд Найрамдах Панам Улс болон бусад далбааны эзэн улсын албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулах юм.
-
2015 оны 11 сарын 24
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд нэгэн сэрэмжлүүлэгийг хүргэж байна. Учир нь шинэ жил ойртож байгаа энэ үед иргэд болон байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ баталгаагүй хүнс болон хуурамч архи дарс баяртаа хэрэглэж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна. Тиймээс иргэдийг хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.
Уг нь хойд хөршөөс албан ёсны эрхтэй ААН-үүд хүнсний бүтээгдэхүүнээ импортолдог. Тэдний оруулж ирж байгаа архи нь цаанаасаа баталгаажилттай, манайд ирээд бас давхар хяналтаар ордог юм байна. Харин хувь хүмүүс хувийн хэрэгцээндээ гээд хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг мэдэхгүй оруулж ирээд зараад байдаг нь асуудал дагуулдаг гэнэ.
Тэгэхээр хүмүүс аль болох баталгаат бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаас аваарай гэж анхааруулж байна. Жишээлбэл, Kрасноярскт хуурамч архинд хордож үхэх байдал огцом нэмэгдэж шуурхай арга хэмжээ авч байгаа гэнэ. Эдгээр архи Эрхүү, Улаан-Үд хавиар их тархсан. Виски, коньяк, мөн алдартай брэндын хуурамч архийг хямд учир манайхан худалдаж авчирдаг. Тиймээс шинэ жил ойртож байгаа үед хаана хаанаа анхааралтай байх зүйтэй ажээ.
-
2015 оны 11 сарын 24
http://stie.ecity.mn/programm.html
-
2015 оны 11 сарын 24
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчилнэ
-
2015 оны 11 сарын 24
Нийслэлийн нэгдүгээр ”Өргөө” амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эхийн эндэгдэл гарчээ. Тодруулбал, 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар эмч нар тоохгүй, хайхрамжгүй байсаар байгаад төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алдсан гэж мэдээлсэн юм.
-
2015 оны 11 сарын 24
Хуйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага ихэсчээ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнгээс тодрууллаа.
-Өчигдөр (уржигдар) танайх гал түймрийн хэчнээн дуудлагатай өнжив?
-Нийслэлийн Онцгой байддын газар 19 дууддага хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт. 2015 он гарснаас хойш өнөөдрийн байддаар нийслэлд 3200 гаруй удаа гал түймэр гарч, 30 хүн амиа ал- даж, 28 хүн түлэгдсэн. Нас барсан хүмүүсийн ес нь хүүхэд. Харин ул- сын хэмжээнд ахуйн гал түймрийн улмаас 50 хүн нас барсан.
-Гал түймрийн дуудлага өнгөрсөн оныхоос нэмэгдсэн шалтгаан нь юу вэ?
-Бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй үлдээснээс өөрс- дөө гал түлэх гэж оролдоод гал алдах нь их байна. Мөн гэмтэлтэй зууханд гал түлэх, яндангийн дулаалгаа буруу хийх, амархан шатдаг материалаар дулаалах, яндангаа байшингийн дээврээс 0.5 метр өндөрт байрлуулах ёстой байтал үүнээс богино гаргаснаас гал гарч байна. Түүнч- лэн цахилгаанаа мэргэжлийн хү- нээр холбуулаагүй, түлш хэтрүү- лэн хэрэглэсэн, үнс нурмаа ил задгай хаяснаас гал гарах нөхцөл бүрдүүлж байна.
-Хэрхэн сэргийлэх талаар зөвлөхгүй юү?
-Гэр хорооллын айлуудад гал түймэр гарах нь их байна. Тиймээс зуух, пийшингийн янданг байшин- гийн дээврээс 50 см өндөрт, 20-25 см радиус бүхий төмрөөр тааз, тоононд бэхлэх ёстой. Гөлмөн төмөр хадаж, цог, оч, модон ша- лан дээр унахаас болон залгууруу- дад гурав ба түүнээс дээш цахил- гаан хэрэгсэл залгахаас сэргийлэх хэрэгтэй.
-
2015 оны 11 сарын 24
Хэлмэгдсэн монгол иргэдийн хөшөөнд цэцэг өргөв
-
2015 оны 11 сарын 24
ХУД-3 “11-р сарын 23-ны 09:15-д “ТЭЦ-3”-ын уулзвар дээр хөдөлгөөнд оролцоод явж байхад “Kia Lotz” автомашины жолооч СХД-7 хороонд суух Л /эр.46н/ гэгч зам чөлөөлсөнгүй гэж “Тоyота camry” автомашины зүүн талын толийг гараараа цохиж хугалсан” гэж ХУД-15 хороонд суух Б /эр.20н/ 11:00 цагт өргөдөл гаргаж ирснийг ХУДЦХ-1 шалгаж байна
ЧД-19 Тахилтын зам дээр цагдаагийн алба хаагчид эргүүл шалгалт хийж байхдаа “Daihatsu Hijet” автомашиныг зогсоож шалгахад: Орхон аймаг Баян-Өндөр сумын 11-р багт оршин суух Ж /эм.25н/ нь гарал үүслийн бичиггүй 50 шуудай хуурай мод авч явсан хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 24
Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 23-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 24-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4065, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 121, зөрчлийн 1020, Зам тээврийн ослын 442, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 83 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1 2015.11.23 83 42 37 6 16
БГД-18. “Амоrе” зочид буудлын орчим 11-р сарын 23-ны 01:30 цагийн орчим цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад зугатаж явсан сэжигтэй этгээдийг саатуулан шалгахад: Булган аймгийн харъяат А /эр.21н/-г Орхон аймгийн харьяат Б /эр.19н/ гэгч согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож, “Nokia-1110” гар утас, 33.000 төгрөгийг дээрэмдснийг илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 24
Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулинд хар тамхины хэргийг оруулсан, оруулаагүй гэх зөрүүтэй мэдээлэл байгаа юм. Хар тамхины хэргээр яллагдсан бол өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэсэн ойлголт олны дунд байгаа ч зарим нэгэн хар тамхины хэргээр ял эдэлж байсан этгээдүүдэд хууль үйлчилж, наранд гарсан хүмүүс байна. Эл талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хар тамхины хэргийн тухайд зарим зүйл заалт нь хамрагдсан. Зарим нь хамрагдаагүй гэсэн үг. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй нь хамаарахгүй бусад нь хамаарна” гэж хэлсэн юм. Тэгвэл хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамрагдах гурван шатны шүүхээс 18 жилийн хорих ял сонссон Филлиппин улсын иргэн Эвенгли Преслит Бендо гэгч эмэгтэй өршөөлийн тухай хуулинд хамрагдаж, нутаг буцжээ. Түүний хувьд өнгөрсөн 2013 онд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буухдаа гар тээшиндээ 4,5 гр хар тамхи нууж нэвтрүүлэх гэж байгаад хуулийнханд баригдсан билээ. Түүнтэй хамт Монгол Улсын иргэн Э.Алтанзул гэгч эмэгтэй хамт шүүгдэж мөн 10 гаруй жилийн ял сонссон бол бөгөөд түүнд Өршөөлийн тухай хууль үйлчлээгүй ажээ.
О.Сайхан
-
2015 оны 11 сарын 24
Өмнөговь аймагт металл хайгч ашиглан хууль бусаар алт олборлохыг хориглосон шийдвэр гарчээ. Тодруулбал, тус аймгийн тусгай хамгаалалттай газруудаас иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр гар аргаар алт олборлосноос болж 100 гаруй га газар нь эвдэрч, сүйдсэн учраас Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас металл хайгч ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Уг тогтоолыг зөрчсөн иргэдээр байгаль орчинд учирсан хохирлыг гурав дахин нугалж төлүүлэх аж.
-
2015 оны 11 сарын 24
иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулна
-
2015 оны 11 сарын 24
Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг шалгаж байна. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон байна. Аймгийн Онцгой байдлын албан хаагчид эрлийг эхлүүлж, маргааш нь талийгаачийн цогцсыг нуураас олжээ. Нийслэлд гэрийнхээ ойролцоо машин тавихаар гарсан залуу Хөвсгөл нууранд осолдсон шалтгааныг цагдаа нар гаднын нөлөөтэй гэж үзэн шалгаж байна. Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байна. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.
Юутай ч хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарчээ.