-
2015 оны 11 сарын 26
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Балжиннямтай өдөр. Аливаа үйл бүтэх сайн. Эл өдрүүдэд хохимой өдөр тэргүүтэн газрын эздийн гүйлт таарсан ч гэм болохгүй хэмээн номлосон. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
-
2015 оны 11 сарын 26
2015 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цагаас 11 дүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
-
2015 оны 11 сарын 25
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 11-р сарын 24-ны өдөр 46 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 27 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 19 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна. Гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 25
Шүүхийн зарим үйл ажиллагаа /мэдэгдэх хуудас , шүүхэд дуудах хуудас/-г Монгол Шуудан ТӨХК-иар гүйцэтгүүлэх программ, үйлчилгээний танилцуулга хийгдлээ.
Танилцуулга-сургалтанд Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр , Шүүхийн захиргааны удирдлагын мониторинг хариуцсан референт Ч. Мөнхцэцэг , Монгол шуудан ТӨХК –н эдийн засагч Баттулга болон Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар болон тус шүүхийн шүүгчид , шүүгчийн туслах ажилтан, албан хаагч нар оролцлоо.
Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлж буй “Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн шуудангийн үйлчилгээг боловсронгуй болгох шинэ үйлчилгээг өнгөрсөн онуудад хэд хэдэн шүүхүүдэд туршсан бөгөөд цаашлаад Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1 сарын туршилтын үйл ажиллагааг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа болон 2015 ондоо багтаан Нийслэл Улаанбаатар, орон нутгийн бүх шүүхүүдэд шуудангийн хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээллээ.
Мөн Шүүхийн захиргааны удирдлагын мониторинг хариуцсан референт Ч.Мөнхцэцэг Шүүхийн зарим үйл ажиллагаа /мэдэгдэх хуудас , шүүхэд дуудах хуудас/-г Монгол Шуудан ТӨХК-иар гүйцэтгүүлэх программ, үйлчилгээ хэрэгжих үе шатуудын талаар танилцуулж, Монгол Шуудан ТӨХК –ийн эдийн засагч Баттулга мэдэгдэх хуудас ,шүүхэд дуудах хуудсыг программ дээр хэрхэн гүйцэтгэж шуудантай хурдан шуурхай холбогдож улмаар уг хуудас нь цааш хүргэгдэх талаар мэдээлэл хийлээ.
-
2015 оны 11 сарын 25
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 6 шүүгч тангараг өргөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 37 шүүгчийг томиллоо.
Энэхүү томилгоогоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нэргүйн Хангал, Баяраагийн Баярмаа, Хонгорын Энхзаяа, Багашарын Азбаяр, Даваадоржийн Энхцэцэг, Чулуунбаатарын Нямсүрэн нарыг шүүгчийн албан тушаалд шинээр томиллоо. Тус шүүх нь шинээр томилогдсон 6 шүүгчийнхээ тангараг өргөх ёслолын ажиллагааг өөрийн шүүхийн байранд өнөөдөр зохион байгуулав. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Эрдэнэчимэг “Томилогдон ирсэн шүүгчиддээ баяр хүргэж, тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг нээлээ. Энэ үеэр тус шүүхийн ахмад шүүгч Д. Наранцэцэг томилогдон ирсэн шүүгчдэд хандан баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн ялдамд “ Хуулийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, шударга үнэний талд тууштай байх”-ыг онцлон хэлсэн юм.
-
2015 оны 11 сарын 25
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Ази, Номхон далайн орнуудын 13 дахь бүс нутгийн семинарын үеэр Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх болон хууль хяналтын байгууллагын төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням оролцлоо.
Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт хүрэлцэн ирж оролцож байгаад талархал илэрхийлэв. Тэрээр “Бид гадаад улс орнуудын авлигатай тэмцэх чиг үүрэгтэй нэлээд олон байгууллагатай хамтран ажилладаг. Авлигатай тэмцэх асуудал тухайн улс орны асуудал биш бөгөөд олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажилласнаар илүү үр дүнд хүрнэ. Бид хамтран ажилласнаар хоёр талд харилцан туршлага солилцох, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.
Зүүн Тимор, Киргиз, Бутан улсын авлигатай тэмцэх болон хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдэв.
Зүүн Тимор улсын Авлигын эсрэг хороо нь авлигаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй бөгөөд одоогоор төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянан шалгах эрхгүй юм байна. Тиймээс энэ асуудлаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас туршлага судлах хүсэлтэй байгаагаа Зүүн Тимор улсын Авлигын эсрэг хорооны дарга, комиссар Адерито Антонио Пинто Тилман хэлэв.
Киргиз улсын ерөнхий прокурорын газрын прокурор Асан Кангелдиев “Авлигатай тэмцэх асуудлаар Монгол Улс олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг хурлын өдрүүдэд үзэж танилцлаа. Цаашид танай байгууллагын арга туршлагаас судалж, хамтран ажиллах шаардлагатай байна” гэв. Хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтлоо.
Бутан улсын Авлигын эсрэг хорооны дарга, хатагтай Кинли Янгзом Ази, Номхон далайн орнуудын 14 дэх удаагийн бүс нутгийн семинарыг 2016 онд өөрийн улсад зохион байгуулах болсныг хэлээд тэр үеэр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын даргыг зочлохыг урьж, харилцаа хамтын ажиллагааны чиглэлээ нарийвчлан хэлэлцэхийг хүссэн юм.
-
2015 оны 11 сарын 25
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян нээж үг хэллээ.
Үндсэн илтгэл тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) онцгой байдлын хошууч Д.Сэржмядагийн тавьсан “Монгол орны нөхцөлд тохирсон гамшгийн шалгуур үзүүлэлт, зэрэглэл тогтоох асуудал” сэдэвт илтгэл байлаа.
Мөн тус хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны төвийн дарга, доктор (Ph.D), онцгой байдлын дэд хурандаа С.Хүрэлсүх “Антропоцен ба хүн төрөлхтний ирээдүй”, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, докторант, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Олон нийтийн оролцоонд тулгуурласан гамшгаас хамгаалах менежмент”, ГСХ-ийн Галын лабораторийн дулааны инженер-судлаач, доктор (Ph.D) онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа “Шатамхай полимер хийцлэлтэй барилга, байгууламжийн гал түймрээс урьдчилан сэргийлэх асуудал”, тус хүрээлэнгийн байгалийн гаралтай гамшгийн судалгааны эрдэм шинжилгээний ажилтан, онцгой байдлын дэслэгч Б.Хулан “Ой, хээрийг түймрээс хамгаалах удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ”, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ажилтан, магистр М.Должинсүрэн “Монгол Улсад тохиолддог аянгын осол” зэрэг сэдвээр салбар илтгэлүүдийг тавьлаа.
Гамшиг судлалын хүрээлэнгээс шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг юм.
-
2015 оны 11 сарын 25
Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг тогтоов
-
2015 оны 11 сарын 25
БНАСАУ-ын Пхенъян хотод ажлын айлчлал хийлээ
-
2015 оны 11 сарын 25
Увс аймгийн хэмжээнд Улаангом суманд гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгдсэн ба гарсан гэмт хэргийн төрөл, шалтгаан нөхцөл анхаарах асуудал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэгдсэн гэмт хэрэг болон цаашид хамтран ажиллах талаар тус прокурорын газраас хамтарсан уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Уг уулзалт ярилцлагад Улаангом сумын иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, хэсгийн байцаагч, хүүхэд гэр бүлийн хэлтсийн мэргэжилтэн нар оролцсон бөгөөд уулзалт ярилцлага үр дүнтэй болж хамтран ажиллах талаар тодорхой саналууд гарсныг хамтран хэрэгжүүлж, төлөвлөгөө гарган ажиллахаар болсон байна.
-
2015 оны 11 сарын 25
Маргаашаас эхлэн монгол инженерүүдийн зохион бүтээсэн 20 эко автобус иргэдэд үйлчилнэ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-11-25 15:13:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобустай танилцлаа.
Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон - Ханын материал чиглэлд маргаашаас эхлэн үйлчилгээнд явахаар боллоо. Уг автобусыг “Экобус” ХХК нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн бөгөөд “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөв.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээж, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дотооддоо эко автобус зохион бүтээсэн инженер, техникийн ажилчиддаа талархал илэрхийлье. Энэ бол үндэсний үйлдвэрлэлийн хамгийн тод жишээ болж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлд 2500 орчим автобус шаардлагатай байгаа юм. Энэхүү ажилд импортоор автобус оруулж ирэхээс илүүтэйгээр өөрийн оронд үйлдвэрлэсэн нийтийн тээврийг үйлчилгээнд явуулж, автобусны хамтарсан үйлдвэр байгуулж ажиллах юм” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 25
Пхенъян хоттой ногоон байгууламж, хот тохижилтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахаар санал солилцов
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-11-25 16:27:01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод энэ сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийсэн. Тус хот нь тохижилт, ногоон байгууламжаараа Зүүн хойд Азийн хотуудын дунд дээгүүр байр эзэлдэг. Нийслэлийн Засаг дарга айлчлалынхаа үеэр тус хотын ногоон байгууламж, ундны усны сав газартай танилцаж, ногоон байгууламжийн мэргэжилтэн бэлтгэх, гадаргын усыг цэвэршүүлж ашиглахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Тус хотын мод үрсэлгээний газрыг 1900 онд БНАСАУ-ын удирдагчийн үүрэг чиглэлийн дагуу байгуулсан байна. Тус газарт 2 сая 500 мянган мод үрслүүлж, хот болон хот орчимд тарьж ургуулахаар ажиллаж байгаа гэдгээ хотын даргад танилцууллаа. Мод үрсэлгээний газарт 5-7 зүйлийн модыг үрслүүлж тарьж байгаагаас гадна усалгааны системийг сэргээгдэх эрчим хүч ашиглан иж бүрнээр хийсэн байна. Нэг жилд 70 см өсдөг модыг энэхүү үрсэлгээний газарт ургуулж байгаа бөгөөд тухайн газрын мэргэжилтнүүд хөрсний шороог боловсруусан шинэ төрлийн бордоо гаргаж авах, модоо зөвхөн үрслүүлэхээс гадна шилжүүлэн суулгаж, нутагшуулах гээд бүхий л ажлыг нарийн зохион байгуулалтаар хэрэгжүүлдэг байна.
Харин Пхенъян хотын Ундны усны сав газар нь хоногт 150 мянган метр куб усыг хэрэглэгчдэд нийлүүлэх хүчин чадалтай. Тус газар нь голын усыг татан авч цэвэршүүлэх технологийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тус хотын иргэдийн ундны усны 70 хувийг хангадаг юм байна. Нийслэлийн Засаг дарга энэхүү газрын үйл ажиллагаатай танилцаж байх үеэрээ гадаргын усыг цэвэршүүлэн ашиглах технологийг Улаанбаатарт нэвтрүүлэх, мөн нэг жилд 70 см –ээр өсдөг модыг Улаанбаатар хотод нутагшуулах, ногоон байгууламж, тохижлтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
-
2015 оны 11 сарын 25
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье.
Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах 21 удаагийн сургалтыг нийт 1234 албан тушаалтанд зохион байгуулав.
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн Өргөө амаржих газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллав.
Орон нутагт ажиллах явцад илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллах үүднээс аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл, бүх шатны ИТХ-ын дарга нарт 19 асуудал бүхий Зөвлөмж хүргүүлэв.
Төрийн нийт 9 байгууллагын цахим хуудсанд дүн шинжилгээ хийж, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр ажиллав.
Төрийн байгууллагын авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааг үнэлэх Шинжээчдийн багийг сонгон шалгаруулж, ажилд нь оруулав.
-
2015 оны 11 сарын 25
“Цөмөөхэй” балетыг 12 дугаар сарын 12-27-ны өдрүүдэд тоглоно
-
2015 оны 11 сарын 25
Увс аймгийн прокурорын газраас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, Замын Цагдаагийн тасгийн байцаагч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр тухайн орон нутагт үйлдэгдэж байгаа эрүүгийн хэргийн нөхцөл байдал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны чанар, үр дүн, анхаарах асуудал, хэргийн хугацаа сунгалтын байдал, хэргийг үндсэн хугацаанд нь шийдвэрлэх арга зам, түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шийдвэрлэх талаар зохион байгуулсан аяны хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн хэргийн шийдвэрлэлтийн талаар тус тус хэлэлцэж үр дүнг тооцон ажиллажээ.
-
2015 оны 11 сарын 25
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас хяналт шалгалт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье.
Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагуудад мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг зохион байгуулав.
Нийт 34 байгууллагын удирдах албан тушаалтны 2014 оноос хойш гаргасан 6735 захирамж, тушаал, шийдвэртэй танилцаж, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар мэдэгдэл, тайлбар гаргасан эсэхийг хянаж үзэв.
Мэдүүлэг гаргагчдад зориулсан сургалтыг нийт 2831 хүнд зохион байгуулав.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 642 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Архангай аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлж ажиллав.
Хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэв.
Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын нийт 109 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
-
2015 оны 11 сарын 25
Авлигатай тэмцэх газраас жил бүрийн арван хоёрдугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ингэхдээ тодорхой салбар сонгон авч тухайн салбар дахь авлигын нөхцөл байдал болон бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг хэлэлцэж, тэдний санал, санаачилгыг сонсох, цаашдын хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ.
Хувийн хэвшлийн ээлжит хэлэлцүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулав. Энэ удаад “Бизнес ба авлига” сэдвийн дор бизнес эрхлэгчидтэй “Барилгын салбар дахь авлигын нөхцөл байдал” болон “Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар дахь авлигын нөхцөл байдал” гэсэн үндсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
-
2015 оны 11 сарын 25
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг дэмжлээ
-
2015 оны 11 сарын 25
Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яамтай хамтран “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн хурлыг Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.
-
2015 оны 11 сарын 25
Л.Энх-Амгалан: Бондын шалгалтын дүнг ярих гэхээр АН-ынхан зугтаж байна