-
2015 оны 11 сарын 25
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын алдартай виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ.
-
2015 оны 11 сарын 25
Монгол Улсын томоохон үйлдвэрүүдийн нэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нээлттэй хаалганы өдөр өвлийн эхэн сарын шинийн 12-ны билэгт сайн өдөр болов.
-
2015 оны 11 сарын 25
Чингэлтэй дүүрэг Хүүхдийн номын өргөөгөө маргааш нээнэ. Нээлтийн ёслол маргааш 11.30 цагт Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө бүхий 3-р хорооны цогцолбор барилгын 5-р давхарт болно.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 2010 онд анх шав тавьсан нь өдгөө Хүүхдийн номын өргөөний цогцолбор барилга болон сүндэрлэжээ. Уг байгууламжийн III давхарт ЕБС-ийн бага ангийнхан үйлчлүүлэх бөгөөд уламжлалт ёс заншил, ахуйг илэрхийлсэн хэлбэрээр дотоод засал тохижилтыг нь шийджээ.
Харин IV давхарт шинжлэх ухааны танхим байгуулсан. Уг танхим ШУ-ны олон салбарын номоор сурагч хүүхдүүдэд үйлчилж, тэднийг ирээдүйн эрдэмтэн болоход нь тусална. Тэгвэл V давхар ахлах ангийнханд зориулагджээ.
Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулж, сонсдог номоор үйлчлэхээр ажиллаж байна.
-
2015 оны 11 сарын 25
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын мэдээлэл, судалгааны ажил хариуцсан алба хаагчдын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Улаанбаатар цагдаагийн хүрээний 29 байгууллагын мэдээлэл, судалгааны ажил хариуцсан 56 алба хаагч оролцож байгаа бөгөөд Хүн, амын болон нийгмийн салбарын статистик мэдээлэл, тэдгээрийг тооцох арга зүй, судалгаа, шинжилгээ, статистик мэдээлэл авах арга зүйн талаар Үндэсний статистикийн хорооны мэргэшсэн алба хаагчид сургалт орохын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Зөрчлийг хянан шалгах хуулийн төсөл, үзэл баримтлал, онцлогийн талаар мэдээлэл өгөхөөр хөтөлбөрт тусгасан юм.
Энэхүү сургалтаар алба хаагчид цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийн иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллагад хандан гарагж байгаа өргөдөл, гомдол, гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээллийг ашиглан түүнд дүгнэлт хийж, судалгаа, дүгнэлт гаргах арга зүйд тодорхой хэмжээгээр суралцахын зэрэгцээ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа процессын хуулиудын үзэл баримтлал, зарчимтай танилцах боломжтой болох юм.
-
2015 оны 11 сарын 25
Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах сумдын хэсгийн төлөөлөгчийн байр /кобан/-ны барилга угсралтын ажлыг “Сутай-Сарьдаг” ХХК Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсныг улсын комисс хүлээн авлаа. Тус барилгын гүйцэтгэлийн ажлыг 2015 оны 7 сарын 31-ээс 11 сарын 15-ны хооронд 4 сарын хугацаанд барьж ашиглалтанд оруулж кобан тус бүр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажлын байр, саатуулах болон галт зэвсгийн өрөө, 2 айлын хоёр өрөө бүхий орон сууцтай, авто машины граж, нүүрс хадгалах болон ариун цэврийн өрөөтэй, гадна хашаа гэх мэт иж бүрэн тохижилттой кобаны ашиглалтанд орууллаа
-
2015 оны 11 сарын 25
Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний эхний шатны шалгаруулалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, нийслэл, орон нутгаас шалгарсан багуудын тэмцээн энэ 23-ны өдөр боллоо.
Тус тэмцээн нь 33 дахь жилдээ болж байгаа бөгөөд зөвхөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж байсан бол сүүлийн жилүүдэд орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохиож, жилээс жилд өргөжин тэлж байна. Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 11 аймгийн нийт 20 багийн 240 сурагч оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дараахь багууд шилдгээр шалгарлаа. Үүнд:
Нэгдүгээр байранд - Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар“ баг
Хоёрдугаар байранд - Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Зохицуулагч“ баг
Гуравдугаар байранд - Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй-2 цогцолцор” сургуулийн “Гэрлэн дохио” баг
Тусгай байранд- Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн “Эвт шонхорууд” баг тус тус шалгарав гэж Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газраас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 25
НӨАТ-ын буцаалтыг дансаар олгоно
-
2015 оны 11 сарын 25
Өнгөрсөн оны наймдугаар сард дөрөв хоногтойгоос гурван сар хүртлэх насны 16 нярай “Монос”-ын эмэнд хордсон хэрэг гарсан. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчийн бичиж өгсөн сэтгэцэд нөлөөтэй “Люминал” эмийг “Монос-Эх нялхас” эмийн сангийн ажилтан алдаа гарган, том хүний тунгаар дээрх хүүхдүүдэд өгсөн байдаг.
5-10 мг-аар уух ёстой тус эмийг 200 мг-аар уусан хүүхдүүдэд эмийн хордлогын эсрэг эмчилгээ, ходоодны угаалга хийсэн ч хоёр хүүхдийн байдал “хүнд” гэсэн оноштойгоор жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна.
Тэгвэл тэдний нэг ой гарантай О охин ЭХЭМҮТ-ийн сэхээнд эмчлэгдэж байна. Охины аав “Хүүхдийн минь биеийн байдал тааруу байгаа тул ярилцлага өгөх боломжгүй байна” гэсэн тул өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авсан юм.
“Монос-ын эмэнд хүүхэд хордсонтой холбоотой шүүх хурал хоёр хоногийн өмнө болсон. Шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл өгнө үү?
Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд болсон анхан шатны шүүх хурлаар “Монос” эмийн үйлдвэрийн удирдлагуудыг шалгах асуудлаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. 23-ны хурлаар ч мөн Эрүүгийн хуулийн 198.2 /198.2.Зарлан дуудах хуудсанд хэнийг хэн, хаана, хэдийд ирүүлэхээр дуудаж байгаа, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол хэрхэх тухайг дурдсан байна./-т зааснаар шалгах нь зүйтэй гэж үзлээ.
Өмгөөлөгчийн хувьд эмийн санч, жор баригчид арга хэмжээ аваад өнгөрөх биш, “Монос” эмийн үйлдвэрийн удирдлагуудыг шалгах, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг яагаад худалдан борлуулсан асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэхийг л хүсээд байгаа юм. Харин саяны хурлаар прокуророос ямар ч байсан шалгахаар боллоо.
Тухайн үед эм уусан 16 нярайн хоёр нь “хүнд” гэсэн оноштой байгаа. Биеийн байдлын талаар танд мэдээлэл байна уу?
Эм уух үед хамгийн бага буюу төрөөд тав хоносон нярай охин О байсан. Түүний бие үе үе өвдөж, өвдөх бүрийдээ ЭХЭМҮТ-ийн сэхээнд эмчлэгддэг. Одоо ч сэхээнд, биеийн байдал нь тааруу байгаа.
“Монос”-ын удирдлагууд эмэнд хордсон хүүхдүүдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ? Тухайлбал одоо сэхээнд байгаа охиныг эргэж очсон болов уу?
Тухайн үед л үйлдвэрийн зүгээс хүүхдүүдийг нэг удаа сувилалд хэвтүүлж, шинжилгээүзүүлж, эмнэлгээр авч явсан байдаг. Сүүлд “Монос”-ын захирал Л.Хүрэлбаатар эцэг, эхчүүдтэй “Санамж бичиг” байгуулж, гарын үсэг зурсан. Уг бичигт хүүхдүүдийг сувилалд эмчлүүлэх, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх зэрэг зүйлс тусгагдсан боловч нэгийг нь ч биелүүлээгүй өдийг хүрлээ.
-
2015 оны 11 сарын 25
НӨАТ-ын буцаалтыг дансаар олгоно
-
2015 оны 11 сарын 25
http://ulaanbaatar.mn/content/show/14671
-
2015 оны 11 сарын 25
НИТХ маргааш хуралдана
-
2015 оны 11 сарын 25
Нийслэлийн нэгдүгээр ”Өргөө” амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эхийн эндэгдэл гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тодруулбал, 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан төдийгүй хүүхэд нь бүтэлттэй төрж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалж хэлэхдээ эмч нар тоохгүй, хайхрамжгүй байсаар байгаад уг бүсгүй төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алдсан гэж мэдээлсэн. Энэхүү мэдээллийг тус эмнэлгийн зүгээс баталсан бөгөөд “Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Эмч буруутай эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно” гэсэн юм.
-
2015 оны 11 сарын 25
Тээврийн прокурорын дарга Ц.Дангаасүрэнгийн албан тушаалыг бууруулж, өөр албанд томилжээ. Түүнийг албан тушаалаас нь буулгах гол шалтгаан нь прокурор Х.Тамиртай холбоотой гэдгийг эх сурвалж хэлэв. Х.Тамир нь хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсанаар ийнхүү даргыгаа хөлдөө чирч албан тушаалыг нь бууруулах хүртэл арга хэмжээ авахуулжээ.
-
2015 оны 11 сарын 25
2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 419 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 333 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-12, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 11 сарын 25
БГД-4 Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн урд замд амины Nissan Tiida автомашины жолооч Г нь явган зорчигч БГД 2-р хороонд оршин суух Ү /75н.эм/ мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн шалгаж байна.
Жич: Жолооч Г гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:2.42%/
СБД-9 Цагдаагийн гудамж, “Жоби” төвийн баруун замд амины Toyota Prius автомашины жолооч О нь явган зорчигч СБД 14-р хороонд оршин суух С /29н.эр/ ийг мөргөж гэмтээсэн.
Жич: Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:1.58%/
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА НИЙСЛЭЛ ХОТЫН ХЭМЖЭЭНД 2015 ОНЫ 11-Р САРЫН 24 НД НИЙТ 75 ГЭМТ ХЭРГИЙН ЭЗЭН ХОЛБОГДОГЧИЙГ ИЛРҮҮЛЭН АЖИЛЛАА.
-
2015 оны 11 сарын 25
СБД-14 ”7-н буудлын постонд үүрэг гүйцэтгэж байсан ЗЦТ-ийн зохицуулагч цагдаа 14:00 цагийн үед “Huyndai Grace” автомашиныг зогсоож шалгахад: ЧД-17 хороонд суух Г /эр.34н/ гарал үүслийн бичиггүй адуу, үхрийн мах тээвэрлэж явсан хэргийг СБДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 25
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилт, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт”, Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэв. Эдгээр асуудлыг нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин, экологийн хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Өргөдөл гомдлын хороод хэлэлцэж, энэ сарын 30-ны өдөр буюу Даваа гарагт нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар дахин хэлэлцэх юм.
Харин нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан энэ сарын 23-нд болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авсан юм. Хуралдааны дэгийн дагуу НИТХ ээлжит 31 дүгээр хуралдааны үргэлжлэл маргааш буюу Пүрэв гарагт болж, уг асуудлыг дахин хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 25
ХУД-3 “ГССҮТ-д гараа гэмтээсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 24-нд авч шалгахад: “Говь” ХХК-ний “Ноос самнах цех”-ийн самнагч БЗД-2 хороонд суух Ш /эр.25н/ нь ноос самнах машинд баруун гарын 4-н хурууг хавчуулж гэмтсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 25
Өнөөдөр буюу 2015 оны 11-р сарын 25-ны 10.30-аас Монгол Улсын өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын хэрэгжилтийн байдал, ололттой болоод алдаа дутагдалтай тал, цаашид боловсронгуй болгох хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлэг дээр ШӨХТГ нь ямар компаниудын үнэ дээр зохицуулалт хийдэг, ямар аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцож болдог үгүй гээд та бүгд байнга асуудаг асуултандаа хариу авч болно. ШӨХТГ-ын ард талын Бишрэлт зочид буудлын хурлын зааланд
-
2015 оны 11 сарын 25
Монголын Засгийн газар, Канадын ”Хан ресурс” компанитай үүсгэсэн арбитрын маргаанд ялагдаж 100 орчим сая ам.долларын өрөнд орсон. Шүүх хурал энэ оны гуравдугаар сард болсон бөгөөд түүнээс хойш 9 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын Засгийн газрын “Хан Ресурст” өгөх мөнгө, хүүний хамтаар өссөөр байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улс “Хан ресурс”-т өдөрт 13 сая, сард 390 орчим сая, жилд дөрвөн тэрбум 680 сая төгрөг нэмж төлөх тооцоо харагдаж байгаа гэнэ. Давж заалдах боломжгүй шүүхэд нэгэнт ялагдсан учраас энэ өрийг төлөх нь гарцаагүй. Харин хэзээ, яаж төлөх нь тодорхойгүй байна.