-
2015 оны 11 сарын 23
Долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч суларна
-
2015 оны 11 сарын 23
СБД-16 “Бэлхийн ... тоот хашаанаас автомашинтай хүмүүс нохой хулгайлж зугтаалаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 12-нд авч шалгахад: Уг тоотод суух Б /эм.47н/-гийн хашаанаас кавказ овчарк үүлдрийн нохойг ЧД-17 хороонд суух А /эр.23н/ гэгч согтуурсан үедээ бусадтай бүлэглэн Verna Accent автомашин ашиглан хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СБДЦХ-2 шалгаж байна.
БЗД-14 “Нарантуул ОУХТ-ийн өргөтгөлийн ....-р чингэлэгт 11-р сарын 21-нд БЗД-22 хороонд суух Н /эм.40н/ нь “АКМ” бууны сум 68ш, Дровинк бууны сум 10ш, Winchester бууны сум 20ш, марк тодорхойгүй бууны сум 40ш-ийг хууль бусаар зарж борлууж байсныг илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 23
Д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Регистрийн дугаар Газрын байршил /хороо/ Зориулалт Хэмжээ /м2/ Хугацаа /жил/ Эдэлбэрийн хэлбэр Өмнөх шийдвэр
Баянгол дүүрэг
1 Эй Дий трейд ХХК 5222958 11 Эмнэлэг 1750 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 331
2 Дэвжих СӨХ 30 15 Орон сууцны орчны газар 22746 5 Ашиглуулах НЗД-ын 2010 оны 663
Баянзүрх дүүрэг
3 Цагаан хаш ХХК 2046806 19 Үйлдвэрлэл, үйлчилгээ 5016 3 Ашиглуулах НЗД-ын 2010 оны 780, Ү-2204058603,
Ү-2204058604
4 Б.Лханаасүрэн ЖЬ51040177 8 Амины сууц 128 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 302, Ү-2204027101
5 Б.Жүгдэр ХП50052012 16 Гараж,үйлчилгээ 206 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 204
6 У.Мөнхжаргал ШЗ74021811 16 Үйлчилгээ 240 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 132
Сонгинохайрхан дүүрэг
7 Хишиг арвин индустриал ХХК 2762412 32 Амины орон сууц 200000 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 747
8 Цагаан хаш ХХК 2046806 20 Үйлдвэрлэл 1274 5 Ашиглуулах НЗД-ын 2010 оны 780
9 Ц.Оюунзаяа МЮ82051406 20 Контор, үйлчилгээ 1800 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 782
10 Нисээч интернэшнл ХХК 2745615 20 Аж ахуй 2420 5 Ашиглуулах НЗД-ын 2010 оны 745
11 Вагнер ази тоног төхөөрөмж ХХК 2077361 32 Худалдаа үйлчилгээ 100000 5 Ашиглуулах НЗД-ын 2010 оны 582
12 Б.Эрдэнэбат ЧП60100773 18 Орон сууц 1000 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 660
Сүхбаатар дүүрэг
13 Г.Ариунжаргал, Г.Золжаргал УС76080503, ЧП78100904 11 Үйлчилгээ 135 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 210
14 Түрэлт ХХК 2779536 8 Контор, үйлчилгээ 615 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 783
15 Б.Эрдэнэ-Очир ЧИ50022012 8 Амины сууц 583 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 426
16 Винтрак ХХК 5018439 1 Контор 630 5 Ашиглуулах НЗД-ын 2010 оны 817
17 Худалдаа хөгжлийн банк 2635534 1 Үйлчилгээ 3735 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2015 оны А/779
18 Ц.Оюунцэцэг ХЕ64012867 8 Үйлчилгээ 785 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 474
19 Сити хөгжил ХХК 2696444 8 Орон сууц үйлчилгээ 1724 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 203
Хан-Уул дүүрэг
20 Ситирийл эстэйт ХХК 2113775 10 Үйлчилгээ,
орон сууц 12000 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 582
21 Соёмботцамхаг ХХК 5260477 16 Орон сууц 20000 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 747
22 Соёмботцамхаг ХХК 5260477 16 Орон сууц 20000 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 747
23 Ди Эйч Ти ХХК 2724456 10 Орон сууц, үйлчилгээ,
зочид буудал 20000 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 203
24 Туулривэр контрисайд ХХК 5144213 12 Аялал жуулчлал 600000 5 Ашиглуулах НЗД-ын 2010 оны 204
-
2015 оны 11 сарын 23
ХУД-2 “ГССҮТ-д өндөрөөс унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 20-нд авч шалгахад: 11-р сарын 19-нд “Монгол Шверо” ХХК-ний байрны 2-р давхараас оруулга буулгагч ажилтай ХУД-16 хороонд суух Б /эр.24н/ нь нойтон арьсан дээр хальтирч унаж гэмтсэн гэх хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 23
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хараа хяналтгүй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/894 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу хүйтний улирал болж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гэр орноосоо дайжин хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах, боломжгүй тохиолдолд хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын харьяалалд шилжүүлэх нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-27 өдрүүдэд зохион байгуулна.
Хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, бүртгэх, харьяалалтай болгох арга хэмжээг дүүрэгтээ зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, шаардлагатай төсвийг шийдвэрлэн ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, Гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй, гэр бүлээсээ дайжин нэгээс дээш жил хараа хяналтгүй явсан хүүхдийг хүүхдийн халамж, асрамжийн төвүүдийн хамгаалалд түр болон бүр шилжүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт үүрэг болгов.
Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын асран хамгаалалтад шилжсэн хүүхдэд зарцуулагдах хөрөнгийг “Төвлөрсөн асрамжийн үйлчилгээний зардлын норматив”-ын дагуу тооцож шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга нарт, энэхүү арга хэмжээнд шаардагдах 5 сая 748 мянган төгрөгийг тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 23
Гэмт хэрэгтэн гэрч болдог уу?
Сүүлийн үед гэмт хэргийн гаралт ихэсч, учир битүүлэг хийгээд хачирхалтай хэргүүд ар араасаа хөврөх боллоо. Төрийн өндөр албан тушаалтанг албан тасалгаандаа хээл хахууль авч байхад нь хуулийнхан газар дээр нь орж баривчилсан л гэх.
Арван долоон жил учир нь тайлагдаагүй хав дарагдсан хэрэг гэнэт сөхөгдөж хэд, хэдэн хүнийг цагдан хорьж байх жишээний. Тэгсэн хэрнээ олон сар жилээр яригдсан дуулиант хэргүүдийн сураг аажим аажмаар алдарч олны анхаарлаас холдсоор. Энэ бүхэн хуулийн байгууллагуунхныг хэрхэн ажиллаад байгааг үл ойлгоход хүргээд ч байх шиг. Зарим иргэд бүр юу болоод байгааг ч мэдэхээ больчихсон эргэлзчихсэн сууж байгаа биз.
Гагцхүү сонгууль дөхөнгүүт С.Зориг агсны хэрэг сөхөгдөж, сонгууль дөхөхөөр улс төрчдийн хэргүүд намждаг байдал энэ удаад бүү давтагдаасай.
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын хувьд л гэхэд албан өрөөндөө санамсар болгоомжгүйгээр хээл хахууль авч байгаад баригдах хүн яавч биш. Намынхан нь ч хэлж сонсогдоно лээ. Гагцхүү өөрөө хэргээ хүлээх ч юм уу ямар нэг шалтгаан цаана нь байж мэдэх юм.
Эсвэл хууль хяналтынхан аль эртнээс мөрдөж мөшгөж, шалгаж байгаад үүрийн 04:00 цагт баривчлаад аваад явсан уу?. Үнэхээр ойлгомжгүй. Аль аль нь урьдаас үгсэн тохиролцсон ч юм шиг учир битүүлэг эл хэрэг дуулиан дэгдээгээд авлаа. Магадгүй хэргээ хүлээж, хуулийнхан түүнийг нь газар нь илрүүлсэн болж аяглаж ч байгаа ч юм уу. Бас л ойлгомжгүй нэг хэрэг сөхөгдөх нь энэ.
Тэгвэл С.Зориг агсны хэрэг гэнэт сөхөгдөж чухал баримттай хуурцаг олдсон, сэжигтэн этгээдүүдийг баривчилсан, хэргээ хүлээж эхэллээ гэх бор шувуу нисэх болсон нь бас л сонирхолтой. Сонирхолтой гэхээсээ илүү ойлгомжгүй. 1998 онд уг хэргийг гарсаны дараа хэрэгтэнг шоронд л байгаа гэх хардлага нийгэм даяар явж байсан. Тэгвэл энэ удаад хэрэгтэн төмөр торны цаанаас хэн нэгэн хүнийг гүтгэчихээгүй байгаа даа. Дархлаа сууж, ”даам” болсон хэрэгтэн хэнийг ч хөдөлгөж мэдэхээр болсон байгаа биз.
Энэ олон жилийн дараа ямар жүжиг тавьж, ямар үнэн тогтоогдох юм бол доо. Олон нийт харж хүлээсээр.
Харин олны сонирхолыг татахуйц асуудал гарч ирэх явцад зарим хэрэг ”санамсаргүйгээр” замхрах, намжих талруугаа ордог бичигдээгүй хууль тогтсон гэмээр. Учир мэдэх хүмүүс бүр нэг хэргийн дуулианыг намжааж, олон нийтийн анхаарлыг сарниулахаар өөр нэг ”айхавтар” хэрэг гарч ирдэг ч гэж ярьж байх юм.
Тэгвэл энэ бүхнийг бас л бодууштай. Өнгөрсөн удаад шалгагдаж байсан хийгээд багагүй асуудал үүсгээд байсан зарим хэргүүд үнэхээр замхараад байгаа юм биш биз.
Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой “Улаанбаатар таймс” хэвлэх үйлдвэрийн хэрэг яагаад нам жим болов.
Эл хэрэг эцэст нь ингэж шийдэгдсэн гэж хэлэх хүн байна уу?. Н.Энхбаярын талаар анх гомдол гаргасан н.Сэргэлэн гэгч нь 1.5 сая доллар залилсан хүн гэлцдэг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан хүн. Гэтэл энэ хэрэг Чингэлтэйн шүүхэд очсон ч прокуророос хэргийг шалгана гэж буцаан татчихаад нам жим болчихсон байдаг.
Энэ мэтээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нэгэн ямар нэг хэргийн гэрч болоод хэргээс мултардаг юм биш байгаа.
Ганц үүгээр ч зогсохгүй олны анхаарлаас холдож чимээгүй дарагдсан хэргүүд өдгөө юу болж байгаа бол хуулийнхан нэг мэдээлэл өгмөөр санагдах юм.
-
2015 оны 11 сарын 23
Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.
-
2015 оны 11 сарын 23
2015 оны 11 дүгээр сарын 23-ны 08-20 цаг хүртэл
Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд:
Өнөөдөр баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2015 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи говийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 19-24 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2015 оны 11 сарын 22
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс санаачлан зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаа арван нэг дэхь өдрөө үргэлжилж байна.
“Мишээл экспо” худалдааны төвд гарч буй тус үзэсгэлэнд үндэсний 140 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа юм. Харин тус үзэсгэлэн өнөөдөр үргэлжлээд өндөрлөх юм байна.
-
2015 оны 11 сарын 22
Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд... Энэ юутай үнэн үг вэ. 2012 онд 40 настай эмэгтэй согтуудаа ээжийгээ хутгалсан хэрэг гарч байлаа. Гэтэл саяхан 20 настай охин 54 настай ээжийгээ 32 удаа хутгалан амь насыг нь хэрцгийгээр хороосон байна. Ийм адгуу санаатай, ядуу сэтгэлгээтэй хүнийг тэр гайхамшигт эх тээж төрүүлэхдээ эцэст нь охиныхоо гарт амиа алдана гэж ёстой төсөөлөө ч үгүй байсан байх. Ирээдүйд ээж болох хүн энэ хэргийг үйлдсэн аж. Яаж тэгж хэрцгий, балмад зан гаргаж зүрхэлж байна аа. Эмэгтэй хүн шүү дээ. Арван сар алтан хэвлийд нь жаргаж, ангир уургийг нь залгилж хүн болчихоод уу...
-
2015 оны 11 сарын 22
Хятад руу нүүрс тээвэрлэдэг монгол жолооч нарын хувьд зогсонги байдалд оржээ. Урд олон жолооч том машин жолоодож, нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг бөгөөд тэд нэг удаа явахаараа сая төгрөгийн цалин авдаг байсан бол одоо цалин нь буурч нэг удаа нүүрс тээвэрлэж гаргавал 337 мянган төгрөг авдаг болсон гэх.
Түүнчлэн нүүрсний тээвэрлэлт муудаж, ажилгүй жолооч нар ажил болоод том машин олдох боломж хайж, урд хөршийн хил дээр наашаа орж ирэх эрхгүй “гацсан” байдалтай байгаа гэнэ. Хятад хүмүүсийн гар, царай харж, гайгүй хэдэн төгрөгийн цалинтай ажил олж хийх гэсэн тэд зодуулж, дарамтлуулж, элдвээр хэлүүлэх нь энүүхэнд болсон аж.
1448080216_141e9ceb857c1327f99f96b0a1f519ab
Тэнд ажиллаж байгаа жолооч нарын ярьснаар “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван жолооч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Нэгийг нь машинд унтаж байхад нь зодоод амь насыг нь хөнөөсөн. Харин нөгөө залууг ажлын хөлс нэхлээ гэж зодон амь насыг нь хөнөөчихөөд нүүрс буулгадаг жалганд хаячихсан байсан. Мөн монголчуудын нүдэн дээр Мөнхөө гэдэг залууг зодож хөнөөсөн. Түүний амь насыг хөнөөсөн хятадууд шоронд суулгүй гараад ирсэн байна лээ. Хятадын хууль их сонин. Олон хүн нэг хүнийг элбэж зодоод амь насыг нь хөнөөчих юм бол олон хүний дургүйг хүргэсэн байна гээд ял нь хөнгөрчихдөг юм билээ. Мөнхөөг зодож хөнөөсөн хятадууд тэгээд л шоронд оролгүй гарсан гэсэн. Хятадуудад зодуулах бол энд энгийн, байдаг л зүйл шиг болчихсон” аж.
-
2015 оны 11 сарын 22
Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн хүний тохиолдолд үзүүлэх тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд “Галзуу өвчний тандалт, оношилгоо, эмчилгээний стандарт” (MNS-5348-42:2010), Эрүүл мэндийн сайдын 2008 оны 151 дүгээр тушаалаар батлагдсан “Галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”, вакцин ийлдэс тарих заавар, холбогдох зөвлөмжийг мөрдөж ажиллана.
Мэдээлэл өгөх, солилцох
Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулсан, ноцуулсан хүн, эмнэлгийн байгууллагуудад хандах тохиолдолд ЗӨСҮТ, аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдтэй дараах чиглэлээр холбогдоно.
Үүнд:
*Дуудлагын тухай мэдээлэл өгөх
*Авах арга хэмжээний тухай зааварчилгаа авах
*Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, ийлдэсийг захиалах, зөвөлгөө авах
*Эмнэлзүйн тусламж үйлчилгээний талаар мэргэжилтэнээс зөвөлгөө авах
Урьдчилан сэргийлэлт:
*“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”ийг жил бүрийн 9 дүгээр сарын 28-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдрийг угтуулан хүн ам, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан сургалт, сурталчилгаа хийх,
*Галзуу өвчний сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авна.
Вакцинд хамруулах:
1. Урьдчилан сэргийлэх тунгаар: Галзуугийн вирус, өсгөвөр, халдвартай материалтай ажилладаг лабораторийн ажилтнууд, галзуугийн эсрэг вакцин, ийлдэсийн үйлдвэрлэл эрхэлдэг мэргэжилтэнүүд
2. Халдварт өрсөн тохиолдолд бүрэн тунгаар:
- Монгол эдийн шингэн вакцин 7-12 удаа өдөр бүр, 10 болон 20 дахь өдрүүдэд тарих
- Эсийн өсгөврийн вакцин: Үйлдвэрлэгчийн зааврын дагуу (1-5 тун эсвэл 1-6 тун)
- Галзуу өвчний эсрэг вакцины бүрэн тунд хамруулах талаар ЗААВАР, ЗӨВӨЛГӨӨГ өгөх
Мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгууллага, малын эмчид жил бүр үзүүлж, хянуулах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах тухай хүн амд зөвлөх
-
2015 оны 11 сарын 22
Худалдаа эрхлэгчид нь ажлын хувцсыг /хормогч, ханцуйвч, бээлий/ өмсөх
Хэрэглэгчдэд зориулсан 1 удаагийн бээлий, торыг бүрдүүлэх
Ногооны үнийг ил тод бичиж, байршуулах
Түүхий болон бэлэн бүтээгдэхүүнийг хамтад нь биш, тусгаарласан байдлаар хайрцаг, саванд хийж худалдах,
Ногоо худалдах цэгт чанарын ялгалт хийгдсэн, стандартын шаардлага хангасан төмс хүнсний ногоог худалдана.
Агуулахад төмс, хүнсний ногоог хадгалахдаа хананаас 1-1.5 метр зайтай хурааж салхи орж байхаар хураана. Хадгалах байр нь 12-с дээшгүй температуртай, 80-85% харьцангуй чийглэгтэй байвал зохино.
Төмс, хүнсний ногоог жижиглэн худалдаалах цэгт бараа хураах тавцанд /газраас хөндийрүүлсэн вандан, поддон/ өрж байрлуулах, хайрцагтай бол 1.5-2 метрийн өндөр давхарлан хураах, шуудайтай бол босоо байдлаар нэг үе өрж хадгална.
Лангуун дээр ногоог худалдан авагч өөрийн хэрэгцээгээр авах боломжийг бий болгон сагсанд хадгалж худалдаална.
Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт гудамж, талбайд ил задгайгаар хүнсний ногоог худалдаалахгүй байх
Стандарт, чанарын шаардлага хангаагүй төмс, хүнсний ногоог худалдаалахгүй байх
-
2015 оны 11 сарын 22
Маргааш буюу 23-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 22
СХД-11 “ГССҮТөвд хөлөө хөлдөөсөн хүн ирлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 19-нд авчм/б шалгахад: СХД-ийн 21-р хороонд суух П /эр.56н/ нь согтуурсан үедээ гудамжинд унтаж байгаад 2 хөлийн тавхай хэсгийг хөлдөөж, тус төвийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгааг СХДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 22
Бүс нутгийн семинарыг хааж, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ дэлхийн улс орнуудын сэтгэлийг түгшээсэн авлигын эсрэг тэмцэлд ахиц, үр дүн гаргахад өөрийн хүчин чармайлт, сэтгэлийн дэмжлэгээ харамгүй үзүүлж, бүс нутгийн байгууллагуудын харилцан мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах боломжийг олгосон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа, Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Дивакар Гупта нар болон бусад оролцогч улсуудын төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлэв. Мөн “Дэлхийн улс орнууд даяаршихын хэрээр авлигын гэмт үйлдлийн өнгө төрх өөрчлөгдөж буй өнөө үед Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын гишүүн орнуудын төлөөлөл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод тусгасан авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд шинээр бий болсон боломж, бололцоо, саад бэрхшээл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлига, мөнгө угаах гэмт хэрэг, түүнээс гарах үр дагавар, илрүүлэх арга зүй, аргачлал, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах стратеги бий болгох шаардлага зэрэг олон чухал асуудлыг хөндөн хэлэлцсэн нь цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ боллоо” гэж хэлэв.
Эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, авлигатай тэмцэх байгууллага, албадын нөөц боломж, дотоод зохион байгуулалт, чадамжийг бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрийг байнга сайжруулах, авлигатай тэмцэх үйлсэд иргэдийн эрх мэдлийг бий болгох, тэднийг идэвхжүүлэх, дуу хоолойг нь нэмэгдүүлэх, шударга сэтгэлгээг чухалчлах талаар улс орнуудын төлөөлөгчид цохон тэмдэглэж байсныг анхааралдаа авах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд үгэндээ онцоллоо.
Бүс нутгийн семинарын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ, Тайланд, Бангладеш, Шри Ланка, Зүүн Тимор, Киргизстан, Бутан улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.
-
2015 оны 11 сарын 22
Цонх, хаалга нь барилгын хамгийн их дулаан алддаг хийц учир байшин сууцаа дулаалахаас гадна эхний ээлжинд цонх, хаалганы дулааны алдагдлыг багасгах нь их чухал. Зөвхөн барилгын гадна ханыг дулаалах ньтөдийлэн үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй. Иймд одоо байгаа цонхны хийцийг сайжруулах эсвэл дулаан тусгаарлалт сайтай цонхоор солих нь ихээхэн ашиг тустай байх болно. Дулаан ньцонхоор:
1. Цонхны завсар зайгаар,
2. Шилээр алдагдана
2000 онд батлагдсан цонх, хаалганы шинэ нормоор (МNS 4754: 99, МNS 4758: 99) жишээ нь, Улаанбаатарын орчимд барих барилгад 3 давхар шиллэгээтэй цонх суулгасан байх ёстой. Ийм цонх хийхэд зарим талаас хүндрэлтэйгээс гадна, үнэ өндөртэй болох тул зах зээлд өргөн нэвтэрч чадахгүй байна.
Гэвч дараах арга хэмжээнүүдийг авсанаар одоо байгаа хуучин цонх, хаалганы дулааны алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Үүнд:
• Цонх, хаалганы завсар зайг сайтар чигжиж битүүмжлэх, ингэснээр алдагдлыг наад зах нь 5-15% бууруулах боломжтой; (цонхны замаскийг силиконоор солих, уян жийргэвч, пролонон тууз наах, цонхны хүрээ болон ханын хоорондох заадсыг полиуретан хөөс, эрдэс хөвөнгөөр дүүргэх г.м.)
• Цонх болон орцны хаалганы гадна талд салхины хаалт, хөшиг хийх, эсвэл гонх буюу тамбур барих
• Давхар хавтастай модон цонхны нээлхий буюу салхивчны хэсгийг бусад хэсгээс бүрэн тусгаарлагдсан байхаар өөрчлөн сайжруулах. Ингэснээр цанталт үүсэхээс зайлсхийнэ;
• Одоо байгаа цонхны дотор талд нэмэлт цонх суулгах;
• Одоо байгаа 2 давхар шиллэгээтэй цонхонд нэмэлт шиллэгээ хийх буюу 3 дахь давхар нэмэх; Хоёр давхар шиллэгээтэй цонхны чигжээсийг ялангуяа дотор талаас
нь муу хийвэл түүгээр тасалгааны чийгтэй агаар нэвтэрч гадна талын шилийг цантуулан, улмаар цонхны модон хийцийг норгох аюултай. Чийг авсан мод тэлж, хэв гажилтанд орсноор цонх нээгдэж хаагдах нь хүндрэлтэй болохоос гадна, зай завсартай гардагийг анхаараарай. Цонхны гадна талд мөн ус зайлуулах хаялга төмөр заавал хийгээрэй.
Хэрэв хуучин цонхыг сайжруулах нь төвөгтэй бөгөөд ихээхэн зардал гарахаар бол цонхоо шинэчлэх хэрэгтэй. Иймээс засах уу, эсвэл шинээр солих уу гэдгийг эхлээд тооцож үз. Шинээр цонх хийхээр бол стандартын шаардлага хангасан, болж өгвөл 3 давхар шиллэгээтэй, сайн чанарын цонх аваарай (дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь К = 0.53 м2°С/Вт -аас багагүй байх шаардлагатай), үүнд мөнгө хэмнэх хэрэггүй. Гурван давхар шиллэгээтэй модон цонхны шийдлийг доорх зурагт үзүүлэв. Цонх суулгах ажлыг болж өгвөл мэргэжлийн хүнээр хийлгэх нь зүйтэй.Цонхны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор өвлийн улиралд ашиглалт багатай өрөөний цонхны дотор талын хавтсанд тунгалаг полиэтилен хальс тогтоож болно. Эсвэл дотор талын хавтсанд шинээр ховил татаж давхар шил суулгана. Ингэхдээ хавтасны хийц, нугас зэрэг нь нэмэлтачаалал даах эсэхийг шалгаж, шаардлагатай бол нэмэлт бэхэлгээ хийнэ. Эдгээрийг хийснээр шилээр алдах цонхны дулаан алдагдлыг наад зах нь 1/3-ээр багасгах боломжтой.
-
2015 оны 11 сарын 22
Иргэдээс ирж буй санал гомдол, хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар зөгийн балны гарал үүсэл, чанар аюулгүй байдлын талаар гарч байгаа зарим нэг зөрүүтэй мэдээллийн дагуу импортын зөгийн баланд хяналт шалгалт хийж байна.
Улаанбаатар хотын харъяа гүний гаалийн хяналтын бүсээр зөгийн бал импортолсон 4 аж ахуйн нэгж, Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Номин”, “Миний дэлгүүр , “Тэнгэр”, “Sky supermarket”, “Good price” худалдааны төвүүдэд гадаадаас зөгийн бал импортлон худалдаалж буй 15 аж ахуйн нэгж хамрагдсан. бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын Төв лабораторид мэдрэхүй, физик химийн, нян судлал, хлор болон фосфор органик пестицидийн болон хүнд металлын үлдэгдэл, МУБИСургуулийн Палинологийн итгэмжлэгдсэн лабораторид гарал үүслийн шинжилгээнд хамрууллаа. Хариу дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Цаашид цувралаар мэдээлэх болно.
-
2015 оны 11 сарын 22
-Бүс нутгийн семинарын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцов -
Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, Олон улсын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуулын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинар Улаанбаатар хотноо 3 өдөр үргэлжилж өндөрлөв.
Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт тус санаачилгын 31 гишүүн улсын 120 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд энэхүү авлигын асуудлаарх олон улсын хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Түүнчлэн хурлын үеэр Хууль сахиулах байгууллагуудын сүлжээг бүс нутгийн түвшинд байгуулах эхлэлийг тавьсан нь онцлох үйл явдал байлаа. Авлигын гэмт хэрэг нь тухайн нэг улс орноор хязгаарлагдахгүй бөгөөд гэмт үйлдлийн арга зам нь улам бүр нарийсч, хор хөнөөл нь дэлхий дахинаа заналхийлж байгааг харгалзан үзэж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн улс орнууд олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажилладаг билээ. Энэ нь улс орон бүр дотооддоо авлигын асуудлаа оновчтой тодорхойлох, нэгдсэн ойлголтод хүрэх, авлигатай хамтран тэмцэх арга ажиллагаагаа нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал алхам болдог юм.
Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалтаар Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс боловсруулан гаргасан Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэж, уг тайланг олон нийтэд танилцууллаа.
Авлигын эсрэг санаачилгын гишүүн улсуудын 13 дахь удаагийн бүс нутгийн семинараар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх стратегиа тодорхойлж, улс орнууд авлига, мөнгө угаах, албан тушаалын гэмт хэргүүдийг мөрдөн шалгах арга техник, туршлагаа харилцан солилцов. Мөн цаашдын хамтын ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж, харилцаагаа улам өргөжүүлэх чиглэлээр улс орнуудын төлөөлөгчид харилцан санал бодлоо хуваалцсан юм.
Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг УИХ-ын дарга З.Энхболд нээсэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хаалтын ажиллагаанд оролцов. Тэрээр бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх чиглэлээр гарч байгаа дэвшилтэт санал санаачилга бүрийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.
-
2015 оны 11 сарын 22
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төвөөс ”Хүйтний улирал эхэлж гадаах цаг агаар хасах хэм рүүгээ шилжсэн тул барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулав.
Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг аж. Иймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын чанар, норм, дүрэм, стандартаа мөрдөх шаардлагатай байгааг санууллаа Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 164 осол гарч 178 хүн өртсөний 63 нь нас барж, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 80 нь хөдөлмөрийн чадвараа түр алджээ.
Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагын Дэд бүтцийн хяналтын газар 2014 онд улсын хэмжээнд 6463 аж ахуйн нэгж, иргэний барьж байгаа 3478 барилгын ажилд хяналт шалгалт хийжээ. Хяналтын хуудас, эрсдлийн шалгуураар үнэлэхэд 403 барилга их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.