Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2728 2729 2730 2731 2732 2733 2734
  • Иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулна
    2015 оны 11 сарын 24
    иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулна
  • Ирвэс хамгаалагч залуугийн аав уул уурхайн компаниудыг сэжиглэж байна
    2015 оны 11 сарын 24
    Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг шалгаж байна. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон байна. Аймгийн Онцгой байдлын албан хаагчид эрлийг эхлүүлж, маргааш нь талийгаачийн цогцсыг нуураас олжээ. Нийслэлд гэрийнхээ ойролцоо машин тавихаар гарсан залуу Хөвсгөл нууранд осолдсон шалтгааныг цагдаа нар гаднын нөлөөтэй гэж үзэн шалгаж байна. Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байна. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.



    Юутай ч хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарчээ.
  • АУМ” компанийн Ц.Мягмардорж Ц.Мөнхбаярт 80 саяыг төлнө
    2015 оны 11 сарын 24
    АУМ” компанийн Ц.Мягмардорж Ц.Мөнхбаярт 80 саяыг төлнө
  • Өнөөдөр Хөх луу өдөр
    2015 оны 11 сарын 24
    Тухайн өдөр гахай, хулгана, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. - Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
  • Улаанбаатарт 18 хэм хүйтэн
    2015 оны 11 сарын 24
    2015 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус, Монгол Алтайн нуруугаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.
    Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • Хагалгаа хийлгэхгүйгээр нурууны суултыг эмчлүүлэх боломжтой боллоо
    2015 оны 11 сарын 23
    Нурууны бүх төрлийн өвчнийг Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлэгт нарийн оношилж, эмчилдэг боллоо. Тодруулбал, тус эмнэлэг нурууны өвчнийг мэдрэлийн эсийн ёзоорын түвшин хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи бүхий Японы алдартай брэндийн “Ультралайн” аппаратыг Монголд анх удаа нэвтрүүлсэн байна.
  • Талийгаачийн нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна
    2015 оны 11 сарын 23
    Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэл, зул өргөх ёслол үйлдлээ. Сэтгүүлчтэй хамтран ажиллаж байсан уул уурхайн салбарынхан болон мэргэжил нэгт нөхөд нь ёслолд оролцов. Монголын бизнес консул, Уул уурхайн ассоциаци, Нийтлэлчдийн клубын төлөөлөл зул өргөн, түүнийг хүндэтгэн дурслаа
  • Хуулийн төв байгууллагуудын дунд спортын тэмцээн боллоо
    2015 оны 11 сарын 23
    Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээн 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

    Тус тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Авлигатай Тэмцэх Газар, Монголын олон улсын ба үндэсний арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны баг тамирчид шатар, ширээний теннис, биллъяард, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүчээ сорьсон юм.

    Тэмцээнд багийн дүнгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид тэргүүн байрт шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн болсон бол Улсын Ерөнхий прокурорын газрын баг дэд байрт, Улсын Дээд шүүхийн баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

    Уламжлал болсон тус тэмцээнийг энэ жил Монголын Хуульчдын холбоо хариуцан зохион байгуулсан бөгөөд ирэх жил Улсын Ерөнхий прокурорын газар зохион байгуулахаар болсон байна.
  • Сэтгүүлч Л.Болормаагийн дурсгалыг хүндэтгэж, зул өргөлөө
    2015 оны 11 сарын 23
    Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэл, зул өргөх ёслол үйлдлээ. Сэтгүүлчтэй хамтран ажиллаж байсан уул уурхайн салбарынхан болон мэргэжил нэгт нөхөд нь ёслолд оролцов. Монголын бизнес консул, Уул уурхайн ассоциаци, Нийтлэлчдийн клубын төлөөлөл зул өргөн, түүнийг хүндэтгэн дурслаа.
  • Энэ сарын 27-ноос өрхийн эмнэлэгүүд шээсний шинжилгээ авч эхэлнэ
    2015 оны 11 сарын 23
    Иргэд заавал хоёрдугаар шатлалын эмнэлэгт очиж шээсний шинжилгээ өгдөг байсныг өөрчлөн, нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг болох гэж буй талаар бид өмнө мэдээлсэн. Энэ сарын нэгнээс эхлэн ашиглалтанд орох ёстой байсан энэхүү аппарат зарим өрхийн эмнэлэгүүдэд тусгай лабратори байхгүй, байсан нь өвчтөнийг оношлох оношлуурын тестгүй зэрэг шалтгаанаас болж саатаад байсан.

    Харин өнгөрсөн баасан гарагт шаардлагатай байгаа тест, оношлуурууд ирсэн байна. тиймээс энэ сарын 27 гэхэд нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний 10 гаруй үзүүлэлт бүхий аппаратууд ашиглалтанд орно.
  • “Хөршийн хяналт” зөвлөлгөөнийг зохион байгууллаа
    2015 оны 11 сарын 23
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор баталсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдэд сурталчлах, дүүрэг, хорооны Засаг даргын оролцоог сайжруулах зорилгоор “Хөршийн хяналт” уулзалт, зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран энэ сарын 20-нд зохион байгууллаа.
    Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, хэсгийн байцаагч, Хөршийн хяналтын бүлгийн ахлагч, Сууц өмчлөгчдийн холбоо, Харуул хамгаалалтын байгууллага, иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцов.
    “Хөршийн өдөр” үйл ажиллагааг идэвхи санаачилгатай зохион байгуулсан Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 7 дугаар хороог өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
  • Шинэ цэргийн тангараг өргөх ёслол болно
    2015 оны 11 сарын 23
    Шинэ цэргийн тангараг өргөх ёслол болно
  • ЭМС яамны ТНБД Г.Ганчимэгийг яллагдагчаар татлаа
    2015 оны 11 сарын 23
    ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгалаа. Уг асуудлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шүүгч н.Олзод дээрх шийдвэрийг гаргасан байна.

    Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой. Г.Ганчимэгийг ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэвч өнөөдрийг хүртэл АТГ-аас уг асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Тодруулбал, түүнийг авилга хээл хахууль авсан хэрэгт буруутган АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Г.Шийлэгдамба сайд ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөн түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа билээ.
  • Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тодрууллаа
    2015 оны 11 сарын 23
    Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тодрууллаа
  • НИТХ дахь МАН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа
    2015 оны 11 сарын 23
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг эдгээр асуудалтай дэлгэрэнгүй танилцаагүй учир хуралдаанаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэв. Тус намын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авч, хуралдааны дэгийн дагуу энэ сарын 26-ны өдөр буюу Пүрэв гарагт уг асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.

    Харин нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан маргааш буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт , нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэж, нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    1 / 6
  • Сэтгүүлч Л.Болормаад зориулсан зул өргөх ёслол болно
    2015 оны 11 сарын 23
    Монголын сэтгүүлзүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, сэтгүүлч, хэвлэлийн шилдэг менежер Лунтангийн Болормаа энэ сарын 21-ны өдөр зуурдаар таалал төгссөн билээ.



    Түүний гэгээн дурсгалд зориулж, үзэг нэгт сэтгүүлчдийнх нь зүгээс өнөөдөр Барилгачдын талбайд 15 цагаас зул өргөх ёслол зохион байгуулах гэж байна.



    Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд, хамт олон болон Монголын сэтгүүлзүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
  • Үр зулбуулах эм зарж байсан этгээдийг саатууллаа
    2015 оны 11 сарын 23
    БЗД-14 “НТОУХТөвд 11-р сарын 22-нд ХУД-8 хороонд суух С /эм.44н/ гэгч нь үр зулбуулах үйлчилгээтэй “Misoprostol tablets” эм 9ш, ”iprofen” эм 4-ийг зарж байсныг илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
  • “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ
    2015 оны 11 сарын 23
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/889 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн батлагдсан хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах,Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл боловсруулах, Нийслэлийн орон сууцны нэгдсэн судалгаа, мэдээллийн сан байгуулах зөвлөхийн ажлын жагсаалт, нийслэлийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг тус тус баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Орон сууцны корпораци, зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Машинд хужир ачиж байтал нуур цөмөрчээ
    2015 оны 11 сарын 23
    Машинд хужир ачиж байтал нуур цөмөрчээ

    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутаг дахь Айрхан нуурт ачааны машин осолджээ. Нутгийн иргэд нуурын мөсөн дээр машинаа зогсоогоод хужир ачиж байтал мөс цөмөрсөн гэнэ. Энэ тухай дууддага 20-ны 15.00 цагт тус аймгийн Онцгой байддын газарт ирснээр долоон хүнтэй баг илгээсэн аж. Онц- гой байллынхан 21-ний 07.00 цагт аврах ажиллагаагаа эхэлж, өдөржин ажил- ласан ч машиныг гаргаж чадалгүй 20 цаг хүргэж, харанхуй болсон байна. Аврах ажиллагааг өчигдөр өглөө үргэлжлүулсэн тухай мэдээ орон нутгаас ирлээ.
  • С.Эрдэнийг Солонгос руу явуулах эсэхийг компани нь шийдээгүй байна
    2015 оны 11 сарын 23
    шийдээгүй байгаа гэнэ

    “Эрдэнэс-Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, 200 гаруй хүний өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж буйгаа мэдэгдсэн. Эл хэрэг эдүгээ ч олны анхаарлын төвд байна. Энэ хэргийн талаар ЦЕГ- аас тодруулбал, С.Эрдэнийг хохирогчоор дуудан Сүхбаатар дуүргийн цагдаагийн нэгдугээр хэлтэст шалгаж байгаа гэх хариултыг өгсөн. Харин тодорхой албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 95-1-ээр мөрдөн байдааж байгаа аж. Энэ зүйл заалт нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэл юм байна. С.Эрдэнэ одоо ГССҮГ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд, хордлого тайлах, үрэвсэл дарах эмчилгээ хийлгэж байгаа аж. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс эмчилгээний зардлыг бүрэн даана гэсэн ч 800 мянган төгрөгийн эм тариа буюу хоёр өдрийн эмчилгээний төлбөрийг өгөөд одоо болтол Солонгост эмчилгээ хийлгэх эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй байгаа хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдэж байна. Гэтэл С.Эрдэнийн үйлдэлтэй яг адилхан үйлддийг өнгөрсөн долоо хоногт нэг иргэн гаргажээ. Тодруулбал, Хан- Уул дүүргийн хоёрдугаар хороонд нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарчээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст “Манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна” гэсэн дууддага ирсэн бөгөөд дууддагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Ш гэгч нь саванд бензин авчран гэртээ болон өөр дээрээ асгаж, өөрийгөө болон гэрээ галдан шатаахыг завджээ. Дууддагын дагуу очсон цагдаагийн албан хаагчид Ш гэгчийн үйлддийг шуурхай таслан зогсоож чаджээ. Энэ мэтчилэн сүүлийн үед өөрийгөө шатаана, хувцсаа шатаана, хөхөө огтолно гэх мэтчилэн сэтгэцийн эрүүл бус хэв маягтай үйлдлүүд гаргах санаатай хүмүүс олширч байгаад албаныхан анхаарал хандуулах буй заа.
2728 2729 2730 2731 2732 2733 2734
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2 цаг 11 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 20 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2 цаг 35 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    3 цаг 20 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    3 цаг 23 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    3 цаг 50 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    3 цаг 59 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    5 цаг 2 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    5 цаг 26 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    6 цаг 20 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    6 цаг 20 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    6 цаг 53 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    7 цаг 2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    7 цаг 3 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    7 цаг 9 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    7 цаг 15 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    7 цаг 23 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    7 цаг 25 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    7 цаг 29 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    7 цаг 30 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК