-
2015 оны 11 сарын 11
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/873 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож нэгдүгээр байршилд ялагчаар тодорсон иргэн Д.Жаргалсайхан нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 80 сая 500 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай 1300 метр квадрат газрыг иргэн Д.Жаргалсайханд 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.
Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус үүрэг болгов.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 11
123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олголоо
-
2015 оны 11 сарын 10
14 настай хүү бусадтай бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлджээ.
-
2015 оны 11 сарын 10
элэнгэ аймагт Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлжээ.
“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, 26 мэргэжлийн ангийн нийт 526 хүн, 158 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав. Сургуулийг удирдагчаас, Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог, тохиолдож болзошгүй аюул, ослын төрөл болох газар хөдлөлт, үерийн аюул, ой, хээрийн түймэр, гахайн мялзан өвчний цагийн байдлыг өгчээ. Аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн 126 удирдах бүрэлдэхүүн цагийн байдлын дагуу шуурхай арга хэмжээ авч, оновчтой шийдвэр гаргах, боловсруулалт хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, хэрэгжүүлэх арга хэмжээний санал дэвшүүлэх, багаар ажиллах, байр зүйн зурагт тэмдэглэх зэрэг ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.
-
2015 оны 11 сарын 10
Албан байгууллагууд орчин тойрондоо баярын уур амьсгал оруулж дотор болон гаднах талбайгаа засаж чимэглэхэд ихээхэн анхаардаг болсон. Энэ нь үйлчлүүлэгчдээ татах нэгэн арга болдог бөгөөд ашиг орлого олох боломжийг бүрдүүлдэг гэж үздэг байна. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага байдаг
-
2015 оны 11 сарын 10
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, газар барьцаалах гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцсон бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар хангаж болохоор зохицуулсан нь иргэний газар өмчлөх эрх болон шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн билээ.
Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 10
Таксины жолоочийг дээрэмдэж, ална хэмээн сүрдүүлсэн хэрэг гарчээ.
-
2015 оны 11 сарын 10
Өнгөрсөн долоо хоногт Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хоригдлуудыг сулласан.
-
2015 оны 11 сарын 10
Шошгон дээрээ стандарт масло нэртэй транс тосны орцтой бүтээгдэхүүн зарж байна. Хэрэглэгчдийн хувьд тэр болгон бүтээгдэхүүн болгоны орц найрлагийг харалгүйгээр шошгонд итгэж худалдан авалт хийж байгаа нь иймэрхүү хуурамч шошготой бүтээгдэхүүнийг борлуулахад түлхэц болж байна….Нөгөө талаас иргэдийнхээ эрүүл мэнд болон эрх ашиг зөрчигдөж байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар болон ЭМСЯ, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар анхааралаа хандуулахгүй байгаа нь харамсалтай….
www.emneleg.mn
-
2015 оны 11 сарын 10
БОНХАЖ-ын дэд сайд ажлаа хүлээлгэн өглөө
-
2015 оны 11 сарын 10
Нийтлэлч Баабар хуурамч бичиг баримтаар тэтгэврээ тогтоолгосныг Нийгмийн даатгалын газрынхан илрүүлсэн тухай Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр мэдээлсэн. Энэ тухай Нийгмийн даатгалын газрынхан ч албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан ”Бат-Эрдэнийн Батбаяр буюу олноо Баабар гэж алдаршсан нийтлэлч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ тогтоолгожээ. Баабар гуай минь дээ” хэмээн жиргэсэн б
-
2015 оны 11 сарын 10
“Сэтгэшгүй” эмнэлгийн захирал С.Хүрэлбаатар НЭМГ-ыг шүүхэд өгөхөөр болжээ
-
2015 оны 11 сарын 10
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй баривчлах, хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудыг үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх шүүх хуралдаанд прокурорын дүгнэлт гаргаж оролцжээ.
Шүүхээс прокурорын дүгнэлтийн дагуу баривчлах, хорих ялаар шийтгэгдсэн ялтнуудыг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хорих ангиас суллаж, хорихоос өөр төрлийн ялтай ялтнуудыг үлдсэн хугацааны ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
-
2015 оны 11 сарын 10
Багш, сурагчид цахим сурах бичиг ашиглана
-
2015 оны 11 сарын 10
Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсээс ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын дарга асан хурандаа Н.Адьяа, Ч.Дашдорж нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Энэ тухай прокурорын байгууллага ”Хилийн тагнуулын албаны эрх бүхий хоёр хүнийг шалгаж байгаа нь үнэн. Улсын нууцтай холбоотой болохоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгчээ. Хэрэгт холбогдсон хурандаа нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулжээ.
-
2015 оны 11 сарын 10
Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү төлөвлөгөөний дагуу Автохудалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан, өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон юм.
“Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.
Өнгөрсөн сард тус цогцолбор нь албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд цогцолборт 5 542 авто машины зогсоолын талбайг хийж, талбайг бүрэн гэрэлтүүлэх хүчин чадалтай лед гэрэлтүүлэг, хянах камер байрлуулсан. Мөн нийтийн хоолны газар 26, бие засах газар 5, хүнсний дэлгүүр 2, эмийн сан 1, онлайн машин захиалгын төв 1, авто угаалгын газар 5, авто машины болон дугуй засварын газар 10, нотариат, даатгалын компаниуд, Нийслэлийн татварын газрын салбар, арилжааны 4 банкны салбар, авто машины улсын дугаарын үйлдвэр 3, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээ зэргийг төвлөрүүлээд байна. Түүнчлэн хуучин 22-ын товчооноос авто худалдааны цогцолбор хүрэх 1,7 км автозамыг шинээр барьж, Нэгдүгээр хорооллоос Автохудалдааны цогцолбор хүрэх дунд багтаамжийн 3 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
-
2015 оны 11 сарын 10
Төөрсөн малчдыг эсэн мэнд олов
-
2015 оны 11 сарын 10
Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
-
2015 оны 11 сарын 10
Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан бизнесийн чиглэлээр сургалт зохион байгуулах, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх, цаашид өргөжүүлэн хөгжүүлж, удирдах таатай, боломж, нөхцлөөр хангах зорилгоор АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв” төсөл хэрэгжүүлэхээр болов.
Энэхүү төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон шинэ техник технологийн талаар мэдлэг олгон, дэмжлэг тусламж үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил эдийн засгийн боломжуудыг ашиглаж, бүтээмжтэй ажиллахад саад болж байгаа бэрхшээлүүдийг арилгаснаар эдийн засгийн хөгжилд тэдний оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Дэлхийн ихэнхи орнууд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг сайжруулах нь эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, соёлын өндөр ач холбогдолтой гэж үздэг байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 10
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ
19 минутын өмнө Print Zasag and PDF
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт өссөн үзүүлэлттэй байгаа бол Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт буурчээ.
Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1595 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хил залгаа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг дээшлүүлэх, газар орны нөхцөл байдал, сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл солилцох зорилгоор “Нээлт хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг 4 үе шаттай зохион байгуулжээ.
Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт 2800 зөрчлийг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн чиглэлээр дүүргийн хэмжээнд нэгдсэн шалгалтыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр тогтмол явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 41 жолоочийг саатуулан, журамлаж ажилласан байна.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 382 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2 сая 504 мянган төгрөгөөр торгож шүүхийн шийдвэрээр 14 иргэнийг баривчилсан байна. Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж эд материалын хохиролтой осол 63 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад осол 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 707 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ.
Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд 11 ЕБС-ийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна
Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон ХУД-ийн ТҮК-аар Чингисийн өргөн чөлөө, Нисэх Яармагийн зам, Уулын зам, Айдсын давааны замуудад 8,5 тонн давс, 8 тонн бодис цацжээ
“Төгс гэрэлтүүлэг” ХХК-тай хамтран тус дүүргийн 18 гудамж замын нийт 2445 ширхэг гэрэлтүүлгийн асалтыг шалгахад 2429 гэрэл асч, 16 гэрэл асахгүй байсан ба асалтын хувь нь 99,3 хувьтай байна
Дүүргийн 11 дүгээр хорооны нутагт 14 метр квадрат замыг асфальтаар нөхөж засуулан хэвийн байдалд оруулжээ
Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1693 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1590 иргэнийг 7 сая 950 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар торгожээ. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 499 хүнийг саатуулах байранд саатуулж ажилласан байна. Гал түймрийн дуудлага өнгөрсөн 14 хоногийн мэдээтэй харьцуулахад 3 хувиар буурчээ.
Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүрэгт ажилладаг шатахуун түгээх станцуудад галын аюулаас хамгаалагдсан байдал, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг шалгалаа. Шалгалтаар нийт 14 обьект, 12 Шатахуун түгээх станц, 2 агуулах хамрагдаж 77 зөрчил илрүүлж 28 зөрчлийг газар дээр нь засуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар хугацаатай заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ. Мөн галын аюулгүй байдлыг хангаагүй “Сод Монгол” ШТС-56, “Бадрал” ХХК-ийн ШТС-1 дээр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож зөрчил дутагдлыг арилгуулан аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна.
Налайх дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 1264 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 1079 жолоочид 29 сая 324 мянган төгрөгийн бэлэн бус торгууль ногдуулжээ.
Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд мал, мах худалдаалж буй байдалд Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэжээ. Шалгалтаар автомашин дээр мал, мах зөвшөөрөлгүй цэгт худалдаалж буй 16 иргэний зөрчлийг илрүүлэн дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулан ЖДҮ-ийн төвийн дэргэд зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, газар дээр нь зөрчлийг арилгууллаа. Мөн захирамжийн хүрээнд тус дүүрэгт малчдын махыг хямд үнээр худалдан борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Багахангай өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Захиргааны шинжтэй 83 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвөлжилт хаваржилтыг өнөтэй давах дүүргийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны “Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор 400 боодол өвс 60 шуудай тэжээлийг нөөцөлсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.