-
2015 оны 11 сарын 10
Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 09-нөөс 11-р сарын 10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4179, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 548, Зам тээврийн ослын 331, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 81-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1 2015.10.29 81 45 48 6 10
НД-3 хороонд байрлах үйл ажиллагааг зогсоосон уурхайн цооногт, НД-7. хороонд суух Ч /эр.38н/, М /эр.41н/ НД-2. Б /эр.56н/ нар нүүрс олборлож байгаад хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан хэргийг Налайх дүүргийн ЦХ шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 10
Дорноговийн цагдаа нар бүлэг хулгайчийг Илрүүлжээ
Дорноговь аймагт ломбард, худалдааны газарт хулгай орох тохиолдол нэмэгджээ. Аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас гүйцэтгэх ажиллагаа явуулж бүлэг хулгайчийг барьсан байна. 20-25 насны гурван залуу Улаанбаатараас очиж ломбард, худалдааны газарт нэвтэрч гар утас, компьютер хулгайлан шөнөдөө нийслэлийг зорьдог байсан байна. Тэд гурван удаагийн үйлдлээр 50 гаруй утас, компьютер авч дамлан зарсан нь тогтоогджээ. Аймгийн цагдаагийн газраас сэжиггнүүдийг саатуулан шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 10
Энэ сарын 30-ны өдөр хүртэл шалгана
-
2015 оны 11 сарын 10
Ж.Энхжаргал: Халх голын удирдлагууд газрын наймаа хийсэн
-“Халх гол” чөлөөт бүсийг судалгаагүй эхлүүлсэн талаар орон нутгийнхан ярьж байна. Энэ галаар тодруулахгүй юу?
-Халхголд маш олон судалгаа хийгдсэн байдаг. 1967-1978 оны хооронд Монгол Оросын хамтарсан атрын судалгааны экспедиц, Халхгол сангийн аж ахуйн байгуулах ТЭЗҮ хийж байсан. Халхгол бүс нутгийн хөгжил ерөнхий схем гаргаж байсан. 2009 онд KOI- КА-ийн Халхголын хөдөө аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гаргаж байсан. Солонгосын эрдэмтэд Монголын шинжлэх ухааны байгууллага, Дорнодын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтарсан судалгаа ч бий. 2012 онд Халхгол бүс нутгийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарч байсан зэрэг олон судалгаа бий.
-Орон нутгийн удирдлагууд гадаадынханд газар олгоогүй гэдгээ илэрхийлж байиа. Харин та бүхэн эсрэгээр нь ярьж байгаа?
-Дорнод аймгийн Халхгол сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2009 онд “Хансоломо” компанид тэжээлийн ургамал тариалах зорилгоор 30 мянган гектар газрыг олгосон тогтоол бий.
Тогтоол гаргасан өдрөө Засаг дарга нь захирамж гаргаж, компанид газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг. В.Менхтайваныг үүнийг хийсэн гээгүй, өмнөх удирдлагуудынх нь шийдвэр. Харин В.Мөнхтайван 2013 онд “Соёмбо буудай” компанид 1631.2 га газрыг олгосон захирамж нь байна. Энэ к*рмпанийг судлахаар БЙХАУ-ын хөрөнгө оруулалттай. Өнгөрсөн есдүгээр сард Халхголын асуудал босох үед компанийг монгол хүний нэр дээр шилжүүлсэн байна лээ. Бид үүнийг газрын дам наймаа гэж харж байгаа.
-Чөлөөт бүсийн галаар нутгийн иргэдийн саналыг аваагүй гэж яригддаг?
-Бид Өргөдлийн байнгын хороонд ирсэн 1630 хүний өргедөлд хариу өгч тал талын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан. Орон нутгаас төлөөлж ирсэн хүмүүс ард иргэдтэй очиж уулзаач гэсний дагуу очсон. Гэвч биднийг хүлээж аваагүй. Иргэдтэй уулзах нөхщөөр хангаагүй, хүмүүсийг буруу турхирч байгаа. Үүнээс өмне 2011 оноос хойш Дорнод аймгаас Засаг дарга, ИТХ-аас дөрвөн удаа чөлөөт бүс байгуулах хүсэлт ирүүлсэн байдаг. Орон нутгийн удирдлагуудын хүсэлт иргэдийнх гэж ойлгож байгаа.
-
2015 оны 11 сарын 10
Нэрт сагсан бөмбөгч, Алдартын танхимын гишүүн, спортын мастер Доржпаламын Даваахүүгийн нэрэмжит U-19 хүртэлх насны залуучуудын УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд нийт эрэгтэй 18 эмэгтэй 7 багийн баг тамирчид хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдөж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Багануур дүүргийн баг тамирчид хүрэлцэн ирж оролцож байна.
-
2015 оны 11 сарын 10
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.09/ Үндэсний өгөх өдөрт зориулсан тархины саажилттай хүүхдүүдийн бүтээл, цуглуулгын “Энэ бол би” үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, “Таны инээмсэглэл” төв, Монголын тархины сааны холбооноос зохион байгуулж буй тус үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нар зурсан зураг, бичсэн шүлэг, цуглуулгаараа оролцож байгаа юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа тус арга хэмжээг ивээн тэтгэж, залуусыг дэмжин 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэжээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд залуусын бүтээл, цуглуулгыг үзэж, сонирхсны зэрэгцээ С.Намуунцэцэг, А.Хүдэрбат, А.Дөлгөөн нарт Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль гардуулав. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр сэргээн засах эмчилгээний зориулалттай ”Spider cage” буюу ”Аалзны тор” төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг хуримтлуулах хандивын аян явагдаж байгаа талаар “Таны инээмсэглэл” төвийн тэргүүн Э.Болорчулуун Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн “Энэ бол би” үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. Хаалтын ёслолд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Япон Улсын Элчин сайдын зөвлөх Минорү Кикүчи болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Хаалтын ёслолын үеэр үзэсгэлэн зохион байгуулагчид Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн монголын хүүхэд залуус, эмэгтэйчүүдэд чиглэсэн бүх үйл ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/866 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/608 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлын дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/2262, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2820 албан тоотуудаар ирүүлсэн саналыг үндэслэн Сэтгэшгүй ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Мөн тус захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эмнэлэг, сувиллын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэгдлээ. .Энэхүү захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хяналт тавина гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 10
Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрөөс эхэллээ
-
2015 оны 11 сарын 10
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/870 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахаар боллоо. Тооллогын комиссыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргалах юм.
Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс нь 2015 оны тооллогын бэлтгэл ажлыг дүүргийн тооллогын комисстой хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үндэсний Статистикийн хорооноос баталсан заавар, аргачлалын дагуу зохион байгуулна. Тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 800цагаас эхэлж,12дугаар сарын 17-ны өдрийн оройн 2000цагт дуусгана. Мал, тэжээвэр амьтдын тооллогын өдрүүдэд нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтэст тооллогын жижүүр өдөр бүр өглөөний 800-2000 ажиллаж, тооллогын аргачлал, заавартай холбоотой лавлагаа өгөхөөс гадна тооллогын явцын мэдээлэл солилцож байхыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан удирдамжид заажээ. Мөн дүүргийн Засаг дарга нь дүүргийн тооллогын комисстой хамтран тооллогод мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах, тооллогын явцын мэдээг хугацаанд нь мэдээлэх, дүнг нэгтгэн гаргах, тооллогын явцад элдэв зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 10
УИХ-ын гишүүдийг 99 болгож, таван жилээр ажиллуулах өөрчлөлтийн талаар хэн юу хэлэв?
-
2015 оны 11 сарын 10
Сэлэнгэ аймагт оны эхний 10 сарын байдлаар 52 удаа ой хээрийн түймэр гарчээ. Мөн ахуйн гал түймэр 92 удаа гарсан байна.
Ой, хээрийн түймрийн хувьд ОХУ-аас хил давж хоёр түймэр орж иржээ. Мөн иргэд үнс нурмаа ил задгай асгаснаас, лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас, машин техникийн яндангийн цонолт зэрэг иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан түймэр ихэнх хувийг эзэлж байгаа бол аянганы улмаас 12 түймэр гарчээ. Түймрийн улмаас нийт 59.833.9 га газар гал түймэрт өртөн шатаж, байгаль экологид урьдчилсан байдлаар 7.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж ОБЕГ-аас мэдээлж байна.
Харин 17 удаагийн ой, хээрийн түймрийн шалтгаан тогтоогдоогүй байна.
-
2015 оны 11 сарын 10
Прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолдсон ноцтой хэрэг гарчээ. Осол энэ сарын 8-нд буюу өнгөрсөн ням гарагийн 11.00 цагийн үед Сэлэнгэ аймагт гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газрын үзлэг хийгээд буцаж явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна.
Харин цагдаагийн долоон албан хаагч ямар нэгэн гэмтэл аваагүй бол прокурор Г-ийн хамарны яс, нүдний ухархайн яс хугарч хүнд гэмтсэн аж. Тиймээс прокурор Г-г өчигдөр яаралтай түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хотод авчран ГССҮТ-д хүргэжээ. Харин өнөөдөр ШШҮХ-ээс томилогдсон шинжээч эмч гэмтлийн зэргийн талаар дүгнэлт гаргахаар болсон байна.
Осол юунаас болж гарсан нь тодорхойгүй ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Харин мөрдөн байцаалтын явцад Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга н.Энхбаяр хэргийг нуун дарагдуулж, дотооддоо чимээгүй шалгаад өнгөрөх гэж байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Тиймээс хуулийн байгууллагынхан энэхүү хэрэгт анхаарал хандуулж, ослын шалтгааныг үнэн зөв тогтоох болов уу. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
-
2015 оны 11 сарын 10
Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Хамгийн гол нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагдав. Ингэхдээ авлигын хэргүүдийг өршөөхөөргүй болсон юм. Тодруулбал, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж завших”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, ”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” зэрэг гэмт хэргийг өршөөхгүй байхаар шийдвэрлэв. Харин “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалтыг өршөөлд хамруулж, уучлал үзүүлэхээр болсон билээ.
Мөн хар тамхины хэргийн зарим зүйлчлэл өршөөлд багтаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 192.3 / Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах/, , 196 дугаар зүйл заалтууд /Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах/ өршөөлийн хуульд үл хамаарч байгаа ч бусад зүйлчлэл Өршөөлийн хуулиас гадуур үлдэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.4, 192 дугаар зүйлийн 192.3-т заасан гэмт бүлэглэлийн гишүүн, зохион байгуулалттай бүлэг хар тамхийг зөөвөрлөсөн, хэрэглэсэн, улсын хил нэвтрүүлсэн хэргүүдийг Өршөөлийн хуулиар хаасан нь үнэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.2, 194 дүгээр зүйлийн 194.2-т заасан хар тамхи болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэрэгт ял шийтгүүлсэн этгээд өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж байгаа юм. Ингэснээр манай улс Үндсэн хууль , нэгдэн орсон олон улсын конвенциудаа ч зөрчиж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Ингээд хар тамхины хэргээр шалгагдаж байсан хийгээд ял авсан этгээдүүдээс хэн нь суллагдаж, хэн нь өршөөлд хамрагдаж чадаагүй вэ?
Д.Сугарын хүү С.Цогт Өршөөлийн хуульд хамрагдаагүй ч ялын хугацаа дуусах дөхөж байна
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд хоёр өдрийн турш үргэлжилж, С.Цогийг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 192.3.4, 188.2-т зааснаар буруутган ялласан байдаг. Тэгвэл тэднийг ялласан зүйл ангиас Эрүүгийн хуулийн 192.3-ийг Өршөөлийн хуульд хамруулаагүй учир тэд өршөөлд хамрагдахгүй аж.
Гэвч С.Цог нар өнгөрсөн жил шүүхээр орж ял авсан ч шалгагдсан хугацаа цөөнгүй. Тэгэхээр 2 жилийн ял авсан түүний суллагдах хугацаа ойртсон гэсэн үг юм.
“Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал, М.Бадрах нар Өршөөлд хамрагдаж ял хасууллаа
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал, Ш.Батбаяр, М.Бадрах нарт холбогдох хэргийг өнгөрөгч долоо хоногт хянан хэлэлцсэн. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Манлайжаргалд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сараар тогтоож, М.Бадрахад 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгэсэн байдаг. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Д.Манлайжаргалд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангиад эдлүүлэхээр өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн. Тэгвэл Улсын Дээд шүүхээс өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу Д.Манлайжаргалд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Баавар Өршөөлд хамрагдаж суллагдсан ч хар тамхины хэрэгт холбогдоогүй
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ш.Батбаярыг хар тамхины хэрэгт холбогдоод суллагдсан мэтээр мэдээлэл гарч, олон нийтийн зүгээс ч тийм бодолтой байгаа нь илэрхий. Тэгвэл Ш.Батбаяр буюу Баваарын хувьд төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял авсан юм.
Харин үүнийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Ш.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар шийдвэрлэсэн юм.
Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Хамгийн гол нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагдав. Ингэхдээ авлигын хэргүүдийг өршөөхөөргүй болсон юм. Тодруулбал, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж завших”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, ”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” зэрэг гэмт хэргийг өршөөхгүй байхаар шийдвэрлэв. Харин “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалтыг өршөөлд хамруулж, уучлал үзүүлэхээр болсон билээ.
-
2015 оны 11 сарын 09
Монгол Улс дахь БНАСУ буюу Хойд Солонгосын элчин сайдын яамны байранд хулгай оржээ.
-
2015 оны 11 сарын 09
Хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох явдал их байдаг.
-
2015 оны 11 сарын 09
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг сэдэвт иргэдтэй уулзах уулзалт, хууль сурталчлах өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх уг өдөрлөгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг харьяа дүүргийнхээ иргэний танхимд ирэхийг уриалж байгаа аж.
-
2015 оны 11 сарын 09
БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас Бээжингээс Эрээн рүү явж байсан Монгол Улсын 180 гаруй иргэн Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатсан билээ.
-
2015 оны 11 сарын 09
Увс аймгийн прокурорын газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хорих, баривчлах ялаар шийтгүүлсэн 25 ялтан, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 23 ялтныг өршөөл үзүүлэх тухай хуулинд заасны дагуу ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, ялаас өршөөн хасах санал гаргаж ирүүлсэний дагуу ялтнуудын хувийн хэргийг прокуророос хянаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 14 ялтны эдлээгүй үлдсэн ял шийтгэлийг өршөөн хэлтрүүүлэх, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 9 ялтны эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг хасуулахаар тус тус прокурорын тогтоол үйлдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Харин өршөөлд хамаарахгүй 2 ялтны хувийн хэрэг материалыг албан бичгээр буцаан хариуцлага алдсан тоо бүртгэгчид арга хэмжээ тооцуулсан байна.
Тус прокурорын газраас өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нийт ялтнуудыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд цуглуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар болон дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн прокурор Т.Мөнхбаяр, хяналтын прокурор Б.Баярмагнай нар яриа таниулга хийж ажилласан байна.
-
2015 оны 11 сарын 09
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ҮНДЭСНИЙ САНГИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ЛҮИЗА ГРИВИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
2015-11-09 16:25:19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг болон олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гривийг хүлээн авч уулзаж, ардчилал, авлигын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “Би тантай 1994 онд анх уулзаж, Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын талаар ярилцаж байсан. Харин өнөөдөр уулзаж байгаадаа таатай байна. Түүнээс хойш Улаанбаатар хот маань нилээн өөрчлөгдсөн байгааг та харж байгаа байх. Монгол Улсын хувьд ардчилал бага зэрэг нэр хүндээ алдаж, зохих зорилгоосоо гажсан зүйл бий. Тиймээс би Хотын Захирагчийн хувьд үүнийг зөв гольдролд оруулж, засаглалын сайжруулахад өнгөрсөн хугацаанд багагүй суурь өөрчлөлтийг хийлээ. Одоо бидний хийхээр төлөвлөж буй хамгийн чухал ажил бол төрийн үйлчилгээний супермаркет гэдгийг хот байгуулж байгаа юм. Энэ нь иргэд дэлгүүрт ороод мөнгөө төлөөд бараа худалдаж авдаг шиг төрийн үйлчилгээг нэг дороос хугацаа алдалгүй, чирэгдэлгүй авах боломжийг олгоно. Эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулах бөгөөд цаашид Мишээл экспо, Содон хороололд байгуулахаар төлөвлөж байна. Энэ үйлчилгээ нь засаг захиргааны мөн чанарын томоохон өөрчлөлт болж байгаа юм” гэлээ.
Хатагтай Лүиза Гриви “Улаанбаатар хот авлигагүй хот байхын төлөө цаашдаа тууштай явах уу?. Сонгууль болж удирдлагууд солигдоход энэ бодлогоо баримтлана гэх баталгаа бий” эсэхийг тодруулахад, Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн ИТХ-аар “Авлигагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийг баталсан. Тиймээс энэ бол урт хугацаанд хэрэгжих бодлогын хөтөлбөр. Тиймээс үүнд санаа зовох зүйлгүй” гэсэн юм. Мөн Улаанбаатар хотын засаглалыг сайжруулах, авлигын эсрэг ажлын хүрээнд Ардчиллын төлөөх үндэсний сангийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах саналтай байгаа талаар асуухад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид төрийн үйлчилгээний супермаркетыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тэнд ажиллах мэргэжилтнүүдэд арга зүйн туслалцаа хэрэгтэй байна. Мөн тэдэнд өгөх сургалтыг албан тушаалтнууддаа ч өгмөөр байгаа юм. Тиймээс бидний хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байна” гэлээ. Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг болон олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гриви “Бидний зүгээс энэ тал дээр туслалцаа үзүүлэх боломж бас туршлага бий. Төрийн үйлчилгээг дэлгүүрт үйлчлүүлж байгаа шиг иргэд авна маш сонирхолтой санагдаж байна” гэсэн юм. Тэрээр Улаанбаатарт ажиллах хугацаандаа нийслэлийн төрийн үйлчилгээний супермаркетын бэлтгэл ажилтай танилцана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас дэд сайдгүй ажиллахаар болсон.