Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2745 2746 2747 2748 2749 2750 2751
  • Таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ
    2015 оны 11 сарын 09
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт өссөн үзүүлэлттэй байгаа бол Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт буурчээ.

    Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1595 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хил залгаа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг дээшлүүлэх, газар орны нөхцөл байдал, сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл солилцох зорилгоор “Нээлт хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг 4 үе шаттай зохион байгуулжээ.

    Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт 2800 зөрчлийг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн чиглэлээр дүүргийн хэмжээнд нэгдсэн шалгалтыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр тогтмол явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 41 жолоочийг саатуулан, журамлаж ажилласан байна.

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 382 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2 сая 504 мянган төгрөгөөр торгож шүүхийн шийдвэрээр 14 иргэнийг баривчилсан байна. Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж эд материалын хохиролтой осол 63 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад осол 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 707 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ.

    Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд 11 ЕБС-ийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна
    Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон ХУД-ийн ТҮК-аар Чингисийн өргөн чөлөө, Нисэх Яармагийн зам, Уулын зам, Айдсын давааны замуудад 8,5 тонн давс, 8 тонн бодис цацжээ
    “Төгс гэрэлтүүлэг” ХХК-тай хамтран тус дүүргийн 18 гудамж замын нийт 2445 ширхэг гэрэлтүүлгийн асалтыг шалгахад 2429 гэрэл асч, 16 гэрэл асахгүй байсан ба асалтын хувь нь 99,3 хувьтай байна
    Дүүргийн 11 дүгээр хорооны нутагт 14 метр квадрат замыг асфальтаар нөхөж засуулан хэвийн байдалд оруулжээ

    Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1693 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1590 иргэнийг 7 сая 950 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар торгожээ. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 499 хүнийг саатуулах байранд саатуулж ажилласан байна. Гал түймрийн дуудлага өнгөрсөн 14 хоногийн мэдээтэй харьцуулахад 3 хувиар буурчээ.

    Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүрэгт ажилладаг шатахуун түгээх станцуудад галын аюулаас хамгаалагдсан байдал, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг шалгалаа. Шалгалтаар нийт 14 обьект, 12 Шатахуун түгээх станц, 2 агуулах хамрагдаж 77 зөрчил илрүүлж 28 зөрчлийг газар дээр нь засуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар хугацаатай заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ. Мөн галын аюулгүй байдлыг хангаагүй “Сод Монгол” ШТС-56, “Бадрал” ХХК-ийн ШТС-1 дээр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож зөрчил дутагдлыг арилгуулан аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна.

    Налайх дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 1264 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 1079 жолоочид 29 сая 324 мянган төгрөгийн бэлэн бус торгууль ногдуулжээ.

    Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд мал, мах худалдаалж буй байдалд Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэжээ. Шалгалтаар автомашин дээр мал, мах зөвшөөрөлгүй цэгт худалдаалж буй 16 иргэний зөрчлийг илрүүлэн дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулан ЖДҮ-ийн төвийн дэргэд зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, газар дээр нь зөрчлийг арилгууллаа. Мөн захирамжийн хүрээнд тус дүүрэгт малчдын махыг хямд үнээр худалдан борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

    Багахангай өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Захиргааны шинжтэй 83 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвөлжилт хаваржилтыг өнөтэй давах дүүргийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны “Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор 400 боодол өвс 60 шуудай тэжээлийг нөөцөлсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ц.Мөнхбаяр: Нэр төрөө сэргээлгэнэ
    2015 оны 11 сарын 09
    Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан, галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулж улмаар Төрийн ордон руу гал нээсэн хэргээр 21 жилийн ял сонссон Гал Үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногт суллагдсан.
  • Нийтийн эзэмшлийн талбайд худалдаа хийж байсан иргэдийг торгожээ
    2015 оны 11 сарын 09
    Тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж, иргэдэд шалгалт хийжээ.
  • “Худалдааны түншлэл”-2015 болно
    2015 оны 11 сарын 09
    Монголд анх удаа үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн үйл ажиллагааг Монголын Худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооноос санаачлан “Худалдааны түншлэл”-2015 нэртэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.

    Энэхүү үзэсгэлэн худалдааны зорилго ньҮндэсний үйлдвэрлэгчид, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах, үйлдвэрлэгчид, бөөний худалдаа эрхлэгч болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн түншлэлийг нягт уялдаатай болгоход оршиж байгаа юм.

    Үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч нар энэхүү үзэсгэлэнд оролцсноор,
    Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн төлөөлөгчдөд хүргэх, борлуулах байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, олон нийтэд хүргэх
    Шинэ бизнесийн боломж, түнш олох зэрэг боломжуудыг эдлэх болно.
    Мөн эрхэм хэрэглэгчид, худалдан авагч та бүхэн хүрэлцэн ирж, хүнс, гоо сайхан, гэр ахуй, бэлэн хувцас зэрэг бүх барааг үйлдвэрийн болон бөөний үнээр худалдан авч, өвлийн бэлтгэлээ нэг дороос хангах ховорхон боломжийг олгож байна.
    Үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Мишээл Экспод болно.
    Үзэсгэлэн хуалдааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг 96202016 дугаарын утаснаас лавлаарай.
  • ”Улаанбаатар смарт карт” ХХК-ийн албан тушаалтнуудыг шалгаагүй гэв
    2015 оны 11 сарын 09
    Өчигдөр Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн удирдлагуудаас байцаалт авна хэмээн аваад явсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.



    Чухам ямар асуудлаар юм бол гэдэг нь олны анхаарлыг төдийгvй автобус компанийнхны анхаарлыг татаж эхэллээ.



    Компанийн ажилчдын зүгээс удирдлагуудыгаа баригдсан явдлыг ямар нэг өнцгөөс нь тайлбарлахгүй байгаа юм.



    Энэ талаар эргэн мэдээлнэ.
  • Ж.Гантөгс ”Рио-2016” олимпийн эрхээ авав
    2015 оны 11 сарын 09
    Тайландын нийслэл Бангкок хотноо явагдсан байт харвааны ААШТ-нээс Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж ”Рио-2016” олимпийн наадмын эрхээ авав.
  • Мал, тэжээвэр амьтдын тооллого ирэх сард болно
    2015 оны 11 сарын 09
    Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын тооллогыг ирэх сарын 7-ны өдрөөс 17-ны өдрүүдэд явуулахаар болжээ.
  • Өвөлжилтийн бэлтгэл хангаж дуусгахыг үүрэг болголоо
    2015 оны 11 сарын 09
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн болж, зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө. Мөн дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

    Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт

    · Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ ажлын хүрээнд ”Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх, Нийслэлийн туг мандуулах зэрэг ёслол хүндэтгэлийн ажиллагаа, “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах, “Хүүхдийн найрал дуу”-ны гала тоглолт, “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа, “Парад шоу”, ”Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
    • Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж, гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоож, мэргэжлийн байгууллагууд хамтран энэ сарын 02-ноос 16-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:
    Тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан 8 аж ахуйн нэгж, 176 иргэний үйл ажиллагаанд шалгалт хийж, зөвшөөрөлгүй худалдааг газар дээр нь зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажиллав. Шалгалтаар нийт 33 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шийтгэвэрийн хуудсаар 3 аж ахуйн нэгжийг торгож, 38 шуудай нүүрсийг хурааж улсын орлого болгожээ.
    · Улаанбаатар хотын замын хяналтын камер болон гэрэлтүүлгийн асалтад Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Захирагчийн ажлын албатай хамтран хяналт шалгалт хийв. Нэгдсэн удирдлагын “Тулга” системийн тусламжтайгаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд гэрэлтүүлгийн асалт 92.1 хувьтай байна.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    · Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж, хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах
    · Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах
    · Нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлж, иргэдийг нийтийн тээврээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг холбогдох албаныханд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Самар түүж яваад сураггүй болжээ
    2015 оны 11 сарын 09
    Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн 30 настай, эрэгтэй Б тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад өнгөрсөн сарын 26-нд сураггүй болжээ. Энэ тухай дуудлага мэдээллийг алга болсноос хойш дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 31-ний өдрийн 01:35 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Улмаар Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн долоон албан хаагч, нэг автомашин, ар гэрийн таван хүн, нэг автомашинтай, нийт 12 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр өдийг хүртэл хайж байгаа ч олдоогүй байгаа юм байна. Эрэн хайх ажиллагаа Минжийн гол орчимд үргэлжилж байгаа аж.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлжээ
    2015 оны 11 сарын 09
    2015 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 612 авснаас зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 18 бүртгэгдэж 21 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
  • Ард нийтийн санал асуулга энэ сарын 26-нд болно
    2015 оны 11 сарын 09
    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.
  • Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчиллаа
    2015 оны 11 сарын 09
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан Өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж байгууллагын 130 хүн, нийгэмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагчид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
    Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьлчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхэгийг тээврийн хэрэгсэлийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүн хамрагдсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөрийг батлав
    2015 оны 11 сарын 09
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталсан юм. Тус хөтөлбөр нь иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм.
    2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор 1 016 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа тоо гарсан бол 2014 онд Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас явуулсан бүртгэлээр 2 789 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байна гэж бүртгэгджээ. Харин Үндэсний Статистикийн хорооны 2013 оны тайлангаар Улаанбаатар хотод 333.4 мянган өрхийн 1.267.0 мянган иргэн байнга оршин сууж байгаагаас гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх иргэдийн тоо нийт өрхийн 0.4 хувь, хүн амын 0.1 хувийг тус тус эзэлж байна гэсэн байна. Эдгээр иргэдийн 77.8 хувь нь эрэгтэй, 22.1 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас 3.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 82.7 хувь нь хөдөлмөрийн насны иргэн, 6.5 хувийг ахмад настан тус тус эзэлж байгаа юм байна. “Гэртээ харих зам” хөтөлбөр батлагдсанаар эдгээр иргэдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх, аливаа хэлбэрийн донтох эмгэгээс эмчлэн эрүүлжүүлэх, эргэх холбоо тогтоож, нийгмийн харилцаанд оролцуулахад чигэлсэн шат дараатай ажлыг хэрэгжүүлэх юм байна.
    Хөтөлбөрийг 2015-2020 онд 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн үр дүнд нийгмийн хамгааллын мэргэжлийн, мэргэшсэн үйлчилгээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аль болох олноор хамруулж, үйлчилгээ авсан иргэн болон хувь хүн, байгууллагын эргэх холбоо бий болж, олон нийтийн эерэг хандлага нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн хөтөлбөр хэрэгжих механизм бий болж, 2020 оноос төрийн бус байгууллага, иргэд үйлчилгээг үргэлжлүүлэх боломжтой болох төдийгүй үйлчилгээ авсан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгмийн эрүүл, аюулгүй, амгалан тайван орчныг нэмэгдүүлэх боломж дээшилих юм байна. Хөтөлбөрийн хамгийн том үр дүн бол 30-аас доошгүй хувь нь гэр бүлдээ эргэн нэгдэж, амьдралын чанараа дээшлүүлнэ гэж холбогдох албаныхан үзэж байна гэж Нийслэийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна
    2015 оны 11 сарын 09
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна.
  • Цас мөсийг тогтмол цэвэрлэхийг үүрэг болголоо
    2015 оны 11 сарын 09
    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхайн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн ордноос урагш, Чингисийн өргөн чөлөөнд ногоон байгууламж дээр “Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага”-ыг зөрчин байрлуулсан самбаруудыг яаралтай буулгахыг санууллаа. Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, сандал, хогийн савыг засварлах, гудамж, зам талбай, хорооллын доторх сүүдэр хэсгийн мөсийг арилгах арга хэмжээг авч, харьцуулсан зургаар ирүүлэх, рекламны самбар, хайс хашлагын үлдэгдэл ёзоор төмрүүдийг аюулгүй болгон тасдаж авах, үүссэн нүхийг бөглөж, нөхөн сэргээх арга хэмжээг авахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүдэд үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Нийслэлийн 10 байршилд унадаг дугуйн зогсоол байгууллаа
    2015 оны 11 сарын 09
    Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйн зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйн зогсоол байгууллаа.

    Унадаг дугуйн зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордоны урд талд, Цэрэндоржийн гудамж УИХ-ын урд талд, Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн урд, Спортын төв ордны өмнө, Чингисийн талбайн зүүн урд буланд, Чингисийн талбайн баруун урд буланд, СУИС-ын урд талд, Тусгаар тогтнолын талбайн урд талд, МУИС-2-р хичээлийн байрны урд талд байршуулсан. Ирэх хавраас нийслэлийн 9 дүүрэгт нэмэлтээр 10 дугуйн зогсоол байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөвсгөлд газар хөдөлжээ
    2015 оны 11 сарын 09
    Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ. Тус сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км-т энэ сарын 7-ны бямба гарагт өглөөний 06:42 цагт У-51080/00//, Ө-101041/00// газар зүйн солбилцолд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна
  • “Халх гол”-ын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ
    2015 оны 11 сарын 09
    Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог аж ахуйн нэгж, байгууллагуудад бий болгох стандартыг хэрэгжүүлэх заавар MNS OHSAS 18002 үндэсний стандарт батлуулсантай холбогдуулж мэдээлэл хийнэ.
  • Шарагчин үхэр өдөр
    2015 оны 11 сарын 09
    Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл хийгээд буяны үйл, хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
  • Улаанбаатарт 3 хэм дулаан
    2015 оны 11 сарын 09
    2015 оны 11 дүгээр сарын 08-ны 20 цагаас 11 дүгээр сарын 09-ний 20 цаг


    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
2745 2746 2747 2748 2749 2750 2751
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    9 цаг 33 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 42 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    9 цаг 57 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    10 цаг 42 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    10 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    11 цаг 12 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    11 цаг 21 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    12 цаг 24 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    12 цаг 47 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    13 цаг 42 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    13 цаг 42 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    14 цаг 15 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    14 цаг 24 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    14 цаг 25 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    14 цаг 31 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    14 цаг 37 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    14 цаг 45 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    14 цаг 47 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    14 цаг 51 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    14 цаг 52 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК