Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2780 2781 2782 2783 2784 2785 2786
  • “Сандэй”-н наймаачид наймаагаа үргэлжлүүлэхийг хүсч байна
    2015 оны 10 сарын 12
    “Сандэй” худалдааны төвийн зоорийн давхарт өнгөрсөн бямба гарагийн шөнө гарсан галын дүгнэлтийг 14 хоногийн дараа гаргана гэдгийг албаныхан мэдээлж байна.

    Одоогоор гал юунаас болж гарсан, хичнээн төгрөгийн хохирол учирав гэдгийг тогтоохоор хуулийн байгууллагийнхны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Иймээс хохирлын хэмжээг тогтоотол худалдааны төвийг нээх боломжгүй гэсэн үндэслэлээр хоёр өдөр “Сандэй” худалдааны төвийг нээгээгүй. Зоорийн давхраас дээш гал тархаагүй учир бусад давхруудад лангуу түрээслэгчид худалдаагаа хийхийг хүсч, гарын үсэг цуглуулан худалдааны төвийг нээхийг ”Сандэй” -н удирдлагуудаас шаардсан юм. Харин галд эд бараагаа алдсан түрээслэгчид ”Эдийн засгийн хямралтай байгаа үед цаг хугацаа алдаж, ингэж хаалттай баймааргүй байна. Худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, асуудлыг хурдан шийдэх шаардлагатай. Иргэд ч гэсэн хаалттайг мэдэхгүй худалдаа хийхээр зорьж ирсээр байна. Тиймээс гал гарсан хэсгийг яаралтай цэвэрлэж, хохирлыг тооцож, бусад давхрын үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байна” гэж байгаа юм.

  • Амралтын өдөр гэрлэн дохионы 129 зөрчил бүртгэгджээ
    2015 оны 10 сарын 12
    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 10.09-10.12-ны өдрүүдэд 981 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 129 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 852 зөрчил бүртгэгдсэн байна.

    Жолооч та, ЗХДүрмийн дагуу замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Их хотын соёл танаас…Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв
  • Шувуун фабрик чиглэлийн авто замын нээлт боллоо
    2015 оны 10 сарын 12
    Шувуун фабрик чиглэлийн авто замын нээлт боллоо
  • ГХЯ: Анкара хотод болсон дэлбэрэлтэд Монгол иргэд өртөөгүй
    2015 оны 10 сарын 12
    Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Улус дүүрэгт 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагийн үед 2 удаагийн дэлбэрэлт болж 97 хүн амь насаа алдаж, 500 орчим хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарсан. Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас энэхүү дэлбэрэлтүүд нь террорист халдлага бөгөөд амиа золиослогчийн үйлдэл байж болзошгүй талаар мэдэгдээд байна.

    Дэлбэрэлтийн улмаас нас барсан болон шархадсан хүмүүсийн дунд Монгол иргэд байхгүй тухай мэдээллийг Анкарад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлээд байна.
  • Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Новосибирск хотод аялан тоглов
    2015 оны 10 сарын 12
    Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Новосибирск хотод аялан тоглов
  • АТГ гэмт хэргийн шинжтэй 36 гомдлыг шалгажээ
    2015 оны 10 сарын 12
    Авлигатай тэмцэх газар 2015 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 36 гомдол, мэдээллийг шалгажээ.



    Түүнээс долоон гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, гурван гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна гэж мэдээллээ.



    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёо хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
  • Эерэг 24: Наадмаар бөхчүүд сэргээш хэрэглээгүй
    2015 оны 10 сарын 12
    Улсын баяр наадам өнгөрөөд гурван сар болоход допингийн шинжилгээний хариу ”сайн” мэдээтэй ирснийг олон нийт төдийлөн мэдээгүй байна. Сайн мэдээ болохоор чимээгүй, саар мэдээ бол өдийд ид шуугиж байхсан.

    Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулбал, өнгөрсөн 8 дугаар сарын дундуур Монголын үндэсний олимпийн хорооноос манайд допингийн шинжилгээний хариу ирсэн гэдгийг мэдэгдсэн. Манай холбоо ч амралтын үе таарсан тул ФМ-ээр нэг мэдээлэл өгсөн. Бас нэг сонинд ярилцлага өгсөн. Сайн мэдээг хүмүүс тоосон л байх. Бөхчүүд допинг хэрэглээгүй гэсэн сайхан мэдээ шүү дээ. Саар мэдээ бол өдийд шуугьж байх байсан биз. Наадмын үеэр допингийн шинжилгээг тун сайн хянасан. Бөхчүүд допинг хэрэглэх дэмий гэдгийг бүрэн ойлгосон байна. Харин ирэх жилээс сэтгүүлчдийг оролцуулж болох юм” гэв.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулжээ
    2015 оны 10 сарын 12
    Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтран 2015 онд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 29-нд дүүргийн “Иргэний танхим”-д нэгдсэн уулзалт зохион байгуулжээ.

    Уулзалтанд нийт 50 гаруй иргэд ирж оролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор С.Чинзориг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо” гэсэн сэдвээр сургалт хийсэн байна.

    Аж ахуйн нэгжийн хүрээнд хулгай, дээрэм, танхай, хүчин, залилан, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд зонхилон гарч байгаа бөгөөд эдгээр гэмт хэргээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн урьдчилан сэргийлэх, харуул хамгаалалт, камержуулалтыг сайжруулах тал дээр анхаарч ажиллах, байгууллагын дотоод журамтай болох, түүнийгээ даган мөрдөж биелүүлэх шаардлагуудыг тавьж ажиллажээ.

    Сургалтын үеэр иргэн аж ахуйн нэгж байгууллагын эздэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж ямар үүрэгтэй болохыг та мэдэх үү” нэртэй гарын авлага тарааж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилжээ.

  • Хятад иргэдийг хөнөөсөн этгээдүүд 22-24 жилийн ял өгөв
    2015 оны 10 сарын 12
    Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт өрөө түрээслэн амьдарч байсан БНХАУ-ын харъяат Ван Жү Ни, Ван Жун Фэн нарын хоёр иргэнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Г, Ч, Ш, Г, Н нарын таван этгээд бүлэглэн, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, хохирогч нарын 170 000 000 төгрөг, 100 000 юань болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарсан билээ.
  • “Өндөр бүтээл, урлаг, спортын аян” эхэллээ
    2015 оны 10 сарын 12
    “Өндөр бүтээл, урлаг, спортын аян” эхэллээ
  • “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 мод тарилаа
    2015 оны 10 сарын 12
    2015 оны намрын “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 ширхэг мод тарилаа. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд 810 байгууллагын 9 142 хүн нэгдэн мод тарьсан юм. Үүнээс 15 508 нь мод, 11 678 нь бут сөөг байсан юм. Энэ өдөр 1 578 өрхийн 4 547 айл хашаандаа мод тарьж орчноо тохижуулсан. Мөн бичил цэцэрлэгт хүрээлэнд 15 138, байгууллагын нэрэмжит талбайд 2 122 мод тарьсан байна.Тарьсан моддын амьдралын ургалт 86 хувьтай байгаа бөгөөд хаврын бүх нийтээр мод тарих өдөр тарьсан модондоо цэнэг усалгаа хийлээ гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Гэмт хэргийн гаралт нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ буурчээ
    2015 оны 10 сарын 12
    Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын талаар мэдээлэл хийв.
  • “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал”-д 43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ
    2015 оны 10 сарын 12
    “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах үйл ажиллагааг энэ сарын 28-нд шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2015 оны “ Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” нь 4 төрлийн номинациар шалгаруулалт явагдах бөгөөд 43 шинэ бүтээн байгуулалтын санал ирсэн байна.
  • Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо
    2015 оны 10 сарын 12
    · Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

    Далайн түвшнөөс дээш 2268 метрийн өндөрт орших Цэцээ гүний оргилд Богдхан уулыг тахих ёслол 10 дугаар сарын 07-ны өдөр буюу намрын дунд сарын шинийн 25-нд болсон бөгөөд тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй 100 гаруй төлөөлөгч оролцож, Зүүн хүрээ Дашчойлон, Төв аймгийн Манзушир хийдийн лам хуврагууд Богдхан хайрханыг аргадаж ном айлтгасан.

    · Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоолоо

    Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоон, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалтыг зохион байгууллаа.

    Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 22 зам дагуу, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Хан талст” ХХК-ийн Хан талст, “Маркет Плейс менежмент” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвүүд, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо төв шуудан, Мөнгөн завьяа, 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдааны төв, Баянгол дүүргийн “ Тоса ” худалдааны төв зэрэг газруудад нийтийн эзэмшлийн зам дээр гар дээрээс зөвшөөөрөлгүйгээр ил задгай худалдаа эрхэлж буй иргэд, Багануур, Налайх дүүргийн зүүн чиглэлийн зам дагуу гэр худалдаа эрхэлж буй нийт 108 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 12 цэгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, чанар, аюулгүй байдлын шардлага хангаагүй 19 нэр төрлийн 50 кг, 120 ширхэг 147000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар устгаж , 1 албан шаардлага хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу 5 иргэнд 684,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг авч ажиллажээ.

    · “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал”-д 43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ

    “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах үйл ажиллагааг энэ сарын 28-нд шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2015 оны “ Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” нь 4 төрлийн номинациар шалгаруулалт явагдах бөгөөд 43 шинэ бүтээн байгуулалтын санал ирсэн байна.

    Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Төрийн үйлчилгээг иргэдэд чирэлдэлгүй хүргэх үүднээс “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Содон” хорооллын нэг давхарт “Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг ажиллуулах гэж байгаагаа уламжилж, холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    · Нийслэлийн 376 жилийн ой угтаж Бүх нийтийн их цэвэрлэгээг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хуваарийн дагуу идэвхтэй оролцох

    · Нийтийн тээвэрт ухаалаг карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар судлаж асуудал боловсруулж танилцуулах

    · 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион
    байгуулж, бэлтгэл ажлыг хангах

    · Нийслэл хотын албан татварын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор албан татварын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан тогтоол журмын талаар үнэн зөв мэдээллийг иргэдэд өгч, хуулийг бодитойгоор сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах

    · 2015 онд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар хийж байгаа ажлуудыг дуусгаж үр дүнг тооцож ажиллахыг тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11132#sthash.EwHzYR5K.dpuf
  • Нийслэлийн гурван цэгт “Төрийн үйлчилгээний супермаркет” ажиллуулна
    2015 оны 10 сарын 12
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
  • Ибрахим Гулеч: Муу буудай байсан ч тоног төхөөрөмж сайн байхад болдог
    2015 оны 10 сарын 12
    Үндэсний их баяр цагаан сарын үеэр үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн гурил урсч, олон ч хүний нүүрийг түлж, уурыг барсан түүхтэй. Үүнийгээ нэр бүхий бизнес эрхлэгчид үйлдвэрлэлийн горим алдагдсанаас боллоо хэмээх эвтэйхэн тайлбараар тахлаад өнгөрсөн бол зах зээлийн шалгарлаар “Өег”, “Хурх” тэргүүтэй шинэ үйлдвэрүүд хэрэглэгчдэд чанараараа танигдах боломжийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл манай сурвалжлах багийнхан 21 аймгаар тойрч, аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, өв соёл, үйлдвэрлэлтэй танилцах явцад Дархан-Уул аймгийн “Өег” гурилын үйлдвэртэй танилцах боломж тохиолоо.

    Гэтэл биднийг хамгийн сүүлийн үеийн техник технологиор өвч бүрэн тоноглогдсон таван давхар үйлдвэр, гадны экспертүүдээр ахлуулсан монгол инженерүүд угтан авсан бөгөөд үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай танилцуулах явцдаа эх орондоо Итали технологийг нэвтрүүлж чадсан гэдгээ тун бахархалтайгаар онцолсон юм. Түүнчлэн тус үйлдвэр нь бүрэн автоматжсан бөгөөд дэлхийн чанарын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ ихээхэн онцлогтой аж.

    Энэ үеэр үйлдвэрийн ерөнхий менежер Ж.Булгантамир, технологич мэргэжилтэн Ибрахим Гулечээс зарим тодруулгыг авлаа.

    -”Өег” гурил хэрэглэгчдийн сайшаалд нийцэж, зах зээлд тун эрэлттэй байна-

    12108068 855083044575073 6811811354314828456 n

    Ерөнхий менежер Ж.Булгантамир: Манай компани хоногт 150 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай. Нийтдээ 40 мянган тонн улаан буудай хадгалах эловатртайгаар анх төсөлд тусгагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэр маань бүрэн хэмжээгээр ашиглалтад орж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 20 мянган тонн улаан буудай хадгалах эловатрыг ашиглалтад оруулан, цаашид бусад цогц системүүдийг барьж ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байгаа болно. Үүнд, автомашинаар будаа буулгах авто өргөгч, вагоноос будаа буулгах, ачих хэсгүүд, хатаалга болон цэвэрлэгээний цогц систем, бусад нэмэлт улаан буудай хадгалах эловатруудыг барьж байгуулах ажлууд багтаж байгаа юм.

    - Яагаад заавал эх орондоо Итали технологийг нэвтрүүлэхээр зорив?

    - Ерөнхийдөө анх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахын тулд хамгийн орчин үеийн байгальд ээлтэй дэвшилтэт технологийг хайж, судалгаа шинжилгээ хийж нэлээд ажил болсон. Ингээд жил гаруй судалгаа явуулсны дүнд дэлхийн хамгийн олон улс оронд хэрэглэгддэг Турк тоног төхөөрөмж, Итали технологийг нэвтрүүлэхээр сонгож авсан юм.

    Түүнийхээ ч үр шимийг хүртэж байна гэхэд болно. Учир нь манай үйлдвэрлэсэн гурил хэрэглэгчдийн сайшаалыг маш их хүртэж байгаа бөгөөд зах зээл дээр ч тун эрэлттэй болоод байна. Тиймээс цаашдаа ч үйлдвэрлэлийнхээ нэр төрлийг улам олшруулна гэсэн зорилго тавиад байна.

    - Ингэхэд “Өег” гурил хэчнээн нэр төрлөөр үйлдвэрлэгдэж байна вэ?

    - Ерөнхийдөө дээд гурил, нэг, хоёрдугаар гурилыг л үйлдвэрлэж байна. Гэсэн хэдий ч дотоодын зах зээлийн 20 хувийг, Дархан-Уул аймгийнхаа 40 хувийг дангаараа хангаж байгаа.

    12087989 855083254575052 5294255947458827606 n

    -Муу буудай байсан ч Итали технологи, Турк тоног төхөөрөмжөөр хамгийн сайн чанарын гурил үйлдвэрлэж болдог-

    12107802 855083077908403 7227953752743911862 n

    - Технологич мэргэжилтэн Ибрахим Гулеч: Миний хувьд гурилын технологич инженерээр 28 жил тасралтгүй ажиллаж байна. Тэр дундаа 20 гаруй улсад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жил Монгол Улсад ажиллаж байгаа болно.

    - Ерөнхийдөө миний хувьд Итали технологийн давуу талыг ашиглан, Монголд ургадаг улаан буудайнуудаас хамгийн сайн чанарын гурил хийх гэж ирсэн. Манай гурил дэлхийн стандартын дагуу экспортод гаргахад нийцсэн, чанартай, органик бүтээгдэхүүн. Үүнийг техник тоног төхөөрөмж болоод технологийн давуу тал гэж хэлэхэд болно. Муу буудай байсан ч Итали технологи, Турк тоног төхөөрөмжөөр хамгийн сайн чанарын гурилыг үйлдвэрлэж болдгоороо маш онцлог юм.
  • Бүртгэлийн хэлтсийн байцаагч нараас зөрчил илэрчээ
    2015 оны 10 сарын 12
    Баянхонгор аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн ээлжит хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийлээ. Зөвлөлийн хуралдаанаар Улсын бүртгэлийн хэлтсийн байцаагч нараас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, холбогдох хууль, тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгасан шалгалтын дүнг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Пүрэвдамба, улсын бүртгэлийн байцаагч Л.Мэндбаяр нарыг байлцуулан хэлэлцсэн байна.

    Шалгалтын хүрээнд иргэний цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар торгууль ногдуулсан 199, гадаад паспорт хаяж үрэгдүүлсэн 8, иргэний үнэмлэх хуульд заасан хугацаанд аваагүй 1, нийт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 208 материалыг хянаснаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад захиргааны шийтгэл ногдуулсан 28, шийтгэвэр бичээгүй байтлаа торгуулийн мөнгийг урьдчилан төлүүлсэн 58, зөрчлийн тэмдэглэлийг хуульд заасан журмаар бичээгүй, зөрчил гаргасан цаг хугацааг тогтоогоогүй 64 буюу нийт 150 зөрчил илрүүлсэн ба зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн 28 шийтгэврийг хүчингүй болгож, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхээр шийдвэрлэжээ.
  • Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдлээ
    2015 оны 10 сарын 12
    Нийслэлийн хэмжээнд 2013-2015 онд хийгдсэн байгаль орчин, ногоон байгууламжийн ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчины байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар,Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл танилцуулга хийж харилцан санал бодлоо солилцсон.

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр ногоон байгууламжийн ажлыг гэрээгээр хийж, технологийн карт” нэвтрүүлж, тохижилтын ажлыг архитектур дизайны шийдэл бүхий зургийн дагуу хийдэг болсон, инженерийн болон ногоон байгууламжийн ажлын уялдаа холбоог хангах талд анхаарч ажиллаж байгаагаа онцолсон. Мөн сул шороон хөрстэй газруудыг зүлэгжүүлж, гурван жилийн хугацаанд 450 цэцэрлэгчин бэлтгэн, ургамлын хортон шавьжтай тэмцэх ажлыг ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр гүйцэтгүүлснээр тархалт үзүүлэх хор хөнөөл багассаныг танилцуулсан юм.

    Хурлаас цаашид агаар, хөрс, ус, хөрсний бохирдлыг багасгах, сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, ногоон байгууламжийн усалгааны систем байгуулах, мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг боловсруулан, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч, холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар санал нэгдлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11131#sthash.UON3EKOZ.dpuf
  • ”Сандэй плаза” шатахад хоёр иргэн эмнэлэгт хүргэгджээ
    2015 оны 10 сарын 12
    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан, тус барилга нь 7 давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын 3 гарцтай. Уг худалдааны төвд нийт 800 гаруй түрээслэгчид үйл ажиллагаа явуулдаг байна.

    2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнийн 01 цаг 45 минутанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд нийслэлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч, 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, автомеханик шат, гэрэл холбооны тасаг, гал унтраах аврах 63 дугаар ангийн тасаг, гал унтраах аврах 14 дүгээр ангийн тасгууд шуурхай ажиллалаа.
    Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар гал унтраах ажиллагааг удирдан гал түймэр гарсан объектын хойд талд болон баруун тал, баруун хойд талд тус бүр гал унтраах 3 хэсэг байгуулан, гал түймрийг унтраах, гал түймрийн нөхцөл байдлыг тогтоох, хайгуулын ажиллагааг зэрэг явуулсаны үр дүнд худалдааны төвийн барилгын зоорийн давхарын дотор талын баруун хойд жигүүрт галын голомт байгааг илрүүлж, гал түймрийн тархалтыг 02 цаг 02 минутад зогсоож, 05 цаг 13 минутанд бүрэн унтраасан байна.

    Гал унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар 1-ээс 7 дугаар давхар болон барилгын зоорийн давхарын урд талын худалдаа үйлчилгээ явуулж буй түрээслэгч нарын лангуу, бараа материалыг гал түймрийн аюулаас авран хамгаалж гал гарах үед 7 давхарт байсан хамгаалалтын ажилтан 20 настай 2 эрэгтэйг утаажилтын бүсээс авран гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, Яаралтай түргэн тусламж 103-ыг дуудан хүлээлгэн өгчээ.

    Сандэй худалдааны төвийн зоорийн давхарт гарсан гал түймрийг унтраахад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн 5 тасаг гал унтраах зориулалтын 9 автомашин, хорт хий утаанаас хамгаалах 25 ширхэг багтай, Гал унтраах аврах ангийн 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газраас 2 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2 албан хаагч ажиллаж, 15 тонн ус зарцуулж гал түймрийг бүрэн унтраасан байна.

    Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор төвлөрдөг үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулдаг.
    Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн шалгалтын хүрээнд Сандэй худалдааны төвд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтуудыг батлагдсан удирдамжид заагдсан хугацаанд жил бүр явуулж, илрүүлсэн зөрчлүүдийг арилгуулахаар тус худалдааны төвийн захиргаанд Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2010 оны 3 дугаар сарын 15-нд 73 тоот албан шаардлага, 2010 оны 12 дугаар сарын 18-нд 018 тоот мэдэгдэл, 2011 оны 4 дүгээр сарын 12-нд 46 тоот албан шаардлага, 2011 оны 10 дугаар сарын 14-нд 140 тоот Заавал биелүүлэх албан шаардлага, 2011 оны 7 дугаар сарын 4-нд 83 тоот мэдэгдэл, 2012 оны 2 дугаар сарын 7-нд 10-4/27 тоот мэдэгдэл тус тус хүргүүлж, 2013 оны 3 дугаар сарын 05-нд 10.4/34 тоот мэдэгдэл, 2013 оны 03 дугаар сарын 29-нд тус худалдааны төвийн барилгын зоорийн давхар болон 1 дүгээр давхарын үйл ажиллагаа зогсоох 10.4/04 тоот тогтоол, 2013 оны 4 дүгээр сарын 09-нд 10.4/13 тоот тус худалдааны төвийн үйл ажиллагаа бүхэлд нь зогсоох тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/75 дугаартай танилцуулга, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.4/106 дугаартай заавал биелүүлэх албан шаардлага, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаартай мэдэгдлийг тус тус бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажилласан.

    Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, хариу мэдэгдэхийг худалдааны төвийн удирдлагуудад үүрэг даалгавар өгсний дагуу Сандэй Плаза ХХК-аас байцаагчийн өгсөн албан шаардлага, мэдэгдлийн дагуу зөрчил дутагдлыг арилгуулж ажилласан талаар 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12/007 дугаартай хариу албан бичиг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13/084 дугаартай хариу албан бичиг, мөн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13/90 дугаартай хариу албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай хариу албан бичгийг тус тус нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст албан бичгээр хариу ирүүлсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Өлзийт хороолол -Био комбинат чиглэлийн замыг нээнэ
    2015 оны 10 сарын 12
    Өлзийт хороолол-Био комбинат- Шувуун фабрик чиглэлийн замын нээлт өнөөдөр 14:00 цагт болно. Энэ чиглэлийн 9.06 км авто замыг концессын гэрээгээр барьж дуусгасан бөгөөд зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжирч, авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам бий болж байгаа юм.

    Концесс эзэмшигч компани нь “Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам барих” ажлыг өөрийн хөрөнгөөр буюу хорин тэрбум таван зуун сая төгрөгөөр нэг жилийн хугацаанд гүйцэтгэж байнгын ашиглалтад оруулсны дараа 2015-2016 онуудад нийслэлийн төсвөөс санхүүжилтийг авахаар нийслэлийн Засаг даргатай концессын гэрээ хийсэн юм.
2780 2781 2782 2783 2784 2785 2786
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    8 цаг 45 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    8 цаг 58 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    9 цаг 8 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    9 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    9 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    9 цаг 30 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    9 цаг 30 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК