Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2819 2820 2821 2822 2823 2824 2825
  • Их, дээд сургуулиудад цэргийн тэнхим байгуулна
    2015 оны 8 сарын 31
    Их, дээд сургуулиудад цэргийн тэнхим байгуулна
  • Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцов
    2015 оны 8 сарын 31
    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий прокуроруудын Зохицуулах Зөвлөлийн 13 дугаар хуралдаан 2015 оны 08 дугаар сарын 27-нд Казакстан Улсын Астана хотод болж энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Магванноровын Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

    Хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх ба хил дамнасан гэмт хэргүүдийн талаар ярилцсан тус арга хэмжээнд Казахстан Улсын Ерөнхий прокурор Асхат Даулбаев, БНХАУ-ын Ерөнхий прокурор, Цао Цзяньмин, Кыргыз Улсын Ерөнхий прокурор Индира Джолдубаева, ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка, Таджикистан Улсын Ерөнхий прокурор Юсуф Рахм, Узбекистан Улсын Ерөнхий прокурор Ихтиёр Абдуллаев нар болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев, нар үг хэллээ.

    Түүнчлэн ажиглагчаар Афганистаны Ерөнхий прокурор Джалала Нур Хабиб, Беларусь Улсын Ерөнхий прокурор Александр Конюк, Энэтхэг Улсын Ерөнхий прокурор Мукул Рохатги, Пакистан Улсын Ерөнхий прокурор Мухаммад Вакар Ран нар оролцсон юм.

    Дээрхи хуралдааны үеэр Монгол, Киргиз Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.
  • “Сэлбэ” гол дагуух 3,5 километр газрыг цэвэрлэв
    2015 оны 8 сарын 31
    Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүх 50 жилийн ой, Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо” сэдэвт залуучуудын чуулганыг эхлүүлээд байгаа билээ. Чуулганд оролцож байгаа болон дүүргийн залуучуудын санаачилгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлбэ гол дагуух газрын хог хаягдлыг цэвэрлэв.

    Залуус Арслантай гүүрнээс Дарь эхийн Дондогдуламын рашаан хүртэл нийт 3,5 километр газрыг цэвэрлэж, дөрвөн машин хогийг ачууллаа. Залуучуудын чуулган угтсан уг их цэвэрлэгээнд дүүргийн Иргэний оролцооны хэлтэс, 28 хорооны залуучуудын төлөөлөл болох нийт 180 гаруй залуу оролцсон юм.

    Мөн уг их цэвэрлэгээний ажлыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс удирдан зохион байгуулж, дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар I, II болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага хамтран оролцлоо.

    Дашрамд дурдахад, залуучуудын дунд тулгарч байгаа асуудлыг тэдний оролцоонд тулгуурлан гаргаж ирэх, хамтран шийдвэрлэх зорилготой “Дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо” сэдэвт чуулган ирэх сарын 3-нд болно.
    - See more at: http://zasag.mn/m/bzd/view/10741#sthash.77TCD0Xt.dpuf
  • Баянзүрх, Налайх дүүргийн сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа
    2015 оны 8 сарын 31
    Баянзүрх,Налайх дүүргийн сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа
  • Хилийн 306 ангийн удирдлагуудыг сольжээ
    2015 оны 8 сарын 31
    Дорнод аймаг дахь хилийн 306 ангийн удирдлагуудад арга хэмжээ авч албан тушаалыг нь бууруулан халгаа сэлгээ хийжээ.
  • Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн асуудлаар зүүн бүсийн зөвлөгөөн зохион байгууллаа
    2015 оны 8 сарын 31

    Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн асуудлаар зүүн бүсийн зөвлөгөөн зохион байгууллаа
  • Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
    2015 оны 8 сарын 31

    Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
    Нэг. Нийтлэг үндэслэл
    1.1.Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

    1.2.Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдэнэ.

    1.3.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид энэхүү журам үйлчилнэ.

    1.4.Жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар тооцно. Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо олгоно.

    Хоёр. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог хасах

    2.1.Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна.

    2.2.Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно.

    2.3.Хуульд заагдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан жолоочийн зөрчлийн оноог хүчингүйд тооцно.

    2.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчснөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна.

    2.5.Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна. Үүнд:
    2.5.1.тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо;
    2.5.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо;
    2.5.3.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо;
    2.5.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо;
    2.5.5.улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
    2.5.6.механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
    2.5.7.тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо;
    2.5.8.зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо;
    2.5.9.замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,
    2.5.10.гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1;
    2.5.11.замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;
    2.5.12.замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо;
    2.5.13.давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо;
    2.5.14.төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо;
    2.5.15.тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо;
    2.5.14.хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноо.

    Гурав. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх, урамшуулах

    3.1.Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.

    3.2.Жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид энэхүү журмын 3.1 дэх хэсэгт заасан урамшуулал хамаарахгүй.

    3.3.Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.

    3.4.Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.
    Дөрөв. Бусад
    4.1.Цагдаагийн байгууллага нь зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэлд үндэслэн жолоочийн бүртгэл мэдээллийн санд мэдээлэл оруулах байдлаар зөрчлийн оноог тооцож ажиллана.
    4.2.Жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессеж үйлчилгээ зэрэг хэлбэрээр дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжоор хангагдсан байна.
    4.3.Зөрчлийн онооны мэдээлэлд жолоочийн овог нэрийн үсгийг 30-аас дээшгүй хувийг түүвэрлэсэн байдлаар, зөрчлийн онооны үлдэгдэл, хасуулсан, сэргээсэн, урамшуулсан түүх багтана.
    4.4.Жолоочийн зөрчлийн онооны мэдээллийн сангийн баяжилт, нууцлалыг Цагдаагийн байгууллага хариуцаж ажиллах ба лавлах үйлчилгээтэй холбоотой ажлыг төрийн болон төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
    4.5.Энэхүү журмыг зөрчсөн Цагдаагийн алба хаагч болон иргэнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
  • Ерөнхий сайд 33 дугаар сургуулийн нээлтэд оролцоно
    2015 оны 8 сарын 31
    Маргааш есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр уламжлалын дагуу хичээл заана. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сансарт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн нээлтэд 08.00 цагт оролцох гэнэ.

    Мөн тэрээр 11.40 цагаас Чингисийн талбайд болох Оюутны тангарах өргөх ёслолын ажиллагаанд очих юм байна.
  • Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн охид машинд мөргүүлжээ
    2015 оны 8 сарын 31
    Өнгөрсөн баасан гаригт Гадаад хэргийн яамны ойролцоо хоёр явган зорчигч машинд мөргүүлсэн осол гарчээ.
  • ДАШТ өрсөлдөх гал сөнөөгчид маргааш ОХУ-ыг зорино
    2015 оны 8 сарын 31
    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
  • Дархлаажуулалтын чиглэлээр хуралдлаа
    2015 оны 8 сарын 31
    Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны хурлыг өнгөрсөн баасан гарагт Шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа.
  • Цэнхэр дуулгатнууд ирэх сарын 5-нд эх орондоо ирнэ
    2015 оны 8 сарын 31
    НҮБ-ын мандат дор хилийн чинадад үүрэг гүйцэтгэж буй манай цэнхэр дуулгатнууд есдүгээр сарын 5-нд буюу ирэх ням гаригт эх орондоо ирэх юм байна.
  • “Оюутолгой” компани ТЭЗҮ-ээ дахин засвартай боловсруулжээ
    2015 оны 8 сарын 31
    “Оюутолгой” компани ТЭЗҮ-ээ шинэчилж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд засвартайгаар хүлээлгэн өгсөн байна.
  • Ерөнхийлөгч ”Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заана
    2015 оны 8 сарын 31
    Маргааш 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэлнэ.
  • Автобус руу том оврын ачаа унажээ
    2015 оны 8 сарын 31
    Дөнгөж сая Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн замд том оврын ачаа ачиж явсан машинаас цахилгааны зориулалттай том эд ангийг автобус руу унагаасан хэрэг гарсан байна. Зорчигчдыг даруйхан буулгасан бөгөөд автобусуудын явах чиглэлд өөрчлөлт оруулснаас болж том оврын автобустай холбоотой жижиг осол цөөнгүй гарах болсныг хэлсэн байна.

    Мөн овор ихтай ачаа авч явах норм стандартыг мөрдүүлж байгаа эсэхийг дээрх ослоос анхаарахаас аргагүй болж буйг хэлжээ.
  • “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгарлаа
    2015 оны 8 сарын 31
    Монголд анх удаа ЖДҮ эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам амжилттай зохион байгууллаа.
  • Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэтэй сэтгүүл худалдаалсан компани орлогоо мэдээлнэ
    2015 оны 8 сарын 31
    Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг гадны жуулчдад шахаж байсан хэрэг өнгөрсөн долоо хоногт илчлэгдэж, олны анхаарлыг ихээр татаж байсан билээ.
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2015 оны 8 сарын 31
    цахилгаан
  • Усанд осолдсон хүүг хайх ажиллагааг зогсоожээ
    2015 оны 8 сарын 30
    Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар энэ сарын 21-нд 13 настай, эрэгтэй Ө нь “Орхон” голын усанд живжээ.
  • Туркууд Эргүнэ хунгийн домогт газрыг олжээ
    2015 оны 8 сарын 30
    Археологийн малтлагаар Алтайн уулсын дунд Эргүнэ хунгийн домогт гардаг газрыг олсноо Туркууд Казахстанд болсон олон улсын семинарын үеэр зарлажээ.
2819 2820 2821 2822 2823 2824 2825
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    2 цаг 42 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    2 цаг 51 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    3 цаг 0 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    3 цаг 11 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    17 цаг 42 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    17 цаг 48 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК