-
2015 оны 8 сарын 30
Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуулийг жолооч нар тун чанга хууль болсон талаар ярьж буй. Угаасаа ч УИХ-аар уг хуулийг хэлэлцэж байх үед л хариуцлага, хяналтыг чангатгах хууль болсон гэж үзэж байсан билээ.
-
2015 оны 8 сарын 30
Өнгөрсөн даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлсөн.
-
2015 оны 8 сарын 30
“Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд “Монголын төмөр зам” компани очсон байна.
-
2015 оны 8 сарын 30
Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг оролцохоор болжээ.
-
2015 оны 8 сарын 30
Шинэчилсэн төлөвлөлтөөр өөрчлөгдсөн автобусны чиглэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулъя.
-
2015 оны 8 сарын 30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар захирамж гаргасан билээ.
-
2015 оны 8 сарын 30
Хоёр настай хүү нүхэнд унаж гэмтснийг гаргажээ.
-
2015 оны 8 сарын 29
Сургуулийн хүүхэд тээвэрлэх автобуснууд шаардлага хангасангүй
1 цаг 38 минутын өмнө
Илгээх
Хэвлэх
Замын цагдаагийн газраас сүүлийн хоёр өдөр 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд тээвэрлэх” автобусуудыг шалгажээ.
2015-2016 оны хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг шалгалтыг хийж байгаа аж.
Шалгалтаар,
1.Тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн,
2.Ухрахдаа гадагшаа буюу хүүхдүүдэд “Анхааруулах дуут дохио” өгөх “Дуут дохио” байхгүй,
3.3огсохгүй явах хориотой тэмдэггүй,
4.Ослын үед цонх хагалах алх, эвүүр, маршрутыг мэдээлэх дэлгэцгүй,
5.”Хүүхэд тээвэрлэж байна” гэсэн бичиг нь стандартын шаардлага хангахгүй, олон янз бичсэн,
6.Хувь хүний тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхдээ тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй,
7.Тээврийн хэрэгслийн хоёр талд тухайн аж ахуй нэгжийн логогүй,
8.Эмийн сан нь нэр төдий,
9.Тээврийн хэрэгслүүд нь нэгдсэн шар өнгөтэй байх ёстой ч олон өнгөтэй, стандартад тавьсан өнгөөр будаагүй,
10.Стандартад суудлын тоо 22 ба түүнээс дээш гэж заасан боловч бага оврын микробусыг ихээр оролцуулсан,
11.Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл сонгосон,
12.Зарим жолооч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тиймээс шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээ гаргаж, Нийслэлийн боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн заагдсан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч ажиллахаар болсон байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
-
2015 оны 8 сарын 29
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд номын үзэсгэлэн гарна
-
2015 оны 8 сарын 29
Оюутнууд Чингисийн талбайд тангараг өргөнө
-
2015 оны 8 сарын 29
Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа явагдаж буй байршлууд
-
2015 оны 8 сарын 29
“Алтай” хотхоныхонд эрүүл мэндийн үйлчилгээг ойртууллаа
-
2015 оны 8 сарын 29
Зарим шүүгчийг томилов
-
2015 оны 8 сарын 29
”Талх чихэр” компани талхны үнийг нэмэхгүй
-
2015 оны 8 сарын 29
Цөмийн туршилтыг эсэргүүцэж Энхтайвны хонх цохив
-
2015 оны 8 сарын 29
Баянгол дүүргийнхэн ирэх есдүгээр сардаа багтаж 100 ортой хүүхдийн эмнэлгээ хүлээж авах гэж байна. Ингэснээр өвлийн цагт ханиад, томууны үеэр эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж хүүхдүүдээ коридорт хэвтүүлдэг байдал багасна гэсэн үг юм.
-
2015 оны 8 сарын 29
160 алба хаагч хил хамгаалахад суралцав
-
2015 оны 8 сарын 29
Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан манай дотоодын зарим компаниуд сурагчдын дүрэм хувцсыг үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхлээд байгаа. Зах зээл дээр борлуулагдаж буй ихэнх дүрэмт хувцсыг манайхан дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Харин цагаан цамц, тирко, зангиа зэргийг Хятадаас авч буй. Тэгвэл олны хөл бужигнасан энэ үеэр нэгнийхээ хувцсыг хуурамчаар үйлдвэрлэн үнэ нэмж зарсан хэрэг гарсан байна.
-
2015 оны 8 сарын 29
Аж Үйлдвэрийн сайдын 2015 оны тавдугаар сарын 14-ний өдрийн дугаар 99 тоот тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2015.08.28/-нд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн талбайд үргэлжлэх бөгөөд 21 аймаг, нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломжтой юм.
Тухайлбал, энэхүү үзэсгэлэн худалдаанаас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээс гадна “Мастер додо”, “Говь”, “Best shoes” зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой.
Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй эдгээрээс “Үндэсний брэнд”-ийг өргөмжилж, урамшуулна. Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан нэг ААН-д Гран при шагнал олгож,27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнийг тодруулах юм.
Тодруулбал, 2015 оны наймдугаар сарын 30-нд үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг тодруулж, урамшуулах бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдааг цаашид нийслэлийн зургаан дүүрэгт есдүгээр сарын 10-ыг хүртэл үргэлжлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана.
-
2015 оны 8 сарын 29
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ