-
2015 оны 6 сарын 15
Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай.
-
2015 оны 6 сарын 15
Хөгжлийн банкны хөрөнгөөр Энхтайваны өргөн чөлөөний авто замын доогуурх Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б,В гол шугамыг ф600/500 голчтой болгон өргөтгөх ажил хийж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор тус шугамтай нэг нэвтрэх сувагт байрлах Нарантуул зочид буудлын урдаас Төв шуудангийн урд тал хүртэлх цэвэр усны 1,45 километр, ф500 мм –ийн голчтой нөөц шугамын зураг төсөв, барилга угсралтын ажилд шаардагдах 832 сая 600 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлж, төсвийн тодотгол тусгуулан батлуулахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа.
-
2015 оны 6 сарын 15
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүй долоон худаг дахь гүний худаг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах номын худалдааны түр барилга, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Сэргээн засах клиникийн барилга, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны хуучин барилга, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны цагдаагийн хэсгийн хуучин барилга, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилга, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” барилга, Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны өрхийн эмнэлэг нийт 1 тэрбум 32 сая төгрөгийн үнэ бүхий барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Харин шинээр хорооны цогцолбор барилга барихтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.
-
2015 оны 6 сарын 15
Контемпорари гэдэг үгийг урлаг, амьдралын хэв маягт заримдаа орчуулахгүй байвал утга нь илүү тод гардаг. Тэгвэл контемпорари мэдээллийн вэбсайт гэвэл танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ. Монголоор орчин үеийн мэдээллийн цахим хуудас гэж хөрвүүлэх энэ үг бол buro247.com хуудасны гол илэрхийлэл болсон үг юм.
-
2015 оны 6 сарын 15
Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах хуучин орос цэргийн байруудыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад үнэгүй хувьчлан, эрхийн бичгийг нь гардууллаа.
-
2015 оны 6 сарын 15
Эрдэнэт хүний алтан амь аврах сайн үйлсийн аянд ОБЕГ нэгдлээ
-
2015 оны 6 сарын 15
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/502 дугаар захирамж гаргаж, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлох” Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана.
-
2015 оны 6 сарын 15
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/503 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж нийслэлийн дагуул Налайх хотод байгуулагдаж буй хөнгөн атлетикийн тартанан замын 400 метрийн тойрог замын тартанан /резин/ хучилт хийх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.
-
2015 оны 6 сарын 15
Налайх хотын Захирагчийн сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт 8 хүн өрсөлдснөөс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 хувь, Н.Мандуул 5,2 хувь, Б:Ганболд 4,4 хувь, Г.Болдбаатар 2,9хувь, 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч Б.Баяндэлгэр 9,3 хувийн санал тус тус авчээ. Нэр дэвшигчдийн авсан саналын хувь 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд дахин сонгуулийн тов зарлахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 15
6 дугаар сарын 15-ны өдөр буюу Даваа гарагт нийслэлийн 5 дүүрэгт цахилгаан таслах хуваарийг танилцуулж байна.
-
2015 оны 6 сарын 15
Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж байна
-
2015 оны 6 сарын 15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг тус тус баталлаа.
-
2015 оны 6 сарын 15
Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөө орой хаана
-
2015 оны 6 сарын 15
Зэрлэг ургамлыг устгах ажил эхэллээ
-
2015 оны 6 сарын 15
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 6 сарын 15
Шинэхэн хотын статустай болсон Налайх хотын Захирагчийн сонгууль өчигдөр нэлээн бужигнаантай болж өнгөрсөн байна. Үүний өмнө Хотын захирагчид нэр дэвшигчид тодорч, иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаагаа ид явуулж байсан.
-
2015 оны 6 сарын 15
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе,эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 6 сарын 15
2015 оны 06 дугаар сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 6 сарын 14
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд 4 хоног үлджээ.
-
2015 оны 6 сарын 14
Зуслангийн буюу долоон буудлаас хандгайт чиглэлийн 16,3 км авто зам засварын ажил эхлээд 10 хонож байна.