-
2015 оны 5 сарын 26
5 дугаар сарын 26-ны Мягмар гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 5 сарын 26
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба эмнэлгүүд эмгүй болох үндэслэлгүй гэв
Даваа, 5 сарын 25 2015
Бичсэн Д.Өлзийсайхан
Хэвлэх
Email
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба эмнэлгүүд эмгүй болох үндэслэлгүй гэв
Манай улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн манай эмнэлгүүд ирэх сараас зарим эмийн дутагдалд орж эмгүй болох үндэслэл байхгүй гэдгийг ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба онцолж байна.
Тэрбээр, өнөөдөр эмнэлгүүдэд тулгамдсан асуудал болоод байсан дархлаа дарангуйлах эмийн төсөвт 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдсэн. Энэ нь эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн хүний зайлшгүй уух шаардлагатай дархлаа дарангуйлах эмийн жилийн хэрэгцээг хангажээ. Эмнэлгүүд эмийн нөөцгүй болсноос нэлээд өрөнд орсон. Гэхдээ нийт 20 орчим тэрбум төгрөгийг энэ онд шийдэх тооцоо судалгааг зохих газруудад хүргүүлсэн. Хэрэгцээтэй эмийн нөөцтэй эмнэлгүүд байгаа. Харин зарим эмнэлгийн хувьд эмийг зээлээр авч байгаа болохоор эмнэлгүүд эмгүй болно гэдэг ойлголт байхгүй гэв.
-
2015 оны 5 сарын 26
“Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, Насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах НҮБ-ын стандарт” сэдэвт сургалт болно
НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт хамтран өнөөдөр буюу 5-р сарын 26-нд 09.00 цагт “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, Насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах НҮБ-ын стандарт” сэдвээр хууль сахиулах байгууллагын алба хаагчид, шүүгч, прокурор, тахар, өмгөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтнуудад зориулсан үндэсний сургагч- багш бэлтгэх сургалт болно. Шүүн таслах үйл ажиллагаан дахь хохирогч, гэрч хүүхэд болон насанд хүрээгүй гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал нь тэдний нас, бие, сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан эмзэг байдаг. Гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах, холбогдох талуудтай хамтран хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомж, процедур, пракитикийг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийг гүнзгийрүүлэн, чадавхжуулан бэлтгэх үүднээс НҮБ-ын загвар стратеги, хууль тогтоомж гарсан. Иймээс эдгээр хүүхэдтэй тулж ажилладаг хуулийн байгууллагын ажилтнууд, тухайлбал, цагдаа, шүүгч, прокурор, тахар, өмгөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтнуудад зориулан сургалт явуулж, тэднийг сургагч-багш болгон бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Уг сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан сургалтанд хамрагдаж, сургагч-багшаар бэлтгэгдсэн багш нар удирдан явуулна.
-
2015 оны 5 сарын 26
27,29-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 27-нд зарим газраар, 28-нд говь талын нутгаар, 29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 26
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 градус, зүүн хэсгээр 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 25
Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж буйгаар, өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүрэг, 17 аймагт улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр улаанбурхан өвчин туссан нь батлагдаад байгаа ажээ. Улаанбурхан өвчний дэлдэлт буурахгүй байгаа тул ирэх сарын 1-нд буюу Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхдүүдийг гадуур авч гарахгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс эцэг, эхчүүдэд анхааруулж байна.
-
2015 оны 5 сарын 25
Өнөөдөр 06.00 цагаас эхлэн төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд ажил хаялт зарласан. Ажил хаялтын шалтгаан нь цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бөгөөд “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо”, компанийн үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хуралдаж байгаа боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна. 600 гаруй ажилтантай “Автобус 1” компанийн 500 гаруй ажилтан нь ажил хаялтыг дэмжиж байгаа бөгөөд өнөөдөр тус байгууллагаас ганц ч автобус үйлчилгээнд гараагүй байна.
-
2015 оны 5 сарын 25
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
-
2015 оны 5 сарын 25
-БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гал түймрийн нөхцөл байдалтай танилцлаа-
-
2015 оны 5 сарын 25
ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрөөр төв аймаг болон Дархан-Уул аймгийн газар тариалангийн бүс нутгаар очиж, хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Цаг агаарын нөхцөл айдлаас шалтгаалан зарим бүс нутагт тариалалт хожуу эхэлсэн ч хугацаандаа дуусч байгаа сайн мэдээг тариаланчид дуулгалаа.
-
2015 оны 5 сарын 25
Польш Улсын Польфарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Диакарб (ацетазоламид) 250мг шахмал эм нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Уушги-зүрхний дутмагшлаас шалтгаалсан хаван, нүдний глауком /нүдний дотоод даралт ихсэх/ өвчин, шээс хөөх зорилгоор болон эпилепси /уналт, таталт/ -ийн үед хэрэглэдэг энэ эмийг эмийн сангууд жороор олгох ёстой.
-
2015 оны 5 сарын 25
Нийслэлийн ИТХ - ын ээлжит 17 дугаар хуралдаанаар ”Нийслэлийн орон сууцны хөтөлбөр” - ийг баталсан. Тус хөтөлбөр нь Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, Түрээсийн орон сууц хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах гэсэн 5 чиглэлээр нийслэлийн иргэдийг орон сууцжуулах юм.
-
2015 оны 5 сарын 25
2015 оны 05 дугаар сарын 24 – ний өдрийн 08:51 цагт 220/110/35 кВ-ын “Улаанбаатар” дэд станцын 110 кВ талд гэмтэл гарсны улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем бүхэлдээ доголдож Дулааны цахилгаан станц - 2, 3, 4 хүчдэлгүй болж, Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эрчим хүч тасалдсан. Үүний улмаас хотын цэвэр, бохир ус, дулаан хангамж, харилцаа холбоо, замын хөдөлгөөний цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмжүүд бүрэн зогсож аваарийн байдал үүссэн. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК - ийн Улаанбаатар салбарын мэргэжилтнүүд гэмтэл гарсан станцад ажиллаж Улаанбаатар хотыг хангадаг 110 кв-ын 16 дэд станц, 2 ил хуваарилах байгууламжийн системийн хэвийн ажиллагааг хангаж 09 цаг 30 минутад онцгой хэрэглэгчдийн цахилгааныг залгаж, шат дараатай арга хэмжээг яаралтай авсны үр дүнд 18 цаг 15 минутад Улаабаатар хотын хэмжээнд цахилгаан хангамжийг хэвийн байдалд оруулсан.
-
2015 оны 5 сарын 25
Дүнжингараваас Улиастайн замыг маргааш хаана
-
2015 оны 5 сарын 25
2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас өглөөний 08 цаг 20 минутаас эхлэн нийслэлд цахилгаан тасарсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллаа. Энэ үеэр 170 гэрлэн дохио бүгд унтарсан бөгөөд үүний дотроос нилээд ачаалалтай байсан нь 8 цаг 20 минутаас 9 цаг 40 минутын хооронд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсны улмаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн бухимдал түгжрэлийг бий болгосон. Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1 - 4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллалаа.
-
2015 оны 5 сарын 25
Өчигдөр өглөө буюу 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ням гарагт буюу 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас өглөөний 08.20 минутаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа 170 гэрлэн дохио бүгд унтарсан. Үүний дотроос нилээд ачаалал авсан буюу 08.20-оос 09.40 хооронд Энхтайаны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсны улмаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн бухимдал түгжрэлийг бий болгосон. Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1-4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн хөдөлгөөнийг зохицуулж ажилласан. Өчигдрийн байдлаар хамгийн сүүлийн гэрлэн дохионы цахилгаан 15.20 минутанд ирж хэвийн ажилд орсон. Гэрлэн дохио тасарны улмаас Намъянжугийн гудамж, Сансарын түнел хүртэлх зам, 100 айлаас Доржийн гудамж, 100 айлаас хойшоо Цагдаагийн гудамж, 7 буудал, Хайлааст, Чингэлтэй, Гэсэр сүмийн уулзвараас 1 дүгээр хорооллын арын зам хүртэлх замууд ачаалал авсан. Улаанбаатар хотын авто замыг 100 % гэж авч үзвэл цагдаагийн алба хаагчийн хүчээр 20%-ийг нь хяналтандаа авдаг үлдсэн хувийг нь гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэлийн дарааллаар зохицуулж хөдөлгөөнд оролцох ёстой байдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь өчигдрийн байдлаар тэмдэг тэмдэглэлийн дараалал зөрчих, зохицуулагчийн дохио зөрчих, урсгал сөрөх, эгнээ байраа буруу эзлэх, дуут дохиог ихээр өгч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарын бухимдлыг бий болгох зэрэг зөрчил ажиглагдаж байлаа. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
-
2015 оны 5 сарын 25
Долоон иргэн бэртэж, машин нь шатжээ
-
2015 оны 5 сарын 25
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу төвийн дүүргүүд дээр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын сарын 23 - ны өдөр буюу Бямба гаригт зохион байгуулав.
-
2015 оны 5 сарын 25
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 5 сарын 25
Машин ачих болон дугуй түгжих үйлчилгээний асуудлаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өгсөн. Уг асуудал улам хурцдаж, ШӨХТГ-аас дугуйгаа түгжүүлсэн иргэдийн эрх, ашгийг хамгаалах хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Харин Нийслэлийн удирдлагууд дугуй түгжих болон машин ачилтын төлбөрийг тус бүр 10.000 төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргахаар судалж буй.
Ийнхүү тэд уг асуудлаар сөргөөлдөж, алалцсаар байна. Тэднийг бие, биенийхээ дээр гарахаар үзэлцэж байх хооронд шийдвэрлэгдсэн ганц ч асуудал алга. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы хэлж буйгаар Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд нь дугуй түгжих болон ачих журамлах журмыг хууль зөрчиж баталсан. Тиймээс машинаа 70-80 төгрөгөөр ачуулсан иргэд шүүхэд хандан зөрүү мөнгөө олж авах боломжтой гэж буй.
Харин Нийслэлийн удирдлагууд хууль зөрчиж журам батлаагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлж “Хүний замд садаа болоогүй хэний ч машиныг ачиж, журамлахгүй байгаа. Үүнийг хууль зөрчиж батлаагүй. Хууль, дүрэм хэрэгждэг аль ч оронд ийм үйлчилгээ байна. Эндээс орсон орлого Нийслэлд ордоггүй. Замын цагдаагийн газар болон тухайн компани руу ордог. Тэгсэн уг ажлыг улс төржүүлээд эхэллээ. Т.Аюурсайхан гэж МАН-ын нөхөр оччихсон улс төржүүлээд. Ингэх шаардлага байхгүй” гэсэн юм.
Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо дахин бууриа илэрхийлж “ШӨХТГ-аас манай шийдвэрийг хууль бус гэдэг нь тогтоогдоод торгосон, түүнд нь 14 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй учраас буруу гэдгээ хүлээн зөршөөрчилөө гэж ярьж байна. Шүүх ШӨХТГ-ын гомдлыг хүлээж аваагүй. Энэ асуудлыг захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн. Хариуд нь ШӨХТГ давах гомдол бичсэн ч анхан шатны шийдвэрийг хэвээр баталсан. Энэ асуудал хууль ёсны юу, хууль бусуу гэдгийг шүүх л тогтооно” гэсэн юм.
Уг асуудлаар ШӨХТГ-ын газрын дарга Т.Аюурсайхан Э.Бат-Үүлийг 960 мянган төгрөгөөр торгосон. Үүнийг хууль зөрчсөн гэж Нийслэлийн удирдлагууд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Өрсөлдөөний тухай хуулиа Т.Аюурсайхан өөрөө мэдэхгүй байна гэж Б.Алтансоёмбо хэллээ. Өрсөлдөөний тухай хууль дээр улсын байцаагчийн торгуулийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор ШӨХТГ-т албан бичгээр хандах ёстой байдаг. Манайх албан бичгээ 30 хоногтоо өгсөн байгаа.
Мөн дугуйгаа түгжүүлж байсан иргэдийн мөнгийг буцаан олгохгүй гэдгээ мэдэгдэв. Уг шийдвэрийг гаргахдаа судалж байсан гаргасан гэдгийг тэд мэдэгдэж байгаа юм.