-
2015 оны 5 сарын 27
Шинэ танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж үүд хаалгаа нээв.
-
2015 оны 5 сарын 27
Хэнтий аймгийн Прокурорын газраас Прокурорын байгууллагын 85 жилийн ой, Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Амьдралын зөв хэвшлийн төлөө алхам, алхмаар хамтдаа” сэдэвт аяныг 2015 оны 05 сарын 18-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт прокурор, ажилтнуудын дунд зохион байгуулжээ.
-
2015 оны 5 сарын 27
ТӨХ-ноос хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 2.2 тэрбум төгрөг болсоныг мэдээлэв.
-
2015 оны 5 сарын 27
”Трансбус” ХХК-ны Daewoo маркийн автобус осол гаргасан байна.
-
2015 оны 5 сарын 27
“Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10.00-13.00 цагт Төрийн ордны ”А” танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм “Туул гол ба эрх зүйн орчин”, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа “Туул голын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн “Туул голын экологийн доройтол, шалтгаан, шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавихаас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэл хийж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцэх юм.
Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, Орон нутгийн төлөөлөл, Төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож санал солилцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 5 сарын 27
Монгол дахь эртний Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалах, хадгалахад хамтран ажиллах тухай санамж бичигт БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Али Маскан нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
-
2015 оны 5 сарын 27
Үйлчлүүлэгчдийн гомдлыг барагдуулах нь “Emarthypermarket”-д нэр хүндийн хэрэг юм
-
2015 оны 5 сарын 27
“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-д үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах зорилгоор “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол Өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд боллоо. Үүний үр дүнд төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Монголчууд анх удаа олон улсын стандарт бүхий хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашид бүс нутгийн томоохон төслүүдэд оролцох туршлага хуримтлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн тухай
“Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ Хөгжлийн Зам” ХХК Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг өнгөрсөн онд байгуулан төслийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү мега төслийг Монгол Улсад анх удаа концессээр Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр, улсын төсөвт ямар нэг хүндрэл учруулахгүй, санхүүгийн баталгаа болон дэмжлэггүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Хурдны авто зам нь Монгол Улсын 6 аймгийн 24 сум, Нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжилсэн хурдны авто замын томоохон бүтээн байгуулалт юм.
Зам барилгын ажлыг 3 жилийн хугацаанд барьж байгуулан, 30 жилийн хугацаанд ашиглан шилжүүлэх бөгөөд тус ажилд нийт 20000-30000 түр ажлын байр бий болох ба төслийн дараа зам дагуу бий болох амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50000 хүртэл ажлын байр бий болох болно.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани уг төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан өөрийн компаниас хамаарах олон ажлыг цаг алдалгүй зохион байгуулж ирсэн. Үүнд:
- Хурдны замын трассыг тогтоож, 2015 оны 1-р сарын 15-ны өдөр ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн,
- Олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор уг төслийн ТЭЗҮ-г боловсруулан ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн,
- ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотойгоор хурдны замын трассын дагуу Алтанбулаг-УБ-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн,
- Алтанбулаг – Маньт чиглэлийн 450 км хэсгийн зам барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг дуусгахаар ажиллаж байгаа.
- Мааньт – Замын-Үүд чиглэлийн 550 км хэсгийн геотехникийн суурь судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа болно.
Үүний үр дүнд төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Монголчууд анх удаагаа олон улсын стандарт бүхий хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашид бүс нутгийн томоохон төслүүдэд оролцох туршлага хуримтлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Бүтээгч үндэстнийг цогцлооно.
-
2015 оны 5 сарын 27
Дахин төлөвлөлтөд орж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2015 оны 5 сарын 27
Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8945 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.
-
2015 оны 5 сарын 27
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд, Бүрэн Эрхт Элчин сайд У Сунг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 5 сарын 27
Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, боломжийн талаар мэдээлэл өглөө.
-
2015 оны 5 сарын 27
Дэлхийн хоёрдугаар дайн, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдад эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Өмнөговь аймагт болжээ.
-
2015 оны 5 сарын 27
Хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг дахин анхаарууллаа.
-
2015 оны 5 сарын 27
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “2012 оноос 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, дүүргийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашдын арга зам” сэдэвтэй чуулга уулзалтыг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 4000 гаруй төрийн албан хаагч нарыг оролцуулан 2015 оны 05 сарын 26-ны өдөр UB паласын их танхимд зохион байгуулсан байна.
-
2015 оны 5 сарын 27
“Эмнэлгийн байгууллага хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулжээ
-
2015 оны 5 сарын 27
Бурхан Халдун уулын Төрийн тахилга өнөөдөр тохиож, тахилга тайлгын ёслол эхэлж байна.
-
2015 оны 5 сарын 27
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 8, эрэн хайх, аврах ажиллагааны 1 дуудлагаар Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
-
2015 оны 5 сарын 27
Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тухайлбал өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын гүүрийн доор Туул голд хүн осолдсон гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг Туул голд 8 метрийн гүнд шумбалт хийж Баянхонгор аймгийн харъяат 31 настай, эрэгтэйн цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм. Энэ жилийн тухайд зуны 3 сар Гачууртын хар усан тохойгоос Сонсоглонгийн гүүр хүртлэх Туул голд завьт эргүүл үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
-
2015 оны 5 сарын 27
Иргэн Д.Чинзоригтой ярилцлаа.