2015 оны 2 сарын 03
Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр хаяанд ирлээ. Эрт дээр үеэсээ эцэг эх, ахан дүүстэйгээ уулзан золгож, амар мэндийг нь эрдэг баяр сүүлийн жилүүдэд хотжиж гэх үү, хөлжиж гэх үү арай л өөрөөр тэмдэглэгдэх боллоо. Жилдээ ганцхан тохиох баяраараа хэн хүнгүй бусдаас дутахгүй, хэний ч өмнө юугаар ч дутахгүй байхаар дор бүрнээ хичээсээр байна. Хэдийгээр мөнгө санхүүгийн зовлон бэрхшээл тулгардаг ч бид бүхний хамгийн ихээр хүсч, хүлээдэг баяр бол цагаан сар билээ.