Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Анужин: “Нийслэл хүүхэн” киног үзэж байхдаа миний дуу явж байгааг мэдсэн

Нийтлэлч: Т.Мөнхжаргал 2022-2-12
0
ЖИРГЭХ

“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын тайзан дээр эрч хүчтэй хоолой, гайхалтай үзүүлбэрээрээ өөрийгөө харуулсан Б.Анужинтай ярилцлаа. Тэрээр “B Production”-ы уран бүтээлчээр ажиллаж байна.


-Сүүлийн долоо хоногт шинэ уран бүтээл арвинтай харагдсан. Уран бүтээлээсээ танилцуулаач?

-Уншигчдадаа өдрийн мэнд хүргэе. Саяхан “Үүлэн дундуур” анхны бие даасан цомогоо гаргасан. Уран бүтээлээ бүгдийг нь клипжүүлж амжаагүй л явна. Нэг дууны клипэнд нэг сар орчим хугацаа ордог учраас эхний ээлжинд үгтэй хэлбэрээр Youtube хуудсаараа дамжуулж цацсан байгаа. Мөн дараагийн цомгийн ажилдаа орчихсон шинэ уран бүтээлээ хүлээж байна.

-Энэ жил их сургуулиа төгсөнө, хажуугаар нь уран бүтээлийн ажил ихтэй байгаа байх. Ямар мэргэжлээр сурч байгаа вэ. Цаашдаа мэргэжлээрээ ажиллах уу?

-Тийм ээ. “Рояаль” олон улсын их сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр сурч байгаа. Энэ жил төгсөх учраас дипломын ажил, шинэ уран бүтээл гээд завгүй л явна. Урлаг өөрөө цагт баригддаггүй шүү дээ, тодорхой цаг заах боломжгүй. Харин эзэмшсэн мэргэжил маань байнгын сууж ажиллах хэрэгтэй. Тиймээс энэ хоёрыг аль болох тэнцүүхэн авч явахыг хичээж байгаа. Сургуулиа төгсөөд урлагын салбартаа ажиллана гэж бодож байна даа.

-Өөр уран бүтээлчтэй хамтрах бодол байгаа юу? Анх реппер Н.Цэцэнбилэгтэй хамтарч байсан санагдаж байна.

-Анх 18 настайдаа Н.Цэцэнбилэг ахтай “Мэлмий” дуун дээр хамтарч ажилласан. Саяхан ахиад хамтрах санал тавьсан. Урлагын хүний хувьд, мөн хувь хүнд нь Н.Цэцэнбилэг ахдаа маш их баярладаг. Мэдээж өөр уран бүтээлчидтэй хамтрана гэсэн бодол бий. Одоогоор Д.Болд ахтай хамтарч уран бүтээлээ хийхийг хүсдэг. Багаасаа л дуунуудыг нь сонсож өссөн тиймдээ ч үлгэр  дууриалал авах, түүнээс сурах зүйл их бий гэж боддог юм.

-The Voice of Mongolia шоунд оролцохдоо олон төрөл жанрын дуугаар өөрийгөө хэр дуучин бэ гэдгээ харуулсан. Цаашдаа өөрийгөө сорьсон өөр жанраар уран бүтээл хийх бодол байгаа юу?

-Хүн хувьсах тусамаа удаан настай сайн дуучин болно гэж боддог юм. Одоогоор өөрийгөө тодорхойлох урсгалаа арай олоогүй л явна. Би өөрөө R&B, поп төрлөөр дуулах сонирхолтой. Гэхдээ дуртай байлаа гээд нэг урсгал, жанарт баригдаад байж болохгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө бүрэн олох хүртлээ янз бүрийн жанраар дуулна. Магадгүй нэг л хэвэндээ дуулдаг болчихвол таван жилийн дараа хүмүүс намайг мартана шүү дээ. Би өөрөө сонирхолтой зүйлд илүү дуртай.

-Анужин багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Багадаа их сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Өвөө дээрээ өссөн хүүхэд чинь өнгөрөхөд нь хэнтэй ч харьцахаа болиод, бүрэг хүүхэд болчихсон. Тэр үед ангиараа БНХАУ-руу явж байхад ангийн маань хүүхэд надаас “Чи аль анги вэ” гэж асууж байсан. Тийм л бүрэг, нөлөөлөлгүй хүүхэд байсан. Харин ээж маань Монголын хүүхдийн ордонд С.Ганчимэг багшид шавь оруулснаас хойш задарч, илүү нээлттэй болсон доо.

-Багшийнхаа талаар яриач. С.Ганчимэг багшийн шавь гэхээр дууны нот заасан анхны багш гэсэн үг үү?

-Тийм ээ. Багш маань одоо ч надтай холбоотой байдаг. Хайртай багш нарын минь нэг. Тийм л бүрэг хүүхдийг нээж, илүү нээлттэй, өөрийгөө танихад тусалсан хүн. Магадгүй багш дээрээ очоогүй байсан бол би дуулж чаддаг гэдэгээ мэдэхгүй байх байсан ч юм билүү.

-Войсын тайзан дээр гадаад дууг шуранхайтай хослуулж дуулж байсан. Энэ санаа хаанаас төрөө вэ? Эхлээд гайхсан хэдий ч үнэхээр гайхалтай зохицсон санагдсан шүү.

-Баярлалаа. Анх тавдугаар ангидаа БНХАУ-д очиж хэсэг сурч байсан юм. Тэр үед  урлагын үзлэгтээ анх удаа уртын дуу дуулж байсан. Тэр үеийгээ санаад ч тэр үү шуранхай нэмэх санаа төрж, дуугаа найруулж дуулсан.

-Өөрөө дуугаа найруулж өөрчилсөн гэсэн үг үү?

-Шоуны үеэр дуулсан дууг цаанаас нь өгч байсан. Тийм болохоор өөрийнхөө хоолойны темберт тааруулж найруулаад дуулна. Жишээлбэл Соёл-Эрдэнэ хамтлагын “Хөдөөгийн сайхан талд зорино” дуулах болохдоо яаж дуулвал хүмүүст хүрэх вэ гэж их бодсон. Шоун дээр дуулахад тохиромжгүй санагдаад “Намайг хасах гээд байгаа юм байхдаа” гэсэн бодол төрөөстэй.. гэсэн ч энэ үзүүлбэр дээр өөрийгөө харуулъя гэж шийдээд өөрөө дуугаа найруулж дуулсан.

-“Хөдөөгийн сайхан талд зорино” дуу хүмүүсийн сэтгэлд маш ойрхон. Одоо ч хүмүүсийн аманд аялагддаг дууны нэг. Өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Нийслэл хүүхэн” кинонд таны дуулсан дуу их зохьсон байна лээ. Кинонд зориулж ахиж дуулсан уу?

-Үнэндээ “Нийслэл хүүхэн” киног үзэхдээ л миний дуу явж байгааг мэдсэн. Яагаад миний дуулсан дуу явж байгаа юм болоо гээд эхлээд гайхсан шүү. Дараа нь киноны найруулагч холбогдоод учрыг нь гаргаж хэлсэн. Шоуны хамт олонтой гэрээ байгуулаад дууг маань кинондоо ашигласан юм билээ.

-Цаашдын урлагын зорилгоосоо хуваалцаач. “B Pruduction”-тай хийсэн гэрээгээ үргэлжлүүлэх үү? Эсвэл?

-“B Pruduction” маань миний мөрөөдлийн нэг хэсэг. Харин байгуулсан гэрээ маань 2023 онд дуусна. Тэр хүрээд яах талаар бодоход арай эрт хэдий ч олон улсад уран бүтээлээрээ танигдсан чадварлаг дуучин болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэсэн бодолтой байна. Саяхан Мальдив улсад аялах үеэр нэгэн гайхалтай санал ирсэн. Итали, Франц, Германаас ирсэн зочдын өмнө дуулж байхыг минь сонссон Роби хэмээх Итали продюсер 2023 онд Итали улсад болох тоглолтод оролцох саналыг тавьсан. Тиймдээ ч гадаад улсад гарч уран бүтээлээ үргэлжлүүлэх боломж бидэнд нээлттэй байна гэж харж байгаа.

-Сонсогчдодоо хандаж юу хэлэх вэ?

-Саяханыг хүртэл өөрийгөө фэнтэй гэж мэдээгүй явсан. Намайг дэмждэг, миний уран бүтээлийг хүлээдэг маш олон хүмүүс байсан. Тэдгээр хүмүүстээ хандаж хэлэхэд хэрвээ уулзахыг хүсвэл нээлттэй шүү. Холбогдож байгаад ирж манай “B Production”-тай танилцаад уулзах боломж нээлттэй. Бяцхан фен уулзалт гэж хэлж болно. Мөн шинэ цомог маань шоппи.мн сайтад худалдаалж байгаа. Шинэ цомгоо сонсоорой.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Шинэ уран бүтээлд нь амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Мөнхжаргал

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    51 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    54 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    1 цаг 41 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    3 цаг 10 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 41 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    4 цаг 10 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    4 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    4 цаг 22 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    4 цаг 25 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    4 цаг 36 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    4 цаг 52 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    5 цаг 26 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    5 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    6 цаг 0 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    6 цаг 4 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    22 цаг 28 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    22 цаг 53 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    23 цаг 1 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК